2021 оны наймдугаар сарын 23-нд Мягмартогтох Далай нэртэй facebook хэрэглэгчийн хаягаар “Монгол Улс 0-11 насны хүүхдүүдэд дархлаа дэмжих, халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор иммуноглобулин тарина” гэх мэдээлэл оруулсан нь хоёр цагийн дараа 86 реакц, 46 сэтгэгдэл авч, 29 удаа цааш түгээгджээ.
Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
ШҮҮГЧИЙГ ТОМИЛОХ ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗААГҮЙ, Үндсэн Хуулийн Цэцэд гаргасан хүсэлтээсээ татгалзсан.
2021 оны 01 дүгээр сарын 15-нд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар баталж 03 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн. Уг хуулийн 36 дугаар зүйлд “Шүүгчийг томилох, танхимын тэргүүн, Ерөнхий шүүгчийг сонгох” асуудлыг зохицуулахдаа,
“36.1.Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийг Ерөнхий зөвлөлийн санал болгосноор, хяналтын шатны шүүхийн шүүгчийг Ерөнхий зөвлөл Улсын Их Хуралд танилцуулснаар Ерөнхийлөгч 14 хоногийн дотор томилно.
36.4.Ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигч энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасан шүүгчид тавих болзол, шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч энэ тухай Ерөнхий зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ.
36.5.Ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчийн саналыг дахин нягталж, томилохоос татгалзсан үндэслэл тогтоогдоогүй тохиолдолд тухайн нэр дэвшигчийг дахин санал болгох, нотлогдсон тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан журмаар өөр нэр дэвшигчийг санал болгоно.
36.7.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно.
36.11.Ерөнхийлөгч шүүгчийг томилсон тухай зарлиг гаргана” гэх мэтээр Ерөнхийлөгчийн шүүгчийг томилох эрхийг зааж өгсөн.
Мөн 43 дугаар зүйлд “Шүүгчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах” зохицуулалтыг хуульчлахдаа,
43.2.Шүүгчийг энэ хуулийн 43.1-д заасан үндэслэлээр шилжүүлэн томилуулах тухай саналаа Ерөнхий зөвлөл Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх бөгөөд Ерөнхийлөгч саналыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор тухайн шүүгчийг шилжүүлэн томилно” гэж зааж өгсөн. /хуулийн холбоосыг хавсаргав/
Тиймээс одоо мөрдөгдөж байгаа Шүүхийн тухай хуулиар Ерөнхийлөгч шүүгчийг томилох, шилжүүлэх эрх мэдэл нь хэвээр хадгалагдаж байна.
Үндсэн Хуулийн Цэцэд гаргасан Ерөнхийлөгчийн хүсэлтийн тухайд:
2021 оны 02 дугаар сарын 09-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Шүүхийн тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хууль зөрчсөн” гэж үзээд Үндсэн Хуулийн Цэцэд хүсэлт гаргасан.
Тэрбээр УИХ дангаараа Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүнийг томилж болохгүй, эрх мэдэл хуваарилах зарчим алдагдана гэж үзсэн байв. Тухайлбал, уг хуулийн
– 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн бүрэлдэхүүн … бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно”,
– 95 дугаар зүйлийн 95.4 дэх хэсэгт “… Шүүхийн Сахилгын Хорооны бүрэлдэхүүнд орох бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно”
гэж заасан нь Монгол
Улсын Үндсэн хуулийн 49.3 “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана”, 49.5-д заасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг томилох, 49.6-д заасан Шүүхийн сахилгын хороог томилох заалт, болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульд нийцээгүй гэж үндэслэлээ гаргасан байсан. /зураг болон холбоосоос харна уу/
2021 оны 04 дүгээр сарын 28-нд Ерөнхийлөгч Х.Баттулгын хүсэлтийг үндэслэлтэй гэж үзсэн Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлт гарснаар Шүүхийн тухай хуулийн тодорхой заалтуудыг түдгэлзүүлсэн юм. /”Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2021 №20 (1170) дугаар, 1530-1539 дэх тал. /холбоосыг хавсаргав/
2021 оны 05 дугаар сарын 06-нд УИХ-аас “Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй” хэмээн 41 дугаар тогтоол гаргасан. /холбоосыг хавсаргав/
Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд маргааныг дахин хянан шийдвэрлэх хуультай. /ҮндсэнХуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 30.1/
Иймээс Үндсэн Хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан болох байв. Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэснээс хойш хуралдаанд бэлтгэх ажиллагааг 60 хоног хүртэл сунгах боломжтой. /23.2/ Мөн “тухайн хуралдаанаар маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл, байдал үүсвэл уг нөхцөл, байдлыг арилгах боломжтой хугацаагаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулна” гэж заасан. /8.4/
Ерөнхийлөгчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзсэн Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авахаас татгалзсан тул Их суудлын хуралдаан болох хүлээлттэй нөхцөл үүссэн байв.
Ерөнхийлөгч Цэцэд гаргасан хүсэлтээс татгалзах үндэслэлтэй.
Үндсэн Хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 18.4-т “Цэцэд өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргасан тал хянаж байгаа асуудлын хүрээнд Цэцийн хуралдаан зөвлөлдөхөөр завсарлахаас өмнө аль ч шатанд өөрийн шаардлагын үндэслэл, зүйлийг өөрчлөх, хэмжээг ихэсгэх, багасгах болон шаардлагаас бүхэлд нь буюу зарим хэсгээс нь татгалзах эрхтэй” гэж заасан.
Тиймээс Ерөнхийлөгчийн Үндсэн Хуулийн Цэцэд гаргасан хүсэлтээс Ерөнхийлөгч татгалзах боломжтой.
Дүгнэлт:
Монгол Улсын Засгийн газраас “Биобэлдмэлийн үйлдвэр”-т Ковид-19 цар тахлын эсрэг иммуноглобулин үйлдвэрлэхэд шаардагдах санхүүжилтийг гаргахаар шийдвэрлэсэн ч тендерт санал ирүүлсэн оролцогч одоогоор алга байна. Тиймээс үйлдвэрлэж эхлээгүй иммуноглобулиныг 0-11 насны хүүхдүүдэд тарих боломжгүй юм. Түүнчлэн хүүхдүүдэд тарих тухай сайдын тушаал, мэргэжлийн байгууллагын зөвлөмж одоогоор гараагүй байна.