Мусульман шашинтнууд гахайн мах иддэггүй шалтгаан гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Гахайн мах элдэв хорыг тээдэг учир Мусульман шашинтнууд гахайн мах иддэггүй гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Гахай хүний үхэж болох 30 орчим өвчнийг тэсвэрлэдэг гэдэг нь ямар нэгэн судалгаа шинжилгээгээр нотлогдоогүй байна.

2022 оны 10 дугаар сарын 12-нд Delgeen News Инээмсэглэл нэртэй пэйжид “Мусульман шашинтнууд яагаад гахайн мах иддэггүй вэ? Шалтгааныг нь сонсоод та ч бас гахайн махнаас татгалзаж магадгүй…” гэсэн тайлбартай, delgeen.com домайн нэртэй сайтын линкийг хавсаргасан пост оруулжээ. Уг постыг 11 дүгээр сарын 16-ны байдлаар 676 реакц, 160 сэтгэгдэлээр идэвхжүүлж, 846 удаа цааш түгээсэн байна.

2022 оны 10 дугаар сарын 12-нд Delgeen News Инээмсэглэл нэртэй пэйжид “Мусульман шашинтнууд яагаад гахайн мах иддэггүй вэ? Шалтгааныг нь сонсоод та ч бас гахайн махнаас татгалзаж магадгүй…” гэсэн тайлбартай, delgeen.com домайн нэртэй сайтын линкийг хавсаргасан пост оруулжээ. Уг постыг 11 дүгээр сарын 16-ны байдлаар 676 реакц, 160 сэтгэгдэлээр идэвхжүүлж, 846 удаа цааш түгээсэн байна. Харин сайтын мэдээллийн тархалтыг CrowdTangle хэрэглүүрээр нягтлахад Facebook платформд 2020 оны 10 дугаар сарын 12-ноос хойш 10 удаа дахин түгээж, нийт 2,535 хариу үйлдэл авсан байна. delgeen.com домайн дээр байршсан мэдээнд: “Гахай өөрийнхөө ялгадсыг иддэг, гахайн мах элдэв хорыг өөртөө түргэн шингээдэг, гахай хөлөрдөггүй, могойн хорыг гахай тэсвэрлэж чаддаг, үхсэн гахай маш хурдан алга болдог, гахайн мах үхрийн махнаас 4 дахин их өөх агуулдаг, гахайн мах шингэхдээ удаан, хүний үхэж болох 30 орчим өвчнийг тэсвэрлэдэг, гахайн мах олон архаг хууч өвчнийг сэдрээдэг” гэх мэт гахайн мах идэхгүй байх 11 шалтгаан гэх зүйлийг дурджээ. Эдгээрийг нэгтгэн баримтаар шалгах боломжтой дараах агуулгуудаар хуваан хүргэж байна.

1. Гахайг хордуулах боломжгүй гэх мэдээллийг Ройтерс агентлагийн Баримт шалгах төв нягталж, няцааж байжээ

2020 оны 08 дугаар сарын 05-нд Ройтерс агентлагийн Баримт шалгах төвөөс “гахайг хордуулах хэцүү” гэх мэдээллийг шалгаж худал болохыг тогтоожээ. Тус мэдээлэлд “Гахайн эздэд зориулсан хэд хэдэн вэбсайтад микотоксин буюу хөгц мөөгөнцөрийн хорноос эхлээд давсны хордлого, ургамал хүртэл гахайг хордуулах боломжтой бөгөөд хордлогын нийтлэг шалтгаан, шинж тэмдгүүдийн талаар дурдсан байна. Жишээлбэл, гахайн талаарх бүх мэдээллийг нэгтгэсэн 1999 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй Английн “Global Ag Media” компанийн эрхлэн гаргадаг Thepigsite.com сайтад зарим төрлийн хөгц мөөгөнцөрөөс үүссэн хорт нэгдлүүд болох микотоксин нь гахайн хордлогын хамгийн түгээмэл хэлбэрүүдийн нэг гэжээ. Мичиган мужийн их сургуулийн Хөдөө аж ахуй, байгалийн нөөцийн коллежийн мэдээлснээр, ялангуяа хортой микотоксин нь гахайн дархлааны системийг гэмтээдэг деоксиниваленол буюу бөөлжих хорыг агуулдаг юм” гэсэн байна.

2. “Гахайн махыг аюулгүй болгох ямар ч температур байдаггүй” гэх мэдээлэл худал

АНУ-ын Хүнс хөдөө аж ахуйн судалгааны төвийн Шимэгч хорхойн биологи болон эпидемологийн лабораториос гахайн махыг түүхийгээр боловсруулаагүй идсэн тохиолдолд Trichinella spiralis, Taenia solium, Toxoplasma gondii зэрэг шимэгчээр үүсгэгддэг өвчин хүнд халдварлах бөгөөд нийтийн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй гэж үзсэн байна. Эдгээрээс Trichinella spiralis-аар үүсгэгддэг трихинеллёзыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн вэб сайтад “Трихинеллёз нь гэдэсний туузан хорхойгоор үүсгэгддэг шимэгчит халдварт өвчин” гэж тодорхойлжээ. АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас (USDA) 2011 онд хүнсний аюулгүй байдлын практикыг сайжруулж, Trichinella spiralis-аар үүсгэгддэг Трихинеллёз өвчний тархалт буурсны улмаас зөвлөмжөө шинэчилсэн. Уг зөвлөмжид “Гахайн махан стейк, хиамыг хамгийн багадаа 63°C хүртэл чанаж бэлтгэх хэрэгтэй. Энэ нь махыг хэт хуурайшуулахгүй, шүүслэг, амттай бэлтгэхэд тохиромжтой температур юм” гэсэн байна. Халууны аргаар боловсруулахаас гадна хөлдөөх замаар гахайн мах дахь бактер, шимэгч хорхойг устгах боломжтой. АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төвөөс гаргасан судалгааны ажилд гахайн мах, махан бүтээгдэхүүнд агуулагдах бактер, шимэгч хорхойг устгахад шаардлагатай тооцоолсон температур болон хугацаа нь: -20°C-д 8 минут, -15°C-д 64 минут, -10°C-д 4 хоног байлгана гэжээ. Трихинеллёз өвчнийг үүсгэгч шимэгч нь -23.3°C-д бүрэн устдаг гэсэн байна.

3. “Хүн нүд ирмэхийн зуур үхдэг стрихнин гэдэг хорыг гахай хялбархан тэсвэрлэж гардаг” гэх мэдээлэл худал

АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтын төв байгууллагын вэб сайт дахь стрихнины талаарх мэдээлэлд “Стрихнин бол хүн болон амьтныг үхэлд хүргэх аюултай хүчтэй хор юм. Түүний багахан хэмжээ нь хүний эрүүл мэндэд ноцтой хор нөлөө учруулна. Стрихниний байгалийн эх үүсвэр нь Strychnos nux-vomica (бөөлжүүлэх өвс) ургамал бөгөөд Энэтхэг, Шри Ланка болон Австралид ургадаг. Өдгөө дэлхий дахинд стрихниныг голчлон пестицид, ялангуяа хархыг устгахад өргөнөөр ашиглаж байна. 2022 оны 02 дугаар сард АНУ-ын Меркийн мал эмнэлгийн вэбсайтад “Пестицидэд агуулагддаг стрихнин хэмээх нэгдэл нь ихэнх амьтдад маш хортой. Нохой, үхэр, адуу, гахай зэрэгт үхэлд хүргэх дундаж тун нь биеийн жингийн килограмм тутамд 0.5-1 мг, мууранд 2 мг байна” гэжээ.

4. “Хүний үхэж болох 30 орчим өвчнийг гахай тээдэг” гэх мэдээлэл худал

Хүн болон гахайн эд, эрхтэн хамгийн ойролцоо гэдэг. Тиймээс төрөл зүйл хооронд халдварт өвчин дамжих боломжтой. Дэлхийн 190 орны 20 сая гаруй судлаачийн бүтээлийг нэгтгэсэн researchgate.net вэб сайтад Турк улсын Намик Кемалийн их сургуулийн эрдэмтэн Мехмет Ярдымшын 2020 онд нийтлүүлсэн судалгааны ажлын тайланд “Гахайн олон эрхтэн тогтолцоо нь хүнийхтэй ижил төстэй. Тиймээс гахай бол хамгийн тохиромжтой ксенотрансплантын амьтан. Гахайг хүмүүсийн физиологийн судалгаанд загвар болгон ашигладаг” гэж онцолсон байна. АНУ-ын Хүнс ба эмийн агентлагийн тодорхойлсноор “Ксенотрансплантаци гэдэг нь амьтны эс, эд, эрхтэн, эсвэл хүний биеийн шингэн, эс, эд, эрхтэнийг хүлээн авагчид шилжүүлэн суулгах үйл ажиллагаа юм” гэжээ. Өөрөөр хэлбэл эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг ксенотрансплантаци гэдэг. АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төвийн вэб сайтад 2005 онд хэвлэгдсэн Уэйжун Чен нарын хийсэн “Хүнээс гахайд дамждаг SARS-тэй холбоотой коронавирус” судалгааны ажилд хүнээс гахайд халдварласан өвчний талаар дурдсан байна. “Тархвар судлалын шинжилгээгээр гахайг хүний ​​гаралтай SARSCoV-ээр халдварласан. Түүнчлэн “гахайн ханиад” өвчин хүнээс гахайд дамждаг” гэжээ. АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төвийн вэбсайтад нийтлэгдсэн Р.С.Миллер нарын “Зэрлэг гахай, мал, шувуу, зэрлэг ан амьтад, хүний хооронд төрөл зүйл дамжих боломж: Хойд Америкт өвчний эрсдэлийн менежментэд үзүүлэх нөлөө” судалгаагаар “1,918 хүний ​​томуугийн вирус гахайд халдварласан. Тиймээс төрөл зүйл хоорондын өвчин халдвар дамжих нь нийгмийн эрүүл мэндэд заналхийлж байна” гэж үзжээ. Дээрх судалгаануудад хүн гахай хоёрын анатомын бүтэц төстэй, түүнчлэн гахайнаас хүнд, хүнээс гахайд өвчин халдах магадлал өндөр гэдгийг дурдсан боловч “гахай хүний үхэж болох 30 орчим өвчнийг тэсвэрлэдэг” гэдэг нь ямар нэгэн судалгаа шинжилгээгээр нотлогдоогүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

  1. Шалгасан мэдээ www.facebook.com
  2. Гахайг хордуулах боломжгүй гэх мэдээллийг олон улсын баримт шалгах төвөөс нягталж няцаасан мэдээлэл www.reuters.com
  3. АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төвийн вэб сайт дахь трихинозыг устгах зөвлөмж www.pubmed.ncbi.nlm.nih.gov
  4. Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн вэб сайт трихинеллёзын талаарх тодорхойлолт www.nczd.gov.mn
  5. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн вэб сайт дахь стрихниний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл emergency.cdc.gov
  6. АНУ-ын Хүнс, эмийн агентлагийн вэб сайт ксенотрансплантацийн талаарх тодорхойлолт www.fda.gov
  7. Турк улсын Namık Kemal Üniversitesi их сургуулийн эрдэмтэн Мехмет Ярдымшын судалгааны ажлын тайлан www.researchgate.net
  8. АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төв, “Хүнээс гахайд дамждаг SARS-тэй холбоотой коронавирус” судалгааны ажил ncbi.nlm.nih.gov
  9. АНУ-ын Биотехнологийн мэдээллийн үндэсний төв “Зэрлэг гахай, мал, шувуу, зэрлэг ан амьтад, хүний хооронд төрөл зүйл дамжих боломж: Хойд Америкт өвчний эрсдэлийн менежментэд үзүүлэх нөлөө” судалгааны ажил pubmed.ncbi.nlm.nih.gov
  10. АНУ-ын Меркийн мал эмнэлгийн сайт дахь мэдээлэл merckvetmanual.com

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document