Өрх бүрд нэг сая төгрөгийн зээл олгоно, чат бичээд аваарай гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Өрх бүрд нэг сая төгрөгийн сээл олгоно гэнэ мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгаж буй мэдээлэлд дурдсан “Өрх бүрд нэг сая төгрөгийн зээл” болон “Хүүхдийн мөнгө, халамжийн мөнгийг барьцаалсан зээл” гэх бүтээгдэхүүн одоогоор Монгол Улсын банк, санхүүгийн салбарын үйлчилгээнд байхгүй.

“Маралжингоо Б” нэртэй хэрэглэгчийн хаягаар “Зүүнхараа зар | Zuunharaa zar” нэртэй группэд 2022 оны 09 дүгээр сарын 22-ноос 11 дүгээр сарын 17 хүртэл нийт 49 удаа төрөл бүрийн “зээл олгоно, зөвхөн чатаар харилцаарай” гэсэн зарыг, утсанд ирсэн мөнгөн гүйлгээний зурагтай хавсарган оруулсан байна.

“Маралжингоо Б” нэртэй хэрэглэгчийн хаягаар “Зүүнхараа зар | Zuunharaa zar” нэртэй группэд 2022 оны 09 дүгээр сарын 22-ноос 11 дүгээр сарын 17 хүртэл нийт 49 удаа төрөл бүрийн “зээл олгоно, зөвхөн чатаар харилцаарай” гэсэн зарыг, утсанд ирсэн мөнгөн гүйлгээний зурагтай хавсарган оруулсан байна. Тухайлбал, “ӨРХ БҮР НЭГ САЯ ЗЭЭЛ дөнгөж сая зээлээ авчихлаа ямар гоё юм бэ. Өнөөдөр авч болох сүүлийн өдөр юм бна. Өрх бүр, 18 дээш насны хүн бүр авах боломжтой. Барьцаа шаардахгүй, хар данс, НДШ, Орон нутаг хамаарахгүй шууд өөрийн дансанд 1 цагийн дотор шийдвэрлүүлээд авах боломжтой. Зээл авахад нь шимтгэл авахгүй шүү чат бичээд заалгаарай” гэх ба “Хүүе хүүхдийн мөнгө халамж асаргаа цалинтай ээж барьцаалсан зээл апп шинээр гаржээ. Дөнгөж сая найз нь 2 саяыг авчихлаа, олон сараар хүү бага амар юм байна. Дөнгөж сая авчихлааа ш дээ. мэдээлэл авахууу? Чат Зөвхөн Чат шүү” гэх, мөн “Үнэхээр 5 САЯ хүртлэх зээлийн 5 минут дотор шийдвэрлүүлж авах өөрийн нэр дээр данстай хүн байна уу ? Зээл аппаас авч өгнө шүү найдвартай, зээлээс нь хувь нэхэж авахгүй болно. Хар данс, Хөдөө орон нутаг, Давхар зээл өр орлого харьцаа хамаарахгүй болно. ЧАТ” гэх мэтээр постолсон байна. Энэ нь цахим залилангийн нэг төрөл байх магадлалтай бөгөөд албан ёсны хаяг, холбоо барих дугааргүй, зөвхөн чатаар харилцаж мэдээлэл авах нөхцөл заасан байна.

1. Хүүхдийн мөнгө барьцаалж зээл олгохыг хуулиар хориглосон

2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Засгийн газрын 36 дугаар тогтоолын хавсралт “Хүүхдийн мөнгөн хуримтлалыг төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, мөнгөн хэлбэрээр олгох журам” гэж баталсан. Энэ журмын 6.4-д “Хүүхдийн мөнгөн хуримтлал, эсхүл мөнгөн хэлбэрээр олгосон хөрөнгийг барьцаалж зээл авах, олгох, банкны зээл суутгахыг хориглоно” гэж заасан байна. Энэ тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байна.

2. Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх санаачилгыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга гаргаж байсан ч дэмжээгүй

2020 оны 11 дүгээр сарын 17-нд Ерөнхийлөгч асан Х.Баттулга тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд төрөөс өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх албан бичиг хүргүүлсэн. Уг бичигт “200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгээр олгох хэрэгтэй” гэсэн санал тусгасан байв. Маргааш нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжээгүй. 2021 оны 01 дүгээр сарын 08-нд Ерөнхийлөгч асан Х.Баттулга УИХ-ын дарга Г.Занданшатарт “Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоол”-ын төсөл өргөн барьсан. Уг төсөлд “өрх бүрд нэг сая төгрөгийг, үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгож, санхүүжилтийг оффшор бүсээс татагдан орж ирсэн хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх зохицуулалтыг тусгажээ. Ингэхдээ оффшор бүсээс орж ирсэн мөнгөн хөрөнгийг Монголбанканд төрийн сангийн тусгай данс нээн байршуулах”-аар заасан байсан. Уг тогтоолыг УИХ-аар эцэслэн батлаагүй бөгөөд, parliament.mn вэбсайтаас хайхад 404 кодтой алдаа зааж байна. /URL хаяг олдохгүй буюу устгасан, зарим тохиололд нуухыг хүссэн үед заадаг алдаа/

3. Төөрөгдүүлсэн мэдээлэлд автаж, цахим залилангийн хохирогч болохоос зайлсхийгээрэй

Шалгаж буй мэдээлэлд дурдсан “Өрх бүрд нэг сая төгрөгийн зээл” болон “Хүүхдийн мөнгө, халамжийн мөнгийг барьцаалсан зээл” гэх бүтээгдэхүүн одоогоор Монгол Улсын банк, санхүүгийн салбарын үйлчилгээнд байхгүй. Мөн дээрх төрлийн зээлийн бүтээгдэхүүний талаар албан ёсны ямар ч сайтад байхгүй, эргээд холбоо барих хаяг, байршил, утасны дугааргүй, зөвхөн чатаар харилцах нөхцөл тулгасан зэрэг цахим залилангийн шинж чанарыг агуулсан байгаа тул та бүхэн хялбар зээл авахыг хүсэж, хувийн мэдээлэл, дансны дугаараа өгөхөөс зайлсхийгээрэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document