Дугаарын хязгаарлалт зөрчсөн торгуулийг төлөхгүй байх боломжтой мэтээр төөрөгдүүлжээ

“Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг зөрчсөн торгуулийг төлөхгүй гэж шүүхэд хандвал шууд ялна, хэмээн төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ. “Тэгш, сондгой дугаараар зорчих” зэрэг замын хөдөлгөөний хязгаарлалт тогтоох эрхийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар Нийслэлийн Засаг даргад олгожээ.
Билл Гэйтстэй уулзсан мэт зургийг хиймэл оюун ухаанаар хийж, төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ

Хиймэл оюунаар бүтээсэн, хуурамч зураг ашиглан төөрөгдүүлсэн мэдээлэл түгээсэн байна. Баян-Өлгий аймгийн албан ёсны мэдээлэлд Билл Гэйтстэй уулзаж 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын тухай хөндсөн гэх мэдээ байхгүй.
2016 онд болсон Солонгосын ерөнхийлөгчийг огцруулах жагсаалын үеийн зургийг төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ

Шалгасан мэдээлэлд хавсаргасан зураг нь бензиний үнийн өсөлттэй холбоотой жагсаалын зураг биш, харин 2016 онд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр огцрохыг шаардсан олон нийтийн жагсаалын үеийн зураг байна. Түүнчлэн БНСУ-д 1997-1198 оны хооронд бензиний үнэ огцом өссөн боловч үүнтэй холбоотойгоор иргэдийн томоохон жагсаал, эсэргүүцэл өрнөсөн талаар мэдээлэл байхгүй байна.
Банкны хуурамч сайтыг “Urlvoid” хэрэглүүрээр шалгаарай

CU Mongolia сүлжээ дэлгүүрийн нэр, лого, вэбсайт дизайн зэргийг ашиглан хуурамч вэбсайт үүсгэж, түүгээрээ дамжуулан “3 ижил тэмдэг нээгээд шагнал аваарай” хэмээн иргэдийг хуурч, интернэт банкных нь нэвтрэх мэдээллийг авч, залилж байна.
“Khanbank-mn” гэсэн зураастай бол хуурамч сайт

Хаан банкны нэр, лого, вэбсайт дизайн зэргийг ашиглан хуурамч вэбсайт үүсгэж, түүгээрээ дамжуулан “хүрд эргүүлээд шагнал аваарай” хэмээн иргэдийг хуурч, интернэт банкных нь нэвтрэх мэдээллийг авч, залилж байна.
Гаднын улсаас удирлагатай хуурамч хуудаснаас “Gingko Max” гэх чанар, үр нөлөө нь тодорхойгүй бүтээгдэхүүн сурталчилж байна

Гаднын улсаас админ удирддаг хуурамч хаягаар баталгаагүй бүтээгдэхүүн сурталчлан борлуулж байна. Сурталчилж буй нэмэлт бүтээгдэхүүний гол орц болох гинкго билоба хэмээх ургамлын нөлөөг шинжлэх ухаанаар бүрэн батлаагүй байгаа бөгөөд тус ургамлын хандыг их хэмжээгээр хэрэглэх нь зүрхний хэм алдагдах, толгой эргэх, харшил өгөх, суулгах зэрэг гаж нөлөөтэй байдаг.