2022 оны 02 дугаар сарын 03-нд Dorjsuren Sugar нэртэй хэрэглэгч Paparazzi+traffic Mongolia нэртэй бүлгэмд “Шинийн 2 ны сар 5 дараалласан од дагуулжээ. Ингэж 5 од дарааллан гарах нь 18000 жил тутам нэг удаа тохиодог бөгөөд 5 хан минут харагдаад өнгөрдөг аж” гэх тайлбартай зургийг оруулсан нь 2023 оны 02 дугаар сарын 08-ны байдлаар 1.3 мянган реакц, 300 сэтгэгдэл авч, постыг 8 мянга гаруй удаа хуваалцсан байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
1.Зургийн хэсгийг хуулбарлаж 5 дараалсан одыг бүтээжээ
Уг зургийг засвар шинжлэх хэрэглүүрээр шалгахад зурагт засвар орсныг харуулж байна. Хоорондоо ижил төсөөт дүрс эсвэл хуулбарлан давтсан дүрсүүдийг улаанаар тодруулсан байх ба эхний гурван од нэг ижил дүрс, дараагийн хоёр од мөн ижил дүрс байгааг харж болно.
2. Нарны аймгийн гаргууд нэг шугамд үзэгдэх боломжтой бөгөөд шалгаж буй мэдээлэлд дурдсан шиг маш ховор үзэгдэл биш
АНУ-ын CBS News агентлагийн 2022 оны 12 дугаар 28-ны “Лхагва гарагийн орой нарны аймгийн гарагууд парад хийж ил харагдсан нь” нэртэй мэдээнд:
“Ангараг, Тэнгэрийн ван, Бархасбадь, Далайн ван, Санчир, Буд, Сугар гарагууд нэг шугамд байршсан нь мягмар болон лхагва гарагийн үдэш нүдэнд ил үзэгдэхүйц харагджээ. Нарны аймгийн гарагууд нэг шугамд байрших уг үзэгдлийг оддын парад гэж нэрлэнэ. Уг үзэгдэл хэдэн зуунд нэг тохиох ховор үзэгдэл биш бөгөөд энэ оны 06 дугаар сард 8 гарагийн парад харагдсан. Нарыг тойрон эргэж буй гарагууд зарим тохиолдолд нэг шугамд байршдаг. Нарны аймгийн тойрог замыг:
- Буд гараг 88 хоногт
- Сугар гараг 225 хоногт
- Ангараг 687 хоногт
- Бархасбадь 12 жилд
- Санчир 29 жилд
- Далайн ван 165 жил
- Тэнгэрийн ван 84 жилд тойрдог.
Бархасбадь, Санчир гараг нарны аймгийн тойрог замд хоорондоо ойр байршсан үед эхний гурван гарагтай аяндаа нэг шугамд харагдана. Харин Тэнгэрийн ван, Далайн ван бусад гарагуудтай нэг шугамд харагдах гэж хэдэн арван жил болдог” гэсэн байна.
Харин The Conversation шинжлэх ухааны мэдээллийн вэбсайтад 2018 оны 10 дугаар сарын 12-н; байршуулсан мэдээнд “5 гарагийн парад 2016 онд 2 удаа, 2018 онд 2 удаа тохиосон. 2020 онд мөн 2 удаа тохионо. 2016 оноос өмнө тохиолгүй нилээн удсан. Учир нь энэ гарагууд ойр байрлаж, хэдэн жилийн дараа тарснаар эргээд дахин ойртоход 20 орчим жилийн хугацаа шаарддаг” гэсэн байна.