С витамин өдөр бүр уудаг хүний дотрыг шинжилтэл… гэх мэдээлэл ТӨӨРӨГДҮҮЛСЭН

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #415

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“С ВИТАМИН ӨДӨР БҮР УУДАГ ХҮНИЙ ДОТРЫГ ШИHЖЛЭЭД ҮЗTЭЛ… ИЙМ БАЙСАН БОЛ ЭРТХЭН АНХААРДАГ БАЙЖЭЭ…” гэх тайлбартай, hatangoo.shop домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан нь 01 дүгээр сарын 31-ний байдлаар 955 реакц, 71 сэтгэгдэл авч, 1.1 мянган удаа цааш түгээсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Ярилцлагын агуулгад гарчиг дахь “өдөр бүр С витамин уудаг хүний дотрыг шинжилсэн” тухай байхгүй бөгөөд олон нийтийн анхаарал татаж, хандалт авах зорилгоор түгээж байгаа төөрөгдүүлсэн мэдээлэл байна.

2023 оны 01 дүгээр сарын 30-нд Beauty glazed Mongolia нэртэй пэйжид “С ВИТАМИН ӨДӨР БҮР УУДАГ ХҮНИЙ ДОТРЫГ ШИHЖЛЭЭД ҮЗTЭЛ… ИЙМ БАЙСАН БОЛ ЭРТХЭН АНХААРДАГ БАЙЖЭЭ…” гэх тайлбартай, hatangoo.shop домайн нэртэй сайтын холбоосыг хавсаргасан пост оруулсан нь 01 дүгээр сарын 31-ний байдлаар 955 реакц, 71 сэтгэгдэл авч, 1.1 мянган удаа цааш түгээсэн байна.

Мэдээлэл нь “Та хүүхэддээ эмчийн зааваргүйгээр С витамин өгөөд байгаа юм биш биз. Аливаа зүйл хэмжээнээсээ хэтрэхээр эрсдэл дагуулдгийн адилаар энэ витамины илүүдэл ч аюултайг эмч нар онцолж байна. Энэ талаар дотрын эмч Б.Энхтуултай ярилцлаа.” гэж эхэлсэн ба витамин С-ийн талаар мэргэжлийн эмчээс авсан ярилцлагыг хуулж тавьсан байна.

Ярилцлагын агуулгад гарчиг дахь “өдөр бүр С витамин уудаг хүний дотрыг шинжилсэн” тухай байхгүй бөгөөд олон нийтийн анхаарал татаж, хандалт авах зорилгоор түгээж байгаа төөрөгдүүлсэн мэдээлэл байна.

FACTCHECK: Дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

Ярилцлагын эхний өгүүлбэрийг Google-д хайж үзэхэд 2016 оны 11 дүгээр сарын 11-нд chuhal.mn сайтад нийтэлж байсан ярилцлага байна. Тухайн эмчийн өгсөн мэдээллүүд олон улсын судалгааны бүтээлүүдийн үр дүнтэй таарч байгаа тул нэмэлтээр дараах мэдээллийг хүргэж байна.

Бидний өмнө нь хийж байсан баримт шалгалтад С витамины тухай судалгаануудаас дараах агуулгуудыг онцолж байв.

Шинжлэх ухааны “MDPI” олон улсын цахим сэтгүүлд нийтлэгдсэн Витамин C ковидын үеийн эмчилгээ болон дархлаанд хэрхэн нөлөөлөх тухай Израйл болон Италийн судлаачдын хамтран хийсэн судалгааны ажилд “витамин C-г дархлаа дэмжих зорилгоор хэрэглэхээс гадна ковидоор өвчилсөн хүмүүсийн эмчилгээнд ашиглахад судалгааны урьдчилсан дүгнэлтээр үр дүн өндөр байсан ч одоогийн байдлаар эцсийн дүгнэлт гараагүй байгаа. Мөн өвчний үед дуслаар эсвэл витамины нэмэлт хэлбэрээр хэрэглэхэд гарах үр дүнгийн тухай томоохон судалгааны ажлуудыг нэмэлтээр хийх шаардлагатай байна” гэжээ.

*MDPI буюу Олон талт дижитал хэвлэлийн хүрээлэн нь 1996 оноос хойш олон улсын эрдэмтдийн шинжлэх ухааны судалгааны ажлуудыг нээлттэй нийтэлж, дэмжин ажиллаж буй цахим сэтгүүл юм.

Витамин С ихэдсэнээс бөөрний чулуу үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг

Хоол боловсруулах замын эмгэг илрэх магадлал өндөр байдаг тул өдөрт хамгийн дээд тал нь 2000 мг Витамин C хэрэглэхийг зохистой гэж үздэг. Тухайлбал, Уэйк Форест их сургуулийн анагаах ухааны сургуулийн Шээс, бэлгийн зам судлалын тэнхимээс хийсэн судалгаанд бичсэнээр насанд хүрсэн хүмүүст зургаан өдрийн турш 1000мг тунтай Витамин C-г өдөрт 2 удаа өгөхөд энгийн үед ялгаруулдаг оксалатын хэмжээ 20 хувиар нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл Витамин С-г хэтрүүлэн хэрэглэх нь шээсэн дэх оксалатыг ихэсгэж, цаашлаад бөөрний чулуу үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг гэжээ.

Шведийн Готеборгийн их сургуулийн Дотоод анагаах ухааны хүрээлэн, Эмнэлзүйн хоол тэжээлийн тэнхимийн хийсэн судалгаагаагаар насанд хүрэгчдэд хоолтой нь хамт нэмэлтээр 100 мг Витамин С өгөхөд төмрийн шимэгдэлт нь 67 хувиар нэмэгдсэн үр дүн гарсан байна. Витамин С төмрийн дутагдалд орохоос сэргийлдэг ч хэт өндөр тунгаар хэрэглэвэл хүний бие хэт их төмрийг шингээж, төмөр ихдэлттэй хүмүүст илүү эрсдэл учруулна.

Харин АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн сайт дахь Витамин C-гийн зохистой тун, хэрэглээний тухай судалгааны эмхэтгэлд бичсэнээр нэмэлт Витамин C хэрэглэх тохиолдолд өдөр тутмын хүнснээс авах хэмжээнээс хэтрэхээргүй буюу насанд хүрсэн эрэгтэй хүн 90 мг, эмэгтэй хүн 75 мг-аас дээшгүй агуулсан бэлдмэл хэрэглэх нь зохимжтой ажээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл

2016 онд гарч байсан ярилцлага

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document