
Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн хороодын ажилтнуудад хуурамч мэдээллийг нягтлах сургалт орлоо
Канад сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй хуурамч мэдээллийг бууруулах төслийн хүрээнд иргэдтэй ойр ажилладаг анхан шатны нэгж болох хорооноос эхэлж, хуурамч мэдээллийн хор уршиг, түүнийг таних, бууруулах арга замын талаар хуваалцсан юм.

Баримт шалгах гарын авлагыг монгол хэлнээ орчуулан гаргалаа
Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төвийн дэргэдэх Монгол баримт шалгах төвийн баг “Баримт шалгах гарын авлага” номыг монгол хэлнээ орчуулан, Орон Нутгийн Санаачилгыг Дэмжих Канад Сангийн дэмжлэгтэйгээр хэвлэж, олон нийтийн хүртээл болгоход бэлэн боллоо.

Хумигдсаар буй эрх чөлөөгөө хамгаалахад хүн бүр үзэл бодлоо илэрхийлье
Сүүлийн жилүүдэд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах оролдлогууд ажиглагдах болсныг энэ долоо хоногт болсон НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн чуулганы үеэр онцлон буруушаасан байна.

Монголын баримт шалгах төв олон улсын чуулганы салбар хэлэлцүүлгүүдэд оролцоно
Энэ удаагийн форумд Монголын баримт шалгах төвийн үүсгэн байгуулагч, Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төвийн тэргүүн Б.Дуламхорлоо илтгэгчээр уригдсан ба баримт шалгагч нар идэвхтэй оролцож байна. Тухайлбал, манай төв өнгөрсөн жил Global mentorship хөтөлбөрийн сургагч байгууллагаар шалгарч дэлхийн 5 орны баримт шалгах байгууллагад чиглүүлэг өгч ажилласан. Тус хөтөлбөрийн үр дүнг тайлагнаж, баримт шалгагч Ш.Билгүүн илтгэл хэлэлцүүлэх бол хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах сэдвээрх салбар хэлэлцүүлэгт баримт шалгагч Ж.Өнөмөнх илтгэгчээр оролцож байна.

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх олон улсын хуралд Монголын баримт шалгах төвөөс амжилттай оролцлоо
Манай төвийн баримт шалгагч Ш.Билгүүн тавдугаар сарын 22-23-нд Норвегийн Лиллехаммер хотноо болсон World Expression Forum-д (Wexfo) амжилттай оролцоод ирлээ. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй

Б.Дуламхорлоо: Хэвлэлийн эрх чөлөөг хумих оролдлого бизнесийн үйл ажиллагаа руу нь халдах замаар илрэх нь түгээмэл болж байна
Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр төв НҮТББ-ын тэргүүн Б.Дуламхорлоотой ярилцлаа.