Тэтгэврийн зээлээ төлж дуусаагүй нас барсан иргэний зээлийг төрөөс тэглэх тухай хууль батлагдаагүй байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #412

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Xemnel news нэртэй пэйжээс “Тэтгэврийн зээлээ төлж дуусаагүй на.с ба.рсан иргэний зээлийг төрөөс тэглэнэ” гэсэн тайлбартай xemnel.com домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулжээ. Уг сайтын мэдээллийг CrowdTangle хэрэглүүрээр тархалтыг нягтлахад Facebook платформд 22 удаа дахин түгээж, нийт 6952 хариу үйлдэл авч идэвхжүүлсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

“Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай” хуулийн төсөл боловсруулсан ч эцэслэн батлагдаагүй байна.

2023 оны 01 дүгээр сарын 29-нд Xemnel news нэртэй пэйжээс “Тэтгэврийн зээлээ төлж дуусаагүй на.с ба.рсан иргэний зээлийг төрөөс тэглэнэ” гэсэн тайлбартай xemnel.com домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулжээ. Уг сайтын мэдээллийг CrowdTangle хэрэглүүрээр тархалтыг нягтлахад Facebook платформд 22 удаа дахин түгээж, нийт 6952 хариу үйлдэл авч идэвхжүүлсэн байна.

Мэдээлэл нь “УИХ-ын гишүүн Ц.Туваан Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөл боловсруулжээ. Уг хуулийн төслийн агуулга нь тэтгэврийн зээлээ төлж дуусаагүй байхдаа на.с ба.рсан ахмад настны зээлийг төр хариуцаж тухайн арилжааны банкинд нь төлөх юм байна…” гэх агуулгатай байна.

Эцэслэн батлагдаагүй асуудлыг хөндөж гаргаагүй байхад хандалт авах зорилгоор дахин түгээж байгаа нь олон нийтийг санаатайгаар төөрөгдүүлэх, хуурч мэхлэхэд хүргэж байгаа тул бодит мэдээллийг хүргэх нь зүйтэй гэж үзлээ.

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай” хуулийн төсөл боловсруулсан ч эцэслэн батлагдаагүй байна

Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нь “Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөл”-ийг санаачлан боловсруулж 2022 оны 01 дүгээр сарын 17-д УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн ба 01 дүгээр сарын 19-нд хуулийн цахим хэлэлцүүлэг болох forum.parliament.mn сайтад уг төслийг байршуулсан байна.
Төслийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хууль арилжааны банкнаас өндөр насны тэтгэврийн зээл аваад төлж амжилгүй нас барсан тэтгэврийн зээл авагчид хамаарна” гэж заажээ.
Мөн “нас барсан ахмад настны зээлийг төр хариуцаж, тухайн арилжааны банканд нь төлөх юм байна” гэсэн мэдээлэл нь хуулийн төслийн 4.1-д заасан “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан нас барсан тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг Нийгмийн даатгалын сангаас арилжааны банкинд төлнө” гэсэн заалттай нийцэж байна.

2023 оны УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд дээрх хууль оржээ

2023 оны 01 дүгээр сарын 20-ны албан мэдээнд чуулганы хуралдаанаар батлагдсан асуудлуудыг дурдсан. Үүнд “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолыг баталсан тухай мэдээлжээ. Уг жагсаалтын 2- дүгээрт УИХ-ын гишүүн Ц.Тувааны санаачилсан “Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөл” багтсан байна. Харин хуулийг хэлэлцэж, эцэслэн батлахаас нааш үр дүнг гарсан мэтээр мэдээлэх нь зохисгүй юм.

Тогтоолд дараах хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр тусгасан байна. 

1/Автотээврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

2/Аялал жуулчлалын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

3/Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

4/Байгаль орчныг хамгаалах тухай болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

5/Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

6/Байгаль орчны багц хуулийн төсөл;

7/Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

8/Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

9/Боловсролын ерөнхий хуулийн төсөл;

10/Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл;

11/Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл;

12/Газрын багц хуулийн төсөл;

13/Геодези, зураг зүйн тухай хуулийн төсөл;

14/Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл;

15/Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

16/Дээд боловсролын тухай хуулийн төсөл;

17/Женев хотноо 1958 онд батлагдсан “Дугуйт тээврийн хэрэгслүүд, тэдгээрт суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмж, эд ангид зориулсан НҮБ-ын уялдуулан тохируулсан техникийн дүрмийг хэрэглэх болон НҮБ-ын эдгээр дүрэмд үндэслэн олгосон баталгааг харилцан хүлээн зөвшөөрөх нөхцөлийн тухай хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

18/Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

19/Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

20/Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

21/Зөрчлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

22/Казиногийн тухай хуулийн төсөл;

23/“Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

24/Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл;

25/Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл,    2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

26/“Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

27/Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

28/Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

29/Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төсөл;

30/Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

31/Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл;

32/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөл;

33/Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төсөл;

34/Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

35/“Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

36/“Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;

37/Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

38/Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл;

39/Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

40/Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

41/Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

42/Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

43/Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

44/Төмөр замын тээврийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

45/Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

46/Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн төсөл;

47/“Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

48/Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

49/Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

50/Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл;

51/“Хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

52/Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл;

53/Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

54/Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

55/Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл;

56/Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл;

57/Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

58/Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааг зохицуулах  тухай хуулийн төсөл.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

One Response

  1. Тэтгэврийн зээл аваад нас барсан хүнийхээ зээлийг үлдсэн хүүхдүүдээр нь он дуусах гэж байна гэж Төрөөс цалингийн зээл авахуулж төлж байсан. Нөгөө хүүхэд маань 2 жилийн зээл авч төлж дууссан. Тэр нь амьжиргаагаа залгуулахын тулд зээлээ төлөөд амьдрахын тулд өчнөөн төлбөрүүдтэй болсон. Одоо 5 жил болж байхад ч тэр зээл дуусаагүй л байна. Цалингийн зээл авснаас болоод дараа нь 2 жил бусдаас мөнгө зээлж амьжиргаагаа аргацааж байсан. Тэрийгээ дарахын тулд дахиад 2-3 жилийн зээл авах жишээтэй, ингэж зээлээс зээл тавьж ард түмэн амьдарч байна. Үүнийг цэгцлээч ээ… Улсаас тэрбум тэрбумаар нь зээлчихээд бурхан болохоор нь зээлийг нь хэрэгсэхгүй болгоод л байна ш дээ. Гэтэл мөрөөрөө бурхан болсон хүмүүсийн хүүхдүүдийг 3-5 жил махалж байна…

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document