“Дарж ороод” гэх мэтээр үйлдэлд уриалсан мэдээллээс зайлсхийж, цахим луйврын хохирогч болохоос сэрэмжлээрэй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #407

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Сайн Эцэг Эх нэртэй 37 мянган дагагчтай пэйжид “1979 оноос хойш төрсөн даатгуулагч ийм аргаар тэтгэврээ тогтоолгох тогтолцоонд шилжинэ – ТА ДАРЖ ОРООД…” гэсэн тайлбартай, medeech.com домайн нэртэй сайтын холбоос хавсаргасан пост оруулсан нь 01 дүгээр сарын 30-ны байдлаар 956 реакц, 104 сэтгэгдэл авч, 2.3 мянган удаа цааш түгээгдсэн байна.

Баримт шалгалтын үр дүн

Сайтын холбоосоор ороход мэдээллийг нь харагдуулахгүй нэмэлт цонхоор үзүүлсэн урамшуулал, бэлэг, хямд үнээр Instagram-д дагагчтай болох боломж, VPN хэрэглэхийг санал болгосон зэрэг сонголтууд гарч ирэх бөгөөд дарж ороход боломж эдлэхийн тулд бүртгэл хийлгэх тохиргоо байна.

Энэ нь таны хувийн мэдээллийг авч, цахим залилангийн гэмт хэргийн хохирогч болгох санаархал бүхий автоматжуулалт юм. Тиймээс анхаарал татсан гарчигтай мэдээлэл рүү орж унших оролдлого хийснээр хувийн мэдээллээ алдах эрсдэлтэй байна.

2023 оны 01 дүгээр сарын 28-нд Сайн Эцэг Эх нэртэй 37 мянган дагагчтай пэйжид “1979 оноос хойш төрсөн даатгуулагч ийм аргаар тэтгэврээ тогтоолгох тогтолцоонд шилжинэ – ТА ДАРЖ ОРООД…” гэсэн тайлбартай, medeech.com домайн нэртэй сайтын холбоос хавсаргасан пост оруулсан нь 01 дүгээр сарын 30-ны байдлаар 956 реакц, 104 сэтгэгдэл авч, 2.3 мянган удаа цааш түгээгдсэн байна.

Сайтын холбоосоор ороход мэдээллийг нь харагдуулахгүй нэмэлт цонхоор үзүүлсэн урамшуулал, бэлэг, хямд үнээр Instagram-д дагагчтай болох боломж, VPN хэрэглэхийг санал болгосон зэрэг сонголтууд гарч ирэх бөгөөд дарж ороход боломж эдлэхийн тулд бүртгэл хийлгэх тохиргоо байна.

Энэ нь таны хувийн мэдээллийг авч, цахим залилангийн гэмт хэргийн хохирогч болгох санаархал бүхий автоматжуулалт юм. Тиймээс анхаарал татсан гарчигтай мэдээлэл рүү орж унших оролдлого хийснээр хувийн мэдээллээ алдах эрсдэлтэй байна.

Хэдийгээр олон нийтэд хэрэгтэй, чухал мэдээллийг өгсөн ч сайт дахь автоматжуулалт нь эрсдэл дагуулж буй мэдээлэл тул олон нийтийг төөрөгдүүлсэн гэж үзэж, тэмдэглэгээ зүүлээ.

Мэдээллийн агуулга өрнөж буй үйл явц буюу батлагдаагүй байгаа хуулийн төслийн талаар дурдсан

Мэдээлэл нь Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч, тус холбоооны дэргэдэх Нийгмийн даатгалын тухай багц хуулийн төслийг судлах ажлын хэсгийн ахлагч С.Эрдэнэбат “Өнөөдөр” сонины Уншигч-сурвалжлагчаар ажиллаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)-ны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал зочноор оролцсон ярилцлагыг хуулж оруулсан байх магадлалтай байна. Уг ярилцлага нь бүрэн эхээрээ НХХЯ-ны вэбсайтад тавигджээ.

“Тэтгэвэр боддог үндсэн хоёр арга бий. Эхнийх нь цалинд суурилсан буюу долоон жилийн дунджаар тооцох, нөгөөх нь шимтгэлд суурилсан аргаар буюу өөрийн ажиллах хугацаандаа (20, 30, 40 жил) цуглуулсан шимтгэлийн хувийг тогтоож, цаашлаад 20-30 жил амьдарна гэж тооцвол түүндээ хувааж авах арга. Манай улс цаашид шимтгэлд суурилсан арга руу шилжинэ.

1979 оноос хойш төрсөн даатгуулагчид шимтгэлд суурилсан аргаар тэтгэврээ тогтоолгож эхэлнэ. Одоо эдгээр хүмүүс 43 настай. 1960-1979 онд төрсөн бол дээрх хоёр хувилбараас сонгоно. 1960 оноос өмнө төрсөн нь шууд цалингийн дунджаараа тэтгэвэр тогтоолгоод явж буй. Эндээс шударга тогтолцоо үүснэ хэмээн харж байгаа. Та хөдөлмөр эрхлээд хэдэн төгрөгийн шимтгэл цуглуулж чадсан юм, түүнийгээ л авах зарчим үйлчилнэ. Энэ нь шимтгэл төлсөн нийт хугацаандаа хувааж байгаатай адил зарчим юм” гэх агуулга нь мэдээллийн гарчигтай дүйж байна.

Гэхдээ ийм зохицуулалттай хууль эцэслэн батлагдаагүй байна.

УИХ-ын хаврын чуулганаар Нийгмийн даатгалын багц хуулиудыг хэлэлцэнэ

2023 оны 01 дүгээр сарын 20-нд “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолыг баталсан. Уг жагсаалтын 31-34 дүгээрт Нийгмийн даатгалын багц хуулиудыг хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document