Монгол түмний хандивласан 30,000 хонь Бээжингийн Янжин дүүрэгт ирлээ” хэмээх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

2020 оны 5, 6-р сард Хятадын цахим орчинд идэвхтэй түгээгдсэн. Эхний хайлтаар л гэхэд 0.34 секундэд 356 лэрц гарч ирсэн ба үүнээс 27 сайтад энэхүү мэдээллийг идэвхтэй түгээгдсэн байна. Зарим нь Бээжингийн Янжин дүүрэгт хонь ирлээ гэж хэлж байсан бол зарим хэсэг нь Туркт энэхүү үйл явдал болсон гэж тайлбарлаж байна. Гэвч аль аль нь хуурамч мэдээлэл болохыг бид шалгаж нотоллоо.

Баримт шалгалтын үр дүн

Монголчуудын бэлэглэсэн 30 мянган хонь ингээд хүрээд ирлээ” гэх мэдээлэл 2020 оны 5, 6-р сард Хятадын цахим орчинд идэвхтэй түгээгдсэн. Эхний хайлтаар л гэхэд 0.34 секундэд 356 илэрц гарч ирсэн ба үүнээс 27 сайтад энэхүү мэдээллийг идэвхтэй түгээгдсэн байна. Зарим нь Бээжингийн Янжин дүүрэгт хонь ирлээ гэж хэлж байсан бол зарим хэсэг нь Туркт энэхүү үйл явдал болсон гэж тайлбарлаж байна. Гэвч аль аль нь хуурамч мэдээлэл болохыг бид шалгаж нотоллоо.

Энэхүү хотын гудмаар хонь бэлчиж байгаа үйл явдал БНХАУ-ын Бээжин хотод биш Испанийн Уеска хотод болсон.

Google Reverse Image: Бичлэгийг хаана хийгдсэн болохыг мэдэх хамгийн эхний алхам бичлэгийн аль нэг хэсгийн screenshot-ийн зургаар нь хайж үзэх юм. Зургаар нь хайж үзээд илэрцүүд дундаас бид Испани Уеска хотод энэхүү үйл явдал болсон гэдгийг мэдэх боломжтой. Тэгвэл энэ хот мөн эсэхийг хэрхэн нотлох вэ?

Цахим орчинд анх Trashumancia гэх Youtube хэрэглэгч 2020 оны 4-р сарын 30-ны өдөр хийгдэж, түгээгдсэн нь Хятадын цахим хэрэглэгч дунд эрчимтэй түгээгдсэн.

Баталгаажуулалт: Дараагийн алхам бичлэг дээрх содон тэмдэгээр нотлох боломжтой. Бичлэг дээрх хамгийн содон тэмдэг нь NLK гэсэн бичигтэй барилга байсан. Тэгэхээр бидэнд мэдэгдэж байгаа NLK болон Huesca гэсэн үгээр бид google-ээс хайж үзсэн. Ингээд NLK гэдэг нь Newlink education гэсэн сургалтын төвийн барилга гэдгийг мэдэж авсан.

Монголын БНХАУ-д өгөх 30 мянган хонины ихний ээлж 16 мянган хонь одоогоор Замын-Үүд дэх тусгаарлалтын бүсэд байгаа.

Google Earth: Гудамж нь хэрхэн харагддаг болохыг бид Google Earth ашиглан NLK-ийн барилгатай бичлэг хийгдсэнтэй ижил өнцөгөөр харьцуулж үзэн, энэ бичлэг Туркт ч биш, Бээжинд ч биш гэдгийг нь нотолсон юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

  1. NLK Education-ийн гудамжны харагдах байдал www.google.com/maps
  2. Бээжинд Монгол хонь ирлээ гэх мэдээллүүд
  3. Энэхүү бичлэгтэй холбоотой Монгол мэдээнүүд

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document