Home » Факт тексеру

Роберт Ф. Кеннедигийн хуурамч бичлэг ашиглаж вакцины аюулгүй байдлын талаар худал мэдээ түгээж байна
Роберт Ф. Кеннедигийн яриаг өөрчилсөн, худал мэдээлэл агуулсан бичлэгийг бодит мэт тайлбарлаж, вакцины аюулгүй байдлын талаар худал мэдээлэл түгээж байна. “Pfizer компанийн Ковид19-ийн эсрэг вакцины сөрөг нөлөөний жагсаалт” гэж байхгүй бөгөөд томоохон судалгааны үр дүнгүүдэд шалгасан мэдээлэлд дурдсан өвчлөлүүд илрээгүй.
Турбо хорт хавдар гэдэг нь вакцины эсрэг худал мэдээлэл тараагчдын ашигладаг хэллэг ба Ковид19-ийн эсрэг вакцин хорт хавдар үүсгэдэггүйг эрүүл мэндийн мэргэжилтнүүд мэдээлжээ.
2025 оны байдлаар Pfizer/BioNTech компанийн Ковид19-ийн эсрэг вакцины 5 тэрбум тунг тараасан бөгөөд томоохон судалгаанууд аюулгүй байдлыг баталж байна.

Цахим орчинд банкны нэрийг барьсан залилан идэвхжиж байгаа тул анхаараарай
“Хаан банкны баярын хурд урамшуулал” гэх зохиомол шалтгаанаар интернэт банкны нэвтрэх мэдээллийг авч, иргэдийг залилж байна.

Массажны аппарат ашиглан яс дэвтээж, үений шингэн нөхөх боломжгүй
Энгийн массажны төхөөрөмжийг “Нано технологийн аргаар булчингаас үе хооронд шингэн төлжүүлнэ, яс хайлуулна” хэмээн дэгсдүүлэн сурталчилж байна. Үе мөчний хооронд ургасан нэмэлт яс нь биеийн бусад ястай ижил бүтэцтэй тул хайлуулах боломжгүй. Үе мөч өвдсөн тохиолдолд өвчин намдаах арга хэмжээг авч, өвчин намдаагүй тохиолдолд мэргэшсэн эмчид хандах нь найдвартай юм.

Хямд үнэтэй алт худалдаална гэж залилж байна
Хэт бага үнээр алт, үнэт металл худалдаалах агуулгатай мэдээлэлд хандахгүй байж, хөрөнгө мөнгө, аюулгүй байдлаа эрсдэлд оруулахаас сэргийлнэ үү.

Лайваар явуулж буй хясааны залилангаас болгоомжил
Урьдчилгаа 99 мянгаас 250 мянган төгрөгийг шилжүүлж, ууттай хясаа худалдаж аван, дотроос нь гарч ирсэн сувдны хэмжээнээс хамааран мөнгө хожих боломжтой мэтээр иргэдийг залилж байна.

“Оростой хийсэн хэлэлцээрийг баллах шахсан” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн
2026 оны 09 дүгээр сарын 24-нд Нэгүүн.мн хуудсанд “Шатахуун тасалдах дөхсөн үед Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван ОХУ-тай хийсэн хэлэлцээг нураах дөхжээ…” гэх гарчигтай пост оруулжээ.

Францад гурван жилийн өмнө болсон жагсаалын бичлэгийг одоо өрнөж буй мэтээр түгээжээ
Франц улсад төрийн албан хаагч, сурагчид жагсаал өрнүүлж байгаа нь үнэн боловч шалгасан мэдээлэлд 2023 онд болсон тэтгэврийн шинэчлэлттэй холбоотой жагсаалын бичлэгийг хавсаргажээ.

Вьетнам улсаас удирдлагатай хаягаас үр дүн нь батлагдаагүй тураах кофе сурталчлан борлуулж байна
Вьетнамаас удирдлагатай хаягаас жин хасах нөлөөгүй бүтээгдэхүүнийг хэтрүүлэн сурталчилж, борлуулж байна. “Коллаген чиа үртэй кофе” гэх бүтээгдэхүүний орц, найрлагад дурдсан ургамлуудыг нэгтгэн судалсан нотолгоо байхгүй бөгөөд тус бүрийг дангаар нь авч үзэхэд жин хасах үр нөлөө баттай нотлогдоогүй.

“Дэлхийн шумуулын хөтөлбөр” байгууллага нь шумуулаар халдварладаг өвчний эсрэг үйл ажиллагаа явуулдаг
“Дэлхийн шумуулын хөтөлбөр” эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааг хүн ам устгах төлөвлөгөө мэт тайлбарлаж, төөрөгдүүлсэн мэдээлэл түгээж байна. Энэхүү байгууллага нь Билл Гэйтсийн өмч биш бөгөөд шумуулаар халдварладаг денге, зика вирусийн халдвар, шар чичрэг, чикунгунья вирусийн халдвар гэх мэт өвчлөлийг бууруулах зорилгоор үйл ажилаагаа явуулж байна. “Дэлхийн шумуулын хөтөлбөр” нь халдварт өвчин тээгч “Aedes aegepti” шумуулын үржлийг бууруулах зорилготой бөгөөд тэрхүү шумуулны тоо хэмжээ тухайн бүс нутгийн өвчинд өртөх эрсдэл, хамрах хүрээнээс шалтгаалдаг байна.

Улсын их дэлгүүрийн нэр, логог ашиглан баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж байна
Улсын их дэлгүүрийн нэр, логог ашиглан сарын тэмдгийн өвдөлт намдаах тос, аз авчрах бугуйвч зэрэг баталгаагүй бүтээгдэхүүн сурталчлан борлуулж байна. Иймд холбоо барих болон албан ёсны мэдээлэлгүй, байгууллага, брэндийн нэр, логог зөвшөөрөлгүй ашигласан хуудаснаас бүтээгдэхүүн худалдан авахгүй байж, сэжигтэй холбоосоор орж хувийн мэдээллээ бүү оруулаарай.

2025 оны бичлэгийн хэсгийг төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ
2025 оны 11 сарын 09-нд Нарита-Улаанбаатар чиглэлийн онгоцонд болсон үйл явдлын бичлэгээс тастаж, төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ.

“Fitgum acia berry” гэх бүтээгдэхүүн хэрэглэж дэглэм барихгүйгээр турах боломжгүй
Дасгал хөдөлгөөн хийхгүй, хоолны дэглэм барихгүй турах боломжтой гэж худал мэдээлэл түгээж, гаднын удирдлагатай сайтаар дамжуулан хувийн мэдээллээ алдах эрсдэлийг үүсгэж байна. Энэ төрлийн сурталчилгаа нь хуурамч бүтээгдэхүүний шинж юм.

Эмч, мэргэжлийн хүний дүр төрхийг дуурайлган бүтээсэн AI дүрээр хуурамч хаяг нээж, баталгаагүй бүтээгдэхүүн сурталчлан борлуулж байна
Цайгаар цусны даралтыг түр хугацаанд тогтворжуулах магадлалтай ч батлагдсан эмчилгээний аргыг орлож чадахгүй. Түүнчлэн эмч, мэргэжлийн хүний дүр төрхийг дуурайлган бүтээсэн дүрээр хуурамч хаяг нээж, бүтээгдэхүүнээ сурталчилж байгаа нь үр дүн нь шинжлэх ухаанаар батлагдсан мэт хэрэглэгчдэд буруу ойлголт өгөх эрсдэлтэй.

“South Moon цээжний наалт 28 хоногийн дотор уушги цэвэрлэнэ” гэх мэдээлэл худал
Наалтаар уушги цэвэрлэх боломжтой мэт бичлэг түгээж төөрөгдүүлж байна. Хэдий худалдааны сайтууд уушги цэвэрлэх наалт борлуулдаг ч мэргэжилтнүүд болон АНУ-ын Уушгины нийгэмлэгээс бүтээгдэхүүн ашиглан уушги цэвэрлэх боломжгүй гэдгийг анхааруулж байна.

“Монголын луйврын мэдээллийн төв” гэсэн албан ёсны байгууллага байхгүй
2026 оны 09 дүгээр сарын 16-нд “Монголын луйврын мэдээллийн төв” гэх нэртэй Фэйсбүүк пэйж “Хэрэв та залилангийн хохирогч болсон бол бидэнтэй холбогдож, мөнгөө эргүүлэн аваарай”

Талхыг хөлдөөж идэхэд цусан дахь сахарын хэмжээг шууд бууруулдаг мэтээр төөрөгдүүлжээ
“Талхыг хөлдөөж дараа нь гэсгээж идэхэд цусан дахь сахарыг 39%-иар бууруулдаг” хэмээн төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ. Учир нь одоогоор хийгдсэн байгаа судалгаагаар талхыг хөлдөөж, дахин халааж хэрэглэхэд цусан дахь сахарын хэмжээ шинэ талх идсэнтэй харьцуулахад харьцангуй бага байгааг харуулсан бөгөөд энэ нь сахарын хэмжээг шууд бууруулдаг гэсэн үг биш юм.

Бөөрний чулуу, уйланхайг тос түрхэж эмчлэхгүй
Бөөрний чулуу, уйланхайг тосоор эмчлэхийг баталсан судалгаа, туршилт байхгүй. Шалгасан мэдээлэлд чанар аюулгүй байдлын баталгаагүй бүтээгдэхүүнийг бөөрний өвчин эмчилнэ гэж хэтрүүлэн сурталчилж байна.

“Тахианы мах идэхээр эмэгтэйлэг болдог” гэх мэдээлэл худал
Орос, Украины дайны үүднээс ОХУ-аас KFC сүлжээг эзэмшигч “Yum! Brands” компани бүтээгдэхүүн, үйлчилгээгээ татсаныг “Путин хориг гаргасан” мэт тайлбарлаж, тахианы мах, хүний биеийн даавар, бэлгийн чиг баримжааны талаар худал мэдээлэл түгээж байна.
Тахианы мах идсэнээр эрэгтэй хүмүүс ижил хүйстэн болж, өөрийгөө эмэгтэй хүн гэж төсөөлөхгүй. Тахианы маханд агуулагддаг эстрогэн даавар нь хүний биед нөлөөлөх хэмжээнээс хэт бага учир нөлөө үзүүлэхгүй. Мөн тахиаг нэмэлт гормоноор тэжээх нь амьтны бие махбодод сөргөөр нөлөөлдөг тул АНУ болон БНХАУ тахианы тэжээлд нэмэлт даавар хийхийг хориглодог байна.
Эрдэмтэд хүний бэлгийн чиг баримжааны шалтгааныг одоогоор тодруулаагүй бөгөөд тестостерон, эстрогэн дааврын хэмжээнээс шалтгаалахгүй гэдгийг мэргэжлийн байгууллага болон судлаачид өгүүлжээ.

ДАН систем дуурайлгасан, “хүүхдийн тэтгэмж олгоно” гэх залилангаас болгоомжил
Хүүхдийн тэтгэмж өгнө гэж залилангийн мэдээлэл түгээжээ. Уг мэдээлэлд Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын сайтын хэлбэр дүрс, лого, цаашлаад ДАН систем болон банкны сайтуудыг дуурайлган утасны дугаар, регистрийн дугаар, банкны нэр, нууц үг зэрэг хувийн мэдээлэл авахыг зорьж байна. Ямарваа хуудас, сайтаас хувийн мэдээллээ хамгаалахын тулд албан бус тэтгэмж, мөнгө тараах мэдээлэлд хандалт хийхгүй, цааш түгээхгүй байна уу.

“Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин таалал төгссөн” гэх мэдээлэл худал
Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин таалал төгссөн гэх мэдээлэл худал бөгөөд тэрээр 2026 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр АНУ-д айлчилж, Вашингтон хотноо Ерөнхийлөгч Трамптай дээд хэмжээний уулзалт хийсэн юм.

Массажны бүсийг “олон төрлийн өвчин эмчилнэ” гэж хэтрүүлэн сурталчилж байна
Өвчин намдаах массажны бүсийг эмчилгээний хэмээн дэгсдүүлэн сурталчилж, төөрөгдүүлж байна. Нуруу өвдсөн тохиолдолд жин тавьж түр зуур өвчин намдаах боломжтой ч сурталчилгаанд дурдсан “биеэс хорт бодисыг гадагшлуулна, түрүү булчирхайн үрэвслийг дарна” гэх мэт эмчилгээ нь халдаг бүсээр хийх боломжгүй, хэтрүүлсэн мэдээлэл юм.

Монополын эсрэг газраас торгууль ногдуулсан WHIEDA нэрийн бүтээгдэхүүнийг хэтрүүлэн сурталчилсаар байна
LDPE 4 тэмдэглэгээ нь зөвхөн гаднах уут, сав, баглааны тэмдэглэгээ бөгөөд доторх бүтээгдэхүүний тухай мэдээлэл биш юм. Мөн сөрөг ионтой ариун цэврийн хэрэглэл гэж сурталчилж буй бүтээгдэхүүн нь шинжлэх ухааны нотолгоогүй бөгөөд аюулгүй байдал, үр нөлөөг судалсан өргөн хүрээний судалгаа, клиник туршилт одоогоор байхгүй юм.

Татрангийн эсрэг вакцин үргүйдэл үүсгэдэггүй, төрсний дараа эх, нярайг хамгаалдаг
Вакцины эсрэг байр суурьтай улстөрчийн хэт нэг талыг барьж төөрөгдүүлсэн мэдээлэл ашиглан, худал мэдээлэл түгээжээ. Татрангийн эсрэг вакцин нь эмэгтэйчүүдийг үргүйдүүлэх зорилгоор бус биед орсон татран өвчний нянгаас хамгаалах, мөн төрсний дараа эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үйлчилгээтэй. Жирэмслэлтээс хамгаалах эмийн туршилтыг буруу ойлгосноос үүдэн “үргүйдүүлдэг вакцин” гэх хуурамч мэдээлэл гарсан бөгөөд ДЭМБ-аас явуулсан туршилт биш гэдгийг олон улсын баримт шалгах төвүүд мэдээлж байна. Мөн ДЭМБ-аас энэхүү вакцины аюулгүй байдлыг баталж, бүх төрлийн вакцинд үр хөндөх, үргүйдүүлэх бодис хийхийг хориглодог гэдгийг мэдэгджээ.
Хүний бие татран өвчнөөс сэргийлэх дархлаа тогтоодоггүй тул дөнгөж төрсөн эх, нярай хамгийн их өртдөг. Тиймээс татрангийн эсрэг вакцин хийлгэж дархлаа тогтоох боломжтой бөгөөд вакцины бодит үр дүнг албан ёсны тоон мэдээллийн графикаас харж болно.

Кориандр ургамал биеэс хүнд металл гадагшлуулдаг болохыг баталсан өргөн хүрээний клиник судалгаа байхгүй
Шалгасан мэдээлэлд бизнесийн компани бүтээгдэхүүнээ турших зорилготой хийсэн бага хүн хамруулсан, хянан магадалгаа хийгээгүй, захиалгат судалгааны үр дүнгийн тоон мэдээллийг оруулжээ. Кориандр (cilantro, coriander) ургамал нь хүний биеэс хүнд металлыг их хэмжээгээр гадагшлуулж, эмчилгээнд хэрэглэх боломжтойг шинжлэх ухаанаар батлаагүй. Хэдий кориандр ургамал хүний ерөнхий эрүүл мэндэд эерэг нөлөөтэй ч эмчид хандалгүй дур мэдэн эмчилгээний журмаар хэрэглэх нь нөхцөл байдлыг хүндрүүлэх, шаардлагатай эмчилгээг цаг тухайд нь авч чадахгүй байх эрсдэлтэй.

Гарал үүсэл тодорхойгүй хуян эмчлэх бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийгээрэй
Аюулгүй байдлын баталгаагүй, албан ёсны үйлдвэрлэгч, борлуулагчийн мэдээлэлгүй бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулж байна. Хуянг бариа, халуун жин, төөнүүр, зүү гэх мэт аргуудаар арилгах боломжтой бөгөөд улайрч хавдах, томрох, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл мэргэшсэн эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй.

Хамрын хэлбэрийг тос түрхэж өөрчлөх боломжгүй
Серум, тос зэрэг гадуур түрхдэг бүтээгдэхүүнээр хамрын яс, мөгөөрсний бүтцэд өөрчлөлт оруулж, хугарсан, далийсан болон гэмтсэн хамрыг засах боломжтойг баталсан найдвартай эмнэлзүйн нотолгоо одоогоор байхгүй байна. Хамрын хэлбэр нь анатомийн онцлог, хамрын таславчийн хазайлт, гэмтэл, хугарал зэрэг олон янзын шалтгаанаар үүсдэг. Иймд хамрын бүтэц, үйл ажиллагаатай холбоотой зовиур, өөрчлөлт илэрвэл дур мэдэн бүтээгдэхүүн хэрэглэлгүй мэргэжлийн эмчид хандаж, шалтгааныг тодорхойлуулан өөрт тохирох эмчилгээ хийлгэх нь зүйтэй.

Ц.Оюунгэрэл улстөрчийн зургийг ашигласан залилангаас сэрэмжлээрэй
Ц.Оюунгэрэл улстөрчийн зургийг хиймэл оюун ухаанаар өөрчилж, их хэмжээний хандив тарааж байгаа мэтээр залилж байна.

Бамбай булчирхайн томрол, хавдрыг тосоор эмчлэх боломжгүй
Бамбайн булчирхайн томрол, хавдрыг тосоос эмчилдэг болохыг баталсан судалгаа, туршилт огт байхгүй. Бамбайн булчирхай нь дотоод шүүрлийн системийн нэг хэсэг учраас томрол, зангилаа, хавдрын үед хүзүүнд тос түрхэж эмчлэх боломжгүй юм. Аливаа өвчин эмгэгийг богино хугацаанд бүрэн эдгээнэ гэж сурталчилж буй эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг шууд авч хэрэглэлгүй, эмнэлэгт хандаж, мэргэшсэн эмчээс зөвлөгөө аваарай.

Баталгаагүй шүдний цацлага сурталчилж байна
Аюулгүй байдлын баталгаагүй, албан ёсны үйлдвэрлэгч, борлуулагч, орц найрлагын мэдээлэлгүй бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулж байна. Баталгаагүй бүтээгдэхүүн хэрэглэх нь бие махбодод сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Шүд өвдсөн үед өвчин намдаагч хэрэглэх, амаа давстай усаар зайлах, өвчтэй шүдийг зөөлөн арчлах гэх мэт аргаар түр хугацаанд өвчин намдаах боломжтой ч яаралтай эмнэлэгт хандаж, эмчид үзүүлэхийг зөвлөж байна.

Хүмүүс рүү дайрч буй баавгайн бичлэг Монголд биш
2023 онд Шинжаан Уйгурын өөртөө засах орны Хэжин хошууны малчны гэр лүү баавгай дайрсан үеийн бичлэгийг Монголд мэтээр түгээжээ.

Орос, Беларусь улсаас явуулдаг хуурамч мэдээлэл, суртал ухуулгыг түгээж байна
“Еврейчүүд Украины газар нутгийг эзэлж байна” гэх агуулга нь олон улсад өргөн тархсан хуйвалдааны онол, хуурамч мэдээллийн манипуляц юм. Украины Умань хотод Бреслов Хасидизмын хөдөлгөөнийг үндэслэгч Рабби Нахманы шарил байрладаг учраас жил бүрийн ес эсвэл аравдугаар сард еврейчүүд Рош Хашана буюу шинэ жилийн баяраа тэмдэглэж, мөргөл үйлдэхээр Умань хотыг зорьдог байна.

“iPhone 18 утас авах захиалга өгсөн улс орны тоон үзүүлэлт” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн
Шинэ гарсан iPhone утас авахын тулд улс орнууд хэдэн өдөр ажиллах шаардлагатайг тухайн улсын дундаж сарын цалинг ажлын 21,7 хоногт хуваан тооцоолон гаргасан графикийн гарчгийг өөрчилж, төөрөгдүүлжээ.

Тос ашиглан сарын тэмдгийн асуудал болон PCOS-ыг шийдвэрлэх боломжгүй
Гаднын удирдлагатай хуудсаас аюулгүй байдлын баталгаагүй тос ашиглан хэвлийг чангалах, цэвэршилт, PCOS (өндгөвчний олон уйланхайт хам шинж), тогтмол бус сарын тэмдэг зэрэг асуудлыг шийдэх боломжтой хэмээн төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ. Эдгээр үйл явцыг тосоор эмчлэх боломжгүй бөгөөд шинж тэмдэг илэрвэл мэргэшсэн эмчид хандахыг зөвлөж байна.

АНУ-д хүчингүй болсон шийдвэр ашиглан томуугийн вакцины эсрэг мэдээлэл түгээж байна
Вакцины эсрэг үзэл бодолтой улс төрчийн найдваргүй мэдээллийг эх сурвалж болгон авч, төөрөгдүүлсэн мэдээлэл түгээж байна. Монгол улсад 2026-2027 оны томуугийн улиралд хийж буй вакциныг БНСУ-аас оруулж ирж байгаа бөгөөд тус вакцины найрлагад тимеросал 0.01w/v% буюу аюулгүй хэмжээгээр агуулагдаж байна.

Хоолны амтлагчийг “эмчилгээний бүтээгдэхүүн” гэж сурталчилж байна
Хүрэн манжингийн хүний биед үзүүлэх үр нөлөөг дэгстүүлэн, хоолны нэмэлт бүтээгдэхүүнийг эмийн бүтээгдэхүүн мэт сурталчилж байна. Хүрэн манжин нь зүрх судасны эрүүл мэндийг дэмждэг, эрч хүч нэмдэг гэх олон сайн нөлөөтэй ч элгийг хоргүйжүүлэх, арьс цайруулах зэрэг үйлчилгээгүй. Мөн судасны хатуурал, хавдраас хүрэн манжин ашиглан урьдчилан сэргийлэх боломжтой эсэхийг судалгаагаар батлаагүй байна. Нэг бүтээгдэхүүнээр хэт олон, хоорондоо хамааралгүй өвчин зовуурийг арилгах нь эрүүл мэндийн хуурамч бүтээгдэхүүний шинж гэдгийг анхаараарай.
“Whieda улавчаар өвчин эмчилнэ” хэмээн сурталчилсан иргэн, ААН-д 10.5 сая төгрөгийн торгууль ногдуулжээ
Цахим орчинд “Whieda брэндийн улавч, нүдний шилээр өвчин эдгээнэ” гэх агуулгатай, хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн байж болзошгүй зар сурталчилгаа түгээсэн үйлдэлд Монополын эсрэг газраас зөрчлийн хэрэг нээж,

Банкуудын нэр барьдаг залилан QPay рүү шилжиж байгаа тул болгоомжил
Qpay Mongolia төлбөр тооцооны системийн нэр, лого, вэбсайт дизайн зэргийг ашиглан хуурамч вэбсайт үүсгэж, түүгээрээ дамжуулан “судалгаанд оролцоод, таны баталгаажсан үлдэгдэлтэй тэнцэх хэмжээний бэлгийг QPay олгоно” хэмээн иргэдийг хуурч, интернэт банкных нь нэвтрэх мэдээллийг авч, залилж байна.

Ковидын вакцины алдаатай судалгааг баталгаатай мэт түгээж байна
Вакцины эсрэг байр суурьтай, худал мэдээлэл тарааж мэргэжлийн гэрчилгээгээ хураалгасан эмчийн хийсэн вакцинжуулалт болон нас баралтын холбоог гаргаж чадаагүй, хамаарлыг тооцоолох арга зүйн томоохон алдаа гаргасан судалгааг баталгаатай үр дүн мэтээр түгээж байна.

Москва дахь сургуулийн гадна авсан зургийг Монголд мэтээр төөрөгдүүлжээ
Москва хотын Коммунарке дүүргийн 2070 дугаар сургуулийн гаднаас дарсан зургийг Монголд мэтээр төөрөгдүүлжээ. Жил бүр хичээлийн шинэ жилийн үеэр сошиал орчинд хандалтаа ихэсгэх, цаашлаад иргэдийн анхаарлыг сарниулах зорилготой төөрөгдүүлсэн, хуурамч мэдээлэл, зураг, бичлэг түгээх үзэгдэл ихэсдэг. Иймд аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандаж шууд итгэхээсээ өмнө нягталж хэвшээрэй.

“Петровис шатахуун авах эрх бэлэглэж байна” гэх залилангаас болгоомжил
2026 оны 9 дүгээр сарын 3-нд Петровис нэртэй хуудаснаас “шатахуун зарцуулалтын талаарх товч 3 асуултад хариулаад хэдий хэмжээний шатахуун авах боломжтойгоо мэдээрэй” гэсэн тайлбартай пост

Чихний шуугиан, сонсгол муудахыг тосоор эмчлэх боломжгүй
Гаднын удирдлагатай сайтаас аюулгүй байдлын баталгаагүй, албан ёсны үйлдвэрлэгч, борлуулагч, орц найрлагын мэдээлэлгүй тосыг чихний шуугиан намдааж, сонсгол сэргээдэг мэт сурталчилж байна. Чихний шуугиан, сонсгол муудахыг тосоор намдаах боломжгүй бөгөөд үүнийг сурталчилсан бүтээгдэхүүн нь баталгаагүй гэдгийг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

Хүмүүнлэгийн тусламж, хандив нэрийдлээр залилангийн шинжтэй мэдээлэл түгээж байна
Баталгаагүй хуудаснаас иргэдээс хандив цуглуулах нэрийдлээр хуурамч мэдээлэл түгээж, хэрэглэгчийг чатаар холбогдохыг уриалж байна. Ингэхдээ интернэт орчинд түгээмэл тархсан зургийг ашиглаж, хэрэглэгчийг хуурч байна. Энэ нь залилангийн шинжтэй үйлдэл юм. Иймээс та энэ төрлийн мэдээлэлд хэрсүү хандаж, анхан шатны баримт шалгах аргуудаар нягталж хэвшээрэй.

Асуултад хариулах замаар мөнгө олохыг уриалсан постод хандаж болохгүй
Хаяг байршил тодорхойгүй, зөвхөн чатаар холбогдохыг уриалсан, гаднын нэртэй хаягуудаас асуултад хариулж хялбар аргаар мөнгө хожих агуулгатай залилангийн шинжтэй мэдээлэл түгээж байна. Энэ төрлийн постод реакц, коммент хэлбэрээр хандах нь таныг залилангийн хохирогч болгох эрсдэлтэй тул анхаарал сэрэмжтэй байхыг сануулж байна.

Ургамлын гаралтай цайгаар бууралтсан үсийг харлуулах боломжгүй
Вьетнамаас удирдлагатай хуурамч хуудаснаас баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж, хэрэглэгчийг мэхэлж байна. Меланин хэмээх пигмент буурснаас үүдэн үсний өнгө бууралтдаг. Насжилт, генетикээс шалтгаалж “цагаарсан” үс буцаад төрөлх өнгөндөө орох боломжгүй.

“DR.Deash өвдөгний гель” гэх баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж байна
“DR.DEASH өвдөгний гель” гэх орц найрлага тодорхойгүй, үйлдвэрлэгч компани, гарал үүсэл зэрэг албан ёсны мэдээлэл байхгүй бүтээгдэхүүнийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн бичлэг ашиглан төөрөгдүүлсэн агуулгаар сурталчилж байна.

“Непалд болсон үерийн өмнө ба дараа” гэх зургийг хиймэл оюунаар бүтээжээ
Балба, Төвөдийн хилийн бүсэд болсон байгалийн гамшгийн дараах нөхцөл байдлыг мэдээлэхдээ хиймэл оюунаар бүтээсэн хуурамч зураг ашиглаж, төөрөгдүүлэн агуулгатай мэдээлэл түгээж байна.

“Непалд болсон үер HAARP-ын туршилт” гэх мэдээлэл худал
Өндөр уулын мөс, хөрсний нурангиас үүдэлтэй гэнэтийн үерийг HAARP-аас туршилт хийж үүсгэсэн гэж буруугаар тайлбарлаж, төөрөгдүүлжээ. HAARP төсөл нь агаар мандлын давхаргыг судалж, харилцаа холбоо байршлын системд хэрхэн нөлөөлдгийг шинжилдэг. Харин газар хөдлөлт, хар салхи, үер зэрэг байгалийн үзэгдлийг үүсгэх эсвэл хүчийг нь нэмэгдүүлэх чадамжгүй юм.

Баталгаагүй тосны үр дүнг хэтрүүлэн сурталчилж байна
Үрчлээний тосны үр нөлөө болон танилцуулгыг хиймэл оюун ухаанаар бүтээж, бичлэгийн агуулгаар дамжуулан бүтээгдэхүүний үр дүнг дэгстүүлэн сурталчилж байна.

Хүмүүнлэгийн үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулж байна
Гаднын улсаас удирдлагатай, хуурамч хуудаснаас их хэмжээний санхүүжилт олгосон мэт харагдах зургийг засварлаж, хэрэглэгчдийг хуурч, чатаар холбогдохыг уриалах замаар хувийн мэдээллийг нь авах оролдлого хийж байна.

“JEZ Mongolia” гэх хуудаснаас хуурамч үе мөчний бүтээгдэхүүн сурталчилж байна
Гаднын улсаас удирдлагатай, найдваргүй хуудаснаас “JEZ Natural Joint Pain Relief” нэртэй, баталгаагүй сурталчилж байна. Тодруулбал, тухайн хуудас нь ижил төрлийн нэмэлт бэлдмэлийн нэрийг өөрчилж, олон улсын стандарт хангасан мэтээр мэдээлжээ. Ингэхдээ хэрэглэгчдийг зөвхөн чатаар холбогдохыг уриалж байна. Энэ нь залилангийн шинжтэй үйлдэл юм.

БОУАӨЯ-ны сайд Ц.Сандаг-Очир COP17 хурлын хандивлагчдын талаар ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүслээ
Үндэсний компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд COP17 талуудын бага хурлын зохион байгуулалтад хандив өргөсөн байна. Энэ нь агуулгыг дэглэж, юу ярих, юуг ярихгүй зэргээр нөлөөлнө гэсэн үг биш юм. Учир нь COP17 талуудын бага хурлын агуулга, албан ёсны үйл явцыг институцийн зохион байгуулагч болох UNCCD-ийн Нарийн бичгийн дарга нарын газраас гаргаж, Монгол Улс газар дээрх дэд бүтэц, логистик болон хүлээн авагч талын зохион байгуулалтыг хариуцан ажилласан.

COP 17 хурлын талбайд байршуулсан говийн ховордсон амьтдын хөшөөг гуйвуулан тайлбарлаж байна
COP17 хурлын талбайд монгол бөхөн, хавтгай, хулан, цагаан зээр зэрэг говийн ховордсон амьтдын хөшөөг байршуулсныг гуйвуулан түгээжээ.

Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн төслийн заалтыг буруугаар тайлбарлаж, гол агуулгыг орхигдуулжээ
Шалгасан мэдээлэлд “Эдийн засгийн тусгай бүсийн тухай хууль”-ийн төслийн заалтыг бүрэн тайлбарлалгүй, гол агуулгыг орхигдуулж, “Хятад улсын иргэд визгүй Монголд зорчих хуулийн төсөл” гэж буруугаар тайлбарлажээ. Чөлөөт бүстэй хил залгаа улсын иргэд 30 хүртэлх хоногоор визгүй зорчих боломжтой ч Монгол Улсын бусад нутаг дэвсгэрт нэтрэхдээ виз шаардлагатай бол хуулийн даруу виз мэдүүлж, зорчих юм.

Наалтаар түрүү булчирхайн томролыг эмчлэх боломжгүй
Албан ёсны борлуулагч, үйлдвэрлэгчийн мэдээлэлгүй, баталгаагүй наалтыг түрүү булчирхайн олон асуудлыг эмчилнэ гэж худал мэдээлэл түгээж байна. Түрүү булчирхайн шохойжилт, томрол зэргийг наалтаар эмчлэх боломжгүй бөгөөд АНУ-ын хүнс, эмийн захиргаанаас ямар ч бүтээгдэхүүн бүх өвчнийг нэгэн зэрэг эмчлэх боломжгүй гэдгийг сануулжээ.

Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сангийн нэр, логог ашигласан залилангаас болгоомжил
CFLI буюу Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сангийн нэр логог ашиглан залилан үйлдэж байна. Тус сангийн үйл ажиллагаа, төсөл, санхүүжилтийн тухай мэдээллийг Канадын элчин сайдын яамнаас мэдээлдэг. Иймд санхүүжилт олгоно, мөнгөн тэтгэмж өгнө гэсэн аливаа мэдээлэлд шууд итгэж, хувийн мэдээллээ илгээхээс өмнө баримт шалгах анхан шатны хаяг шалгах, агуулга нягтлах, зургаар хайх аргыг ашиглан шалгаж хэвшээрэй.

“Оюу толгой секундэд 8 тонн ус хэрэглэж байгаа” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн
“Оюутолгой секундэд 8 тонн ус хэрэглэж байгаа” гэх төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ. Оюу толгойн 2026 оны II улирлын тойм мэдээнд дурдсанаар 2026 оны 06 дугаар сарын байдлаар усны бодит хэрэглээ нь секундэд 605.9 литр байна.

Селин Дион “хүүхдүүдийн цус ууж, иддэг байсан” гэх мэдээлэл худал
2024 онд цацагдсан “I Am: Celine Dion” баримтат киноны дүрс бичлэгийг ашиглан Селин Дион “хүүхдүүдийн цусыг ууж, иддэг байсан” гэж төөрөгдүүлжээ.

Лютейнтэй нүдний дусаалгаар хараа сайжруулж, болор цайхыг эмчлэх боломжгүй
Орц найрлага, аюулгүй байдлын баталгаагүй Лютейн нүдний дусаалга гэх бүтээгдэхүүнийг хиймэл оюун ашиглан бүтээсэн бичлэгээр сурталчилж, худал мэдээлэл түгээж байна. Болор цайх, шар толбоны доройтол, нүдний даралтыг дусаалгаар эмчлэх боломжгүй тул эмч, эм зүйчийн зааваргүй онлайнаар зарагдаж буй нүдний дусаалгыг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

МонЦаМэ Агентлагийн нэр барьсан хуурамч хуудаснаас залилан хийж байна
МонЦаМэ агентлагийн нэрийг ашигласан хуурамч хуудаснаас баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж, залилан хийхээр оролдож байна.

“Ашкарын арга” гэх үр дүнгүй аргыг хавдрын эмчилгээ мэт сурталчилж байна
Баталгаагүй эх сурвалж дээр үндэслэн үр дүнгүй, худал мэдээлэл түгээж байна. “Ашкарын хавдар эмчлэх арга” гэх үр дүнгүй аргыг худал мэдээллээр нэмэгдүүлэн сурталчилж, төлбөртэй групп уруу орохыг уриалж байна. Хавдар туссан тохиолдолд мэргэшсэн эмч, эмнэлэгтэй заавал холбогдох хэрэгтэй бөгөөд эмнэлгийн байгууллагаас санал болгоогүй арга хэрэглэх нь хавдрын эмчилгээг хойшлуулж, эмчлэх боломжийг алдах эрсдэлтэй болохыг анхааруулж байна.

Мандал Капитал Маркетсын нэрийг барьсан залилангаас болгоомжил
Гаднын улсаас удирддаг хуурамч хаягаас Мандал Капитал Маркетсын нэрийг барьсан залилангийн шинжтэй мэдээлэл түгээжээ. Эл төрлийн залилан нь иргэдийн санхүүгийн, хувийн мэдээллийг авах эрсдэлтэй тул тухайн холбоос дээр дарахгүй байх, карт болон утасны дугаараа оруулахгүй байхыг анхааруулж байна.

Бөөрний дутагдлыг эм бэлдмэл, нэмэлт бүтээгдэхүүнээр бүрэн эмчлэх боломжгүй
Вьетнам улсаас удирддаг хуудаснаас чанар, аюулгүй байдлын баталгаагүй хуурамч бүтээгдэхүүний албан ёсны зөвшөөрөлтэй мэт сурталчилж, хуурамч мэдээлэл түгээж байна. Бөөрний дутагдлын үед шинж тэмдэг, гэмтэл, хүндрэлийг бууруулахад эм бэлдмэл хэрэглэдэг ч нэмэлт бүтээгдэхүүн, эмээр бүрэн эмчилж, эдгээх боломжгүй. Аливаа эрүүл мэндийн бүтээгдэхүүний сурталчилгаанд шууд итгэлгүй, нягталж, худалдан авч хэрэглэхээсээ өмнө эмнэлэгт хандаж, мэргэшсэн эмчээс зөвлөгөө аваарай.

Бурмаар цэвэршилт хойшлуулах боломжгүй
Орц найрлагын тайлбаргүй, үйлдвэрлэгчийн бүрэн мэдээлэлгүй бүтээгдэхүүний үйлчилгээг дэгстүүлэн сурталчилж байна. Бурам нь хүний биед ашигтай витамин агуулдаг ч одоогийн байдлаар цэвэршилтийг хойшлуулах, зогсоох үйлчилгээтэй гэж батлагдаагүй байна. Өнөөгийн байдлаар цэвэршилтийг зогсоох болон удаашруулах ямар ч эмчилгээ байхгүйг анагаахын мэргэжилтнүүд мэдээлжээ.

Хиймэл оюунаар эмчийн дүр бүтээж, аюулгүй байдал нь тодорхойгүй бүтээгдэхүүн сурталчлан борлуулж байна
Микро-зүү эмчилгээ нь эмнэлэгийн нөхцөлд үс уналтын зарим төрөлд тодорхой үр дүн үзүүлсэн талаар судалгаа байгаа боловч эмчилгээний үр нөлөө, зүүний гүн, давтамжийн талаар нэмэлт судалгаа шаардлагатай байна. Мөн гэрийн нөхцөлд хэрэглэх микро-зүүт төхөөрөмжийг үс уналтын эмчилгээнд FDA одоогоор албан ёсоор зөвшөөрөөгүй. Түүнчлэн эмч, мэргэжлийн хүний дүр төрхийг дуурайлган бүтээсэн дүрээр бүтээгдэхүүнээ сурталчилж байгаа нь үр дүн нь шинжлэх ухаанаар батлагдсан мэт хэрэглэгчдэд буруу ойлголт өгөх эрсдэлтэй.

Сент-Китс ба Невис улсын төлөөлөгч “НҮБ-аас ундны ус өгөөч гэж хүссэн” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн
COP17 хурлын үеэр Сент-Китс ба Невис улсыг төлөөлөгч Доктор Эрик Брауны хэлсэн ган гачиг, хуурайшилтад өртөж буй жижиг арлын орнуудын нөхцөл байдал тусламж дэмжлэгийн тухай агуулгыг гуйвуулж, НҮБ-аас шууд ундны ус хүссэн мэт төөрөгдүүлжээ.

Одоогоор витамин ашиглаж хорт хавдрыг эдгээх баталгаат арга байхгүй
Хуучирсан үр дүнтэй судалгаа ашиглан төөрөгдүүлсэн мэдээлэл түгээж байна. Одоогийн байдлаар витамин нь хавдрыг бүрэн эдгээдэг, хавдартай хүний насыг уртасгадаг гэсэн баталгаа байхгүй бөгөөд зөвхөн мэргэшсэн эмч, эмнэлгийн зөвлөмжөөр эмнэлгийн эмчилгээнд хамрагдаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг хүсье.

Дугаарын хязгаарлалт зөрчсөн торгуулийг төлөхгүй байх боломжтой мэтээр төөрөгдүүлжээ
“Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтыг зөрчсөн торгуулийг төлөхгүй гэж шүүхэд хандвал шууд ялна, хэмээн төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ. “Тэгш, сондгой дугаараар зорчих” зэрэг замын хөдөлгөөний хязгаарлалт тогтоох эрхийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар Нийслэлийн Засаг даргад олгожээ.

“Diamond Sleep” гэх баталгаагүй бүтээгдхүүнийг нойргүйдлийн эмчилгээ мэтээр сурталчилж байна
Баталгаагүй хуудаснаас судалгаагаар баталсан, аюулгүй гэх худал мэдээллээр чанарын баталгаагүй, үйлдвэрлэгчийн мэдээлэл байхгүй бүтээгдэхүүн сурталчилж байна. Нойргүйдэл ба Альцгеймер өвчний хоорондын хамаарлыг одоогоор бүрэн тогтоогоогүй байгаа бөгөөд нойрны эмийг хэтрүүлснээр хэт удаан унтах, зүрх зогсох зэрэг эрсдэл тулгарч болзошгүй гэдгийг мэргэжилтнүүд сануулжээ.

“Дугархүү эмч” хуудсаар түгээсэн “төмс жин хасахад тусалдаг” гэх тайлбар төөрөгдүүлжээ
“Дугархүү эмч” Facebook хаягаас түгээсэн”оройн цагаар төмс идэж жин хасах боломжтой” гэдэг нь төөрөгдүүлсэн мэдээлэл юм. Мөн үр дүнг нь баталсан гэх нотолгоо байхгүй туршилтыг мэдээлж, төлбөртэй групп уруу орохыг уриалсан ба нүүрс ус, жингийн хамаарлын талаар бүрэн бус мэдээ тарааж байна.

“Хөрөнгө оруулаад ашгаа аваарай” гэх агуулгатай чат илгээж, хэрэглэгчийг мэхэлж байна
Хуурамч хуудаснаас “150,000 төгрөгөөр хөрөнгө оруулалт хийгээд ашгаа аваарай” гэх залилангийн шинжтэй мэдээллийг хэрэглэгчийн хувийн чат руу илгээж, мөнгө нэхэж байна. Энэ нь цахим залилангийн шинжтэй үйлдэл тул сэрэмжтэй байж, мөнгө шилжүүлж, хувийн мэдээллээ өгөхөөс зайлсхийгээрэй.

Билл Гэйтстэй уулзсан мэт зургийг хиймэл оюун ухаанаар хийж, төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ
Хиймэл оюунаар бүтээсэн, хуурамч зураг ашиглан төөрөгдүүлсэн мэдээлэл түгээсэн байна. Баян-Өлгий аймгийн албан ёсны мэдээлэлд Билл Гэйтстэй уулзаж 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын тухай хөндсөн гэх мэдээ байхгүй.

Хуурамч судалгаа бөглөж, хувийн мэдээллээ алдахаас сэргийлээрэй
Албан ёсны байгууллагаас зарлаагүй, асуулгын мэдээллийг ямар тохиолдолд хэрэглэх нь тодорхойгүй тохиолдолд судалгаа бөглөхөөс зайлсхийж, хувийн мэдээллээ алдахаас сэргийлнэ үү.

“Н.Түвшинбаяр Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн” гэх мэдээлэл худал
ЕТГ-аас Н.Түвшинбаяр уучлал хүссэн гэх мэдээллийг үгүйсгэж, худал болохыг мэдээлсэн. Харин шалгасан мэдээлэлд зохиомол захидлын агуулгыг дурдаж, хуурамч мэдээллээр хэрэглэгчдийг төөрөгдүүлж байна.

“ОХУ-ын хил дээр шатахуун бөөгнөрсөн” гэх мэдээлэл худал
Монгол Улсын хойд хил дээр шатахууны бөөгнөрөл үүсээгүй бөгөөд сошиал орчинд түгсэн мэдээллийг худал болохыг мэдэгдсэн. Мөн холбогдох яам, УБТЗ-аас импортоор орж ирж буй автобензинийг цаг тухай бүрд нь тээвэрлэж буйг тайлбарласан байна.

Тураах эм гэх бүтээгдэхүүн ходоодны шарх үүсгэх эрсдэлтэй
Гаднын удирдлагатай хаягаас орц найрлага тодорхойгүй, аюулгүй байдлын баталгаагүй бүтээгдэхүүнийг сурталчилж, худал мэдээлэл түгээж байна. Дасгал хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийг хэрэгжүүлэхгүйгээр өөхөө шатаах боломжгүй гэж АНУ-ын Худалдааны комиссоос анхааруулсан.

Чичиргээт аппарат нь тураах нөлөөгүй гэдгийг мэргэжлийн байгууллагуудаас сануулжээ
Дасгал хийхгүйгээр зөвхөн чичирдэг төхөөрөмж ашиглах нь жин хасахад нөлөөлөхгүй гэдгийг судлаач болон мэргэжилтнүүд зөвлөжээ. Мөн энэ төрлийн сурталчилгаа нь хуурамч бүтээгдэхүүний нэгд тооцогддогийг мэргэжлийн байгууллагуудаас сануулсан байна.

2016 онд болсон Солонгосын ерөнхийлөгчийг огцруулах жагсаалын үеийн зургийг төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ
Шалгасан мэдээлэлд хавсаргасан зураг нь бензиний үнийн өсөлттэй холбоотой жагсаалын зураг биш, харин 2016 онд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр огцрохыг шаардсан олон нийтийн жагсаалын үеийн зураг байна. Түүнчлэн БНСУ-д 1997-1198 оны хооронд бензиний үнэ огцом өссөн боловч үүнтэй холбоотойгоор иргэдийн томоохон жагсаал, эсэргүүцэл өрнөсөн талаар мэдээлэл байхгүй байна.

Хиймэл оюунаар бүтээсэн эмчийн дүр ашиглан баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж байна
Хиймэл оюунаар бүтээсэн зураг ашигласан, найдваргүй хуудаснаас мэргэжлийн эмч зөвлөж байгаа мэтээр мэдээлэл түгээж, баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж байна.

Хувьцаа авах сургалтын клубийн нэр барьж залилан хийж байна
Гаднын удирдлагатай пэйжээс өөр хүний дүрс зураг болон хиймэл оюун ухаанаар өөрчилсөн бичлэг ашиглан залилангийн шинжтэй мэдээлэл түгээж байна.

“Харшлын багц” гэх бүтээгдэхүүний найрлага дахь ургамлуудын судалгаанд харшлыг намдаах үйлчилгээ байхгүй
Дархлаа дэмжих эрүүл мэндийн бүтээгдэхүүний үйлчилгээг харшлын эсрэг хэмээн сурталчилж, төөрөгдүүлсэн мэдээлэл түгээж байна. Чонын элэг жимс болон саримсны хүний биед үзүүлэх ашиг тус, үр нөлөө нь судалгаагаар батлагдсан боловч харшлын шинж тэмдгийг дарах, харшилгүй болгох гэдэг нь судалгаагаар батлагдаагүй, ургамлын харшил дарах үйлчилгээтэй гэх эцсийн дүгнэлт хийхэд хангалтгүй байна.

Банкны хуурамч сайтыг “Urlvoid” хэрэглүүрээр шалгаарай
CU Mongolia сүлжээ дэлгүүрийн нэр, лого, вэбсайт дизайн зэргийг ашиглан хуурамч вэбсайт үүсгэж, түүгээрээ дамжуулан “3 ижил тэмдэг нээгээд шагнал аваарай” хэмээн иргэдийг хуурч, интернэт банкных нь нэвтрэх мэдээллийг авч, залилж байна.

“Khanbank-mn” гэсэн зураастай бол хуурамч сайт
Хаан банкны нэр, лого, вэбсайт дизайн зэргийг ашиглан хуурамч вэбсайт үүсгэж, түүгээрээ дамжуулан “хүрд эргүүлээд шагнал аваарай” хэмээн иргэдийг хуурч, интернэт банкных нь нэвтрэх мэдээллийг авч, залилж байна.

Гаднын улсаас удирлагатай хуурамч хуудаснаас “Gingko Max” гэх чанар, үр нөлөө нь тодорхойгүй бүтээгдэхүүн сурталчилж байна
Гаднын улсаас админ удирддаг хуурамч хаягаар баталгаагүй бүтээгдэхүүн сурталчлан борлуулж байна. Сурталчилж буй нэмэлт бүтээгдэхүүний гол орц болох гинкго билоба хэмээх ургамлын нөлөөг шинжлэх ухаанаар бүрэн батлаагүй байгаа бөгөөд тус ургамлын хандыг их хэмжээгээр хэрэглэх нь зүрхний хэм алдагдах, толгой эргэх, харшил өгөх, суулгах зэрэг гаж нөлөөтэй байдаг.

“Архинаас гаргаж, элэг цэвэрлэнэ” гэх наалт үр нөлөөгүй
Найдваргүй хуудаснаас “архинаас гаргаж, элэг цэвэрлэх япон наалт” гэх агуулгатай мэдээлэл түгээж, баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж байна. Архины хамаарлыг энгийн наалт хэрэглэх замаар эмчлэх боломжгүй бөгөөд ийм төрлийн бүтээгдэхүүний үр нөлөөг баталсан шинжлэх ухааны судалгаа байхгүй.

Биеийн хэт халалт халуун хоолноос үүсдэг гэх судалгаа байхгүй
Хэт өндөр халуурахад хүний биеийн эд эс үхдэг, мөн хэт халуун хоол идэх нь улаан хоолойн хавдарын эрсдэлийг нэмэгдүүлдэг. Гэхдээ харин халуун хоол идээд эсийн үхэлд хүргэсэн тухай нэг ч тохиолдол, судалгаа байхгүй.

“Монголын газар нутгийн 1/3-г сонгон шалгаруулалтаар зарахаар нээлээ” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн
07 дугаар сарын 30-наас эхлэн газрын тосны хайгуул хийх хүсэлтэй дотоод, гадаадын компаниудыг сонгон шалгаруулалтад хүсэлтээ ирүүлэх зар оруулсныг “сонгон шалгаруулалтаар зарах гэж байна” гэж төөрөгдүүлсэн байна. Газрын тосны хайгуул хийх талбаын хэмжээ 286,270 км² буюу Монголын 1,564,116 км² газар нутгийн ойролцоогоор 1/5 байна.

Сенна ургамлыг “тураах бэлдмэл” бус өтгөн хатах үед туулга хэлбэрээр ашиглаж ирсэн
Олон улсын эрүүл мэндийн байгууллагуудаас сенна ургамал агуулсан эм бэлдмэл, бүтээгдэхүүнийг урт хугацаанд тогтмол хэрэглэхийг зөвлөдөггүй. Эл ургамлыг “тураах бэлдмэл” бус өтгөн хатах үед туулга хэлбэрээр ашиглаж ирсэн ба энэ төрлийн ургамлын зүйлийг туулгын эмд ашигладаг байна. Урт хугацаанд хэрэглэх нь эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж болзошгүй. Шалгасан мэдээлэлд жин хасах зориулалттай ургамлын гаралтай цай мэт төөрөгдүүлсэн сурталчилгаа хийжээ. Ингэхдээ зөвхөн богино хугацааны эерэг нөлөөг дурдаж, сөрөг, гаж нөлөөг огт тайлбарлаагүй байна.

“Kanprox” гэх баталгаагүй бүтээгдэхүүнийг “элэгний өвчний эмчилгээ” мэтээр сурталчилж байна
Саяхан нээгдсэн, найдваргүй хуудаснаас “Kanprox” гэх баталгаагүй бүтээгдэхүүнийг “Элэгний өвчнийг эдгээх япон бүтээгдэхүүн, FDA-аар баталгаажсан” зэргээр хуурамчаар сурталчилж, хэрэглэгчийг төөрөгдүүлж байна.

NTV телевизийн мэдээний дүрсийг ашиглан худал мэдээлэл түгээж байна
Гаднын улсаас удирддаг хаягаас NTV телевизийн мэдээний дүрсийг ашиглан гар утасны тоглоомоос мөнгө хожиж буй мэт хуурамч мэдээлэл түгээж байна.

Зохиомол түүхээр хэрэглэгчийг урхидаж, баталгаагүй бүтээгдэхүүн борлуулж байна
Гаднын улсаас удирдлагатай хуурамч хуудаснаас хэрэглэгчийн анхаарлыг татахын тулд зохиомол түүх нийтэлж, баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж байна. Хэрэв хамрын хөндийн үрэвсэл хүндэрч буй мэт шинж тэмдэг илэрвэл цахим орчинд худалдаалж буй аливаа эм, бэлдмэлийг дур мэдэн хэрэглэхгүй мэргэжлийн эмчид хандаж, жорын дагуу эмчилгээ хийлгэх нь зүйтэй юм.

“Өдөрт нэг шүршээд турна” гэх бүтээгдэхүүн хуурамч
Үйлвэрлэгчийн нэр, орц найрлага, аюулгүй байдал нь тодорхойгүй, хуурамч үр дүнг харуулсан сурталчилгааг нийтэлж байна. Тогтмол дасгал хөдөлгөөн болон тэнцвэртэй хоолны дэглэмгүйгээр зөвхөн шүршигч бүтээгдэхүүн ашиглан турах боломжгүй.

Гаднын хуурамч пэйжүүдээс Rokit Bay, MonPay-ийн лого, зургийг ашиглан иргэдийг хуурч, мөрийтэй тоглоом сурталчилж байна
2026 оны 07 дугаар сарын 26-нд Hot Field, Fvgrhtjyk гэх нэртэй Фэйсбүүк пэйж “Яг одоо ороод туршаад үз” гэх агуулгатай постыг Rokit Bay-ийн зураг, MonPay-ийн

“Залиланд алдсан хохирлыг барагдуулах үйлчилгээ үзүүлнэ” хэмээн иргэдийг дахин залилж байна
2026 оны 06 дугаар сарын 29-нд Daatgal Niigmiin нэртэй Фэйсбүүк пэйж “Та залилангийн хохирогч болсон уу. Манай үйлчилгээ таны хохирлыг нөхөн төлүүлэхэд туслахад бэлэн байна.

Гал түймрээс үнэг аварч буй бичлэгийг хиймэл оюунаар бүтээсэн
Хиймэл оюунаар бүтээсэн бичлэгийг бодит мэт тайлбартай түгээжээ. Энэ төрлийн бичлэг нь зэрлэг амьтадын шинж чанар, зан байдалд нийцэхгүй. Хиймэл оюунаар бүтээсэн зэрлэг амьтадын зураг бичлэг нь хүмүүсийг төөрөгдүүлэх, амьтдын тухай ойлголтыг гажуудуулах, улмаар байгаль хамгааллын ажилд саад болох эрсдэлтэй хэмээн 2025 оны шинжлэх ухааны дүн шинжилгээний өгүүлэлд тусгажээ.

“Японы 5D кино театр” гэх бичлэгийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн
ТикТок платформын Javier Peñalb гэх гаднын хэрэглэгчийн AI-аар бүтээсэн бичлэгийг “Японы 5D кино театр” хэмээн түгээж, төөрөгдүүлжээ.

БНСУ-ын “GS Caltex” компани нь импортын түүхий нефтиэ боловсруулж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 70%-ийг дэлхийн 60 гаруй улсад экспортолдог
Гаднын 30 орчим улсаас импортоор авсан түүхий нефтиэ боловсруулж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 70 гаруй хувийг дэлхийн 63 улсад экспортолдог БНСУ-ын хоёр дахь том газрын тосны үйлдвэр болох “GS Caltex”-ээс Монгол улс наймдугаар сард багтааж эхний бүтээгдэхүүнээ хүлээн авахаар хэлцэл хийж байгааг “гаднаас бензинээ авдаг улсаас гуйлга гуйлаа” гэж мэдээлсэн нь төөрөгдүүлж байна.

Оливийн тос элэг өөхлөлтөд эерэг нөлөө үзүүлдэг ч бүрэн эмчлэхгүй
Оливын тос элэгний өөхлөх эрсдэлийг бууруулж, тодорхой хэмжээний эерэг нөлөөтэйг харуулсан судалгаа бий ч эмчилгээний батлагдсан арга биш юм. Оливын тос болон нимбэг ашиглах нь элэгний өөхлөх өвчнийг эмчилдэг болохыг баталсан өргөн хүрээний судалгаа, клиник туршилт байхгүй. Мөн эрүүл мэндийн байгууллагууд элэг өөхлөх өвчний үед дасгал хөдөлгөөн хийж, тэнцвэртэй хооллож биеийн жингээс хасахыг зөвлөдөг байна.

“Онлайнаар өдөрт нэг сая төгрөгийн орлого олох боломжтой” гэх хуурамч мэдээллийг гаднын хаягаас түгээж байна
2026 оны 07 дугаар сарын 09-нд Hotel Partner Mongolia ХХК, Hotel Partner Mongolia LLC зэрэг пэйжүүд “Гэрээсээ нэмэлт орлого олоорой. Өдөрт 300,000-1,000,000 хүртэлх төгрөг олох

Шүдний пааланг наалтаар дахин сэргээх боломжгүй
Цахим орчинд сурталчилж буй “Ceoerty® Tooth & Gum Repair” батлах чанар, үр нөлөөг нь баталсан судалгаа олдсонгүй. Түүнчлэн шүдний паалан нь амьд эд биш тул нэгэнт гэмтсэн паалан байгалийн жамаар дахин ургадаггүйг эрдэм шинжилгээний судалгаа болон олон улсын шүдний мэргэжилтнүүд мэдээлжээ. Иймд шүд цоорсон, паалан гэмтсэн, буйл үрэвссэн зэрэг тохиолдолд цахим орчинд борлуулагдаж буй аливаа наалт, бүтээгдэхүүнд найдалгүйгээр мэргэжлийн шүдний эмчид хандаж, өөрт тохирсон эмчилгээ хийлгэх нь зүйтэй юм.

Утаат тамхиар чихний үрэвсэл эмчлэх бус эдгэрлийг удаашруулж, хүндрүүлдэг
Тамхи чихэндээ хийж хэрэглэх нь чихний үрэвслийг дарж, өвчнийг намдаадаг болохыг баталсан шинжлэх ухааны нотолгоо, өргөн хүрээний клиник судалгаа байхгүй. Батлагдсан эмчилгээний арга биш юм. Харин судалгаагаар тамхины утаа, дам тамхидалт нь чихийг үрэвсүүлэх, бага насны хүүхдэд дунд чихний өвчлөл бий болгох эрсдэлтэй харуулжээ.

Сөрөг ионжуулсан цаг зүүж турах боломжгүй
“сөрөг ионт цаг” зүүснээр жин хасах, бодисын солилцоог нэмэгдүүлэх, өөхийг хайлуулах үйлчилгээтэйг нотолсон эмнэлзүйн судалгаа, олон улсын эмчилгээний удирдамж байхгүй. Мөн эрүүл мэндийн мэргэжилтнүүд болон холбогдох байгууллагаас энэ төрлийн бугуйвч, цаг, гоёл чимэглэл нь жин хасахад ямар ч нөлөө үзүүлэхгүй гэдгийг онцолдог.

Цалин аваагүй ажилчид нарны хавтан эвдэлжээ
2018 онд Энэтхэгт болсон үйл явдлын бичлэгийг төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ. Ингэхдээ бичлэгт дүрсэлсэн үйл явдлыг мухар сүсэг мэтээр буруугаар тайлбарласан. “Нарны хавтан бороо оруулахгүй байна” гэж итгэснээс бус цалин хөлсөө аваагүй ажилчид дургүйцэн хавтангуудыг цохиж, эвдэлсэн аж.

“ЭМЯ-аас баталсан бүтээгдэхүүн” гэж худал сурталчилж байна
Эрүүл мэндийн хуурамч бүтээгдэхүүн сурталчилдаг байсан Вьетнамаас удирдлагатай хуудаснаас дахин үр нөлөө нь тодорхойгүй, чанар аюулгүй байдлын баталгаагүй эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн сурталчлан борлуулж байна. Ингэхдээ тураах бүтээгдэхүүнтэй холбоотой өргөн ашиглагддаг “хоолны дэглэм барьж, дасгал хөдөлгөөн хийхгүй, дахин таргалахгүй” гэх сурталчилгааны аргыг ашиглажээ. AMS slim нь Монгол Улсын эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгэгдээгүй бүтээгдэхүүн юм.

Ц.Элбэгдоржийг хүн худалдаалах хэргээр бус, авлигын хэргийг сэргээн яллагдагчаар татсан
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татан шалгаж байсан авлигын гэмт хэргийг хилээр гарч явсан тул түдгэлзүүлсэн бөгөөд эргэн ирэхэд нь НПГ-ын 07 дугаар сарын 9-ны тогтоолоор сэргээн шалгаж эхэлсэн байна. Харин үүнийг “хүн худалдаалах” гэмт хэрэгт холбоотой мэтээр “хүүхдүүд байхгүй, Эпштейнд өгчихөж” гэх мэтээр гуйвуулан ярьж, ташаа мэдээлэл түгээжээ.

Наалтаар судасны бүдүүрлийг эмчлэх боломжгүй
Судасны мэргэжилтнүүд ургамлын наалт болон тос, түрхлэгүүд нь варикоз буюу судасны өргөсөлтийг эмчилдэггүй болохыг анхааруулсан байна. Мөн мэргэжлийн эмчид хандалгүйгээр судас бүдүүрлийн эсрэг аливаа наалт болон тос хэрэглэх нь оношилгоо, эмчилгээг хойшлуулах эрсдэлтэй.

“Эмч нар хүүхдүүддээ ХПВ вакцин огт хийлгэдэггүй” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн
2026 оны 06 дугаар сарын 12-нд Batchuluun Natsagdorj Facebook хаягаас “Эмч нар хүүхдүүддээ ХПВ вакцин огт хийлгэдэггүй” гэсэн гарчигтай пост нийтэлжээ. Уг постыг нийт 329

Монгол орны ундны усан дахь ураны судалгааны үр дүнг гуйвуулан түгээж байна
Шалгасан мэдээлэлд “хэн нэг хүн ундны усанд уран хийж хордуулж байгаа” мэт ойлголт өгсөн нь дээрх судалгааг гуйвуулсан мэдээлэл юм. Учир нь “Монгол орны ундны усны ураны судалгаа” нь байгальд анхнаасаа оршин байсан ураны усан дахь агууламжийг судалж гаргаж ирсэн. Ингэснээр хүмүүс унданд ашиглах боломжтой аюулгүй эх үүсвэрийг тогтоох, шинжилгээ, мониторинг хийх цаашлаад ус цэвэршүүлэх технологи нэвтрүүлэх зэргийг дэвшүүлснээрээ ач холбогдолтой юм.

“Олена Зеленска хулгайлагдсан зүүлт зүүсэн” гэх зураг эвлүүлэг
Украины Ерөнхийлөгч Зеленский болон түүний гэргий Олена Зеленскагийн зурагт хүзүүний зүүлт нэмж, эвлүүлжээ. Эл хуурамч мэдээллийг Оросын хэд хэдэн телеграм сувгаас түгээсэн байна.

“Монголд цагаачдыг суурьшуулах НҮБ-ын хурал болно” гэх мэдээлэл худал
2026 оны 07 дугаар сарын 23-нд Norovsuren Bor нэртэй хаягаас “ХАР МЭДЭЭ: Гадаадын цагаачдыг суурьшуулах НҮБ-ын хурал Монгол улсад болох гэж байгаа юм байна” гэх

“Х.Баттулгыг баривчлах тогтоол гарчээ” гэх мэдээлэл худал
УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсний дараа баривчлах буюу таслан сэргийлэх арга хэмжээ авагддаг. УИХ-ын гишүүн Х.Баттулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай санал УЕП-оос гаргаагүй, АТГ-аас мэдээллийг үгүйсгэлээ.

“10 тн уран авахад 1.6 мянган тн хүхрийн хүчил шахаж 6 сумыг хордуулсан” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн
2021 оны 07 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд “Зөөвч-Овоо” ордын талбайд уран олборлох үйлдвэрлэлийн туршилтыг хийж 10 гаруй тонн уран олборлоход нийт 866,6 тонн хүхрийн хүчлийг уусгах шингэн бэлтгэхэд ашигласан байна. Энэ хүхрийн хүчлийн хэмжээ нь дундажаар 0.4 хувь, дээд тал нь 2 хувийн концентрацтай хүчилжүүлсэн уусмал бэлтгэхэд ашигласан хэмжээ юм. Түүнчлэн хүхрийн хүчлийг газрын гүний уст давхрагын устай хольж дахин эргэлтэд оруулж ашигладаг бөгөөд, хүдрийн биет шаварлаг давхрага дор оршдог тул хөрсөөр нэвчиж, гүний ундны усыг хордуулах боломжгүй.

Жороор олгодог эмийн үйлчилгээ, эмчилгээг буруугаар тайлбарлаж, худал мэдээлэл түгээж байна
Жороор олгодог эмийн үйлчилгээ, эмчилгээг буруугаар тайлбарлаж, төөрөгдүүлж байна. Нитроглицерин нь судас тэлэх үйлчилгээтэй эм тул апнеатай, амьсгал боогдсон эсвэл шөнийн цагаар цээж өвдсөн үед дур мэдэн хэрэглэх заавар зөвлөмж баталгаат эх сурвалжийн мэдээлэлд байхгүй. Апнеа нь шөнө амьсгал тасалдах үзэгдэл бөгөөд одоогоор эмийн эмчилгээ тогтоогдоогүй байна. Апнеа нь зөвхөн удаан хугацаанд үргэлжлэн, хүндэрсэн нөхцөлд зүрх судасны асуудал болон хувирах магадлалтай ч энэ үед эмчид хандан, мэргэшсэн эмч, эм зүйчийн заавраар эмийн бодис хэрэглэх нь илүү оновчтой, найдвартай хувилбар юм.

Зөөвч-Овоо ордын уран ашиглалтын лизензийг 2015 онд авсан ба туршилтын олборлолтыг 2021 онд хийжээ
Монголд уран олборлолт явуулах “Бадрах Энержи” ХХК нь 2015 оны 06 дугаар сард “Дулаан-Уул, Зөөвч-Овоо ураны ордыг хамарсан ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл авсан бөгөөд 2021-2022 оны хооронд “Зөөвч-Овоо” ордын талбайд уран олборлох үйлдвэрлэлийн туршилтыг хийж 10 гаруй тонн уран олборлох үед хайгуулын биш ашиглалтын лицензтэй байсан.

Киргиз-Хятадын хилийн боомт дээр болсон мөргөлдөөнийг Монголд болсон мэтээр түгээж, төөрөгдүүлж байна
2026 оны 07 дугаар сарын 09-нд Medee Medeelel нэртэй Фэйсбүүк пэйж “Миний Монголын газар шороон дээр Хоёр улсын хилийн зааг дамжлага дээр хятад жолооч нар

Үе мөчний нэмэлт бүтээгдэхүүнийг эм мэт хэтрүүлэн сурталчилжээ
Нэмэлт бүтээгдэхүүнийг эмчилгээний голлох эм бэлдмэл мэт сурталчлан, төөрөгдүүлжээ. Welive компанийн сайтад эдгээр бүтээгдэхүүнийг эм биш, аливаа өвчнийг эмчлэхгүй, урьдчилан сэргийлэхгүй гэдгийг анхааруулсан боловч Монголд худалдаалахдаа эмчилгээ шаардлагагүй, өвчнийг бүрэн эдгээх мэтээр хэтрүүлэн сурталчилж байна. Глюкозамин, хондроитин агуулсан нэмэлт бүтээгдэхүүн нь үений үрэвсэлт өвчний үед хэрэглэх нь үр дүнтэйг бүрэн батлаагүй бөгөөд судалгаануудын дүгнэлт зөрүүтэй байна. Олон улсын эмчилгээ, судалгааны байгууллагууд энэ төрлийн нэмэлт бүтээгдэхүүнийг үр нөлөөг үнэлсэн нотолгоо хангалтгүй учир эмчилгээнд хэрэглэхийг зөвлөдөггүй.

Наалтаар судасны бөглөрөл арилгаж, биеэс хорт бодисыг гадагшлуулахгүй
Вьетнамаас удирдлагатай Facebook хуудаснаас эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хэтрүүлэн сурталчилж, төөрөгдүүлж байна. Хэдий халдаг наалт нь үе мөчний өвдөлтийг намдаадаг ч хорт бодисыг гадагшлуулна, цусны бөглөрлийг эмчилнэ гэсэн судалгаа, нотолгоо байхгүй. Тиймээс албан ёсны баталгаагүй бүтээгдэхүүнхэрэглэж эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байхыг хүсье. Мөн хамгаалалтгүй, хуурамч сайтад мэдээллээ оруулахаас татгалзаж, мөнгө болон хувийн мэдээллээ алдагдахаас сэргийлнэ үү.

Судасны бүдүүрлийг тос түрхэж эмчлэх боломжгүй
Гаднын удирдлагатай хуудаснаас баталгаагүй бүтээгдэхүүн сурталчлан борлуулж байна. Хөлийн судас бүдүүрсэн тохиолдолд тос хэрэглэх нь үр дүнгүй. Хэдий энэ төрлийн бүтээгдэхүүнийг ашиглах нь шууд илрэх сөрөг нөлөөгүй ч цаг алдах, санхүүгээрээ хохирох цаашлаад өвчнийг улам хүндрүүлэх эрсдэлтэй. Иймд аливаа өвчнийг эмчилнэ гэж сурталчилсан бүтээгдэхүүнийг дур мэдэн авч хэрэглэхээсээ өмнө заавал эмчид хандаж зөвлөгөө аваарай.

Төв аймгийн Эрдэнэ суманд уран болон газрын ховор элементийн нөөцийг одоогоор тогтоогоогүй
Төв аймгийн Эрдэнэ суманд газрын ховор элементийн нөөц байхгүй. Мөн 2025 онд Ашигт малтмал, газрын тосны газрын гаргасан судалгаанд газрын ховор элементийн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газруудын жагсаалтад Төв аймгийн аль ч сум байхгүй байна.

“АНУ газар хөдлөлтөд нөлөөлдөг” гэх агуулга нь хуйвалдааны онол
“Америк газар хөдлөлт үүсгэх технологитой” гэх агуулга нь интернэт орчинд өргөн тархсан хуйвалдааны онол юм. Газар хөдлөлт, байгалийн гамшигт үзэгдэл болох үед дахин сэргээж түгээдэг байна. Венесуэл улсын Ерөнхийлөгч агсан Уго Чавесын дурдсан HAARP төсөл нь агаар мандлын дээд давхарга дахь физик үйл явдлыг судалдаг ба хэрэглэдэг радио долгион нь дэлхийн царцдас, доод давхаргад нөлөөлөх боломжгүй юм.

“Тэмээний нулимс 26 өөр төрлийн могойн хорыг саармагжуулж чаддаг” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн
Ерөндөгийг тэмээний нулимсыг цуглуулж гарган авдаггүй бөгөөд могойн хороор дархлаажуулсан тэмээнээс лабораторийн аргаар ялган авсан эсрэг биед тулгуурлан үйлдвэрлэдэг байна.

Сангийн сайд З.Мэндсайханы зургийг ашиглан, иргэдэд итгэл төрүүлж, залилан үйлдэж байна
2026 оны 07 дугаар сарын 09-нд Zagdjav Mendsaikhan гэх нэртэй Фэйсбүүк пэйж “Бүгдээрээ сайн байцгаана уу! Сангийн сайдын хувьд би 30-аас дээш насны монголчуудад 55

Бага мөнгөөр өндөр дүнтэй хожил авах боломжтой хэмээн хуурч, цахим мөрийтэй тоглоом сурталчилж байна
2026 оны 06 дугаар сарын 23-нд High Roller Jackpot нэртэй Фэйсбүүк пэйж “өнгөрсөн долоо хоногийн ялагчид” гэх зурагт хүснэгтийг холбоосын хамт түгээжээ. Хаягийг шалгая Түгээсэн

Суганы эвгүй үнэрийг хөлс дарах тосоор бүрэн арилгах боломжгүй
Хөлс дарах бүтээгдэхүүн нь хөлсний үнэрийг түр хугацаанд дарж, сэргийлэх боломжтой ч хулмасыг бүрэн арилгаж, эмчлэх арга биш юм. Мөн өөрийн онцлогт тохирсон, баталгаатай бүтээгдэхүүн сонгоогүй тохиолдолд харшил өгч, тууралт гарах эрсдэлтэй.

Мөнгөн бөгж резинэн бээлийг бэхжүүлсэн хүхэртэй урвалд орж харлах тохиолдол байдаг ба шууд хортой гэсэн үг биш
Хүнсний зориулалттай хар бээлийг үйлдвэрлэх явцад үлдсэн хүхрийн нөлөөгөөр мөнгөн бөгж харлах тохиолдол бий. Гэхдээ энэ нь зөвшөөрөгдсөн стандарттай бөгөөд хүний биед аюултай гэж шууд дүгнэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, тавиурт байгаа мөнгөн аяга агаар дахь хүхэртэй урвалд орж, харладагтай ижил процесс юм. Харин бээлий хурц үнэртэй, харшил өгч тууралт гарсан зэрэг тохиолдолд хэрэглэхээс зайлсхийгээрэй.

“Тураах тос” гэдэг нь өргөн ашиглагддаг хуурамч сурталчилгааны нэг
Дасгал хөдөлгөөн хийж, зөв, тэнцвэртэй хоолны дэглэм барихгүйгээр зөвхөн тос ашиглан турах боломжгүй. Мөн шалгасан бүтээгдэхүүний орц найрлагыг нэгтгэн тос хэлбэрээр ашиглах нь тураах, өөх хайлуулах үйлчилгээтэйг баталсан өргөн хүрээний судалгаа, шинжлэх ухааны нотолгоо байхгүй байна.

“Гурван ялгааг олоод 40 сая төгрөгийн буцалтгүй тэтгэлэг хожих болно” гэх мэдээлэл худал
Аливаа санхүүгийн байгууллагад харьяалагддаггүй албан бус хаягаас санхүүгийн тусламжтай холбоотой пост оруулбал хуурамч хаяг, залилангийн хохирогч болгох зорилготой мэдээлэл болохыг шалгах аргыг сурч, ашиглаж хэвшээрэй.

Чанар, аюулгүй байдал нь тодорхойгүй чихний цацлагыг гаднын улсаас удирддаг пэйжээр борлуулж байна
Гаднын удирдлагатай пэйжээс орц найрлага нь тодорхойгүй, баталгаагүй бүтээгдэхүүн сурталчлан борлуулж байна. Чих шуугих шалтгаан тодорхойгүй үед уг төрлийн бүтээгдэхүүнийг дур мэдэн хэрэглэх нь эрсдэлтэй бөгөөд чихний бүтэц, хэнгэргэн бүрхүүлийн байдал болон тухайн хүний эрүүл мэндийн ерөнхий нөхцөл байдлыг харгалзан, эмчийн зөвлөгөө, хяналтын дагуу хэрэглэх нь илүү үр дүнтэй, аюулгүй арга хэмжээ юм.

Гаднын удирдлагатай баталгаагүй хаягуудаас олны танил хүнийг ашигласан хуурамч сурталчилгаа түгээж байна
Гарал үүсэл нь тодорхойгүй баталгаагүй бүтээгдэхүүнийг “спортын гэмтэл, үе мөчний өвчнийг эмчлэнэ” гэх агуулгаар сурталчилж, хэрэглэгчийг төөрөгдүүлж байна. Ингэхдээ гаднын улсаас удирдлагатай найдваргүй хуудаснаас мэдээлэл түгээж байгаа юм.

Туркийн Xaura Global компанийн бүтээгдэхүүнүүдийг хэтрүүлэн сурталчилж байна
Тус бүтээгдэхүүнийг оруулж ирдэг компанийн сурталчилгаа, Туркийн Xaura Global компанийн сүлжээ маягийн бизнес загвар зэрэг нь бидний өмнө шалгаж байсан Туркийн One more international компанитай төстэй тул сэрэмжлүүлэх үүднээс баримт шалгалтаа хийлээ. Эдгээр бүтээгдэхүүний үр нөлөөг хэтрүүлэн сурталчилж, олон нийтийг төөрөгдүүлэн, ашиг орлогоо нэмэгдүүлдэг үзэгдэл гарсаар байгаа тул хэрэглэгч та бүхэн хэрсүү хандаарай. АНУ-ын Холбооны худалдааны комиссоос анхааруулсан тураах бүтээгдэхүүнтэй холбоотой түгээмэл ашиглагддаг хуурамч сурталчилгааны хэлбэр бол зөв зохистой хооллолт, тогтмол дасгал хөдөлгөөнгүйгээр жин хасах зөвлөмж байдгийг эцэст нь онцолъё.

“Турмерик, зөгийн бал, нимбэг ашиглан нэг өдрийн дотор элгийг цэвэрлэнэ” гэх мэдээлэл худал
Элэг нь бие махбодыг хоргүйжүүлэх үүрэгтэй эрхтэн тул байнгын “цэвэрлэгээ” хийж байдаг. Турмерик, зөгийн бал, нимбэг зэрэг орцоор нэг өдрийн дотор элгийг цэвэрлэх боломжгүй. Мөн эдгээр орцыг нийлүүлэн хэрэглэж, бие хоргүйжүүлдэг болохыг баталсан шинжлэх ухааны нотолгоо байхгүй.

Дундговь аймгийн замыг зассан мэт егөөджээ
“Дундговь аймгийн Өлзийт сум явах зам сайхан болжээ” гэх бичлэг егөөдөл юм. Хошигнол хуурамч мэдээлэл болж түгэх тохиолдол элбэг тул бодит байдлыг нягталж, бусдад хуваалцаарай.

Энгийн хүзүүний зүүлтийг “даралт тогтворжуулах зүүлт” хэмээн худал сурталчилж байна
Вьетнамаас удирддаг хуурамч хаягаас энгийн гоёл, чимэглэлийг даралт тогтворжуулах зүүлт хэмээн худал сурталчилж байна.

“Шөнийн өөх шатаах бэлдмэл” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн
Унтаж байхдаа эрчимтэй турж, өөхөө шатаана гэх мэдээлэл нь хэрэглэгчдийг татах зорилготой ТӨӨРӨГДҮҮЛСЭН маркетингийн тайлбар юм. Эмэгтэйчүүдэд зориулсан шөнийн өөх шатаах бэлдмэлд орсон орц найрлагыг нэгтгэж, үр дүнтэй эсэхийг баталгаажуулсан өргөн хүрээний судалгаа, клиник туршилт байхгүй. Шалгасан мэдээлэлд Америкийн бүтээгдэхүүн гэж онцлон тодотгосон боловч АНУ-ын эрүүл мэндийн байгууллага, эмч мэргэжилтнүүд өөх шатаах бэлдмэл үр дүнтэй эсэх нь тодорхойгүй бөгөөд эрүүл мэндэд эрсдэлтэй байж болзошгүйг анхааруулж байна.

Өндөр дүнтэй зээл богино хугацаанд олгоно хэмээн иргэдийн хувийн мэдээллийг авч, залилан үйлдэж байна
2026 оны 06 дугаар сарын 15 болон 25-нд “бэлэн” нэртэй Фэйсбүүк пэйж “өндөр дүнтэй зээл 10-20 минутад олгож байна” гэх агуулгатай пост түгээжээ. Хаягийг шалгая

Архинд донтолтын эсрэг гэх батлагдаагүй бүтээгдэхүүнийг гэр бүлээрээ хэрэглэхийг уриалжээ
Архинд донтолтын эсрэг гэх бүтээгдэхүүний найрлага дахь фульвик, гумины хүчлийг хүнд хэрхэн нөлөөлөхийг нарийвчлан судлах шаардлагатай бөгөөд гэр бүлийн гишүүн бүр уухад аюулгүй гэх нотолгоо байхгүй.

Нүдний болор цайх өвчнийг гэрийн нөхцөлд эмчлэх боломжгүй
Вьетнамаас удирдлагатай хуурамч хуудаснаас “Доктор Соромер” нэртэй баталгаагүй бүтээгдэхүүнийг нүдний болор цайх өвчнийг гэрийн нөхцөлд эмчилнэ гэсэн хэтрүүлсэн тайлбартай түгээж, хэрэглэгчдийг мэхэлж байна.

Яс ургалтыг тос түрхэж шимэгдүүлэх боломжгүй
Хөлийн хурууны яс ямар шалтгаанаар үрэвссэнээс хамааран эмчилгээ өөр, өөр байдаг. Өвдөлт намдаах тос нь шинж тэмдгийн эмчилгээ болохоос суурь шалтгааныг эмчлэхгүй. Мөн ясны ургалт нь ясны бүтцийн өөрчлөлт учраас тос түрхэж шимэгдүүлэх, арилгах боломжгүй юм.

Нүдний мах ургах, болор цайхыг цацлагаар бүрэн эмчлэх боломжгүй
Нүдний мах ургах, болор цайх эмгэгийг нүдний дусаалга, нэмэлт бүтээгдэхүүнээр эмчлэх боломжгүй. Хуурамч хаягаас чанар, аюулгүй байдлын баталгаагүй бүтээгдэхүүн сурталчлан борлуулж байна. Иймд аливаа өвчнийг богино хугацаанд бүрэн эдгээнэ гэж амласан баталгаагүй бүтээгдэхүүнийг дур мэдэн худалдан авч, хэрэглэхээсээ өмнө заавал мэргэшсэн эмчид хандаж зөвлөгөө аваарай.

Гэрлэн дохио хэт их халалтаас бус ойролцоох галын улмаас хайлжээ
Хэт халалтын улмаас Германд гэрлэн дохио хайлсан гэх бичлэг нь 2025 онд ойролцоох барилгад гарсан галын улмаас үүдэлтэй. Мөн Италид автомашин шатсаны улмаас ойролцоох гэрлэн дохио хайлж, урссаныг хэт халалттай холбоотой хэмээн тайлбарлаж, төөрөгдүүлжээ.

Цэцэрлэгийн хяналтын камерын бичлэг Энэтхэгт болсон үйл явдал
2026 оны 06 дугаар сарын 22-нд Энэтхэг улсад болсон үйл явдлын бичлэгийг нэмэлт мэдээлэл, тайлбаргүй түгээсэн нь Монголд болсон үйл явдал мэт ойлголт өгч, төөрөгдүүлжээ. Иймд аливаа мэдээлэлд шууд итгэж түгээхээсээ өмнө заавал нягталж хэвшээрэй.

Маргааш бүх нийтээр тог таслах мэт төөрөгдүүлсэн мэдээллийг олон группэд түгээж байна
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Э.Тамирын ярианы хэсгээс өмнөх агуулгыг орхиж, зөвхөн “…маргааш тоггүй болно” гэх ойлголт төрүүлэхээр дутуу мэдээлэл түгээж, олон нийтийг төөрөгдүүлж байна.

Гаднын хуурамч хуудаснаас “Силикон хиймэл шүдний иж бүрдэл” гэх баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж байна
Гаднын улсаас удирдлагатай хуурамч хуудаснаас залилангийн шинж чанартай мэдээлэл түгээж байна. Ингэхдээ “силикон хиймэл шүдний иж бүрдэл” гэх эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй, баталгаагүй бүтээгдэхүүнийг сурталчлах замаар хэрэглэгчийг мэхэлж байна.

Шүд нэгэнт цоорсон бол элдэв түрхлэг хэрэглэх бус ломбо тавиулахыг зөвлөдөг
Гадаадаас удирддаг пэйжээс чанар, аюулгүй байдлын баталгаагүй шүдний бүтээгдэхүүнийг шүдний цоорлыг бүрэн эмчлэх мэтээр сурталчилж төөрөгдүүлжээ. Аливаа эрүүл мэндийн ач тустай гэж сурталчилж буй бүтээгдэхүүнийг дур мэдэн хэрэглэхээс өмнө мэргэшсэн эмчээс зөвлөгөө аваарай.

Хийлдэг тоглоомын осол мэт бичлэгийг хиймэл оюунаар бүтээсэн
Гаднын хэрэглэгчийн нийтэлсэн хиймэл оюунаар бүтээсэн бичлэгийг хуулбарлан авч түгээжээ. Тухайн бичлэг нь бодит бус бөгөөд хэрэглэгчдэд айдас төрүүлэх, бодит бус үйл явдлыг жинхэнээсээ болсон мэт ойлголт өгч, төөрөгдүүлэх эрсдэлтэй. Зарим тохиолдолд энэ төрлийн контентыг ашиглан хандалтаа нэмэгдүүлсний дараа олон нийтийн санаа бодолд нөлөөлөхийг санаархсан, эсвэл ашиг олох зорилготой мэдээлэл түгээдэг байна. Үүнээс гадна санаатай болон санамсаргүй байдлаар хэрэглэгчдийг төөрөгдүүлж болзошгүй тул хиймэл оюунаар бүтээсэн контентод тусгай тэмдэглэгээ зүүхийг Мета компаниас сануулдаг.

CU Mongolia сүлжээ дэлгүүрийн нэрийг барьсан залилангаас болгоомжил
2026 оны 06 дугаар сарын 17-нд Haan Mode нэртэй хуудаснаас CU Mongolia брэндийн дизайн ашиглан “Дата нь дуусахгүй. Ашиглахад л хангалттай” гэсэн агуулга бүхий сурталчилгааны

Баримт шалгагчид дэлхий дахиныг хамарсан цахим залилангийн давлагааг хязгаарлахыг зорьж байна
Монголын баримт шалгах төв Монголын банкны холбоотой хамтран иргэдийн мэдээллийн боловсролыг дээшлүүлэх, тэр дундаа АТМ (бэлэн мөнгөний машин) дээр залилангийн эсрэг постер байршуулах ажлыг зохион байгуулжээ. Статистик мэдээллээс харахад энэхүү ажил эхэлснээс хойш залиланд алдсан мөнгөн дүн буурсан үзүүлэлт гарсан байна.

Гидроксиапатит агуулсан бүтээгдэхүүнээр хорхойтсон шүд эмчлэх боломжгүй
Гидроксиапатит агуулсан бүтээгдэхүүн нь шүдний эрдэсжилтийг дэмжиж, цоорлоос сэргийлэх боломжтой ч шүдний гэмтэл, цоорлыг бүрэн эмчилж чадахгүй. Учир нь, паалан нь амьд эд биш тул нөхөн төлжих боломжгүй юм. Иймд “шүдний цоорлыг эдгээнэ”, “пааланг нөхөн төлжүүлнэ” гэх зэргээр сурталчилдаг баталгаагүй бүтээгдэхүүнд найдаж цаг алдахын оронд мэргэжлийн эмчид хандаарай.

Онгоцны утаа хор цацдаг гэх хуйвалдааны онолыг дахин түгээж байна
Онгоцны нислэгийн үеэр цагаан мөр үлддэг нь онгоцны хөдөлгүүрийн усны уур хүйтэн агаарт хөрж, мөсөн талст болж буй үзэгдэл юм. Үүнийг хуйвалдааны онолчид буруугаар тайлбарлаж, олон янзын төөрөгдүүлсэн мэдээлэл түгээдэг байна. Өөрөөр хэлбэл, химтрэйл (Chemtrails) нь шинжлэх ухааны үндэслэлгүй, хуурамч мэдээлэл юм. Мөн уг ойлголтыг хүлээн зөвшөөрч, бүрэн хориглосон улс байхгүй. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг уур амьсгалын өөрчлөлтийг гуйвуулж тайлбарладаг хэмээн мэргэжлийн байгууллагаас шүүмжилж, үзэл санааг нь няцаадаг байна.

TV9 телевизийн сэтгүүлч М.Батбилэг өвчин намдаах наалтыг “үений бүх өвчин, ханиад, уушгийг эдгээж, хор гадагшлуулна” гэж хэтрүүлэн сурталчилж байна
Өвчин намдаах энгийн наалтыг үений бүх өвчин, ханиад, уушгийг эмчилж, биеэс хор гадагшлуулна гэж хэтрүүлэн сурталчилж байна. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэх нь шууд илрэх гаж нөлөөгүй ч цаг хугацаа алдаж, өвчнийг хүндрүүлэх эрсдэлтэй. Тиймээс аливаа өвчнийг бүрэн эдгээнэ гэж амласан эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэхээсээ өмнө эмнэлэгт хандаж, мэргэшсэн эмчээс зөвлөгөө аваарай.

Швед улс 2018 онд ураны олборлолт, хайгуулыг хориглосон ч 2026 онд тус хоригийг цуцалсан
Швед улс 2018 онд уран олборлохыг хориглосон нь үнэн боловч, уг хоригийг 2026 оны 1 дүгээр сарын 1-нээс албан ёсоор цуцалж, уран олборлохыг дахин зөвшөөрсөн. Харин шалгасан мэдээлэлд дурдсан Герман, Австри улсын хувьд одоогоор уран олборлодоггүй нь үнэн. Гэхдээ зөвхөн байгаль орчны асуудлаас болж хориглосон талаар албан ёсны мэдээлэл байхгүй байна.

Баталгаат мэдээлэлтэй, шүүмжлэлтэй сэтгэдэг иргэд цэрэг армиас ч илүү хамгаалалт болдог
“Хуурамч мэдээлэлтэй тэмцэх хамгийн үр дүнтэй хамгаалалт нь шинэ технологи бус, харин баталгаат эх сурвалжуудаас бодит зөв мэдээллээ авч чаддаг иргэд юм” гэдэгтэй бүгд санал нийлсэн юм.

Ozempic тураах наалт гэж байхгүй
Ozempic гэдэг нь анагаах ухаанд хэрэглэдэг эмийн олон улсын нэршил бус глюкан төст пептид-1 эмийн бүлэгт хамаарах семаглутид эмийг тариур хэлбэрээр үйлдвэрлэдэг брэндийн нэр юм. Одоогоор албан ёсны зөвшөөрөлтэй, олон улсад батлагдсан наалт хэлбэрийн семаглутид бэлдмэл байхгүй юм.

“Цахим орчинд хараалын үг ашигласан иргэдийг торгоно” гэх худал мэдээллийг дахин түгээж байна
2021 оны 06 дугаар сард цахим орчинд түгж байсан “07 дугаар сарын 1-нээс эхэлж цахим орчинд хараалын үг ашигласан иргэдийг торгоно” гэх худал мэдээллийг дахин түгээж байна.

“Нямбаа Японы Токио тауэрийн 70 давхарт байрлах ресторанд нэг удаа” гэх зургийг хиймэл оюунаар бүтээсэн
Хотын дарга асан Х.Нямбаатарын “Японы Токио тауэрийн 70 давхарт байрлах ресторанд нэг удаа” гэх зургийг хиймэл оюунаар бүтээжээ.

“Казахстан улсын туг бариад явж байна” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн
Ховд аймгийн Ховд сумын 80 жилийн ойг тохиолдуулан Казах үндэсний Наурыз баярыг тэмдэглэсэн парадын үеийн бичлэгийг төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ. Ингэхдээ ижил төстэй харагдах далбааг Казахстан улсын туг мэт тайлбарласан байна. Шалгасан зурагт харагдаж буй цэнхэр туг нь Ховд аймгийн Ховд сумын туг юм.

Цахилгаан скүүтертэй ослын бичлэг Монголд биш
Шалгасан бичлэг дээрх осол Монголд болоогүй. Бичлэгийн эх хувилбарыг @neagu_xxl TikTok хаягт Румын хэл дээрх тексттэй нийтэлсэн. Сошиал орчинд нээлттэй нийтэлсэн аливаа зураг бичлэгийг ашиглан болсон газар, үйл явдлыг өөрөөр тайлбарлан гуйвуулж, төөрөгдүүлэх эрдэлтэй. Тиймээс хэрсүү байж, эргэлзээтэй мэдээллийг нягталж хэвшээрэй.

Улаан загалмайн нийгэмлэг болон Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгийн зургийг ашиглаж их хэмжээний мөнгө амласан залилангаас болгоомжил
Хуурамч хаягаас Улаан загалмайн нийгэмлэгийн нэр болон Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгийн зургийг ашиглаж их хэмжээний мөнгө амласан залилангийн шинжтэй мэдээлэл түгээжээ.

Ерөнхийлөгчийн зургийг ашигласан залилангаас болгоомжил
Шинээр нээгдсэн, цөөн дагагчтай баталгаагүй хуудаснаас ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зургийг ашиглан “Эмэгтэйчүүдийн санхүүгийн тогтвортой байдалд туслах эргэн төлөгдөхгүй зээлийн хөтөлбөр” нэртэй залилангийн шинжтэй мэдээлэл түгээж байна.

Мьянмарын газрын ховор элементийн орд нь Халзан бүрэгтэйн ордоос өөр тогтоцтой тул эрсдэлийг зүйрлүүлэх боломжгүй
Мьянмарын Качин муж дахь газрын ховор элементийн олборлолт нь ион шингээсэн шаварлаг ордод хамаардаг тул аммонийн хлорид эсвэл аммонийн сульфатын уусмал ашиглан ион солилцооны зарчмаар олборлолт явуулдаг. Мөн газрын ховор элементийн олборлолтын байгаль орчны нөлөөллийн талаар судалгааны мэдээлэл хязгаарлагдмал хэвээр байгаа бөгөөд Мьянмар дахь нөлөөллийн цар хүрээ, эрүүл мэнд болон байгаль орчинд үзүүлэх бодит үр дагаврыг бүрэн тогтоосон шинжлэх ухааны үнэлгээ одоогоор хангалтгүй байна. Түүнчлэн Халзан бүрэгтэй ордын хувьд олборлолт, баяжуулалтын технологийн эцсийн шийдэл хараахан тодорхой болоогүй бөгөөд холбогдох судалгаа, туршилтууд үргэлжилж байгаа юм.

Стандартын дагуу тээвэрлэж буй ураны хүдэр бусад бараа материалд нөлөөлөхгүй
Монгол Улс IAEA-аас гаргасан стандарт, журмын дагуу уран тээвэрлэх шаардлагатай бөгөөд аюулгүй ажиллагааг хангасан, зураг төслийн дагуу тээвэрлэж буй үед бусад бараа материалд цацраг идэвх шингэхгүй.

Гаднын улсаас удирдлагатай хуудаснаас хуурамч сертификаттай, баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж байна
Гаднын улсаас удирдлагатай найдваргүй хуудаснаас хуурамч сертификатын зураг ашиглаж, баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилжээ. Ингэхдээ хэрэглэгчдийн анхаарлыг татаж, яаран худалдан авалт хийлгэхийн тулд “Наадмын урамшуулал” гэх мэт цаг үе, үйл явдалтай холбоогүй тайлбар ашигласан нь залилангийн сэдэлтэй үйлдэл юм.

Өсөлтийн зон хаагдсанаас хойш нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээд ч өсөхгүй
Гаднын удирдлагатай найдваргүй хуудаснуудаас мэргэжлийн байгууллагуудаар итгэмжлэгдээгүй баталгаагүй бүтээгдэхүүн сурталчилж байна. Хүний өсөлтийн даавар 10 жил тутамд ойролцоогоор 15 хувиар буурдаг ба өсөлтийн зон буюу шинэ ясны эд үүсгэх мөгөөрс хатуурч хаагдахад цааш өсөх боломжгүй болдог. Мөн өсөлтийн бэлдмэлүүд нь хүний нас, генетик, биеийн онцлогоос шалтгаалан хүн бүрд харилцан адилгүй нөлөө үзүүлдэг тул бүрэн баталгаатай бус юм.

“Дүүжин тээвэр туршилтаар яваад эхэлжээ” гэх мэдээлэл худал
Дүүжин тээврийн туршилтын ажил эхлээгүй байгаа бөгөөд хиймэл оюунаар бүтээсэн зураг ашиглан худал мэдээлэл түгээжээ.

“Буцалтгүй санхүүжилт” амласан хуурамч мэдээллээс болгоомжил
Гаднын улсаас удирдлагатай, хуурамч хуудаснаас “санхүүжилт олгож, тэтгэлэг өгөх” нэрийдлээр хэрэглэгчдийг урхидаж хувийн мэдээллийг нь авахаар санаархаж байна.

Хүж өвснөөс ялгаж авсан дауринол нь лабораторийн туршилтаар хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлсэн ч бусад бодис нь хавдрыг идэвхжүүлдэг
Хүж өвсөнд буй хорт хавдрын эсрэг идэвхжилтэй дауринол гэдэг бодисыг ялгаж авч лабораторийн түвшинд туршихад хавдрын эсийг дарангуйлах үр нөлөө үзүүлсэн ч хүн дээр туршаагүй, мөн өвсөнд буй бусад бодис хаврыг идэвхжүүлдэг болохыг анхаараарай.

Хас банкны нэрийг барьсан залиланд өртөхөөс болгоомжил
Хас банкны дуураймал дизайнтай вэбсайтаар асуулга бөглүүлж, 450,000 төгрөгийн урамшуулал аваарай хэмээн урхидаж, хуурамч нэвтрэх цонхоор дамжуулан иргэдийн банкны нэвтрэх мэдээллийг авч, залилан үйлдэж байна.

“Монгол эмэгтэй үзэгчдийн суудлаас Ninja warrior тэмцээнд оролцсон” гэх бичлэг төөрөгдүүлсэн
Энгийн усан парк дахь бартаат зам бүхий тоглоом дээр тоглосон эмэгтэйн бичлэгийг “монгол эмэгтэй Ninja Warrior үзэгчдийн суудлаас тэмцээнд оролцож давсан” хэмээн тайлбарлаж, төөрөгдүүлжээ.

Хиймэл оюунаар бүтээсэн зургаар худал мэдээлэл түгээжээ
Хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн загасны зургийг “Венесуэлд өмнө нь бүртгэгдэж байгаагүй өвөрмөц төрөл зүйлийн загас илрүүлж, юу гэж нэр өгөхөө мэдэхгүй байна” хэмээн төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ.

2022 оны Курдын үймээний бичлэгийг одоо болж буй үйл явдал мэт төөрөгдүүлсэн тайлбартай олон улсад түгээснийг монгол хэлээр оруулжээ
2022 болсон курдуудын эсэргүүцлийн үеийн халдлага, үймээний бичлэгээр 2026 оны 05 дугаар сарын 31-нд хөлбөмбөгийн Аваргуудын лигт хоёр дахь удаагаа аварга болсон Францын PSG багийн хөгжөөн дэмжигчдийн баярын жагсаалын үеийн бичлэг гэж төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ.

Гадаад бичлэгийг дотоодод болсон үйл явдал мэтээр түгээж, төөрөгдүүлэх үзэгдэл бий
Гаднын эх сурвалжаас гаралтай бичлэгийг Монголд болсон мэтээр нийтэлж, олон нийтийг төөрөгдүүлсэн байна. Ийм төрлийн контент нь дангаараа шууд хор хөнөөл багатай байж болох ч зарим хаягууд ийм аргаар хандалтаа нэмэгдүүлсний дараа зориуд хуурамч мэдээлэл түгээж, олон нийтийн сана бодлыг төөрөгдүүлэх гэж оролдох тохиолдол байдаг. Иймээс мэдээллийг хүлээн авахдаа хаягийг шалгах, зургаар хайх, агуулгыг нягтлах зэрэг баримт шалгах анхан шатны аргаар нягталж хэвших нь зүйтэй.

Гаднын бичлэгийг Монголд мэт төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ
Гаднын улсын байгалийн өвөрмөц тогтцыг Монголд мэт тайлбартай түгээж, төөрөгдүүлжээ.

“Барак Обама адренохромын наймаатай холбоотой” гэх хуйвалдааны онолын шинжтэй, батлагдаагүй мэдээллийг дахин түгээж байна
Шалгасан мэдээлэл нь хуйвалдааны онолд тулгуурласан, баталгаагүй агуулга түгээдгээрээ танигдсан эх сурвалжаас гаралтай бөгөөд олон жилийн турш давтагдсаар ирсэн нотолгоогүй сэдвүүдийг дахин түгээсэн байна. Ийм төрлийн мэдээлэл нь албан ёсны баримт, шинжлэх ухааны судалгаа, хууль хяналтын байгууллагын дүгнэлтэд үндэслэдэггүй тул баталгаагүй, хуурамч мэдээлэлд тооцогдох юм.

Их хэмжээний мөнгө амласан баталгаагүй мэдээллээс болгоомжлоорой
Тодорхой хаяг, байршлын мэдээлэлгүй, зөвхөн чатаар холбогдохыг уриалсан, гадаад нэртэй, саяхан үүссэн, цөөн дагагчтай зэрэг шинж бүхий баталгаагүй хаягаас залилангийн шинжтэй мэдээлэл түгээж байна.

Өв залгамжлах тухай залилангийн шинж тэмдэгүүд
Интернэт орчинд түгээмэл байдаг зураг ашиглан, хөрөнгө өвлүүлнэ гэж залилж байна. Иймд их мөнгө амласан аливаа мэдээлэлд шууд итгэж, хувийн эмзэг мэдээллээ хуваалцалгүй баримт шалгах анхан шатны аргаар шалгаж хэвшээрэй.

Гүнжидийн үр нь ясны эрүүл мэндэд тустай ч хэтрүүлэн хэрэглэвэл харшил үүсгэж, биед сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй
Гүнжидийн үр нь ясны эрүүл мэндэд тустай олон төрлийн эрдэс бодисоор баялаг тул цэвэршилтийн үед хэрэглэхэд тохиромжтой хүнсэнд тооцогддог байна. Гэвч ясны сийрэгжилт, дааврын нөлөөллийг бүрэн эмчлэх шийдэл биш. Мөн харшил үүсгэх эрсдэлтэй ба урт хугацааны зохисгүй хэрэглээ нь хоол боловсруулах замыг хямрааж, эрдсийн дутагдалд оруулж болзошгүй юм. Иймд мэргэжлийн хүнтэй зөвлөлдөж, шаардлагатай тохиолдолд тохирсон тунгаар, зөв боловсруулж хэрэглээрэй.

Хууль бусаар олж авсан ₮70.6 саяыг хурааж, нэмээд 50 сая төгрөгөөр торгох, мөн хорих ял оноосон
Энэ хэрэгт холбогдсон хүмүүст шүүхээс хууль бусаар олж авсан 70.6 сая болон 117,9 сая төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгоод, нийтийн албан томилогдох эрхийг хасах, хорих ял зэргийг оноосон байна.

Цэнхэр тасалбар буюу Хөрөнгө оруулалтын эрхийн бичигтэй холбоотой төөрөгдүүлсэн мэдээллийг дахин түгээжээ
2022 онд түгээж байсан “цэнхэр тасалбарын эзэнгүй 8 тэрбум төгрөг байна” гэх мэдээллийг дахин түгээж, хандалт авч байна. Тухайн үед “үнэт цаасны арилжаанд оролцсон харилцагчдын нэгдсэн дүнгийн үлдэгдэл найман тэрбум төгрөг” гэснийг гуйвуулан төөрөгдүүлж байжээ.

“Гишүүнчлэлд нэгдээрэй” гэх залилангаас болгоомжил
Бусдын зургийг ашигласан, саяхан нээсэн хаягаас түгээж буй хялбар аргаар богино хугацаанд их мөнгө олно гэх мэдээллүүд худал бөгөөд, сайтар ажиглаж, хуурамч болохыг батлах шинж тэмдгүүдийг илрүүлж, бусдадаа хуваалцаж байгаарай.

Герман улсад 1946-1990 онд ураныг ихэвчлэн ил болон далд уурхайн аргаар олборлож байсан
Германд ураны олборлолтын дараах нөхөн сэргээлтийн ажил олон арван жилийн турш үргэлжилж байгаа нь үнэн боловч 1946–1990 оны хооронд ураны ихэнхийг ил болон далд уурхайн аргаар олборлосон бөгөөд эдгээр аргын улмаас үүссэн байгаль орчны сөрөг нөлөөг арилгахад их хэмжээний хөрөнгө, урт хугацааны нөхөн сэргээлтийн ажил шаардлагатай болсон байна.

Постын үзэлт (views) нь бүгд дэмжсэн гэсэн үг биш
Facebook-ийн үзэлт буюу хэрэглэгч дэлгэц дэх мэдээллээ гүйлгэх явцад тухайн пост харагдаж буй тоог “бүгд дэмжиж байна” гэж буруу тайлбарласан байна. Энэ тоонд нэг хэрэглэгчид хэдэн ч удаа харагдаж болох бөгөөд тэдгээрийг давхардуулан тоолдог. Мөн Сонгуулийн ерөнхий хорооноос санал тоолох машины зардалд “тэрбум тэрбумаар нь” бус 2024 онд гэхэд 204,9 сая төгрөг төлсөн байна.

Куркумины үрэвслийн эсрэг шинж чанар нь ходоодонд тустай ч эмчилгээний аргыг орлохуйц үр дүнтэй биш
Куркумин нь үрэвслийн эсрэг, антиоксидант шинжийнхээ ачаар ходоодны салстыг дэмжиж, зовуурийг тодорхой хэмжээнд бууруулах боломжтой бодис юм. Гэвч хелинкобактерийг устгах болон ходоодны шархыг бүрэн эмчлэх батлагдсан эмчилгээний аргад тооцогдохгүй. Одоогийн байдлаар куркумин нь зөвхөн стандарт эмчилгээний хамт хэрэглэгдэх нэмэлт хэлбэрээр судлагдсан бөгөөд гол эмчилгээний үр дүнг орлох хэмжээнд хүрээгүй байна. Иймээс куркуминыг үндсэн эмчилгээний оронд хэрэглэх боломжгүй юм.

Цахим залилан ойн баяр, тэмдэглэлт өдрүүдээр ихэсдэг
2026 оны 05 дугаар сарын 26-нд Thank you for visiting гэх нэртэй пэйж “TDB банк 35 нас хүрлээ. Харилцагчдадаа 3,500,000 төгрөг хүртэлх бэлэг олгож байна”

Тоглоомон өндөг үйлдвэрлэж байгаа бичлэгийг төөрөгдүүсэн тайлбартай түгээжээ
Тоглоомон өндөг үйлдвэрлэж буйг харуулсан бичлэгийг “өндөг чинь бөөн хор юм байна шүү дээ” гэсэн төөрөгдүүлсэн тайлбартай түгээжээ.

“Нүдний болор цайх өвчнийг эдгээнэ” гэж баталгаагүй бүтээгдэхүүнийг хэтрүүлэн сурталчилж байна
Вьетнам улсаас удирддаг хуурамч хуудаснаас чанар, аюулгүй байдлын баталгаагүй бүтээгдэхүүнийг нүдний даралт, болор цайх эмгэгийг эдгээнэ гэж худал сурталчилж байна. Иймд эмчилгээний бүтээгдэхүүн гэж сурталчилж буй аливаа бүтээгдэхүүнийг шууд худалдан авалгүй, эмнэлэгт хандаж, нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.

Газын зурваст тэмцэгчдийг баривчилсан тухай мэдээлэл үнэн
Израйл улс 05 дугаар сарын 19-нд Глобал Сумуд хөдөлгөөний тусламжийн цувааг саатуулж, 420 гаруй тэмцэгчидийг баривчилсан бөгөөд шалгасан зураг нь Израйлын Үндэсний аюулгүй байдлын сайд өөрийн хаягтаа нийтэлсэн бичлэгийн хэсэг юм.

“Онлайн ажилд авах” нэрийдлээр хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулж байна
Баталгаагүй хуудаснаас “Онлайн ажилд авах” нэрийдлээр хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах оролдлого хийж байна. Ингэхдээ хэрэглэгчийг чатаар холбогдохыг уриалж, улмаар сэжигтэй холбоос илгээх замаар утасны дугаар, бүртгэлийн мэдээлэл зэргийг авч байна.

Залуучууд хуурамч мэдээллийн эсрэг дуу хоолойгоо түгээнэ
Залууст чиглэсэн мэдээлэлтэй харьцах хандлагыг эерэгшүүлэх, баталгаат эх сурвалжаас мэдээллийнхээ бодит үнэнийг олох чадвар эзэмшүүлэх, сэтгэл хөдлөл хуурамч мэдээллийг дэмждэг зэргийг ойлгуулах зорилготой нөлөөллийн ажлыг Хараат бус судалгааны хүрээлэн болон Сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр төв ТББ-ын дэргэдэх Монголын баримт шалгах төв хамтран хэрэгжүүлж байна.

Хандив тараах нэрийдлээр залилан үйлддэг хуурамч пэйжүүдийг таних арга
Баталгаагүй хуудаснаас хандав тараах тухай хуурамч мэдээлэл түгээж, хэрэглэгчийг чатаар холбогдохыг уриалж байна. Ингэхдээ банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны зургийг ашиглаж, хэрэглэгчийг хуурч байна.

Энгийн будаа агшаагчийг “сахар бууруулагчтай” хэмээн сурталчилж байна
“Сахар бууруулагчтай” хэмээн сурталчилж буй будаа агшаагч нь будааны нүүрс ус, цардуулыг мэдэгдэхүйц бууруулдаг гэдгийг баталсан судалгаа хангалтгүй байна. Мөн шалгасан бичлэгт сурталчилж буй будаа агшаагч нь цардуулыг ууссан усаар дамжуулан бууруулах зориулалттай тусгай шүүлтүүр, тавиур зэрэг үндсэн бүрэлдэхүүн хэсэггүй байна. Япон, Хонконг зэрэг олон улсын хэрэглэгчийн байгууллагуудын туршилтаар нүүр ус бууруулагчтай будаа агшаагч хэмээн сурталчилж буй зарим бүтээгдэхүүн үр дүнгүй байсныг онцолж, “нүүрс ус багассан” гэх үзүүлэлт нь ихэвчлэн будаанд ус их шингэснээс үүдэлтэй талаар мэдээлсэн.

Эрүүгийн хуульд”гүтгэх доромжлох”заалт оруулах талаар бүрэн бус мэдээлэл өгч, НҮБ болон хүний эрхийн төлөөх байгууллагууд эсэргүүцдэг талаар дурдаагүй байна
“Эрүүгийн хуулийн шинэчлэлд гүтгэх доромжлохыг нэн яаралтай заавал оруулж ирэх” талаар ярихдаа зөвхөн эрүүгийн хүрээнд шийдвэрлэдэг улсуудын жишээг дурдаж, НҮБ болон хүний эрхийн төлөөх олон улсын байгууллагуудын эсэргүүцдэг байр суурийг хэлээгүй нь олон нийтэд бүрэн бус ойлголт төрүүлэхээр байна.

“Доналд Трамп хятадаас өгсөн бэлэг, дурсгалыг хаясан” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн
АНУ-аас Хятадад айлчилсан төлөөлөгчид энгэрийн тэмдэг, мандат, оосор, нэг удаагийн утас зэргийг хаясан нь үнэн боловч Хятадаас өгсөн бэлэг дурсгалын зүйлсийг хаясан гэх баталгаа, албан ёсны эх сурвалжийн мэдэгдэл байхгүй.

Зуны улиралд машинд хоносон ус уух нь шууд хорт хавдар үүсгэхгүй ч, байнга хэрэглэвэл эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй
Зуны улиралд машинд халсан хуванцар савтай усанд BPA болон бусад химийн бодис бага хэмжээгээр нэвчих боломжтой ч “хорт хавдар үүсгэнэ” гэдгийг баталсан шинжлэх ухааны нотолгоо одоогоор байхгүй байна. Харин халуун орчинд нэгэнт таг нь нээгдсэн савтай усанд бактери үржих эрсдэлтэй бөгөөд бичил хуванцарт агуулагдах BPA, фталат зэрэг бодисууд нь дотоод шүүрлийн тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэйг судалгаанууд анхааруулжээ.

Цагаан будаа устгалд оруулах үеэр 30 орчим иргэн авахаар дайрсан ч цагдаагийн алба хаагчид таслан зогсоосон гэв
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэдэгдсэнээр “2026 оны 05 дугаар сарын 19-нд мэргэжлийн хяналтын байгууллагын хүнсэнд хэрэглэх боломжгүй дүгнэлтээр устгалд оруулж байсан цагаан будааг авахаар 30 орчим иргэн тээврийн хэрэгсэл рүү дайрсан ч будаа авч зугтсан, тээврийн хэрэгслээр ачиж авч явсан үйлдэл болоогүй” гэлээ.

Хөлийн наалтаар цусан дахь сахрын хэмжээг хянаж, багасгах боломжгүй
Хөлийн наалт нь биеэс хор гадагшлуулж, цусан дахь сахрын хэмжээг бууруулахгүй. Уг бүтээгдэхүүн нь үр дүнтэй болохыг баталсан шинжлэх ухааны нотолгоо байхгүй. Хэдий шууд илрэх сөрөг нөлөөгүй байж болох ч цаг алдах, өвчин хүндрэх эрсдэлтэй тул эмнэлэгт хандаж, нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.

“Өөх шатааж, тураана, хор гадагшлуулна” гэх зэргээр сурталчилдаг наалтууд нь үр нөлөөгүй
“Биеэс хор гадагшлуулна, өөх шатааж, тураах наалт” гэх зэргээр сурталчилсан бүтээгдэхүүнүүд нь шинжлэх ухаанаар бүрэн батлагдаагүй, эмнэл зүйн судалгаа хангалттай бус, үр нөлөө, аюулгүй байдал нь тодорхойгүй найдваргүй байдаг.

“Төр цалингаас 12 төрлийн татвар давхардуулан авдаг” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн
Шалгасан бичлэгт “татвар байхгүй байсан бол 2,646,000 төгрөгийг бүхэлд нь гар дээрээ авах боломжтой байсан” хэмээн ажил олгогчоос төлдөг шимтгэл, нэмэгдсэн өртгийн албан татвар(НӨАТ) болон ажилтнаас суутгадаг татваруудыг бүгдийг нь ажилтны шууд алдсан орлого мэтээр төөрөгдүүлсэн мэдээлэл түгээжээ.

Гар утсанд хурууны хээ уншуулж цусан дахь сахрыг хэмжих боломжгүй
Арьсны гаднаас, хурууны хээгээр цусан сахрыг хэмжих боломжгүй юм. АНУ, Бельги, Канад, Бразил зэрэг улсын Эрүүл мэндийн яамнаас арьсны гаднаас сахрыг хэмжих боломжтой гэж сурталчилж буй бүтээгдэхүүнүүд нь залилангийн нэг төрөл болохыг анхааруулж байна.

SIM картаас алт гаргаж ирж байгаа бичлэг бүрэн бус
Шалгасан бичлэгт үзүүлж буй алтыг гаргаж авахын тулд зөвхөн сим карт бус 2 тонн электрон барааны төрөл бүрийн чипийн хаягдал ашигласан байна. Мөн хаягдал сим картаас алт ялгах үйл явцад маш хүчтэй химийн хүчил ашигладаг бөгөөд хорт хий ялгаруулах, идэмхий урвал үүсгэх зэрэг хүний эрүүл мэнд, амь насанд ноцтой эрсдэл дагуулдаг. Ийм төрлийн боловсруулалт нь мэргэжлийн түвшинд, тусгай үйлдвэрлэлийн орчинд хийгддэг тул гэртээ туршиж үзэхгүй байхыг мэргэжилтнүүд анхааруулжээ.

“Миний дэлгүүр”-т үхрийн цул мах ₮56,000 гэх зураг эвлүүлэг
2019 онд нийтлэгдсэн махны үнийн зургийг 16 мянгаас 56 мянга болгон өөрчлөн эвлүүлж, төөрөгдүүлжээ.

“Urique” гэх баталгаагүй бүтээгдэхүүнийг тулай өвчнийг эмчлэх шийдэл мэтээр хэтрүүлэн сурталчилж байна
Гаднын улсаас удирдлагатай, шинээр нээгдсэн, найдваргүй хуудаснаас бүрэн эдгэрэх боломжгүй өвчнийг өвдөлт намдаах бүтээгдэхүүнээр эмчлэх боломжтой мэтээр сурталчилж, төөрөгдүүлсэн мэдээлэл түгээж байна. Уг хуудаснаас мэдээлж буй “Urique Kingphar” гэх бүтээгдэхүүн нь мэргэжлийн байгууллагаар итгэмжлэгдээгүй, баталгаагүй бүтээгдэхүүн юм.