Монголын баримт шалгах төв хуурамч мэдээлэл, пропаганда ямар учраас хэрхэн түгдэг шалтгааныг таниулан, бодит зөв мэдээллийг авахад туслах зорилготой Асуу мэдээллийн аяны хүрээнд Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын дэмжлэгтэйгээр “Баруун салаа-Халдварт” чиглэлд мэдээллийн автобус ажиллууллаа. Иргэд зорьсон газар руугаа явах замдаа сургалтад хамрагдан, хуурамч мэдээллийг шалгах анхан шатны арга зүйд суралцсанаас гадна пропаганда түүний зорилго, арга хэрэгслийн талаар мэдээлэлтэй болж, агуулгын хүрээнд асуулт хариултын тэмцээнд оролцсон юм.
Асуу аяныг АСУУ чатботыг хөгжүүлэгч Meedan болон Харилцаа холбооны зохицуулах хорооны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа бөгөөд аяны мэдээллийн хамтрагчаар Ноорог медиа ажиллаж байна.