
Японд вакцинаас шалтгаалсан үхлийн улмаас онц байдал зарлаагүй
Японы засгийн газар вакцинжуулалттай холбоотойгоор онц байдал зарлаагүй ба вакцины аюулгүй байдлын талаарх хэдийн няцаагдсан батлагдаагүй, хуурамч мэдээллийг түгээжээ.

Хиймэл оюунаар бүтээсэн зурагт зохиомол тайлбар уншдаг YouTube сувгийн мэдээллийг түгээжээ
Хиймэл оюунаар бүтээсэн зураг ашиглан зохиомол түүх түгээдэг youtube сувгийн мэдээллийг хуваалцжээ.

Синнамон дотор өөхийг хайлуулдаг гэх мэдээлэл төөрөгдүүлсэн
Синнамон дотор өөхийг хайлуулдаг болохыг харуулсан өргөн хэмжээний, клиник судалгаа одоогоор байхгүй.

“Цахилгаан тамхи янжуур тамхинаас 95% хор багатай” гэсэн дүгнэлт “Cochrane”-ийн судалгаанд байхгүй
Энэхүү мэдээлэлд 2015 онд хийсэн “ашиг сонирхлын зөрчилтэй, нотолгооны чанар сул” гэсэн шүүмж авч байсан судалгааны үр дүнг 2025 оны тойм судалгаанаас гарсан мэтээр хоёр судалгааг хольж, төөрөгдүүлжээ.

Аяны хэрэгсэл хямд зарна гэх хуурамч мэдээллээс болгоомжлоорой
Хандалтаа нэмэгдүүлэх зорилгоор зах зээлийн үнээс хэт хямд бараа бүтээгдэхүүн сурталчилж, хуурамч мэдээлэл түгээж байна. Ингэхдээ мөнгө тараах, бэлэг өгөх, азтан шалгаруулах гэх мэтээр хүмүүсийг мэхэлж, дагагчдаа өсгөх оролдлого хийж байна.

Батлагдаагүй эмчилгээний аргыг туршихаас болгоомжлоорой
Халуун сүүнд хушны самар хийж уух нь ханиадыг эдгээж, урьдчилан сэргийлэхэд нөлөөтэй эсэхийг баталсан шинжлэх ухааны судалгаа байхгүй. Уг хүнсний бүтээгдэхүүнүүд нь тэжээллэг шинж чанартай бодисыг тус тусдаа агуулдаг ч шалгаж буй мэдээлэлд дурдсантай адил аргаар хамтад нь хэрэглэхэд ханиадыг эдгээдэг эсэх нь батлагдаагүй. Түүнчлэн боловсруулаагүй, түүхий эдийг энэ мэт батлагдаагүй аргын дагуу шууд хэрэглэх нь эрүүл ахуй, аюулгүй байдал талаасаа эрсдэлтэй юм.

Олон нийтэд танигдсан компанийн нэрээр хуурамч хаяг нээж, залилангийн шинжтэй мэдээлэл түгээжээ
“Наран Трейд” ХХК-ийн олон нийтэд танигдсан нэр хүнд, брэндийн логог ашиглан хуурамч хаяг үүсгэж, ууттай бэлэг, бэлэн мөнгө амлаж, богино хугацаанд хандалтаа өсгөх залилангийн шинжтэй пост нийтэлжээ

ӨАБНУ-д болсон үйл явдлыг Хятадад болсон мэт түгээн, төөрөгдүүлжээ
2025 оны 06 дугаар сарын 12-нд Batlish Dawaahvv нэртэй Facebook хэрэглэгч “АНХААР!! Монгол руу орж ирнэ комментуудыг нь орчуулж үзлээ. Асар их хохирол амсжээ хэнд

“Улаанбурханы вакцинтай хүн бусдад халдвар тараадаг” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн
Улаанбурхан өвчний эсрэг вакцины хийлгэсэн хүн халдвар авах тохиолдол ховор бөгөөд халдвар авсан тохиолдолд өвчний шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр илрэх юм. Мөн бусдад халдвар тараах эрсдэл вакцин хийлгээгүй хүнээс бага байдаг.

Гаднын хэвлэлүүдээр гарсан нийтлэлүүдээс зөвхөн Ерөнхийлөгчийн засаглалтай холбоотой асуудлыг онцолж түгээжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлэхдээ “Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй, парламентын засаглал бол ард түмний үнэт зүйл” хэмээн тодотгосныг зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр огт дурдахгүйгээр “Ерөнхийлөгчийн засаглал тогтоох хандлага илэрч болзошгүй” гэх өнцгөөр эх сурвалж нь бүрэн тодорхойгүй, нэг талыг баримталсан хэлбэрээр түгээж байна. Зүй нь бол Ерөнхийлөгчийн мэдэгдсэн байр суурийг нийтлэлдээ тусгах нь цаашид өөрчлөгдөж болзошгүй нөхцөл үүслээ гэхэд баримт болж үлдэх юм.

“Иргэн бүрд тэтгэлэг олгоно” гэх залилангийн шинжтэй мэдээлэл түгээжээ
Саяхан нээгдсэн, гадаад улсаас удирдаж буй хаягаас бусдын зургийг ашиглан тэтгэлэг өгнө гэж залилж, хувийн мэдээлэл авч байна.

1072 хувьцааг одоогоор өвлүүлэх боломжгүй
Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцаа хоёрдогч зах зээлд нээлттэй болоогүй учир одоогоор зарах, бэлэглэх, өвлүүлэх боломжгүй юм.

2023 онд БНСУ-д саатуулагдсан аав, хүүгийн тухай мэдээллийг төөрөгдүүлсэн агуулгатайгаар дахин түгээжээ
Тус үйл явдал 2023 оны зургаадугаар сарын 14-нд болсон бөгөөд тухайн үед гадаадын иргэдийг хамгаалах байранд саатуулж байсныг БНСУ-ын хэвлэлүүд мэдээлж байсан.

Цахим орчин түгсэн барилгын бичлэг нь Замын-Үүдэд биш
Энэ барилгын бичлэг болон зураг нь гаднын цахим орчинд 2022 онд эрчимтэй түгж байсан бичлэгийг “Замын-Үүдэд барьж буй ресторан” гэх тайлбар нэмж түгээн төөрөгдүүлжээ.

“Ерөнхий сайдыг 63% нь дэмжиж байна” гэх судалгаа төөрөгдүүлсэн
Sancrox Political Advisory нь мэргэшсэн судалгааны байгууллага бус улс төрийн нам, нэр дэвшигч, байгууллагуудад компанит ажил, пиар (PR), сонгуулийн сурталчилгаа хийхэд зөвлөмж өгөх үйлчилгээ үзүүлдэг газар байна. Мөн тус байгууллагаас гаргасан судалгааны асуулга нь хөтөлсөн шинжтэй, арга зүй нь нээлттэй бус байна.

“Хамтарсан Засгийн газрыг олон нийт дэмжиж буй” гэх судалгааг зөвлөх үйлчилгээний компаниас зохион байгуулалттай түгээсэн шинжтэй байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газарт УИХ-аас итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж буй үед Sancrox Political Advisory гэх Их Британид бүртгэлтэй улс төрийн зөвлөх

CNN-ийн сэтгүүлч Richard Quest: “Би тийм зүйл огт хэлээгүй. Хэзээ ч хүнийг тийм үгсээр тодорхойлохгүй”
CNN-ийн сэтгүүлч Richard Quest: “Би тийм зүйл огт хэлээгүй. Хэзээ ч хүнийг тийм үгсээр тодорхойлохгүй” гэж өөрийн X платформд бичжээ.

“МАН-ын бүлэг Ерөнхий сайдад итгэл хүлээлгэхээр боллоо” гэх мэдээлэл худал
УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар “МАН-ын бүлэг дээр гишүүд асуулт асуугаагүй, бүлэг ямар нэг шийдвэр гаргаагүй, парламент эцсийн шийдвэрийг гаргана” гэв.

Вьетнам улсаас удирддаг хуурамч хаягаар хэрэглэгчдийн хувийн мэдээллийг цуглуулж байна
Вьетнам улсаас удирддаг хуурамч хаягаар гоёлын эдлэл зарах нэрийдлээр залилангийн шинжтэй мэдээллийг түгээж, хэрэглэгчдийн хувийн мэдээллийг цуглуулж байна.

“Өлсгөлөн зарлагсад нууцаар хоол идсэн” гэх мэдээлэлтэй уялдаж, хиймэл оюунаар бичлэг хийж егөөджээ
Хиймэл оюун ухаан ашиглаж бүтээсэн зураг, бичлэгийг шалгадаг Hive Moderation-д 86.8%-тай гэсэн үр дүн гарснаас гадна уг постыг түгээсэн хэрэглэгч засвар оруулан “Google Veo 2” модель ашигласнаа дурджээ.

“Бензин хэмнэдэг” хэмээн сурталчилж буй эко чип нь хэрэглэгчийг төөрөгдүүлсэн хуурамч технологийн жишээ юм
ECO OBD2 төрлийн бензин хэмнэх төхөөрөмж нь автомашины түлш хэмнэхэд ямар ч бодит үр дүн үзүүлдэггүй, хэрэглэгчдийг хуурсан бүтээгдэхүүн юм.

Францын ерөнхийлөгчийн бичлэгийг хиймэл оюунаар үргэлжлүүлжээ
Бичлэгийн эх хувилбарт Францын ерөнхийлөгч Emmanuel Macron-ийг түүнийг гэргий түлхсэн явдал гараагүй.

2024 онд шатсан агуулахын зургийг ашиглан “Temu-ийн агуулах шатжээ” хэмээн төөрөгдүүлжээ
2024 онд АНУ-ын Сан Бернардино хотын нэгэн агуулах шатсан зургийг Temu-ийн агуулах байр шатжээ гэж төөрөгдүүлжээ.

Хүүхдийн баярыг тохиолдуулан “бэлэг тараана” гэх хуурамч мэдээллээр хандалтаа өсгөж байна
Хүүхдийн баярыг тохиолдуулан “бэлэг өгнө” гэх агуулгатай хандалтаа өсгөх хуурамч мэдээлэл түгээж байна.

NMN нэмэлт бүтээгдэхүүний үр нөлөөг баталгаажуулахын тулд илүү урт хугацааны судалгаа хийх шаардлагатай
NMN (никотинамид мононуклеотид) нэгдлийг нэмэлтээр хэрэглэх нь хөгшрөлтийн зарим үйл явцыг удаашруулах магадлалтай гэж үздэг ч үүний үр дүнг бүрэн баталсан өргөн хүрээтэй, урт хугацааны клиник судалгаанууд хомс байна. Түүнчлэн хорт хавдартай хүмүүс NMN нэмэлтийг хэрэглэхэд аюулгүй, гаж нөлөөгүй эсэхийг бүрэн тодорхойлсон судалгааны материал байхгүй бөгөөд уг бүтээгдэхүүний үр нөлөөг ихэвчлэн амьтан дээр туршиж дүгнэлт гаргасан байдаг. Тиймээс хүний бие махбодод үйлчлэх нөлөөллийг нь илүү нарийн судлахын тулд урт хугацааны, өргөн цар хүрээтэй туршилтууд шаардлагатай байгааг энэ чиглэлийн судалгаануудад онцолсон байна.

Том мэнгэ авах эмчилгээний үеийн бичлэгийг төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ
Төрөлхийн невус буюу том мэнгэтэй хүүгийн мэнгийг авах эмчилгээний үеийн бичлэгийг уранаас хордсон гэх төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ.

Хятадын Manus хиймэл оюуныг туршсан хэрэглэгчийн бичлэгийг төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ
Бичлэгийн эх хувилбар 03 дугаар сарын 06-нд X платформд нийтлэгдсэн бөгөөд гадаад хэрэглэгч шинэ гарсан хиймэл оюуныг туршсан бичлэгийг төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй, парламентын засаглал бол ард түмний үнэт зүйл” гэж мэдэгдсэн
2025 оны 5-р сарын 29-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан ёсны байр сууриа илэрхийлж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болон Ерөнхийлөгчийн засаглалд шилжихийг дэмжихгүй, парламентын засаглалыг бэхжүүлэх нь зүйтэй гэж мэдэгдсэн

“Зөгийн жилий байгалийн хамгийн хүчтэй антибиотик” гэх мэдээлэл бүрэн бус
Прополис нь байгалийн гаралтай бодис бөгөөд чихрийн шижин, амны салстын үрэвсэл зэрэг нөхцөлд ашиг тустай талаар судалгаанууд бий. Харин хордлого тайлах, өвчин намдаах зэрэг нь шинжлэх ухааны судалгаагаар нотлогдоогүй байна.

Цахим орчинд түгээсэн сэжигтэй холбоос шалгах арга
Тус постод хавсаргасан вэбсайтыг шалгаж үзэхэд саяхан нээгдсэн, залилангийн шинжүүдийг агуулжээ.

Саримсны үнэрээр эмчлэх талаар шинжлэх ухааны нотолгоо, судалгаа байхгүй
Саримс үнэрлэх нь олон төрлийн өвчин, зовуурийг эмчилдгийг харуулсан судалгаа огт байхгүй.

Хавдрын эсийг халаах гипертерми эмчилгээний арга нь цай, шөлөө халуунаар нь оочиж уухтай хамааралгүй
Халуун хоол, цайгаар хавдрын эсийг устгах боломжгүй бөгөөд халууны хэмжээг тохируулан хэрэглэхгүй бол улаан хоолойн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх магадлалтай. Мөн гипертерми эмчилгээний хэлбэрийг тусгай тоног төхөөрөмж, тодорхой арга барил, тогтсон хугацааны дагуу нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн хяналтад ашигладаг тул гэрийн нөхцөлд уг аргыг хэт халуун хоол хүнсээр орлуулан хэрэглэх нь үр нөлөөгүй бөгөөд эрсдэлтэй юм.

“Зүрхний өвчнийг туулайн баасаар эмчлэх” талаар шинжлэх ухааны судалгаа байхгүй
Туулайн баасыг эмчилгээний зорилгоор амаар шууд уух нь эрүүл ахуйн хувьд эрсдэлтэй, шинжлэх ухааны үндэслэлгүй юм. Шинжлэх ухаанд суурилсан судалгаагаар туулайн баасыг боловсруулалт хийсний дараа органик бордоо, малын тэжээл болгон тодорхой нөхцөлд ашиглах нь боломжтой гэж үздэг байна. Харин эмчилгээний зорилгоор хэрэглэх нь халдвар авах, хордлого болох зэрэг эрүүл мэндэд сөрөг үр дагавар учруулж болзошгүй.

Улаанбаатарын 3 бүсэд ундны усанд ураны агууламж өндөр гарсан хэдий ч дундаж нь 5.9 мкг/л буюу зөвшөөрөгдсөн хэмжээнд байна
2012-2021 онд хийсэн судалгаагаар “Улаанбаатар хотын 3 бүс буюу Эмээлт болон нисэх, Шарга морьт, Өвөр жанчивланы ойролцоо ундны усан дахь ураны агууламж өндөр буюу 40-107 мкг/л гэж гарсан бол Улаанбаатар хотын ундны усан дахь ураны дундаж агууламж 5.9 мкг/л байна” гэсэн үр дүн гарчээ.

Х платформ хэрэглэгчийн бичлэгийг төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ
Sharing Travel (@TripInChina) нэртэй Х платформ хэрэглэгчийн бичлэгт төөрөгдүүлсэн гарчиг өгөн түгээжээ.

Ч.Өгөөдэйбаатарын нэр дээр бүртгэлтэй хуулийн этгээдүүдийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл байхгүй байна
Ч.Өгөөдэйбаатар гэх нэр дээр Монголд бүртгэлтэй “Ай Эс Өү Өү” ХХК, татан буугдсан “Сино мон грийн инвестмент” ХХК зэрэг бүртгэлтэй байгаа бол АНУ-ын Виржиниа мужид “Hunnu Road LLC” нэртэй компани түүний нэр дээр бүртгэлтэй ч идэвхгүй төлөвтэй байна. Харин “CyberTech ХКК-ийн Монгол дахь албан ёсны борлуулагч” гэх мэдээлэл нь нээлттэй эх сурвалжуудаас хайж үзэхэд тодорхой мэдээлэл олдсонгүй.

Соронзон төхөөрөмжүүд “жин хасахад тусалдаг” гэсэн нотолгоо, судалгаа байхгүй
Тураах соронзон наалтын тухай, үүнийг үр дүнтэйг нотолсон судалгаа огт байхгүй. Шалгасан мэдээлэлд тураах бүтээгдэхүүний хуурамч сурталчилгаанд өргөн ашиглагддаг зөв, зохистой хоолны дэглэм, дасгал хөдөлгөөнгүйгээр турна гэж амладаг аргыг ашиглажээ.

Хуурамч бүтээгдэхүүнээр урхидаж, хувийн мэдээллийг нь авдаг залилангаас сэргийлээрэй
Вьетнам улсаас удирддаг SunPharm Эмийн Сан нэртэй хуудсаар бүрэн эмчлэгдэх боломжгүй өвчнийг эдгээх нэрийдлээр хуурамч мэдээлэл түгээж, баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж байна. Мөн зөвхөн чатаар холбогдох, тусгай холбоосоор нэвтрэхийг уриалах, хуурамч хаягаар сэтгэгдэл бичүүлэх зэрэг залилангийн шинжтэй мэдээлэл түгээж байна.

Элэг муутай бол ногоон хулуу хэрэглэж цаг алдах бус эмнэлэгт хандаарай
Ногоон хулуу нь шим тэжээлээр баялаг ногоо боловч дангаар нь хэрэглээд элгийг цэвэрлэдэг болохыг харуулсан шинжлэх ухааны нотолгоо байхгүй. Элэг байгалиасаа өөрийгөө хоргүйжүүлэх, нөхөн төлжүүлэх чадвартай.

Хиймэл оюун ухаанаар бүтээсэн зургийг шалгах арга
“Дэлхий 1 цагийн өмнө ингэж харагдаж эхэлжээ” хэмээх тайлбартай зургийг GPT-4o хэмээх хиймэл оюун ухаан ашиглан бүтээжээ.

“АТГ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотолсон” гэсэн дүгнэлт гаргаагүй
“Авлигатай Тэмцэх газраас Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийг орлогоо нотолсон гэсэн дүгнэлт гаргасан” гэх мэдээлэл худал. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа.

“Чихний дүнгэнээг багасгах шүршигч” гэх бүтээгдэхүүн нь шинжлэх ухаанаар батлагдаагүй
“OUHOE Tinnitus Relief Spray” бүтээгдэхүүний аюулгүй байдал, үр нөлөөг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталгаажуулах клиник судалгаа одоогоор байхгүй байна.

“Гурван гишүүнийг намаас хасах тухай Үндсэн дүрэмд байхгүй, тийм яриа гараагүй” гэв
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Ч.Лодойсамбуу, С.Цэнгүүн нар АН-ын Үндсэн дүрмийг зөрчсөн үйлдэл гаргаагүй, мөн Үндсэн дүрмийн хороонд ийм асуудал огт хэлэлцээгүй байна.

“Сэтгүүлчид худалдагдсан” гэх тайлбартай бичлэг төөрөгдүүлсэн
Өөр үйл явдлын үеийн бичлэгийг “худалдагдсан сэтгүүлчид” гэх тайлбартай оруулсан нь олон нийтийг төөрөгдүүлсэн байна.

“Тоо тааруулаад мөнгө аваарай” гэж пэйжийн хандалтаа өсгөж байна
Олон дагагчтай хэрэглэгчдийн хаягийг дуурайлган хандалтаа өсгөж, азтан шалгаруулах нэрийдлээр залилан үйлдэж байна.

Хуурамч хаягаас өөр компанийн гэрчилгээ ашиглан эрүүл мэндийн бүтээгдэхүүн худалдаалж байна
Арьс цайх өвчнийг бүрэн эмчлэх эмчилгээ одоогоор байхгүй. Өөр үйл ажиллагаа явуулдаг компанийн гэрчилгээг ашиглан спам шинжтэй сайт, гаднын улсаас удирдаж буй хуурамч хаягаас мэдээлэл түгээж байна.

“Нэг удаагийн цаасан аяга нь 15 минутанд 25,000 ширхэг бичил хуванцар ялгаруулдаг” гэх мэдээлэл үнэн
Нэг удаагийн цаасан аяганд халуун уух зүйл хийхэд бичил хуванцар болон хорт бодисууд шингэн рүү ялгарч, хүний биед шингэх эрсдэлтэй болохыг олон улсын судалгаануудад дурджээ. Эдгээр бичил хуванцрууд нь дааврын тэнцвэрийг алдагдуулах, нөхөн үржихүй, бодисын солилцоонд сөргөөр нөлөөлөх магадлалтай тул нэг удаагийн цаасан аяга, хуванцарын хэрэглээгээ багасгахыг судлаачид мэдэгджээ.

Номын баярын үеэр 500 гаруй хүнд хуурамч мэдээллийн талаар мэдлэг ойлголт өглөө
Эрүүл мэндийн хуурамч мэдээллийн эсрэг нэхүү аяны хүрээнд батлагдаагүй эмчилгээний арга, хуурамч бүтээгдэхүүнийг хэрхэн таних болон эмч, мэргэжлийн хүмүүст хандаж эрүүл мэндийн зөвлөгөө авахыг уриалж, найдвартай эх сурвалжуудыг таниулах зорилгоор мэдээлэл бэлтгэн ажиллаж байна.

Далийн ягаан цэцгийн зарим зүйлд хортой нэгдэл агуулагддагийг судалсан ч, дэргэд нь суух талаар шинжлэх ухааны судалгаа байхгүй
Далийн ягааны зарим төрөл нь грайнотоксин гэх хортой нэгдэл агуулдаг тул хэт их хэмжээгээр хяналтгүй хэрэглэх нь хордлого үүсгэх эрсдэлтэй. Уг нэгдэл нь мэдрэл, зүрхний үйл ажиллагаанд нөлөөлөх эрсдэлтэй бөгөөд дотор муухайрах, бөөлжих, зүрхний хэм алдагдах зэрэг хордлогын шинж тэмдэг илэрч болно. Иймд тухайн төрлийн ургамалд болгоомжтой хандаж, боловсруулаагүй түүхий эдийг шууд хэрэглэхээс зайлсхийх нь зүйтэй.

Байцай түр хугацаанд өвчин намдаахад үр дүнтэй ч, үндсэн эмчилгээ болохгүй
Байцайнд агуулагддаг сулфорафан бодис нь түр хугацаанд өвчин намдаах, зөөлөн эдийн гэмтлийг бууруулахад нөлөөлдөг

“Ерөнхий сайдын бэрийн тансаг стори үргэлжилсээр” гэх тайлбартай хуурамч мэдээлэл эвлүүлж түгээжээ
Шалгаж буй мэдээлэлд хавсаргасан зургуудыг mever программаар шалгахад 57-92 хувийн эвлүүлэг байх магадлалтай гэж илэрлээ. Мөн тэдгээр зургуудыг GoogleLens хайлтын системээс хайхад Pinterest, Facebook гэх мэт олон төрлийн сувагт өөр өөр хэрэглэгч янз бүрийн цаг хугацаанд байршуулжээ. Энэ нь интернэт дэх үнэгүй зургуудыг татаж эвлүүлэг хийсэн болохыг илэрхийлж байна.

“Ноорог хуудасны анхны нэр нь MCS Media байсан” гэх мэдээлэл худал
Ноорог-ийн Facebook хуудсыг MCS групптэй холбож, эвлүүлэг хийж түгээжээ.

2024 оны ЭЕШ-ын материалын огноог “2025” болгон засаад “зарна” гэжээ
2024 оны ЭЕШ-ын материалын огноог засварлан 2025 болгон төөрөгдүүлж, 5000 ам.доллароор зарна гэсэн цахим залилан болох нь харагдлаа.

Хиймэл оюун ухаанаар бүтээсэн зургийг “АНУ-д төрсөн анхны монгол цагдаа бүсгүй” хэмээн төөрөгдүүлжээ
Уг зургийг Stable Diffusion нэртэй хиймэл оюун ухааны модел ашиглаж бүтээжээ.

“Франц, Их Британи, Германы гурван талт уулзалтын үеэр кокайн хэрэглэсэн” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн
Их Британи, Франц, Германы гурван талт уулзалтын үеэрх зураг бичлэгт гарсан ширээн дээр харагдаж буй зүйл нь ам арчих салфетка болохыг Францын ерөнхийлөгчийн ордноос мэдээлжээ.

“Баян-Өлгийд хүүхдээ өвөөгөөр нь овоглож, тэтгэмж авдаг” гэх мэдээлэл худал
Баян-Өлгий аймгийн 118.2 мянган оршин суугч болон тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг 18 хүртэлх насны хүүхдийн статистик тоон мэдээг харьцуулахад хүн амын тал нь Улаанбаатар хотод амьдарч буй өнөөгийн нөхцөлд “Баян-Өлгий аймагт амьдардаг иргэд нийгмийн халамжийн санг хоосолж байна” гэх мэдээлэл үндэслэлгүй юм.

Шар будаагаар бөөрний ямар нэгэн өвчлөлийг бүрэн эдгээнэ гэсэн судалгаа байхгүй
Шар будааны шүүсээр бөөрний чулуу хайлуулж, бөөрний өвчнийг эмчилж, шээсний замын халдварыг намжаадаг гэх мэдээлэл нь шинжлэх ухааны судалгаагаар батлагдаагүй. Лабораторийн хүрээнд хийсэн туршилтын зарим эерэг үр дүн байгаа ч, хүн дээр батлагдсан эмчилгээний үр дүн байхгүй. Мөн шар будаа нь бөөрний өвчтэй хүн бүрд тохирох хүнс биш тул үүнийг анагаах шидтэй мэт үзэж, батлагдсан эмчилгээний аргаас татгалзах нь эрсдэлтэй юм. Бөөрөнд ачаалал өгөхгүй, хурдан шингэцтэй хоол хүнс хэрэглэх, хангалттай хэмжээгээр ус уух зэрэг нь бөөрний эрүүл мэндийг дэмжихэд тустай.

Хуурамч хаягаар сэтгүүлчийн зургийг ашиглан төөрөгдүүлжээ
Сэтгүүлчийн болон мэдээллийн сайтын нэр, зургийг ашиглан, олон нийтэд төөрөгдүүлсэн ойлголт төрүүлэх зорилгоор хөтөлж, түгээдэг хэлбэрийг imposter content буюу дуураймал контент хэмээн UNECSO-ийн сэтгүүлчдэд зориулсан сургалтын гарын авлагад дурддаг. Тэгвэл энэ аргаар сэтгүүлч О.Ариунбилэгийн нэр хүндэд халдаж, хоригдож байсан хүнийг хэмээн гүтгэжээ.

Дурын жороор бэлтгэсэн цайны хандаар дотор өөхийг хайлуулах боломжгүй
Шалгаж буй мэдээлэл дэх хүнсний бүтээгдэхүүнийг ашиглан дотор өөхийг шууд хайлуулна гэсэн үр дүнг баталсан өргөн хүрээний клиник судалгаа байхгүй. Эдгээр орц тус тусдаа антиоксидант, үрэвслийн эсрэг, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжих зэрэг тодорхой хэмжээний ашиг тустай ч дотор өөхийг шатаах, эсвэл богино хугацаанд жин бууруулах нөлөөтэй гэдэг нь батлагдаагүй.

“Электрон тамхи татсанаас хойш гурван сарын дотор уушгины ноцтой өвчлөл үүсдэг” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн
Сүүлийн 90 хоногт электрон тамхи хэрэглэсэн эсэх нь EVALI өвчнийг оношлох нэг шалгуур үзүүлэлт бөгөөд үүнийг “электрон тамхи хэрэглэснээс гурван сарын дотор уушгины ноцтой өвчлөл үүсдэг” гэж төөрөгдүүлжээ

ОХУ-д байдаг Усвинскийн баганан чулуу гэх газрын бичлэг түгээжээ
ОХУ-д хийгдсэн бичлэгийг Хөвсгөл аймгийн Ар босготын хавцал гэх төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ.

“Угаалгын нунтагт умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг” гэдгийг баталсан судалгаа, нотолгоо байхгүй
Зарим угаалгын нунтагт ашигладаг бодисууд хэдэн төрлийн хорт хавдар үүсгэдэг байж болзошгүй ангилалд хамаардаг. Тиймээс угаалгын нунтгийн шошго дээрх мэдээллийг нягтлах нь зүйтэй. Харин угаалгын нунтагт агуулагдах бодис умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг гэдгийг баталсан судалгаа, нотолгоо байхгүй байна.

400 рентген цацраг гэдэг нь атомын цахилгаан станцын ослын үеийн нөхцөл юм
Улаанбадрах суманд уран олборлолтын үйл ажиллагаа эхлээгүй байгаа бөгөөд 2025 оны гуравдугаар сарын 25-ны өдөр хийсэн хяналт, шинжилгээний дүнгээр тус сумын цацрагийн түвшин нь хэвийн хэмжээнээс хэтрээгүй болохыг Цөмийн энергийн комисс болон Цацрагийн хяналтын лаборатори мэдэгдсэн байна.

“Хеликобактер устгана” гэх батлагдаагүй аргын талаар мэдээлэл түгээжээ
Инжир болон оливын тосыг хавсран хэрэглэдэг тусгай эмчилгээний аргын талаар шинжлэх ухааны хүрээнд баталсан судалгааны өгүүллэг илэрсэнгүй. Зарим судалгаагаар оливын тос хеликобактерийг (H. pylori) бууруулахад нөлөөлөх магадлалтайг харуулсан ч, үндсэн эмчилгээний аргыг орлохуйц баталгаатай биш, үр нөлөөг нь үнэлэхийн тулд илүү судалгаа шаардлагатай гэж дүгнэжээ.

Таргалалтын шалтгааныг төөрөгдүүлсэн агуулгаар тайлбарлаж байна
Таргалалт нь амьдралын хэв маяг, хөдөлгөөний дутагдал, буруу хооллолт, генетик, гормоны тэнцвэргүй байдал, өвчин, эмийн нөлөө зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж үүсдэг. Адидоз “Adidosis” гэдэг нэр томьёо нь шинжлэх ухаанд хэрэглэгддэггүй бөгөөд ийм тогтсон нэршил байхгүй. Мөн зөвхөн бэлгийн харилцаагаар дамжуулан дааврыг тогтворжуулж, таргалалтыг бууруулах нь шинжлэх ухааны судалгаагаар батлагдаагүй бөгөөд бусад төрлийн идэвхтэй хөдөлгөөнтэй адил хангалттай хэмжээний илчлэгийг шатаахгүй.

“Уран Улаанбадрахын асуудал биш 8 аймгийн 40 гаруй сумын 190 гаруй газрын асуудал” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн
Дорноговь, Сүхбаатар, Дундговь, Дорнод гэсэн дөрвөн аймгийн нийт таван суманд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын гурав, ашиглалтын зургаан лицензийн тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна

Сэтгэл түгшилт нь хүний бие махбодын мэдрэхүйд нөлөөлж, арьс загатнах нь элбэг байдаг
тогтоосонСэтгэл түгшүүр нь хүний бие махбодын олон төрлийн мэдрэхүйд нөлөөлж, ялангуяа арьсан дээр загатнах, түлэгдэх мэт хорсох мэдрэмжийг төрүүлэх нь элбэг байдаг. Судалгаагаар архаг буюу удаан хугацааны түгшүүр, стрессийн түвшин өндөр хүмүүсийн дунд ямар нэгэн арьсны өвчин байхгүй нөхцөлд хүртэл арьс загатнах зовиур түгээмэл илэрдгийг тогтоосон байна.

Зөгийн хор агуулсан тос түрхээд үений үрэвсэл эмчлэхийг баталсан судалгаа байхгүй
Зөгийн хор агуулсан тос ашиглан үений үрэвсэлт өвчин эмчлэх тухай шинжлэх ухааны нотолгоо байхгүй. Бүтээгдэхүүн сурталчилж буй хуудас нь өөр үйл ажиллагаа явуулдаг компанийн сертификатыг ашиглаж, спам сайтаар бүтээгдэхүүн худалдаална гэх хуурамч мэдээлэл түгээжээ.

Цус харвалт болон бусад өвчний үед хурууны зэтрийг хатгах арга бүрэн батлагдаагүй
Хурууны зэтрийг хатгах аргыг дур мэдэн хэрэглэхгүй байхыг анхаарч, гэнэтийн тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандах нь зүйтэй. Учир нь энэ төрлийн аргыг орчин үеийн шинжлэх ухаанаар бүрэн батлаагүй бөгөөд зарим тохиолдолд үр дүнгүй гэж дүгнэсэн. Уг арга нь харвалт, даралт зэрэг өвчний батлагдсан эмчилгээг орлохгүй. Мөн энэ төрлийн аргуудыг буруу хэрэглэхэд арьсны халдвар, мэдрэл, судасны гэмтэл, цус алдах зэрэг эрсдэлтэй.

Хүрэн манжин идээд хорт хавдрыг шууд эдгээнэ гэсэн судалгаа, нотолгоо байхгүй
Түгээсэн мэдээлэлд дурдсан жортой холбоотой хорт хавдрыг эмчлэх тухай судалгаа огт байхгүй. Хүрэн манжинд хорт хавдрын эсрэг нэгдлүүд байдаг ч хүрэн манжин, хорт хавдрын хоорондын хамаарал болон урт хугацааны өндөр хэрэглээний хоруу чанарыг нарийвчлан судлах шаардлагатай байна.

“Монгол Улс НҮБ-ын хөгжиж буй орнуудад цөмийн хог хаягдал булшлахгүй байх олон улсын гэрээнээс гарсан” гэх мэдээлэл худал
Монгол Улс НҮБ-ын хүрээнд батлагдсан ямар нэгэн “цөмийн хог хаягдлыг хөгжиж буй орнуудад булшлахыг хориглох” тусгай олон улсын гэрээнд орсон, эсвэл түүнээс гарсан тухай НҮБ-ын албан сайт, мэдээллийн агентлагууд, Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яамнаас одоогоор албан ёсоор мэдэгдэл гаргаагүй байна.

Эрээн хотод зарагдаж буй “Баян” логотой өндөг нь үндэсний үйлдвэрлэгч “Баяншувуу” ХХК-ийн бүтээгдэхүүн биш
Эрээн хотод “Баян” логотой өндөг зарагдаж буй гэх түгээсэн мэдээлэл нь үнэн боловч тус өндөг нь Баяншувуу ХХК-ийн бүтээгдэхүүн биш болохыг тус компаниас албан ёсоор мэдэгдсэн.

Үнэртэй ус нимгэн арьсанд түрхсэнээр шууд “цус руу орж” хавдарын эрсдэл болохгүй, гэхдээ байнга хэтрүүлэн хэрэглэх нь муу
2022 онд Олон улсын үнэртний холбоо (IFRA) 3,619 найрлагыг багтаасан Ил тод байдлын жагсаалт гаргасан бөгөөд найрлага дахь бүх бодис хортой гэсэн нотолгоо байхгүй. Гэхдээ фталат, синтетик муск зэрэг зарим бодис дааврын тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэйг судалгаагаар онцолсон байна.

Хоол амтлагч “Үсү”, “Дашида” буюу MSG-ын судалгаанд хүний хэрэглээнээс 130 дахин их тунгаар амьтдад туршсан
MSG-ийн сөрөг нөлөөг харуулсан судалгаанууд бий ч эдгээр судалгаанд хүний өдөрт хэрэглэх ёстой зохист хэмжээнээс 130 гаруй дахин их тунгаар хэрэглэсэн байна. Хүний биед сөрөг нөлөөгүйг харуулсан тойм судалгаанууд ч мөн бий.

Илүү гүнзгий судлах шаардлагатай сорвины наалтаар үрчлээг арилгахгүй
Силикон сорвины наалт нь гипертрофик болон келоид төрлийн сорвинд үр дүнтэй, хэрэглэхэд хялбар гэдгийг олон тооны судалгаагаар харуулсан. Гэвч тэдгээр бүтээгдэхүүний арьсанд үзүүлэх үйлчлэлийн механизмыг илүү нарийн судалж, тайлбарлах ёстойг дурдсан байна. Уг наалт нь сорвины хэмжээг багасгахад нөлөөлөх ч үрчлээнд үр дүнгүй.

2022 онд Тайландад түгсэн бичлэгийг “Ховд аймагт” хэмээн төөрөгдүүлжээ
Гурван жилийн өмнө Тайландад бичсэн могойн бичлэгийг Ховд аймгийн Мянгад суманд олдсон гэж төөрөгдүүлжээ. Бичлэгт усны могойг харуулсан бөгөөд намагтай газар удаан байснаар хайрст нь замаг наалдаж ургасан байна.

“Хүйсний нүхээ тосолбол нүдний хараа сайжирна” гэх мэдээлэл худал
Хүйсний нүх бусад хэсгийн арьснаас илүү шингээж, цусны урсгалд оруулах чадваргүй. Хүй унасны дараа хүйс битүүмжлэгдэж сорви болдог ба тос түрхэхэд онцгой нөлөө үзүүлэхгүй юм.

Хуурамч хаягаар баталгаагүй койны тухай мэдээлж, хялбар аргаар мөнгө олох мэт сурталчилж байна
Тодорхой мэдээлэлгүй, хуурамч хаягаас амар аргаар их хэмжээний мөнгө олох тухай хэт дэвэргэсэн агуулгатай мэдээллийг түгээж байна. Бүрэн баталгаагүй койныг аюулгүй мэтээр тайлбарлаж, эрсдэлд уруу татаж байна.

Гелэн воктой холбоотой хордлогын дийлэнх нь 0–5 насны хүүхдүүд “иддэг зүйл” хэмээн андуурч залгиснаас үүдэлтэй
Шалгасан мэдээлэлд бага насны хүүхдүүд Laundry Detergent Pods буюу капсулан угаалгын шингэнээс болж хордсон тухай мэдээлэл, тоо баримт нь үнэн боловч, хүүхдүүд угаалгын бодис гэж мэдэлгүй идсэнээс шалтгаалсан, эсвэл угаасан хувцаснаас болсон эсэх нь ойлгомжгүй тул иргэдийг төөрөгдүүлжээ.

Гаднын улсаас удирдаж буй хуурамч хуудсаар “эрүүл мэндийн бүтээгдэхүүн зарна” гэх залилан үйлдэж байна
Гаднын улсаас удирдаж буй хуудсаар дамжуулан залилан шинж бүхий мэдээллүүдийг түгээж, баталгаагүй бүтээгдэхүүнийг сурталчилж байна. Мөн тунгалгийн булчирхайнд үүссэн хаванг бүрэн эмчлэх арга байхгүй. Ихэнх аргууд нь хаванг бууруулж, хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн байдаг.

“Кофе уухад зохимжтой цагууд” гэх мэдээлэлд төөрөгдүүлсэн зураг ашиглажээ
Кортизол дааврын хэмжээ сэрсний дараа оргил цэгтээ хүрч өдрийн турш аажмаар буурдаг. Өдрийн цагаар хоолны идсэний дараа богино хугацаанд өсдөг байна. Кофег кортизол даавар буух үед уухыг зөвлөдөг ч оройн цагаар уух нь нойргүйдэл, сэтгэл түгших зэрэг сөрөг нөлөөтэй.

Монгол Улс цөмийн зэвсэггүй статустай ба ураныг энхийн зорилгоор экспортлох боломжтой
Путин цөмийн зэвсэг дэмждэг аливаа улсыг ОХУ-ын дайсан гэж үзнэ гэж шууд хэлсэн мэдээлэл байхгүй. Харин ОХУ-ын Цөмийн зэвсгээс урьдчилан сэргийлэх баримт бичигт “Орос руу цөмийн зэвсэгтэй улсын дэмжлэгтэйгээр түрэмгийлсэн тохиолдолд хамтарсан дайралт хэмээн үзнэ” гэх тухай мэдээлэл байна. Мөн Монгол Улс цөмийн зэвсэггүй статустай ба ураныг энхийн зорилгоор экспортлох боломжтой.

“НДШ-ийг бууруулж, 1072 хувьцааны ногдол ашгаа шилжүүлэх” саналыг 100 мянган хүн дэмжсэн ч УИХ шууд хэлэлцдэггүй
Тухайлбал, 2023 онд “Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд сар бүр олгодог 50,000 төгрөгийн тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар олон нийтийн санал, хэлэлцүүлэг өрнөсөн. Иргэн Р.Цэндсүрэн D-Parliament.mn сайтаар дамжуулан уг тэтгэмжийг нэмэгдүүлэх санал гаргаж, 102,808 хүний дэмжлэгийг цуглуулсан ч өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байна.

Харшлын гаралтай хамар битүүрлийг түр зуур намдаадаг эмчилгээний лазер гэх бүтээгдэхүүн чих, хамар, хоолойн өвчнийг анагаахгүй
Лазер эмчилгээ нь харшлын чанартай хамар битүүрэх шинж тэмдгүүдийг түр зуур намдаах магадлалтай ч урт хугацааны нөлөө үзүүлэхгүй. Мөн хамрын хөндийн архаг өвчлөл, үрэвсэл, салстын гэмтэл зэргийг эмчлэх батлагдсан арга биш бөгөөд тухайн бүтээгдэхүүн хоолой, чихэнд үр дүнгүй. Энэ төрлийн бүтээгдэхүүний талаар илүү өргөн хүрээний судалгаа хийж, урт хугацааны үр нөлөөг судлах шаардлагатай байна.

“Уран олборлох ГДУО арга хамгийн хортой технологи” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн
Ил уурхайн олборлолтын сөрөг нөлөөг газар доор уусгах олборлох аргаар уран олборлохтой ижил, эсвэл бүр хортой гэх ойлголт өгөхүйц төөрөгдүүлжээ.

АНУ-ын FDA-ийн өөр компанид олгосон сертификатыг “хэвлийн өвчин намдаах бүтээгдэхүүнийх” хэмээн төөрөгдүүлжээ
Вьетнамд байрлалтай админ удирддаг хаягаас, хуурамч гэрчилгээ ашиглан бүтээгдэхүүн худалдаалж байна.

Цагаан зээрийн уушги нь 7-9 салбарласан бүтэцтэй байдгийг “цацраг идэвхийн хордлогоос болсон” хэмээн төөрөгдүүлжээ
Цагаан зээр, үхэр зэрэг зарим хивэгч амьтдын уушги 7-9 салбарласан бронхи буюу гуурсан хоолойн системтэй байдгийг цацраг идэвхийн хордлогоос болсон хэмээн иргэдийг төөрөгдүүлсэн бичлэг түгээжээ.

Нарны гэрэл хангалттай үед D витаминаас татгалзахыг зөвлөдөг ч үүнээс үүдсэн өвчлөл “дэгдсэн” тоо баримт байхгүй байна
Нэг талаас дархлаа суларч, сэтгэл санаа хямарч, астеник шинж тэмдэг илрэх, нөгөө талаас аливаа витаминыг эмчийн зааваргүй их хэмжээгээр ууж, түүнээс үүдэлтэй гипервитаминоз оношлогдох тохиолдол ихсэх боломжтой. Гэхдээ үүнээс үүдсэн өвчлөл ихэссэн, эсвэл шалгасан мэдээлэлд дурдсан шиг “дэгдсэн” мэт ойлголт төрүүлэхүйц тоо баримт байхгүй байна.

Statista баталгаат платформын логог ашиглан хуурамч график түгээжээ
Баталгаат эх сурвалж болох статистикийн мэдээлэл оруулдаг Statista платформын логог ашиглан хуурамч график үүсгэн олон нийтийг төөрөгдүүлсэн агуулгатай мэдээлэл түгээжээ.

Ураны нөөцгүй Доминикан улсад хийсэн бичлэгийг төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ
Бичлэгт гарч буй гэр бүл Бүгд Найрамдах Доминикан улсын San Juan хотод оршин суудаг бөгөөд тус улс нь ураны нөөц болон ураны олборлолтгүй орнуудын нэг юм.

2.5 сая төгрөгийн цалинтай бол сард 835 мянган төгрөгийг НДШ, ХХОАТ-т өгдөг
“2.5 сая төгрөгийн цалинтай бол 809 мянган төгрөг улс татдаг” гэсэн мэдээлэл хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд дундажаар тооцоолоход 835,000 төгрөгийн татвар төлж буйгаас харахад үнэн байна.

“Улаан-Үдэд ажилладаг хоёр хятад тогоочийг хүчээр Оросын армид элсүүлсэн” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн
Украины Аюулгүй байдлын албанаас гаргасан мэдээлэлд цэргүүдийн нэг нь Хятад дахь Оросын төлөөлөгчөөр дамжин армид элссэн бол нөгөө нь интернэт дэх их мөнгөний зар харан, элссэн байна.

Тагтааны аж ахуйн пэйжийн бичлэгийг төөрөгдүүлсэн тайлбартай дахин түгээжээ
Бангладеш улсад үйл ажиллагаа явуулдаг тагтааны аж ахуйн пэйжид оруулсан дэгдээхэй хооллож буй бичлэгийг төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ.

“Богино хугацаанд 10 кг хасах Япон ногоон цай” гэх мэдээлэл худал
Хуурамч хаягаас хурдан хугацаанд тураана гэж амласан худал сурталчилгаа бүхий баталгаагүй бүтээгдэхүүн худалдаалж байна.

Хүүхдийн зураг ашиглан зохиомол хандивын аян өрнүүлж, “Пүрэв” нэртэй дансаар иргэдээс мөнгө авч байна
Интернэт орчнид байршсан хүүхдүүдийн зургийг ашиглан зохиомлоор хандивын аян явуулж, бусдаас мөнгө авч байна. Мөн бусад хандивын аяны мэдээллийг цааш түгээхдээ дансыг өөрчилж түгээжээ.

“Canemazole” гэх чанар, аюулгүй байдал нь тодорхойгүй эмэгтэйчүүдийн лааг Facebook-д boost хийж борлуулсаар байна
“Canemazole 100мг” лааг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанар аюулгүй байдал нь тодорхойгүй гэж Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас мэдээлсэн

Астма, ханиалганы наалт үр дүнтэй эсэх нь батлагдаагүй
Ханиадны наалт нь түр зуурын тайвшруулах үйлчилгээ үзүүлэх магадлалтай ч өвчнийг бүрэн эмчлэх эсэх нь шинжлэх ухаанаар бүрэн батлагдаагүй. Астма нь бүрэн эдгэдэггүй өвчин бөгөөд шинжлэх ухааны үндэслэлтэй, эмчийн зөвлөсөн эмчилгээний аргуудыг хэрэглэснээр шинж тэмдгийг бууруулах боломжтой юм. Тиймээс ханиалгах шинж тэмдэг удаан хугацаанд үргэлжилж, цээж өвдөх, цэр гарах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл баталгаагүй бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийж, мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

“Казахстанд уран олборлосон тосгон 17,000 хүнтэй байсан бол одоо 200 хүрэхгүй хүн амьд үлдсэн” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн
Казахстанд ЗХУ-ын үед уран олборлолт явагдаж байсан газартай ойр байрлах Калачи тосгоны иргэдийг 2013 онд тус тосгонд тохиолдсон нойрны эмгэгээс болж нүүлгэн шилжүүлсэн байна.

Хиймэл оюунаар бүтээсэн бичлэг ашиглан хандалтаа өсгөж байна
Шалгасан бичлэгийг хиймэл оюунаар бүтээсэн ба эх хувилбарыг @the.worldai гэх instagram хуудаст нийтэлжээ.

В12 витамины хэмжээ хорт хавдартай холбоотойг нотлоогүй ч дур мэдэн судсаар хийлгэхээс татгалзаарай
Хэдийгээр судсаар B12 тарих боломжтой ч булчинд тарих нь илүү үр дүнтэй, удаан үйлчилдэг, аюулгүй гэж үздэг байна. Учир нь судсаар тарьсан тохиолдолд B12 витамин уусамтгай шинж чанартай тул богино хугацаанд шээсээр гадагшилж болзошгүй.

Арьсны тууралт, харшилд хэрэглэдэг гэх “шувуутай тос” нь чанарын баталгаа хангаагүй
Филиппиний Хүнс, Эмийн Бүтээгдэхүүний Хяналтын Газар (FDA)-аас Тяньжин Тайпиньян Эмийн ХХК-ийн үйлдвэрлэдэг “Fluocinonide Cream” нь албан ёсоор бүртгэгдээгүй бүтээгдэхүүн тул олон нийтийг худалдан авах, хэрэглэхээс зайлсхийхийг анхааруулжээ

Хөлс дарах цацлагаар биеийн эвгүй үнэрийг бүрэн арилгах боломжгүй
Хөлс дарах бүтээгдэхүүн нь хөлсний үнэрийг түр хугацаанд дарж, сэргийлэх боломжтой ч хулмасыг бүрэн арилгаж, эмчлэх арга биш юм. Мөн өөрийн онцлогт тохирсон хөлс дарагчийг сонгоогүй тохиолдолд харшил, тууралт гарах эрсдэлтэй.

Хандалт өсгөх зорилготой “бэлэг өгнө” гэж амласан мэдээллийг таних арга
2025 оны 03 дугаар сарын 30-нд 𝐓𝐨𝐘𝐨𝐓𝐚.𝑭𝒂𝒏𝒔• нэртэй хуудаснаас “TOYOTA компанийн 57 жилийн ойг тохиолдуулан 04.05.25-аас өмнө 3 шинэ машин бэлэглэхээр боллоо. Төрсөн сараа оруулна

Оросын зүгээс идэвхтэй явуулсан мэдээллийг орчуулан түгээж байна
Украины хэвлэл мэдээллийн байгууллагын 35 хувь нь 2024 онд АНУ-ын буцалтгүй тусламжаар үйл ажиллагааныхаа 75-аас их хувийг санхүүжүүлсэн тухай Institute of Mass Infromation байгууллагаас гаргасан судалгаанд дурджээ. USAID-ээс Украинд 2013 онд 7.989 сая , 2014 онд 7.95 сая ам.долларыг тусламжаар илгээсэн.

Япон улс хугацаа нь дуусаж буй ковидын вакциныг устгалд оруулсан нь үнэн, харин вакцин хийлгэсэн хүнийг донор болгохгүй гэдэг нь худал
Японы засгийн газар 1.6 тэрбум ам.долларын үнэ өртөг бүхий хэрэглээгүй, хугацаа нь дуусаж буй вакциныг устгалд оруулсан бөгөөд Японы Улаан Загалмайн нийгэмлэг “Вакцин хийлгэсэн хүмүүс цусаа хандивлах боломжтой хэвээр байгаа” гэжээ.

Хиймэл оюунаар бүтээсэн, өөр цаг хугацаанд болсон бичлэгүүдийг нийлүүлж түгээжээ
Бичлэгт хиймэл оюунаар бүтээсэн болон хэдэн жилийн өмнө болсон үйл явдлуудыг нэмж оруулжээ.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд татвар, хураамж нэмсэн нь үнэн ч зарим тоо баримт нь төөрөгдүүлжээ
Энэхүү мэдээлэл нь татвар, хураамж нэмэгдүүлсэн тухай дурдахдаа зарим тоо баримтыг зөрүүлэн, төөрөгдөл үүсгэсэн байна. Гэхдээ автомашины татвар, агаарын бохирдлын хураамж, цахилгаан, дулааны үнэ нэмэгдсэн нь үнэн.

Казахстанд ураны уурхайн аюултай хог хаягдлыг газрын гүнд орхисноос үүдэн нүүрстөрөгчийн дутуу исэл (CO) дэгдэж, хүмүүс нойрны эмгэгт өртсөн байна
2013 онд Казахстаны Калачи тосгоны зарим иргэдэд унтах өвчин илэрсэн шалтгааныг ураны уурхайн хаалтын дараах аюултай хог хаягдлын менежмент зөв хийгдээгүйгээс органик бодисын задрал явагдаж, олон жилийн дараа газрын ан цаваар нүүрстөрөгчийн дутуу исэл агаарт тархсантай холбоотой гэж үзжээ.

Ходоодны шархыг эдгээнэ гэх батлагдаагүй аргыг туршихаас зайлсхийгээрэй
Тараг, цэцэгт байцаа, алим зэрэг нь эрүүл тустай боловч ходоодны шархыг бүрэн эдгээхгүй бөгөөд эм, эмнэлгийн эмчилгээг орлох боломжгүй. Үр дүнтэй эмчилгээ нь ихэвчлэн антибиотик, ходоодны хүчлийг бууруулах эм зэргийг агуулдаг. Тиймээс шинжлэх ухааны судалгаа дутмаг, аюулгүйн баталгаагүй аргуудаас илүү зөв оношилгоо, зохих эмчилгээг мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх нь чухал юм.

ОХУ-д электрон тамхи татсанаас үүсдэг EVALI өвчний анхны тохиолдол бүртгэгдсэн гэх мэдээлэл үнэн
2025 оны гуравдугаар сарын 19-нд тус өвчний анхны тохиолдол Орос улсад илэрсэн байна. EVALI (e-cigarette or vaping product use-associated lung injury) буюу электрон тамхины төрлийн бүтээгдэхүүний хэрэглээтэй холбоотой уушгины гэмтэл нь хүний уушги электрон, тамхины төрлийн бүтээгдэхүүний агуулагдах бодисоос болж гэмтэх ноцтой эмгэг юм

Хятадын бүс нутгаас хамааран НДШ-ийг өөр өөр дүнгээр төлдөг
Хятад улсын даатгалын тогтолцоо нь орон нутгийн түвшинд өөр өөр хүүтэй, зарим улсын иргэдийг чөлөөлөгдөх нөхцөлтэйгөөр явагддаг байна. 2011 оны 10-р сарын 15-наас эхлэн, Хятадад ажил эрхэлж буй гадаадын иргэд нь заавал нийгмийн даатгалд хамрагдах шаардлагатай болсон. Үүнд, тэтгэвэр, эрүүл мэнд, ажилгүйдлийн, хөдөлмөрийн чадвараа алдах зэрэг даатгалууд хамаарна. Эдгээр даатгалын шимтгэл нь ажил олгогч, ажилтнаас хамааран цалингийн 10%-29% ийг эзэлж буй үзүүлэлттэй байна.

Туркийн усан онгоцны үйлдвэрт болсон ослын бичлэгийг урантай холбож түгээжээ
2021 онд Турк Улсад усан онгоцны үйлдвэрт нүүрсхүчлийн хийн улмаас хордсон ажилчдын бичлэгийг бичлэгийг ураны үйлдвэрт болсон мэтээр түгээж, төөрөгдүүлжээ.

Уламжлалт аргаар тан ууж, үрийн сувгийг нээсэн судалгаа байхгүй
Үрийн сувгийн бөглөрлийн улмаас үргүйдэл үүссэн тохиолдолд мэргэжлийн эмчийн зөвлөгөөг авч, шаардлагатай эмчилгээний аргуудыг хэрэглэх нь үр дүнтэй. Энэ нь мэс засал, антибиотик эмчилгээ, хиймлээр үр тогтоох (IVF) зэрэг аргууд байж болно. Тан, байгалийн гаралтай бүтээгдэхүүн, хөдөлгөөн зэрэг аргууд нь шинжлэх ухаанаар батлагдаагүй бөгөөд дангаар үрийн сувгийн бөглөрлийг арилгаж, эдгээх боломжгүй.

Асуудлыг маазруулж, анхаарлын төвд авчрах, эсвэл сарниулах хэлбэрийг таньцгаая
Хайлтын үр дүнд тус зураг нь 2024 оны гуравдугаар сараас эхлэн интернэт орчинд янз бүрийн тайлбартай тархсан бөгөөд нохой хургалсан гэх тайлбартай түгээж, олон нийтийн анхаарлыг татжээ.

Ковид-19 вакцины талаар 2024 онд гарсан судалгааны бодит үр дүнг гуйвуулан түгээж байна
Өнөөдрийн байдлаар Ковид 19-ийн эсрэг вакцинуудын эерэг үр дүн, ашиг тус нь эрсдэлт нөхцөлүүдээсээ хамаагүй илүү гэдгийг тухайн судалгаанд онцолсон.

Стандарт хангасан усыг дахин буцалгаж хэрэглэхэд аюулгүй
Ундны усны чанарын стандарт шаардлагад нийцсэн усыг дахин буцалгаж хэрэглэж болно. Хамгийн чухал усны анхдагч молекул, шинж чанар, агуулж буй сав зэрэг нь стандарт хангасан, аюулгүй, цэвэрхэн байх хэрэгтэй. Мөн усыг буцалгах явцад ууршиж, хэмжээ нь багасаж буйгаас шалтгаалан зарим эрдсийн хэмжээ нэмэгдэж болох ч эрүүл мэндэд хор хөнөөл үзүүлэх хэмжээнд хүрэхгүй. Ходоодны хүчил нь кальци, магнийг боловсруулах боломжтой тул бие махбодод хуримтлагддаггүй бөгөөд усанд агуулагдах хүчилтөрөгч нь амьсгалаар авах хүчилтөрөгчтэй харьцуулахад маш бага хэмжээтэй.

Хоёр жилийн өмнөх үйл явдлыг дахин сэргээж хандалт авсаар байна
2025 оны 03 дугаар сарын 26-ны 16:52 цагт Taiz.mn пэйжид “Хилийн цэргийн 0132 дугаар ангийн хилчид 3 дугаар сарын 23-ны өдөр хилийн манаа хийж явахдаа

Вьетнамаас удирддаг хуудсаар “тураах чихэр” гэх хуурамч сурталчилгаа хийж байна
Турааж, элэг цэвэршүүлэх чихрийг баталсан судалгаа нотолгоо байхгүй. Шалгасан мэдээлэлд хуурамч сурталчилгаанд өргөн хэрэглэгддэг “дахиж жин нэмэхгүй, дасгал, хөдөлгөөн хийхгүй” турна гэх агуулгыг ашиглахаас гадна өөр компанийн сертификатыг ашиглаж баталгаатай мэт төөрөгдөл үүсгэж байна.

Батлагдаагүй эм, бэлдмэл худалдан авахаас болгоомжлоорой
Daitea-ийн элэг хоргүйжүүлэх нэмэлт тэжээлийн талаар тусгай судалгаа байхгүй бөгөөд АНУ-ын Хүнс, Эмийн захиргаанаас энэ төрлийн бүтээгдэхүүнд нарийн шалгалт хийдэггүй. Мөн уг бүтээгдэхүүнд агуулагдаж буй зарим нэмэлт тэжээлүүдийн үр нөлөө, аюулгүй байдал нь бүрэн тогтоогдоогүй байна. Иймд ургамлын гаралтай нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэхээсээ өмнө эмч, эмнэлгийн мэргэжилтэнтэй зөвлөхийг сануулж байна.

Таван жилийн өмнөх хандивын аяны зураг болон бичвэрийг ашиглан залилан хийж байна
2020 онд нугасны хорт хавдартай Гантогос охинд “Халуун сэтгэл амь нэг” хандивын аян зохион байгуулж байжээ. Тухайн үеийн постын зураг болон бичвэрээс ашиглаж хуурамч хандив хүссэн пост нийтэлсэн байна

Орчуулгын алгоритмаар дамжин, хуурамч мэдээлэл түгж байна
Бурдок (Arctium lappa) нь хавдрын эсийн өсөлтийг дарангуйлах, антиоксидант үйлчлэл үзүүлэх боломжтой ургамал боловч одоогоор хүн дээр бүрэн батлагдсан эмчилгээний үр дүнгүй байна. Энэ чиглэлийн судалгаанууд одоо ч хийгдсээр байгаа тул уг ургамлыг хорт хавдрын эмчилгээ гэж үзэх боломжгүй. Тиймээс шинжлэх ухааны үндэслэлтэй бүтээгдэхүүнийг хэрэглэж, мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай. Мөн уг ургамлыг хяналтгүй хэрэглэх нь хордлого, харшил өгөх сөрөг нөлөөтэй.

АУ-ны доктор Б.Сэдэд: Зүүн эмчилгээгээр хавдрын эсүүдийг шээсээр гаргана гэсэн ойлголт огт байхгүй
Уламжлалт зүүн эмчилгээ болон мацаг барих аргаар хорт хавдрыг бүрэн эдгээхийг баталсан судалгаа байхгүй.

AI ашиглан хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөх бичлэг хийж хандалтаа өсгөдөг хаягууд нэмэгдсээр байна
Тухайн бичлэгийн хиймэл оюун ухаанаар бүтээсэн эсэхийг шалгадаг mever программ ашиглан шалгахад 84 хувийн хуурамч байх магадлалтай гэсэн үр дүн гарсан

Никотинамидтай шүдний ооны үр нөлөөний талаарх судалгаа хязгаарлагдмал байна
Никотинамид нь арьсанд тустай боловч шүдний дотоод өнгөний өөрчлөлтийг цайруулах баттай нотолгоо байхгүй. Шүдний оо нь амны хөндийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг ч дангаараа шүд, амны хөндийн өвчлөлийг бүрэн эмчлэхгүй. Шүдний өнгөө сэргээхийг хүсэж байвал шүдний эмчтэй зөвлөлдөж, мэргэжлийн аргуудыг хэрэглэх нь үр дүнтэй.

“Налайхын замд” гэх тайлбартай бүжиглэж буй эмэгтэйн бичлэг нь Тайванд болсон үйл явдал
Дүрсний чанар муу, машины дугаар харагдахааргүй бичлэгийг Налайхын замд хэмээн төөрөгдүүлсэн тайлбартай оруулсан байна. Бичлэгт гарсан үйл явдал нь Тайван улсад 2024 оны 12 дугаар сарын 09-нд болсон осол юм.

Эрүүл мэндийн даатгалыг 240 хувь нэмнэ гэх мэдээлэл худал
ЭМД-ын шимтгэлд сард 13,200 төгрөг төлдөг байсан бол цалингийн доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор дөрөвдүгээр сараас эхлэн 20% нэмэгдэж 15,840 төгрөг төлнө. 240 хувиар нэмнэ гэх албан ёсны мэдээлэл байхгүй байна.

Монголын баримт шалгах төв ХХБ-тай хамааралгүйг хариуцлагатайгаар мэдэгдэж байна
Энэ өдрүүдэд цахим орчинд хөвөрч буй мэдээлэл дунд “Монголын баримт шалгах төв “сахал” Эрдэнэбилэгийнх”, “Б.Дуламхорлоо түүнээс 300 сая төгрөг авсан” гэх мэт мэдээлэл “өнөөх” хаягуудаар түгээж эхэллээ. Тиймээс бид нээлттэй байршуулдаг байгууллагын бүтэц, санхүүжилт, эзэмшил, бодлогын баримт бичгүүдээ энд нэгтгэн хүргэж байна.

“Талх хулгайлсан хүү” гэх хуурамч түүхийг давтамжтай түгээж байна
Шалгасан мэдээлэлд дурдсан үйл явдал болсон талаарх баталгаатай эх сурвалжийн мэдээлэл одоогоор байхгүй байна. Түүнчлэн АНУ-ын шүүхийн практикт шүүх хуралд оролцож буй иргэдийг торгох тохиолдол гардаг ч шүүхийн журам зөрчсөн, шүүхийн шийдвэрийг үл тоомсорлосон, худал мэдүүлэг өгсөн зэрэг үйлдэлд оролцогчдыг торгох боломжтой аж.

Ноорогийг “хувь хүний нууцыг задруулах, цахим мөрийтэй тоглоом зохион байгуулах” сэжүүрээр шалгагдаж байгаа гэж ЦЕГ-аас мэдээллээ
Ноорог студи нь Эм Си Эс компанийн тролл баг байсныг тогтоосон гэх мэдээлэл байхгүй бөгөөд ЦЕГ-аас өгсөн мэдээлэлд энэ талаар огт дурдаагүй, түүнчлэн цахим орчинд түгж буй мэдээллийг мэдэхгүй гэсэн тайлбар өглөө.

“Ноорогийнхон тролл баг ажиллуулсан” гэх зохион байгуулалттай хуурамч мэдээлэл түгээсэн хаягуудтай танилц
Мөн дээрх ижил мэдээллийг нэгэн зэрэг түгээсэн хаягуудаас гадна өөр зураг ашиглан, ижил текст бүхий мэдээлэл түгээсэн хаягуудыг бид тогтоосон. Мэдээлэл түгээсэн хаягууд агуулгын хувьд зөрүүгүй боловч өөр өөр зураг ашиглан мэдээлэл түгээснийг харж болохоор байна. Мөн нэг талын мэдээллийг түлхүү хүргэж байгаа тул дэлгэрэнгүй судалгааг хүргэе.

“Элэгний өвчлөл, хорт хавдраас сэргийлэх Green Detox” гэх мэдээлэл худал
Гаднын улсын бүртгэлтэй, холбогдох дугаар, нэмэлт мэдээлэлгүй хаягаас баталгаагүй бүтээгдэхүүнийг богино хугацааны үр дүн, олон төрлийн үйлчилгээ зэрэг хэт дэвэргэн сурталчилж, нотлогдоогүй мэдээллийг түгээж байна.

Владимир Путин Европ руу хандаж хэлсэн үг гэх мэдээлэл худал
Владимир Путин Европ руу хандаж хэлсэн үгний талаар ямар нэгэн баталгаатай баримт байхгүй бөгөөд албан ёсны эх сурвалжуудад дээрх мэдээлэл байхгүй байна.

“Цалингийн бараг тал нь татварт явдаг” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн
Ажилтан цалингаасаа 13.5 хувийг Нийгмийн даатгалын шимтгэлд, үлдсэн дүнгээс 10 хувийг Хувь хүний орлогын албан татварт төлж, нийтдээ 23.5 хувийг татварт төлдөг. Харин цалингаас НӨАТ суутгадаггүй.

АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д Ванс жагсагчдыг Украины армид элсэхийг уриалсан мэдэгдэл гаргаагүй
АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д Венсийг амралтаар явах үед олон зуун жагсагчид түүнийг эсэргүүцэн жагссан нь үнэн боловч тэрээр жагсагчдад хандан Украины армид элсэхийг уриалсан агуулгатай зүйл огт хэлээгүй.

Жорж Соросын талаар баталгаагүй мэдээллийг түгээж байна
Жорж Соросыг цэргийнхэн хайж байгаа талаар баталгаатай эх сурвалжийн мэдээлсэн нийтлэл илрээгүй бөгөөд “Нээлттэй нийгмийн сан” нь Олон Улсын Хөгжлийн Агентлагаас санхүүжилт авдаг талаарх мэдээллийг тус байгууллагаас “илт худал” мэдээлэл хэмээн няцаасан байна. Мөн Албани улс Соросын байгууллагыг хориглосон гэх мэдээлэл батлагдаагүй. Тус байгууллагын албан ёсны хуудсанд тэдний хамтын ажиллагаа хэвээр үргэлжилж байгааг тэмдэглэсэн байна.

Автомашины татварыг огцом нэмсэн нь үнэн ч янз бүрээр тооцоолж гаргасан байна
НИТХ-ын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 24/29 дүгээр тогтоолоор авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай зааж өгсөн байна. Энэ нь 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлжээ. Гэсэн ч одоогоор хэрэгжилт бүрэн бус байна.

Зеленский “Би Путинээс айдаг ерөнхийлөгчтэй хэлэлцээр хийхгүй” гэж хэлээгүй
Украины ерөнхийлөгч Зеленский Доналд Трампт “Би Путинээс айдаг ерөнхийлөгчтэй ямар нэгэн гэрээ, хэлэлцээр байгуулахгүй” гэж хэлсэн гэх мэдээлэл байхгүй. Мөн Украин Оросын эсрэг Хятад, Япон, Өмнөд Солонгос улстай шууд хамтарч ажиллах тухай албан ёсны мэдээлэл байхгүй байна.

Элон Маск CNN-ийг $3 тэрбумаар худалдаж авна гэх мэдээлэл худал
Энэ талаар ямар нэг баталгаатай мэдээлэл байхгүй бөгөөд шалгасан мэдээллийн эх сурвалж нь хошигнол түгээдэг вэбсайт байна.

Цагаан сарын баярын амралтыг сунгасан ч битүүний өдөр амарна гэх мэдээлэл төөрөгдүүлсэн
Ирэх гуравдугаар сарын 3,4,5-ны өдрийг амралтын өдөр болгон зохицуулах тогтоолыг баталсан. Харин уг тогтоолд битүүний өдөр амарна гэж заагаагүй байна

Нярайн булчингийн чангарлын үед илрэх шинж тэмдгийн талаар төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ
Нярайн булчин чангарлын үед хүүхдийн хөдөлгөөн хязгаарлагдах, булчин нь чангарч хүүхдийн бие хөшүүн болох, хөхөх, залгих чадвар буурч хөхүүлэхэд хүндрэлтэй байх зэрэг шинжүүд илэрдэг байна. Харин дүлж баах, гулгих, мөрөө хавчих зэрэг нь булчингийн чангарлын шинж тэмдэг гэсэн баталгаатай эх сурвалжийн мэдээлэл байхгүй

Жин хасах тухай хуурамч мэдээллийг таних гарын авлагад наалтаар турахгүй гэдгийг онцолсон
“Тураах наалт” гэж худал сурталчилж буй бүтээгдэхүүн ашиглаад турах боломжгүй.

Хуурамч бүтээгдэхүүнээ сурталчлахаар төөрөгдүүлсэн мэдээлэл түгээж байна
DHA буюу докозагексаены хүчлийн үр дүнгийн талаарх судалгааны бүтээлүүдэд уг нэмэлтийн ашиг тус илрэх хүртэл тогтмол хэрэглээгээ, хувь хүн, тун хэмжээ гэх мэт хүчин зүйлсээс хамаарч хугацаа шаардахыг дурджээ. Иймээс аливаа сурталчилгааны амлалтуудад итгэж, худалдан авалт хийхээс өмнө мэргэжлийн хүнээс асууж тодруулах хэрэгтэй.

Ашигт малтмалын тухай хуулинд ураныг цацраг идэвхт ашигт малтмал гэж заажээ
Ашигт малтмалын тухай хуулинд ураныг цацраг идэвхт ашигт малтмал юм гэж заажээ

Post-Fact буюу “үнэний дараах” нийгэмд зайлшгүй мэдэх шаардлагатай сэдвүүдийг подкастаараа хүргэж байна
Хэрвээ та манайхыг дагадаг, түгээж буй мэдээллийг маань тогтмол уншдаг бол Post-Fact подкастыг хэдийн үзсэн байж магадгүй. Бид хамгийн эхний дугаараараа Мета компанийн Хөндлөнгийн баримт

Улаанбурхан өвчний эрсдэлийг үл ойшоосон мэдээлэл түгээж байна
Улаанбурхан нь амархан халдварладаг, хурдан хүндэрч болзошгүй вирусийн гаралтай өвчин бөгөөд тухайн өвчний дархлаа суугаагүй хүн бүрд халдварлах боломжтой. Уг өвчний вирусийн эсрэг эм байхгүй, зөвхөн шинж тэмдгийг бууруулж, дархлаа дэмжих зорилготой витамин, антибиотик эмчилгээ хийдэг. Иймээс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдах нь вирусийн дэгдэлтийг зогсоох үр дүнтэй арга юм.

Зохион байгуулалттайгаар цахим бооцооны сайт сурталчилж байна
Хуурамч хаягаас цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг сайтыг зохион байгуулалттайгаар сурталчлан түгээж байна.

Санжаасүрэнгийн Оюуны нэр, зургийг ашиглан залилан үйлдэж байна
Уг мэдээллийг дамжуулж буй хаягийг шалгахад олны танил хүмүүсийн зургийг ашиглан, их хэмжээний мөнгөний тусламж үзүүлнэ гэх агуулгатай, залилангийн шинжтэй мэдээллийг түгээдэг хуурамч хаяг байна. Мөн холбоо барих дугаар, нэмэлт мэдээлэлгүй зөвхөн чатаар харьцахыг уриалахаас гадна Sanjaasuren Oyun гэх ижил нэр, зураг бүхий хуурамч мэдээлэл түгээдэг 10 орчим хаяг илэрлээ.

Ионжуулсан усанд хөлөө дүрж, биеийн хорыг гадагшлуулдаг гэдэг нь батлагдаагүй
Ионжуулсан усанд хөлөө дүрснээр биеийн хор гадагшилдаг гэдгийг баталсан судалгаа, нотолгоо байхгүй.

Эх сурвалжийн яриаг бүрэн орчуулаагүйгээс төөрөгдөл үүсжээ
Шалгаж буй мэдээлэлд эх сурвалжийн яриаг түгээхдээ зарим хэсгийг гуйвуулан нийтэлсэн нь олон нийтийг төөрөгдүүлжээ.

Монголд түгээмэл борлуулдаг Lager төрлийн шар айргуудын илчлэгийн хэмжээ ойролцоо бөгөөд хэтрүүлэн хэрэглэвэл таргалуулна
Snow шар айраг нь Монголд борлуулж буй түгээмэл шар айргуудын адил илчлэг багатай төрөлд ордог боловч хэтрүүлэн хэрэглэж, авсан илчлэгээ шатаахгүй бол таргалуулна.

“Оросууд Хөвсгөлөөс 100 км-т цацраг идэвхт хаягдлаа булдаг” гэх мэдээлэл батлагдаагүй
ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс, мөн Байгал нуурын бүс, цаашлаад Якутад ураны томоохон ордууд нь байрлаж байна. Байгал нуураас 230 гаруй км зайтай “Хиагда” компанийн эзэмшдэг Хиагданскийн орд нь газар доор уусган олборлох аргаар уранаа олборлодог бөгөөд 2023 оны байгал орчны үнэлгээний тайландаа цөмийн хаягдал байхгүй гэсэн байна. Энэ нь огт хаягдалгүй гэсэн үг биш бөгөөд цацраг идэвхт хог хаягдлыг булшлах 13 байгууламжийн нэгдүгээр хэсэг баригдаж дууссан тухай мэдээлсэн байна.

Ухань дахь биологийн лабораторийг Глаксо компани эзэмшдэггүй
Эм үйлдвэрлэгч Глаксо Смит Клайн компани Ухань дахь биологийн лабораторийг эзэмшдэггүй ба Хятадын Шинжлэх ухааны академи удирддаг.

Алдсан ачаа 7230 төгрөгөөр зарна гэх зар нь олон улс дахь онлайн залилангийн нэг хэсэг
Хуурамч хаяг ашиглан олон улсад түгсэн онлайн залилангийн постыг монгол хэл дээр түгээжээ.

Нэг наалтаар олон төрлийн өвчин эдгээж, бие махбодын үйл ажиллагааг дэмжихийг баталсан судалгаа байхгүй
Бүтээгдэхүүний орц найрлагад дурдсан 6 эмийн ургамлыг нэг дор ашиглаж бүтээсэн наалтын тухай болон үүний үр дүнг харуулсан судалгаа огт байхгүй.

Стивен Липэр “уран олборлохоо хойшлуул” гэж хэлээгүй ч, цөмийн зэвсгийн эсрэг тэмцэгчийн хувиар ураныг эсэргүүцдэг гэдгээ бидэнд мэдэгдлээ
Цөмийн зэвсгийн эсрэг, дэлхийн энхтайвны төлөөх байгууллагыг удирдагч, сэтгэл судлаач Стивен Липэр нь ураныг эсэргүүцсэн байр суурь баримталдаг хэдий ч “Монгол Улсад уран олборлохыг хойшлуулах”-ыг зөвлөж байгаагүй буюу эш татсан үгийг хэлээгүй гэдгээ өөрөө мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл тэрээр цөмийн зэвсгийн эсрэг тэмцэгчийн хувьд уран олборлолтыг эсэргүүцдэг гэдгээ бидэнд хуваалцлаа.

Гэрээнд зааснаар, дөрвөн жилийн дараа уран олборлолтын үйл ажиллагаа эхэлнэ
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг” компанитай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан даруйдаа уран олборлож, экспортолж эхлэхгүй, бэлтгэл үе шатыг дөрвөн жилийн хугацаанд хийх юм байна. Үүний дараа ашиглалтын үе шат эхлэх нь. Тиймээс Улаанбадрах суманд уран олборлолтын үйл ажиллагаа одоогоор явагдаж эхлээгүй байгаа юм байна.

Өвөрмонголд болсон хурдан морины өвлийн уралдааны бичлэгээр төөрөгдүүлжээ
Шалгасан бичлэг нь Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр хотын Хуучин Барга хошуунд болсон өвлийн хурдан морины тэсвэр хатуужлын уралдаан юм.

Нэг хүнд ногдох ДНБ-ий талаар зөрүүтэй тоон мэдээллийг түгээжээ
Өнгөрсөн оны сүүл, энэ оны эхээр бодлогын баримт бичиг, эрх зүйн орчин нь бүрдсэн мега төслүүдийн өгөөж нь 2024 оны ДНБ-нд шууд тусгалаа олж, нэг хүнд ногдох ДНБ-ийг 7027 ам.долларт хүргэсэн гэж төөрөгдүүлжээ. Үндэсний статистикийн хорооны мэдээллийн сангаас 2024 оны албан ёсны тоон мэдээлэлд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) хэмжээ 6890 ам.доллар байна.

“1072 хувьцааг 6 сая төгрөгөөр авна” гэх мэдээлэл худал
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Засгийн газрын зөвшөөрлөөр худалдах боломжтой бөгөөд хоёр дахь зах зээлийн арилжаа эхлээгүй байгаа үед хувьцаа худалдаж, дурын үнэ тогтоох эрхгүй.

Уран ухсаны улмаас эзгүйрсэн Казакстаны тосгон гэх мэдээлэл төөрөгдүүлсэн
Бичлэг дэх тосгон нь уран ухсаны улмаас орхигдсон бус загасны аж ахуй хаагдсаны улмаас эзгүйрсэн тухай Казакстаны хэвлэл мэдээллийн эх сурвалжууд мэдэгджээ.

Клинтон сан USAID-аас 84 сая ам.доллар авсан баримт байхгүй
Челси Клинтон АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагаас 84 сая ам.доллар авсан гэх мэдээллийг түгээжээ.

“МкДоналд хүний мах ашигладаг” гэх мэдээлэл худал
10 жилийн өмнө нийтлэгдэж байсан шог нийтлэлээс үүдэж МкДоналдс хүний мах ашигладаг гэх худал агуулгатай мэдээлэл олон хувилбараар одоог хүртэл түгсээр байна. МкДоналдс түргэн хоолны сүлжээ ресторан хүний мах ашигладаг гэх баримт нотолгоо байхгүй.

Хүхрийн хүчил ашигласан туршилтын мэдээллийг алдаатай гаргасан тул тухайн хэсгийг залруулав
ГДУО аргаар олборлолт явуулахад хүхрийн хүчлийн концентратын хэмжээ нь арьс шир идээлүүлэхэд ашиглах хэмжээнээс өөр. Туршилтад 96 хувийн концентраттай хүхрийн хүчлээс 1 литр усанд 20 грамм хийж, хэмжиж харуулсан. Харин ГДУО аргаар олборлолт явуулахад хүхрийн хүчлийн 0.4-2 хувийн концентраттай уусмалыг газар доорх ус руу шахдаг байна.

Доналд Трамп Нигерийн улстөрчид болон иргэдийг албадан гаргах захирамж гаргаагүй
Доналд Трамп Нигерийн улс төрчид, иргэдийг албадан гаргах, АНУ-д нэвтрэхийг хориглох эд хөрөнгийг хураах гэсэн агуулгыг бататгах албан ёсны мэдэгдэл, захирамж огт байхгүй.

“Snow” гэх хятад шар айрагны талаар төөрөгдүүлсэн мэдээллийг Facebook-т boost хийж түгээжээ
Snow шар айраг дотор хорхой байгаа бичлэг 2024 оны есдүгээр сарын 12-ны өдөр ТикТок платформоор цацагдсан ч албан ёсны баталгаатай эх сурвалжийн мэдээлэл одоогоор байхгүй байна. Мөн үйлдвэрлэх явц бүрэн автоматжуулсан тул гаднын биет орох нөхцөл үүсэхгүйг Хятадын төв мэдээллийн сайтад дурджээ.

Хуурамч мэдээллийн эсрэг гишүүнчлэлийн хөтөлбөрт нэгдэн үнэний талд зогсоорой
Монголын баримт шалгах төв нээлттэй гишүүнчлэлийн хөтөлбөрөө танилцуулж байна

“Бамбай булчирхайн хавдрыг уусгагч тос” гэх бүтээгдэхүүн шинжлэх ухаанаар нотлогдоогүй
Японы Сенжоко бамбай булчирхайн тос нь байгалийн гаралтай бүтээгдэхүүн гэж сурталчилдаг ч түүний үр дүн, аюулгүй байдлыг нотолсон шинжлэх ухааны судалгаа байхгүй байна. Бамбай булчирхайн асуудалтай хүмүүс мэргэжлийн эмчийн зөвлөгөө авч, шинжлэх ухаанаар нотлогдсон эмчилгээний аргыг сонгох нь зүйтэй.

“Сонгиноор аливаа өвчнийг эдгээх аргууд” гэх шинжлэх ухаанаар нотлогдоогүй мэдээллийг давтан түгээж байна
Сонгины ач тус гэх төөрөгдүүлсэн мэдээллийг жил бүр дахин давтан түгээж, өндөр хандалт авдаг нь гарын дорх материалаар өвчин намдаах гэсэн олон нийтийн сэтгэл зүйг ашигладаг зохион байгуулалттай мэдээллийн нэг хэлбэр юм.

“Баян” суманд цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын лиценз олгоогүй
Ашигт малтмал, газрын тосны газрын зөвшөөрлийн статисик мэдээлэлд “Баян” суманд цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын лиценз байхгүй байна.

“Азийн хамгийн цэвэр агаартай 10 хотын 4 дүгээрт Улаанбаатар хот бичигджээ” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн
2025 оны хоёрдугаар сарын 06-ны өдөр Facebook-т “Азийн хамгийн цэвэр агаартай 10 хотын 4 дүгээрт Улаанбаатар хот бичигджээ” гэх пост олон хаягуудад түгэн өндөр хандалт

10 жилийн өмнө хятад хоолны ресторанд болсон бичлэгийг “Арслан Б.Орхонбаяр хүн зодож танхайрсан” гэх худал тайлбартайгаар түгээжээ
2025 оны 02 дугаар сарын 07-нд Хурд.мн гэх нэртэй (архивласан хувилбар) Facebook хуудас Б.Орхонбаяр хүн зодож танхайрсан гэх бичлэгийг түгээжээ. 10 секунд үргэлжлэх бичлэгт нэгэн

“Уран олборлох лицензийг есөн аймгийн нутагт олгосон” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн
Дорноговь, Сүхбаатар, Дундговь, Дорнод гэсэн дөрвөн аймагт цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын гурав, ашиглалтын зургаан лицензийн тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Харин шалгасан мэдээлэлд дурдсан есөн аймгийн нутагт, тэр дундаа “тусгай хамгаалалттай, байгалийн цогцолборт газарт уран олборлоно” гэдэг нь төөрөгдүүлсэн байна.

Угаартаж нас барсан хүмүүсийн тухай илтгэх хуудас гэх мэдээлэл худал
Уг бичвэрт дурдсан агуулгуудад хуурамч мэдээлэл байгаа гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хэлсэн. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудын холбогдох эх сурвалжуудаас тодруулсан мэдээлэлд дээрх бичвэртэй нийцэхгүй агуулгууд байгааг мэдээлж байна.

The Washington Post-д “Монголд ДОХ-ыг зориуд тараасан” гэх мэдээлэл байхгүй
Монгол Улсад ДОХ-ын халдвар тараасан Камеруны иргэдийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг санхүүжүүлсэн гэх мэдээлэл, баталгаа огт байхгүй.

Монгол Улсад цацраг идэвхт ашигт малтмалын хайгуулын 3, ашиглалтын 6 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна
2025 оны 01 дүгээр сараас эхэлж “Шинээр 109 ураны лиценз олгожээ” гэх агуулгатай мэдээлэл цахим орчинд ихээр түгээд байгаа аж. Уг мэдээллийг түгээсэн постуудыг энд,

“Google Map дээр Хятад Монголоос газар хашаалж авсан нь харагдаж байна” гэх мэдээлэл худал
НҮБ-д бүртгүүлсэн хилийг өөрчлөх боломжгүй бөгөөд Google Maps дээр харагдаж байгаа газар нь Хятад улсын нутаг дэвсгэр дээрх торон хашаа юм.

Йорданд 2017 онд гарсан гажигтай төлийг уранаас болсон мэт төөрөгдүүлжээ
Шалгасан мэдээлэлд хавсаргасан хоёр зураг нь уран олборлолтоос үүдсэн сөрөг үр дүн биш, харин цэргийн ажиллагаа болон малын эм тэжээлээс үүдсэн байж болзошгүй гэх мэдээлэлд ашигласан зураг байна.

“Монгол Улсын газар нутгаас 7000 км квадрат алга болсон” гэх мэдээлэл худал
“Монгол улсын статистикийн эмхэтгэл 2023” тайлангийн дэлхийн хөгжлийн үзүүлэлт хэсэг дэх Монгол улсын газар нутгийн хэмжээ 1 сая 564,1 мянган км2 хэвээр байна.

CNN-ийн сэтгүүлч Жим Акоста баривчлагдсан гэх мэдээлэл худал
Жим Акоста баривчлагдсан талаар мэдээлсэн ямар ч мэдээлэл илрээгүй. Шалгаж буй мэдээлэлд дурдсан АНУ-ын армийн дотоод мөрдөн шалгах байгууллага нь зөвхөн цэргийн албан хаагчдыг мөрдөн шалгах үүрэгтэй. Энэ нь энгийн иргэдийг саатуулан, баривчлах эрхгүй гэсэн үг юм. Харин түүний ажлаасаа гарсан шалтгааныг телевизийн хөтөлбөрийн өөрчлөлттэй холбоотой гэж таамаглаж байгаа талаар хэвлэлүүд нийтэлжээ.

“Үтрээнд хийж тураах капсул” гэх бүтээгдэхүүн шинжлэх ухаанаар нотлогдоогүй
Үтрээнд хийж хэрэглэдэг тураах бүтээгдэхүүний шинжлэх ухааны нотолгоо, судалгаа огт байхгүй

Сүүлийн зургаан жилд уралдааны үеэр 21 унаач хүүхэд амь насаа алдсаныг “4” гэж худал мэдээлжээ
Хурдан морины уралдааны үеэр амь насаа алдсан хүүхдийн тоон мэдээллийг өөрчилж, худал мэдээлэл түгээж байна.

“30 насанд 6-8 см өсгөх кальцийн бэлдмэл” гэх хуурамч сурталчилгаа явуулж байна
Өсөлтийн даавар 10 жил тутамд ойролцоогоор 15 хувиар буурдаг ба өсөлтийн зон буюу шинэ ясны эд үүсгэх мөгөөрс хатуурч хаагдахад цааш өсөх боломжгүй юм. Өсөлтийн зон ихэвчлэн бэлгийн бойжилт дуусах үеэр хаагддаг байна.

Путин “ядуу хүмүүст зориулсан банк” байгуулахад биш таатай нөхцөлөөр хадгаламжийн үйлчилгээ үзүүлэх хуульд гарын үсэг зурсан
“Ядуу иргэдэд зориулсан хадгаламжийн тухай” гэгддэг хууль нь зорилтот бүлгийнхэн 50 мянга хүртэлх рубль таатай нөхцөлөөр хадгалах боломжтой болох бөгөөд 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

Ил уурхайн аргаар уран олборлосон хор хөнөөлийг Монголд нүүрлэх аюул мэт ойлголт төрүүлжээ
Нижер улсад ихэвчлэн ил уурхайн олборлолт (Open-pit mining) болон далд уурхайн олборлолтын (Underground mining) аргаар уран олборлолт хийдэг. Энэ нь манай улсад уран олборлох арга болох ГДУО-оос байгальд үзүүлэх сөрөг нөлөөний хувьд харьцангуй их байдаг.

“Сорви арилгадаг” гэх хуурамч сурталчилгаар хувийн мэдээлэл цуглуулж байгаа тул болгоомжлоорой
Зуун насттай бүтээгдэхүүн сорвийг хэдхэн хоногийн дотор ор мөргүй арилгана гэх хангалттай туршилт, судалгаа байхгүй байна. Энэ бүтээгдэхүүний сурталчилгаагаар дамжуулан, хувийн мэдээлэл авч байгаа тул болгоомжлоорой.

Ханборгоцойн шүүс шимэгч хорхойн эсрэг үйлчилгээтэй ч шууд хэрэглэх нь харшил үүсгэх эрсдэлтэй
Ханборгоцойнд агуулагдах бромелайн ферментийн боловсруулсан хэлбэр нь зарим төрлийн өвчин үүсгэгч, шимэгчийн эсрэг үр нөлөөтэй талаар судалгаа байгаа. Гэсэн ч тухайн жимсний шүүсийг шууд хэрэглэх нь шимэгч хорхойг бүрэн “устгана” гэсэн баттай судалгаа одоогоор байхгүй. Мөн уг ферментийн шинж чанар, ашигтай байдлыг сайжруулах үүднээс илүү нарийн судалгааг хийсээр байгаа юм.

Беларус Улсын хүн амын 70 орчим хувь нь ковидын вакцин хийлгэсэн
Беларус Улс 2023 оны 09 дугаарын 03-ны өдрийн байдлаар хүн амын 70 орчим хувь нь ковидын вакцин хийлгэсэн.

Ерөнхийлөгч УЕПГ-т үүрэг болгох эрхгүй
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12.17-д “Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг томилох тухай саналаа Улсын Их Хуралд оруулна. Улсын Их Хурал уг саналыг татгалзсан бол өөр хүнийг санал болгоно” гэдгээс өөр прокурортой холбоотой заалт байхгүй байна.

2015-2024 оны бичлэгийн зургийг ашиглаж төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ
Нэгдүгээр сарын дунд үеэр Баруун Европын зарим улсад манантай гэх анхааруулгыг цаг уурын газруудаас сэрэмжлүүлсэн нь үнэн боловч тухай үеийн агаарын чанарын үзүүлэлт ихэнх газраар хэвийн байжээ. Харин шалгасан мэдээлэлд хавсаргасан зургуудыг 2015-2024 оны хооронд нийтлэгдсэн хэд хэдэн бичлэгийн хэсгээс аван төөрөгдүүлсэн агуулгатай түгээжээ.

“Уран олборлоход хөрсний гүн рүү хүхэр, хүнцэл, цианид шахдаг” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн
ГДУО аргын хувьд хүхрийн хүчлийн хэмжээ нь олборлолт явагдаж буй талбайн хэмжээнээс хамаардаг бөгөөд хүхрийн хүчлийг устай уусган тухайн орчны рН-ийг 1,5 болгож, олборлолтыг эхүүлдэг. Уг процессд хүнцэл, цианид зэрэг бодис ашигладаг гэсэн баримт олдоогүй.

Google maps цахим платформд бүртгэлтэй хэн ч нэршил өгч, тэмдэглэгээ зүүх боломжтой
Монгол Улсад сумын нэр өөрчлөх болбол УИХ-ын тогтоол гарах ёстой бөгөөд хамгийн сүүлд буюу 1999 онд одоогийн Завхан аймгийн Тосонцэнгэл сум нэрээ өөрчилж байжээ.

Францын Аудиторын шүүх цөмийн эрчим хүчний төслийг хойшлуулсныг төөрөгдүүлэн тайлбарлаж байна
Францын Аудиторын шүүхээс EPR2 цөмийн реакторын төслийн хөрөнгө оруулалтыг түр хойшлуулах зөвлөмж гаргасан. Харин түгээсэн мэдээлэлд бүх бөмийн төслийг зогсоохыг шаардсан гэх агуулгатай мэт гуйвуулан мэдээлжээ.

Зургийн хэсгийг хасаж, төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ
Германы засгийн газрын хуралдааны үеэр гаргасан шийдвэртэй холбоотой мэт зургийг тасалж, төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ. Зургийн эх хувилбарт гадаад хэргийн сайд, хөдөлмөр, нийгмийн асуудал эрхэлсэн сайдтай хурлыг эхлүүлэхээр ярьж байхад канцлер Олаф Шольц гараа сунгаж байгааг буулгасан.

Олны танил хүний зураг ашиглан хуурамч хаяг нээж, хуурамч пост оруулан дөнгөж нээсэн хаягийнхаа хандалтаа өсгөдөг байна
Цахим орчинд хууран мэхлэх энэ төрлийн арга нь дөнгөж нээсэн цахим хаягийнхаа хандалтыг өсгөж, цаашлаад зар сурталчилгаа хүргэх, хаягаа худалдах зэргээр ашиг олох зорилготой байдаг. Харин ийм хуурамч нийтлэлд сэтгэгдэл бичиж, like дарснаар Facebook-ийн алгоритм цаашид үүнтэй төстэй постыг танд олон давтамжтай харуулж, хохирогч болох эрсдэлийг нэмэгдүүлнэ.

2022 онд Хятадад болсон үйл явдлын бичлэгийг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу хэмээн түгээжээ
Google Lens ашиглан түгээсэн бичлэгийг хайхад 2022 онд Хятадад болсон үйл явдлын бичлэг байжээ.

Циклопийн синдромын шалтгааныг уранаас болсон мэтээр төөрөгдүүлсэн бичлэг түгээжээ
Ургийн гажиг нь 4000 гаруй төрөлтэй ба эмчилгээ шаардахгүй хөнгөн зэргийн гажиг байхаас эхлээд хөгжлийн бэрхшээлд хүргэх, эмийн эмчилгээ, мэс заслын аргаар эмчлэх шаардлагатай төрөлхийн гажиг байдаг. Үүнээс маш ноцтой цөөн гажигийн нэг болох циклопийн синдром гэх өвчнийг үүсгэгч хэд хэдэн хүчин зүйл байдгийг зөвхөн уранаас болсон гэж итгүүлэхээр бүрэн батлагдаагүй бичлэг түгээжээ.

Хошигнол хуурамч мэдээлэл болж түгэх тохиолдол элбэг тул бодит байдлыг нягталж, бусдад хуваалцаарай
Хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн зургийг Говь-Алтай аймагт байдаг байгалийн өвөрмөц тогтоцын зураг мэтээр төөрөгдүүлсэн байна.

Орц найрлагыг худал сурталчилж, хэрэглэгчдийг төөрөгдүүлж байна
Бүтээгдэхүүний шошгод “Улаан буудай, сүү, шар буурцаг агуулсан” гэж тодруулсан бичсэн ч гурилгүй жигнэмэг хэмээн худал сурталчилгаа явуулжээ.

Уран эсэргүүцэхэд уриалахын тулд төөрөгдүүлсэн зураг ашиглаж байна
Монголд ураны хайгуул хийсэн 27 жилийн хугацаанд ургийн гажигтай төрөлтийн хэмжээ өөрчлөгдөөгүй ба одоо эхэлж буй газар доор уусган олборлох аргаар ураны шар нунтаг ялгах технологи нь дайны үеийн зэвсэглэлээс өөр юм.

Тэтгэмж хүссэн гишүүдийн мэдээллийг зарлах боломжгүй
Хавсаргасан зурагт лого байршуулсан эх сурвалжид нь тус пост байхгүй (эсвэл устгасан) ба “тэтгэмж хүссэн гишүүд” гэх мэдээллийг УИХ-ын Тамгын газраас няцаасан байна.