“Баримт нэн тэргүүнд” сүлжээ бүл нэмлээ

Баримт нэн тэргүүнд сүлжээнд орон нутгийн дөрвөн хэвлэл мэдээллийн байгууллага нэгдлээ. Тэдгээр нь Өвөрхангайн tsangis.mn, Баянхонгорын Номгон телевиз, Дорнодын D1 ТВ, Хөвсгөлийн Гэрэл сэтгүүл юм. Эдгээр хэвлэл мэдээллийн редакцууд хуурамч мэдээ мэдээллийн эсрэг нэгдэж, манай баримт шалгах үйл ажиллагааг нутагшуулах хөтөлбөрт хамрагдаж, орон нутагтаа хуурамч мэдээ мэдээллийг танин нягтлах арга зүйг түгээхээр ажиллаж байна.

“Баримт нэн тэргүүнд” сүлжээ нь 2024 оны сонгуулиар хуурамч мэдээллийг яаралтайгаар шалгаж, олон сувгуудаар түгээж, амжилттай ажилласан бол орон нутгийн сонгуулийн үеэр бүрэлдэхүүнийхээ хүчийг ийнхүү нэмж, орон нутгийн редакцуудын тусламжтайгаар хуурамч, ташаа мэдээллийг бууруулах, бодит зөв мэдээллийг түгээхэд хамтран ажиллах боллоо.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document