Бэлэг тараана гэх нэрийдлээр хэрэглэгчдийг залилан хандалтаа өсгөдөг пэйжүүдээс болгоомжил

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #408

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Пост, пэйжийг цааш хуваалцснаар бэлэг хожоорой гэж нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Пэйжийн профайл зураг болон постод ашигласан зургууд бүгд өөр эх сурвалжаас авсан зургууд байх ба хандалтаа өсгөх зорилгоор хэрэглэгчдийг хууран мэхэлж байна.

2023 оны 01 дүгээр сарын 28-нд RK Store нэртэй пэйжид “Бидэнд бага зэргийн зурааснаас болж зарагдах боломжгүй олон арван iphone 7,7plus,8,8plus,x загварын гар утас байгаа. Шэйр хийсэн, пэйжд лайк дарсан хүн бүрт өгөхөөр шийдлээ. 2-р сарын 7-ны 19:00 цагаас өмнө” гэх гарчигтай постыг, утасны зургуудын хамт нийтэлсэн нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний байдлаар 2,4 мянган реакц, 1.4 мянган сэтгэгдэл авч, 9.4 мянган удаа цааш түгээсэн байна.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

1. Хаяг, агуулгыг нягтлах

Мэдээлэл оруулсан хаягийн 2022 оны 01 дүгээр сарын 25-нд үүсгэсэн байх ба пэйжийн ангилал нь “Худалдааны төв” гэсэн байна. Гэвч профайл зургийг нь Google Reverse image search хэрэглүүр ашиглан хайхад Бахрайн улсад үйл ажиллагаа явуулдаг RK Store нэртэй гоо сайхны бараа бүтээгдэхүүний онлайн дэлгүүрийн илэрц байна. Гадаадад үйл ажиллагаа явуулдаг онлайн дэлгүүрийн логог ашиглан, гар утас тараах нэрийдлээр цахим хэрэглэгчдийг хууран мэхэлжээ.

2. Хавсаргасан бүтээгдэхүүнүүдийн зураг хуурамч

Шалгасан мэдээлэлд хавсаргасан бүтээгдэхүүнүүдийн зургийг Google Reverse image search хэрэглүүр ашиглан хайхад зургуудыг өөр, өөр эх сурвалжуудаас хуулбарлан авчээ.

3. Анхааруулга

Энэ төрлийн хуурамч зар нь ихэвчлэн пэйжийн хандалтыг өсгөх зорилготой байх хэдий ч зарим тохиолдолд хэрэглэгчид бүтээгдэхүүн хожсон гэж худал мэдээлж, “Энэ дансруу мөнгөө шилжүүлээд”, “Энд дансны дугаар, гэрийн хаягаа оруулаарай” гэх мэт нөхцөл тавьж таны санхүүгийн аюулгүй байдалд халдахыг завддаг. Иймд та энэ төрлийн амар, хялбар аргаар мөнгө олох, бэлэг хожих зэрэг худал мэдээлэлд болгоомжтой, хянуур хандах нь зүйтэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document