Утас, иргэний үнэмлэхтэй бол 5-100 сая төгрөгийн зээл ав гэх мэдээлэл ХУДАЛ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #403

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Утас, иргэний үнэмлэхтэй байхдаа 5-100 сая төгрөгийн зээл ав” гэсэн мэдээлэл оруулсан байна.

Баримт шалгалтын үр дүн

Шалгаж буй хаягийн нэр, зураг нь гадаад хүнийх бөгөөд оруулсан мэдээллүүд нь мөнгө зээлэх эрхтэй санхүүгийн байгууллагын ямар ч танилцуулга, мэдээлэл байхгүй байна. Танилцуулга хэсэгтээ холбоо барих дугаар, хаяг оруулаагүй зэрэг нь хуурамч хаягаас иргэдийн мэдээллийг авч, цахим луйврын хохирогч болгох эрсдэлтэй гэдгийг ойлгоорой.

2023 оны 01 дүгээр сарын 22-нд “☆Хүүтэй мөнгө зээлнэ ☆Xvvtei mungu zeelne” нэртэй 2.6 мянган гишүүнтэй группэд Josy Bas нэртэй хэрэглэгчийн хаягаас “Утас, иргэний үнэмлэхтэй байхдаа 5-100 сая төгрөгийн зээл ав” гэсэн мэдээлэл оруулсан нь 15 реакц, 100 сэтгэгдэл авч, 3 удаа цааш түгээгдсэн байна. Зөвхөн энэ группэд зээл олгох тухай мэдээлэл 11 удаа оруулсан ба бусад зарын групп, орон нутгийн төрөлжсөн пэйж, группүүдэд түгээсээр байна.

Постны сэтгэгдэл хэсэгт “Сайн байцгаана уу бид найдвартай, баталгаатай, жилийн 1.5% эрт хүүтэй зээлийг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэн рүү нууцаар бичнэ үү баярлалаа” гэж бичсэн нь хувь чаатаар холбогдож, регистрийн дугаар, банкны данс зэрэг хувийн мэдээллийг нь авч, цахим залилангийн хохирогч болгох эрсдэлтэй мэдээлэл байна.

Дараах байдлаар мэдээллийн үнэн бодит байдлыг нягталж сураарай.

Хаягийг нягтлах

Хаягийг дарж ороход тухайн хаягийг хэзээ нээсэн, ямар мэдээлэл оруулдаг, ямар хүмүүстэй найз зэргийг харж болдог. Шалгаж буй хаягийн нэр, зураг нь гадаад хүнийх бөгөөд оруулсан мэдээллүүд нь мөнгө зээлэх эрхтэй санхүүгийн байгууллагын ямар ч танилцуулга, мэдээлэл байхгүй байна. Танилцуулга хэсэгтээ холбоо барих дугаар, хаяг оруулаагүй зэрэг нь хуурамч хаягаас иргэдийн мэдээллийг авч, цахим луйврын хохирогч болгох эрсдэлтэй гэдгийг ойлгоорой.

Зургаар хайх

Ашигласан зургийг Google-д хайж үзэхэд 2019 оны 09 дүгээр сарын 25-нд Хаан банкны “Ажилтан танд баярлалаа” гарчигтай сурталчилгааны нийтлэлд ашигласан байгааг харж болно. Зураг дээрх хүн нь Хаан банкны Их хүрээ салбарын захирал А.Орхонбаяр гэж хүн бөгөөд ямар нэг зээл олгохтой холбоотой мэдээлэл энд байхгүй.

Хуурамч мэдээллийг идэвхжүүлснээр хувийн мэдээллээ алдах эрсдэлтэй

Шалгаж буй мэдээллийг дээрх аргаар хуурамч болохыг мэдэхээсээ өмнө сэтгэгдэл хэсэгт дурдсанчлан хувийн чаатаар харилцаж, гэрийн хаяг, утас, регистр, дансны дугаар зэрэг хувийн мэдээллээ өгсөн бол та хаягийнхаа нууц үгийг сольж, хоёрдогч эх үүсвэрээс холбогдоход заавал зөвшөөрөл авах тохиргоог хийх хэрэгтэй. Учир нь таны хувийн мэдээллийг ашиглан, цахим луйврын хохирогч болгох эрсдэлтэй алхамыг хийсэн байна.

Тиймээс Facebook-ийн зааврын дагуу энэ төрлийн постыг мэдээлж сураарай. Эх сурвалж хэсэгт оруулсан линкээр заавартай танилцах боломжтой.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document