2024 оны сонгуультай холбоотой улс төрийн хуурамч мэдээлэл, мэдээллийн манипуляц ихсэх эрсдэлтэй зэрэгцээд манай төвөөс АСУУ чатботыг хөгжүүлэгч Meedan болон Харилцааны холбооны зохицуулах хорооны дэмжлэгтэй “АСУУ” аяныг өрнүүлж байгаа билээ. Аяны хүрээнд контент бүтээгч Ноорог медиатай хамтран сонгуулийн үеийн мэдээллийн манипуляц хэрхэн өрнөдөг талаар тайлбарласан контентуудыг түгээж байна. Жишээ нь, Мета компани болон манай төв Фейсбүүк, Инстаграм зэрэг нийгмийн сүлжээний платформд хэрхэн хамтран ажилладаг талаар, Хуурамч мэдээлэл ямар хор уршиг тарьж болох тухай болон АСУУ чатбот уншигчдад баримтаар нягталсан мэдээллийг яаж хурдан түгээж болох тухай таниулсан контентуудыг түгээгээд байна.
Түүнчлэн аяны явцад сонгуулийн хугацаанд иргэдэд мэдээллийн манипуляц хэрхэн өрнөдөг, түүнийг яаж таньж, хууртаж автахгүй байхын тулд юу хийх зэрэг агуулгаар шууд ярилцахаар АСУУ арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна