2023 оны 1 дүгээр сарын 02-нд “Yeah.mn – Мэдээ Мэдээлэл” нэртэй пэйжид “Нэгэн эмэгтэй хумсаа мэрснээс болж үхлийн аюултай халдвар авчээ” гэсэн гарчигтай Yeah.mn домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан нь 2022 оны 1 дүгээр сарын 6-ны байдлаар 890 реакц, 153 сэтгэгдэл авч, 841 удаа цааш түгээн идэвхжүүлсэн байна.
Тухайн домайн дээр байршсан мэдээний тархалтыг Crowdtangle tool ашиглан шалгаж үзэхэд 2022 оны 04 дүгээр сарын 21-нд анх оруулсан ба Facebook сүлжээнд нийт 6,916 удаа хариу үйлдэл авсан байна.
Yeah.mn домайн дээр байршсан мэдээ нь:
“Саяхан Karen Peat гэх эмэгтэй нэрээ нууцалсан найзынхаа хурууны аймшигтай зургийг олон нийтэд хуваалцжээ – илт харагдахуйц хавдаж, шар өнгөтэй цэврүү үүссэн байв. Энэ нөхцөл байдлаас болж Глазгоу Рояаль Халдварын Төвийг зорих шаардлага гарсан ба хумсаа мэрснийхээ дараа, халдварыг биедээ авсан байна. Хамгийн аймшигтай нь, эмч нар түүний хуруунд яаралтай мэс ажилбар хийж, халдварыг дээш гар луу нь тархахаас урьдчилан сэргийлж чаджээ. Хэрэв халдвар авсан хүн бага зэрэг удсан л бол, амь насаа алдах эрсдэлтэй байсан гэнэ. Харин Karen найзынхаа хурууны зургийг хумсаа мэрдэг зуршилтай хүмүүст ямар аюултай болохыг анхааруулах зорилгоор 01/07-ны өдөр Фэйсбүүктээ постолжээ.
Найзынхаа хурууны зургийг постолсон Karen гэх эмэгтэйн хэлж буйгаар:
“Хумсаа мэрдэг хүмүүст энэ үйлдлээ нэн даруй зогсоох хэрэгтэй гэж хэлэхийг хүсэж байна! Миний сайн мэддэг нэг найз маань хумсаа мэрснээс болж, яаралтай мэс ажилбар хийлгүүлэхдээ туллаа. Яагаад гэвэл тэр хумсаа мэрж, улмаар халдвар авсан байна. Найз маань сүүлийн 2 өдрийн турш эмийн санчийн зөвлөгөөг дагаж, магнийнсульфатаар хуруугаа боож хоносон ч, нөхцөл байдал улам дордсоор байсан тул, бид өнөө өглөө Глазгоу дахь Халдварын Төвийг зорихоос өөр арга байсангүй. Хэрэв бид жаахан л удсан бол, найз маань амь насаа алдах байлаа! Гуйя, гуйж байна. Одооноос эхлэн хумсаа хазаж, мэрэхээ больцгооё” гэсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
Шалгаж буй мэдээлэлд дурдсан үйл явдал нь 2020 оны 01 дүгээр сарын 07-нд Их Британи улсад болсон байна.
Мэдээлэлд ашигласан зургийг Google reverse image search хэрэглүүрээр хайлт хийхэд Их Британийн Өдрийн сонины вэбсайтад 2020 оны 01 дүгээр сарын 25-нд байршуулсан мэдээ гарч ирлээ. Мэдээний агуулга болон хавсаргасан зургууд хоорондоо таарч байна. The Mirror, Daily Record зэрэг томоохон агентлагийн вэбсайтуудад ч ижил мэдээг байршуулжээ. Их Британийн Өдрийн сонины вэбсайтад байршуулсан мэдээ нь:
“Бид яагаад хумсаа мэрдэг вэ?
Сэтгэл судлаачдын хэлж буйгаар хумсаа мэрэх нь сөрөг сэтгэл хөдлөл, стресс болон сандралын үед хүн өөрийгөө сатааруулж буй хариу үйлдэл байх боломжтой юм. Хэрфордширийн их сургуулийн Сэтгэл судлалын сургуулийн профессор Карэн Пайнн “Хумсаа мэрэх нь орчны нөлөөгөөр өдөөгдөж, сэтгэл хөдлөлөө зохицуулах нэг хэлбэр байдлаар анх илрэх ч удаан хугацаанд зуршил болох хандлагатай’ болохыг анхаарууллаа. Тархи энэ төрлийн хариу үйлдлийг байнга үйлдээд сурчихвал эцэстээ хүн өөрийн мэдэлгүй үйлддэг, хянахад хэцүү болдог байна. Хумсаа мэрэх, арьсаа хуулах, үсээ зулгаах зэрэг нь тухайн хүнийг сэтгэл түгшсэн байгааг илтгэх шинж тэмдэг байх боломжтой ажээ” гээд шалгаж буй мэдээлэлд Карэн Пеат гэх хэрэглэгчийн постын зургийг байршуулжээ. Зурагт хавсаргасан постод “Хагалгаа хийлгэсэн. Хэд хоног антибиотикийн дусаалга дусаах ёстой. Хумс нь унасан ба дахиж ургахгүй байх магадлалтай. Хэрвээ дахиж ургахгүй бол ядаж л мэрэх хумсных нь тоо цөөрөх нь” гэсэн байна.
Мэдээний төгсгөлд нэмэлтээр “Харвард-Эрүүл мэнд сэтгүүлд дурдсанаар Паронихи буюу ганц хуруудах нь
-Хумс орчмын арьс халдварт өртөх
-Хумсаа мэрэх, хумс орчмын арьсаа татаж, зулгааснаар үрэвсүүлэх зэргээс үүсдэг байна.
Хумсаа мэрэх зуршлаас ангижрахад тустай зөвлөмж:
-Хумсаа ургуулалгүйгээр тогтмол авч байх
-Хумсаа мэрдэг гэдгээ өөртөө байнга сануулж, зуршлаа хянах гэж оролд. Бугуйндаа резин зүүгээд хумсаа мэрсэн тохиолдол бүрийнхээ араас бугуйгаа чавхдах
-Хумсаа гашуун амттай, тунгалаг будгаар будах
-Түгшсэн үедээ амаа завгүй байлгаж гаа эсвэл бохь зажлаарай” гэсэн байна.