Хуучирсан мэдээллийг дахин түгээж хандалт авч байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #399

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Шилдгийн шилдэг сэтгүүлчээр М.Батбилэг шалгарчээ хэмээн мэдээлжээ.

Баримт шалгалтын үр дүн

2014 оны мэдээллийг давтан нийтлэхдээ гарчигт огноог тусгаж өгөлгүйгээр цахим сүлжээнд түгээжээ.

2022 оны 01 дүгээр сарын 25-нд 24 News нэртэй пэйжид “Шилдгийн шилдэг сэтгүүлчээр Батбилэг тодорчээ. Та санал нийлж байна уу?” гэх гарчигтай mngoals.com домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан нь 01 дүгээр сарын 27-ны байдлаар 5.5 мянган реакц, 1.3 мянган сэтгэгдэл авч, 68 удаа цааш түгээжээ.

MNgoals.com домайн дээр байршсан мэдээ нь:
“Монголын сэтгүүл зүйн салбарын 2014 оны шилдэгүүдэд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд боллоо. Ёслолын үйл ажиллагааг нээж Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч МУСГЗ Б.Галаарид нээж үг хэлсэн” гээд номинацуудад шалгарсан сэтгүүлч болон бүтээлүүдийн нэрсийг жагсаажээ.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

1. Энэ мэдээлэл хуучирсан байна.

Хэдийгээр 2023 оны 01 дугаар сарын 23-нд нийтэлсэн ч 2014 оны Ган үзэг наадмын талаар мэдээлсэн байна. 2014 оны Ган Үзэг наадмын талаар мэдээлсэн бичвэрийг агуулгаар шүүж үзэхэд Arslan.mn сайт дээр байршуулсан мэдээний илэрцүүд гарч ирлээ. Агуулгаар тулгаж үзэхэд тухайн жил М.Батбилэг “Шилдэгийн шилдэг сэтгүүлч”-ээр шалгарсан нь үнэн байх ч хуучирсан мэдээг цахим орчинд түгээхдээ гарчигтай нарийвчлан огноог тусгаж өгөөгүй нь хэрэглэгчдийг төөрөгдүүлэхүйц байна.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн вэбсайтад байршуулсан 2022 оны Ган үзэг шагналд хэрхэн шалгарсан байдлыг дурдвал:
“Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс “Ган үзэг-2022” оны тэргүүн наадмын нэр дэвшүүлэлтийг 11 дүгээр сард зарлаж, материалын хүлээн авч, хөндлөнгийн экспертүүдээр шалгаруулалтыг явууллаа.  Шалгаруулалтад  хэвлэл мэдээллийн  50 байгууллага,  90 сэтгүүлч, 120 бүтээл  нэр дэвшүүлэв.  Үүнээс:  Телевиз – 10, Сонин – 5, Сэтгүүл – 4, Радио – 6, Сайт – 13, Бүтээл-120, Орон нутгийн  хэвлэл мэдээллийн хэрэгсэл – 12, Орон нутгийн -20 сэтгүүлч тус тус өрсөлдөхөөр материалаа ирүүлсэн юм.

Орон нутгийн шилдэг сэтгүүлч – erdenetinfo.mn сайтын сэтгүүлч Ц.Ариунчимэг
Радиогийн шилдэг сэтгүүлч – “Хурд” агентлагийн тоймч Ж.Золзаяа
Сайтын шилдэг сэтгүүлч – ergelt.mn сайтын Нэвтрүүлэг, тоймчдын албаны дарга Б.Цогтбаяр
Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч – “Зиндаа” сэтгүүлийн Хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Оюунцэцэг
Сонины шилдэг сэтгүүлч – “Өглөөний сонин”-ы Тоймчдын албаны дарга С.Ууганбаяр
Телевизийн шилдэг сэтгүүлч – С1 телевизийн Д.Батсүрэн

Сонины шилдэг редактор – “Монголын үнэн” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч Г.Сонинбаяр, “Өдрийн сонин”-ы албаны дарга Я.Баярбаатар
Телевизийн шилдэг редактор – “Eagle news”-ийн Ерөнхий продюсер Н.Баасандамба
Радиогийн шилдэг редактор – МҮОНР-ийн Урлаг соёлын редакцын редактор Г.Болормаа

Хэвлэл мэдээллийн салбарын шилдэг менежер – MNC телевизийн гүйцэтгэх захирал А.Алтанчимэг

Орон нутгийн хэвлэл мэдээллийн шилдэг бүтээл – “Хар зураг” нэвтрүүлэг
Радиогийн шилдэг бүтээл – “Радио аналоги” радио цуврал
Гэрэл зургийн шилдэг бүтээл – MPA.mn Агентлаг
Сайтын шилдэг бүтээл – “Төсвийг мөшгөе” цуврал нэвтрүүлэг
Сэтгүүлийн шилдэг бүтээл – “Эрдэнэс Тавантолгойг Хятадын тэнгэр ивээг” нийтлэл
Сонины шилдэг бүтээл – “Өнөөдөр” сонины Эрэн сурвалжлах, экологийн мэдээллийн албаны  тоймч Ж. Сувдмаа   Хөшигийн хөндийг хөшиглөсөн шуналын сүүдэр арилаагүй”, “Дагуул хотын далд бэрхшээл нь усны нөөц”, “ Малчдын “эрх яамбад” дийлдсэн Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл”, “Өмнийн говийн ховор амьтад өргөст торонд хашигдлаа” зэрэг нийтлэлүүд
Телевизийн шилдэг бүтээл – NTV телевиз “Тэгээс тэг” нэвтрүүлэг, МҮОНТВ “Ногоон сум” төсөл

Орон нутгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага – Хөвсгөлийн өнгө цахим сайт
Шилдэг радио – Шинэ долгион 107.5
Шилдэг сэтгүүл – “Үндэсний тойм” сэтгүүл
Шилдэг сайт – ubn.mn сайт
Шилдэг сонин – “Өдрийн сонин”
Шилдэг телевиз – “Eagle news”

Ган Үзэг цомын эзнээр “Цахим наадам” төсөл тус тус шалгарлаа” гэсэн байна.



Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document