Хүүхдэд хувьцаа эзэмшүүлэх заавар гэх мэдээлэл ТӨӨРӨГДҮҮЛСЭН

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #414

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Монгод хадагтай гоо брэнд” нэртэй пэйжид “ШУУРХАЙ: 2012 оны 4-р сарын 11-нээс хойш төрсөн хүүхэд бүрт хувьцаа эзэмшүүлж, мөнгө өгнө ДАРААХ ЗААВАРТАЙ ТАНИЛЦАНА УУ” гэсэн тайлбартай, xemnel.com домайн нэртэй сайтын холбоос хавсаргасан пост оруулсан байна.

Баримт шалгалтын үр дүн

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааг 2012 оны 04 дүгээр сарын 11-нээс хойш төрсөн хүүхдүүдэд эзэмшүүлэх талаар эцсийн шийдвэр гаргаагүй бөгөөд “мөнгө өгөх заавар” гэх зүйл гараагүй байна. Гэвч хандалт авах зорилгоор төөрөгдүүлсэн мэдээлэл оруулж байгаа тул баримтаар шалгаж, мэдээллийн бодит байдлыг хүргэх шаардлагатай гэж үзлээ.

2023 оны 01 дүгээр сарын 29-нд “Монгод хадагтай гоо брэнд” нэртэй пэйжид “ШУУРХАЙ: 2012 оны 4-р сарын 11-нээс хойш төрсөн хүүхэд бүрт хувьцаа эзэмшүүлж, мөнгө өгнө ДАРААХ ЗААВАРТАЙ ТАНИЛЦАНА УУ” гэсэн тайлбартай, xemnel.com домайн нэртэй сайтын холбоос хавсаргасан пост оруулсан нь 01 дүгээр сарын 31-ний байдлаар 741 реакц, 57 сэтгэгдэл авч, 408 удаа цааш түгээгдсэн байна.

Сайт дахь мэдээлэл нь “С.ЧИНЗОРИГ: 2012 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 11-НЭЭС ХОЙШ ТӨРСӨН ХҮҮХЭД БҮРТ ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛНЭ” гэсэн гарчигтай, 2023 оны 01 дүгээр сарын 13-нд mass.mn сайтад гарсан мэдээллийг хуулж оруулсан байна. Ингэхдээ “ШУУРХАЙ: 2012 оны 4-р сарын 11-нээс хойш төрсөн хүүхэд бүрт хувьцаа эзэмшүүлж, 2021-2022 оны ноогдол ашгийг нөхөн олгоно” гэх өмнөтгөл хийж өгжээ.

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааг 2012 оны 04 дүгээр сарын 11-нээс хойш төрсөн хүүхдүүдэд эзэмшүүлэх талаар эцсийн шийдвэр гаргаагүй бөгөөд “мөнгө өгөх заавар” гэх зүйл гараагүй байна. Гэвч хандалт авах зорилгоор төөрөгдүүлсэн мэдээлэл оруулж байгаа тул баримтаар шалгаж, мэдээллийн бодит байдлыг хүргэх шаардлагатай гэж үзлээ.

FACTCHECK: Өмгөөллийн Фиделитас Партнерс ХХН-тэй хамтран дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Тогтоолын төсөл хэлэлцсэн тухай мэдээллийг ашигласан

2023 оны 01 дүгээр сарын 12-нд Содномын Чинзориг нэртэй албан ёсны хаягаас “2012 ОНЫ 4-Р САРЫН 11-НЭЭС ХОЙШ ТӨРСӨН ХҮҮХЭД БҮРТ ХУВЬЦАА ЭЗЭМШҮҮЛЖ, 2021-2022 ОНЫ НООГДОЛ АШГИЙГ НӨХӨН ОЛГОХООР ТУСГАСАН” гэх мэдээллийг постолсон. Уг мэдээлэлд “Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар дурдсан ба авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналд “2021, 2022 онуудад 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа авч чадаагүй иргэдэд хувьцааны ногдол ашгийг нөхөн олгох” гэсэн байна.

2023 оны 01 дүгээр сарын 13-нд УИХ-ын Тамгын газрын хөтөлдөг сайтад намрын чуулганы 01 дүгээр сарын 16-наас 20-ны өдрүүдэд хэлэлцэх асуудлын тов дарааллын талаар мэдээлэл оруулсан. Уг жагсаалтад чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ гэсэн байна.

Харин тогтоолыг баталсан болон эцсийн хувилбараар байршуулсан мэдээлэл алга байна. 2023 оны 01 дүгээр сарын 31-нд УИХ-ын Тамгын газрын 51-265606 дугаараас тодруулахад, уг тогтоол батлагдсан ба Ерөнхийлөгчийн хориг тавих хугацаа маргааш /2023.02.01/ дуусаж байгаа гэв. “Төслийг нээлттэй байршуулаагүй ба Ерөнхийлөгч хориг тавихгүй бол энэ долоо хоногтоо багтаагаад эрх зүйн мэдээллийн сан legalinfo.mn-д оруулна” гэсэн хариу өгсөн юм.

Уг тогтоолд Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх анхны шийдвэрт заасан хугацаанаас хойш төрсөн хүүхдүүдэд шинээр хувьцаа эзэмшүүлэх ажлыг судалж, танилцуулах үүргийг холбогдох байгууллагад хүлээлгэсэн. Тогтоолыг эцэслэн албажуулсны дараа судалгааны ажил эхлэх тул шалгаж буй мэдээлэлд дурдсанчлан “хувьцаа нээлгэх заавар” одоогоор гарах боломжгүй юм.

Одоогийн байдлаар, 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Засгийн газрын 116 дугаар тогтоолын 1.2-т “2011 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр болон түүнээс өмнө шинээр төрсөн иргэнд 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх;” гэж зааснаас өөрөөр хувьцаа нэмж эзэмшүүлэх тухай шийдвэр гараагүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document