Олон улсын тэтгэлэг, зээл олгоно гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Сэтгэгдэл бичсэн хүмүүст буцааж төлөхгүйгээр 700,000 төгрөгийн олон улсын тусламж өгнө гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгаж буй мэдээлэлд холбоо барих дугаар, хаяг байхгүйгээс гадна зөвхөн чатаар харилцах нөхцөл тавьсан. Ийм төрлийн залилангийн түгээмэл шинж нь чатаар харилцахдаа итгүүлэн үнэмшүүлж, таны дансны мэдээлэл, нууц үг, регистрийн дугаар, утасны дугаар, мөн утсанд чинь ирсэн 6 оронтой тоо гэх мэтийг авахыг хүсдэг. Та эдгээр мэдээллээ итгэж өгснөөр цахим залилангийн хохирогч болох эрсдэлтэй.

2022 оны 11 дүгээр сарын 15-нд Shijiree Shijiree хаягаас “davaagiin munkh-erdene” нэртэй 40.6 мянган дагагчтай паблик группэд “Буцааж төлөхгүйгээр 700,000 авна гэвэл итгэх үү. Олон улсын тусламж цаана чинь тараагдаад дуусаж байна, ОК гэж бичээрэй” гэсэн пост мөнгөн дэвсгэртүүдийн зурагтай оруулсан нь 75 реакц, 389 сэтгэгдэл авч, 4 удаа цааш түгээсэн байна.

2022 оны 11 дүгээр сарын 15-нд Shijiree Shijiree хаягаас “davaagiin munkh-erdene” нэртэй 40.6 мянган дагагчтай паблик группэд “Буцааж төлөхгүйгээр 700,000 авна гэвэл итгэх үү. Олон улсын тусламж цаана чинь тараагдаад дуусаж байна, ОК гэж бичээрэй” гэсэн пост мөнгөн дэвсгэртүүдийн зурагтай оруулсан нь 75 реакц, 389 сэтгэгдэл авч, 4 удаа цааш түгээсэн байна. Уг хаягаар дээрх группэд 10 дугаар сарын 10-наас эхлэн нийт 91 удаа буцалтгүй тусламж үзүүлнэ, зээл олголоо, яаралтай зээл авах зэрэг утгатай пост оруулж, хандсан хэрэглэгчдийг чатаар харьцахыг хүссэн сэтгэгдэл үлдээсэн байна. Энэ нь цахим залилангийн шинжтэй ажиллагаа тул хувийн мэдээллээ өгөхгүй байхыг анхааруулж байна. Оруулсан постуудыг дурдвал: -“Айл өрхүүдэд “Арван сая”-ын зээлийг өнөөдөр олгоно. Гэр бүл, 18-аас дээш насны хүмүүсийг урьж байна. Иргэдийн үндсэн хэрэгцээнд зориулж зээл авахад нь бид тусалдаг. Манай зээлийн хүү 0 хувь. Буцаашгүй зээл…… Хувийн зурвас…. Chat …. Chat ” -Хэрэв та тэтгэлэгээ авч амжаагүй бол бидэнд аль болох хурдан мессеж илгээнэ үү (Facebook эсвэл Messenger). 8-р сарын 1-ээс 10-р сарын 30-ны хооронд АНУ-ын засгийн газар (ОУВС) болон (Дэлхийн банк) буцалтгүй тусламжийг (0%) бүх өрхөд олгодог. Монгол улс гэр бүлээ аз жаргалтай байлгаж, ядууралтай тэмцэхийн тулд дэлхий даяар болон Монголд. Энэ бол засгийн газрын тэтгэлэг тул та тэтгэлэг авах хүртлээ юу ч төлөхгүй. -10-р сарын 06-аас 10-р сарын 10 хүртэл АНУ-д Засгийн газар (ОУВС) болон (Дэлхийн банк) хямралын дараа өрхүүдийг аз жаргалтай байлгах, дэлхийн ядууралтай тэмцэх зорилгоор Монгол Улсын бүх өрхөд татаас (0%) олгодог. Монгол. Энэ бол засгийн газрын тэтгэлэг тул та тэтгэлэг авах хүртлээ юу ч төлөхгүй. Хэрэв та буцаан олгогдохгүй санхүүгийн тусламжаа хараахан авч амжаагүй бол бидэнтэй шууд холбогдоорой (Facebook эсвэл Messenger)чат -5 саяас 800 сая төгрөгийн зээлийг жилийн 0 хувийн хүүтэй, эргэн төлөгдөхгүй зээлээр олгодог. Chat…. Chat -“Наян сая”-ын эргэн төлөгдөхгүй санхүүжилтийг өнөөдрөөс эхлэн өрхүүдэд олгохоор болжээ.” гэх зэрэг постуудыг нийтэлж байжээ.

1. ОУВС-ийн захирлын зургийг ашигласан хуурамч хаяг

Дээрх зээл, буцалтгүй тусламжуудыг олгоно гэсэн хаягийн нүүр зурагт Олон Улсын Валютын Сангийн захирал Кристалина Георгиевагийн зургийг ашигласан ба ковер зураг нь 2019 оны 12 дугаар сарын 3-нд ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристалина Георгиева Дакар дахь Төв банкны төв байранд ерөнхийлөгч Тиемоко Мейлиет Конэтэй уулзсан айлчлалын үеэр авсан зураг байна. Эдгээр зургийг 2022 оны 09 дүгээр сарын 3-нд оруулж, зээл олгох агуулгатай залилангийн шинжтэй мэдээллүүддээ оруулж эхэлжээ.

2. Дансны мэдээлэл, регистрийн дугаар, утас, и-мэйл хаяг зэрэг хувийн мэдээллээ өгч болохгүй

Шалгаж буй мэдээлэлд холбоо барих дугаар, хаяг байхгүйгээс гадна зөвхөн чатаар харилцах нөхцөл тавьсан. Ийм төрлийн залилангийн түгээмэл шинж нь чатаар харилцахдаа итгүүлэн үнэмшүүлж, таны дансны мэдээлэл, нууц үг, регистрийн дугаар, утасны дугаар, мөн утсанд чинь ирсэн 6 оронтой тоо гэх мэтийг авахыг хүсдэг. Та эдгээр мэдээллээ итгэж өгснөөр цахим залилангийн хохирогч болох эрсдэлтэй. Тиймээс сайн мэдэхгүй хаягтай /хүнтэй/ харилцахдаа хэрсүү байж, хувийн мэдээллээ бүү өгөөрэй.

3. Хаягийг репортлох

Хэрэв та цахим залиланд өртөх магадлалтай байснаа мэдэж авсан бол бусад хүмүүсийг хамгаалах үүднээс тухайн хаягийг репорт хийж болно. Ингэхийн тулд хаягийн баруун дээд хэсэгт байрлах гурван цэг /…/ дээр дарж Find support or report гэснийг сонгож зааврын дагуу хийж болно. Мөн Facebook-ийн луйврын талаар мэдээлэх заавраар орж мэдүүлж болно. /эх сурвалж хэсэг дэх линкээр ороорой/


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document