
4-8 настай хүүхдэд ХПВ-ын эсрэг вакцин хийх санал нь ДЭМБ-ын эцсийн шийдвэр биш
Хурлын үеэр гарсан саналыг “ДЭМБ дэмжсэн, хэрэгжүүлнэ” гэх агуулгаар хүргэжээ. ДЭМБ-ын дархлаажуулалтын бүлгийн мэргэжилтнүүдийн 10-р сарын 05-08 өдрийн хуралдаанаар 9-14 насны охидыг ХПВ-ын эсрэг вакцины 1 тунд хамруулах нь умайн хүзүүний хорт хавдрын эсрэг дархлааг тогтоох хамгийн үр дүнтэй арга гэж шийдвэрлэсэн байна.




