Самранд явж байсан иргэд рүү чоно дайрчээ гэх мэдээлэл ХУДАЛ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #398

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Өнгөрсөн шөнө Матад уул орчимд самар түүж байсан иргэд рүү сүрэг чоно дайрчээ. Орон нутгийн холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна” гэх мэдээлэл оруулсан.

Баримт шалгалтын үр дүн

2016 оны 10 сард Тодд Орр гэх залуу Монтана мужийн баруун өмнөд хэсэгт явган аялал хийж байгаад баавгайтай таарч улмаар баавгай түүн рүү хоёр удаа дайрсан бөгөөд энэ үйл явдлыг баримтжуулан зураг болон видеогоо сошиал хуудастаа хуваалцсаныг ашиглажээ.

2023 оны 01 дүгээр сарын 26-нд Tovchmedee хуудсаар “Сэрэмжлүүлэг: Самранд явж байсан иргэдрүү чоно дайрчээ. Тухайлбал, Өнгөрсөн шөнө Матад уул орчимд самар түүж байсан иргэд рүү сүрэг чоно дайрчээ. Орон нутгийн холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна” гэх тайлбартай, эрэгтэй хүний биеийн гэмтсэн хэсгийг харуулсан зургийн хамт оруулсан нь 12 цагийн дараах байдлаар 986 реакц, 248 сэтгэгдэл авч, 69 удаа цааш хуваалцсан байна.

Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

1. Зургаар хайлт хийх

Google Reverse image search хэрэглүүр ашиглан хайхад 2016 оны 10 сард Тодд Орр гэх залуу Монтана мужийн баруун өмнөд хэсэгт явган аялал хийж байгаад баавгайтай таарч улмаар баавгай түүн рүү хоёр удаа дайрсан бөгөөд энэ үйл явдлыг баримтжуулан зураг болон видеогоо сошиал хуудастаа хуваалцсан талаарх мэдээллүүд гарч ирж байна. Тэдгээрийн нэг болох Их Британийн mirror мэдээллийн сайтад бичлэгтэйгээ оруулсан мэдээллийг хүргэж байна.

2. Агуулгыг нягтлах 

Дорнод аймгийн Матад сум нь тал хээрийн бүс нутагт хамаарах бөгөөд хуш мод ургах боломжгүй. Сумын танилцуулгад “Говь талдаа таана, хөмүүл, мангир, гоньд, уул хадандаа зэрлэг сонгино элбэгтэйгээс гадна тал хээрийн бүсэндээ бэлчээрийн янз бүрийн ургамалтай” хэмээн онцолсон байна. Сумын газар зүйн байршил болон онцлогийн талаар аймгийн албан ёсны вэбсайт travel.dornod.gov.mn-ээс авах боломжтой. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document