3 сарын турш 100 ГБ үнэгүй интернет аваарай гэх мэдээлэл ХУДАЛ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #411

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“3 сарын турш 100 ГБ үнэгүй интернет аваарай. Яг одоо үнэгүй бүртгүүлээрэй” гэсэн тайлбартай пост оруулжээ.

Баримт шалгалтын үр дүн

Мэдээлэл оруулсан хаяг дээр дарж үзэхэд 2022 оны 12 дугаар сарын 13-нд шинээр нээсэн байх бгөөд ямар нэг интернэт үйлчилгээ эрхэлдэг гэх мэдээлэл байхгүй, холбоо барих хаяг, дугааргүй байгаа нь хуурамч хаяг байх магадлалын анхдагч шинж тэмдэг юм.

2023 оны 01 дүгээр сарын 31-ний 01:19 цагт 100GB нэртэй пэйжийн хаягаар “3 сарын турш 100 ГБ үнэгүй интернет аваарай. Яг одоо үнэгүй бүртгүүлээрэй” гэсэн тайлбартай, “100GB” гэх нэртэй дарж ороод бүртгэл хийх сайтын холбоосыг хавсаргасан албаны хувцастай эмэгтэй ба “Мобиком”-ын логотой зургийн хамт пост оруулсан нь 15 цагийн дараах байдлаар 271 реакц, 135 сэтгэгдэл авч, 22 удаа цааш түгээсэн байна. 

Хавсаргасан линкээр ороход таны хувийн мэдээллийг авах зорилготой бүртгэл гарч ирж байна. 

Хэрэв энд мэдээллээ өгсөн бол та имэйл болон банкны гүйлгээний нууц үгээ сольж, сошиал хаягуудынхаа хамгаалалтын тохиргоог хийгээрэй. 

Дараах байдлаар хуурамч мэдээллийг ялгаж таниарай.

Хаягийг нягтлах

Мэдээлэл оруулсан хаяг дээр дарж үзэхэд 2022 оны 12 дугаар сарын 13-нд шинээр нээсэн байх бгөөд ямар нэг интернэт үйлчилгээ эрхэлдэг гэх мэдээлэл байхгүй, холбоо барих хаяг, дугааргүй байгаа нь хуурамч хаяг байх магадлалын анхдагч шинж тэмдэг юм. 

Агуулгаар хайх

Уг мэдээлэлд үүрэн телефоны Мобиком операторын логог ашигласан нь тус байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ мэт ойлгогдохоор байна. Тус компанийн албан ёсны сайтад орж үзэхэд шинэ дугаар авахад сар бүр 20 GB дата авах урамшуулалтай байна. Харин ямар нэг нөхцөлгүйгээр 100GB дата бэлэглэх урамшуулал алга байна. 

Хуурамч мэдээллийг идэвхжүүлснээр хувийн мэдээллээ алдах эрсдэлтэй

Шалгаж буй мэдээллийг дээрх аргаар хуурамч болохыг мэдэхээсээ өмнө бүртгэл авах линкийг бөглөж, гэрийн хаяг, утас, регистр, дансны дугаар зэрэг хувийн мэдээллээ өгсөн бол та хаягийнхаа нууц үгийг сольж, хоёрдогч эх үүсвэрээс холбогдоход заавал зөвшөөрөл авах тохиргоог хийх хэрэгтэй. Учир нь таны хувийн мэдээллийг ашиглан, цахим луйврын хохирогч болгох эрсдэлтэй алхамыг хийсэн байна.Тиймээс Facebook-ийн зааврын дагуу энэ төрлийн постыг мэдээлж сураарай. Эх сурвалж хэсэгт оруулсан линкээр заавартай танилцах боломжтой.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document