Редакцууд “Мэдээллийн гажуудлыг даван туулах арга зүй”-д суралцаж байна  

“Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв”-ийн дэргэдэх “Монголын баримт шалгах төв” дөрөвдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд  Улаанбаатар хотын найм, орон нутгийн арван редакц болон төрийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч нарыг хамруулан баримт шалгах үйл ажиллагааг нэвтрүүлэх, дэмжих хөтөлбөр хэрэгжүүллээ. Хөтөлбөрт хамрагдаж буй редакцууд ЮНЕСКО болон Европын сэтгүүлзүйн төвийн гаргасан Сэтгүүл зүй, “Худал мэдээ” ба хуурамч мэдээлэл гарын авлагатай танилцаж, баримт шалгах, мэдээлэл нягтлах сургалтад биетээр хамрагдахаас гадна редакцын баримт шалгалтыг хэрхэн идэвхжүүлэх талаар зөвлөгөө авч, сэтгүүлчдэд чиглэсэн цахим заналхийллээс өөрсдийгөө хамгаалах арга зүйн мэдлэгийг эзэмшсэн юм.  Хөтөлбөрийн сүүлийн шатны сургалт тавдугаар сарын 13-ны өдөр цахимаар үргэлжлэх бөгөөд энэ үеэр сургалтад хамрагдсан редакцуудаас шилдэг санаачилгуудыг шалгаруулан байнгын баримт шалгах үйл ажиллагаа нэвтрүүлэхэд зориулсан нийт 18 сая төгрөгийн мөнгөн дэмжлэгийг хуваарилан олгох юм.

Тус арга хэмжээ ЮНЕСКО-ийн “Мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн олон улсын хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжиж байна.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document