Гадуур энтеровирусийн халдвар эрс нэмэгджээ гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

📌2022 оны 09 дүгээр сарын 13-нд Paparazzi.mn нэртэй пэйжид “Цэцэрлэг, сургууль эхэлсэн энэ үед гадуур ЭНТЕРОВИРУСын халдвар эрс нэмэгджээ. #ХӨСҮТ маш ачаалалтай ажиллаж байгаа бөгөөд энэ төрлийн вирусээр халдварласан хүүхдүүд ихээр ирэх болж ХӨСҮТ-ийн ор дүүрсэн байна. ЭНТЕРОВИРУС нь бага насны хүүхдүүдэд зонхилон тохиолддог бөгөөд хоолой залгиураар идээтэй тууралт гарах, гар хөлийн арьсаар тууралт гардаг онцлог шинж тэмдэгтэй. Уг вирусийн халдвараар өвчилсөн бага насны хүүхдэд халуурах шинж давамгай илрэх ба хэвлийгээр базалж өвдөх буюу суулгах, бөөлжих онцлог шинж тэмдгүүдийг үүсгэдэг. Тиймээс энтеровирусийн халдвараар өвчилсөн тохиолдолд яаран антибиотик хэрэглэж болохгүйг сануулья. Иймд эцэг, эх асран хамгаалагч нар бага насны хүүхдийн асаргаа, сувилгаанд онцгой анхаарч, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж, зөвлөгөөг сайн дагаж томуу томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдвараас сэргийлээрэй!” гэсэн мэдээлэл оруулсан нь 24 цагийн дотор 1,240 реакц, 289 сэтгэгдэл авч, 1,516 удаа цааш түгээгдсэн байна.

#FactCheckedByMFCC

Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

👉 09 дүгээр сарын 14-ны 12:53 цагт ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяртай холбогдож дараах мэдээллийг авлаа.
📌 “ХӨСҮТ 7 хоног бүр улсын хэмжээнд өрхөөс эхлээд бүх шатны эмнэлэгт үзүүлсэн халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдлын тоог нэгтгэж тайлан мэдээ авдаг. Энтеровирусийн халдвар байнга бүртгэгдэж ирсэн. Дунджаар 7 хоногт 50-100 тохиолдол эмнэлгийн байгууллагад хандаж үзүүлсэн байна. Хамгийн оргил үедээ 200 тохиолдол бүртгэгдсэн. Өнгөрсөн 7 хоногийн тайлангаас харахад энэ тоо огцом өсөөгүй, өмнөх оны мөн үеийнхтэй ойролцоо байна.
📌 Гэхдээ хөнгөн хэлбэрийнх байвал өрхийн эрүүл мэндийн төвөөсөө зөвлөгөө авч, гэрээр эмчилдэг. Бүр хүндрээд, тууралт газар авсан, 4-5 хоног тасралтгүй халуурсан зэрэг шинж тэмдэгтэй хүүхдийг ХӨСҮТ-д хэвтүүлэн эмчлүүлдэг.
👉 Өнөөдрийн байдлаар /2022.09.14/ нийт 25 хүүхэд энтеровирусийн халдвараар өвдөж, хэвтэн эмчлүүлж байна. ХӨСҮТ 554 ортой. Тэгэхээр ачаалал нэмэгдэж, бүх ор дүүрсэн гэх мэдээлэл худлаа юм” гэсэн хариулт өглөө.

👉2018 оны 03 дугаар сарын 27-нд ЭМЯ-ны вэбсайтад оруулсан “Энтеровируст халдвараас сэргийлэх” нэртэй ярилцлагын нэвтрүүлэгт уг өвчний шинж тэмдэг болон урьдчилан сэргийлэх талаар хөнджээ.
👉 АНУ-ын трастын хуулийг мөрдүүлэх, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах төрийн байгууллага Холбооны Худалдааны Комисс (Federal Trade Commission) дээрх Билл Акманы пирамидын луйвар гэсэн гомдлын дагуу 2014 онд Herbalife-ийг шалгахаар болсон ба 2016 онд шалгалтаа дуусгасан.
📌Уг нэвтрүүлэгт ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн төвийн эрхлэгч Б.Батсүх болон ЭМЯ-ны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс зөвлөгөө мэдээлэл авсан байна. Мэдээллийг тоймлобол:
👉 Энтеровирусийн халдварын эмнэл зүй: -85% орчим нь ямар ч шинж тэмдэггүй явцтай байдаг -12-14% нь вирусийн гаралтай хөнгөн хэлбэрийн халууралт -1-3% нь менингит, энцефалит /тархины үрэвсэл/
📌 Бүх насныхан өвдөх боловч ихэвчлэн 10 хүртэлх насны хүүхдүүд өвчилдөг. Өвчлөл хүндрэлийн 90% нь 4 хүртэлх насныхан байдаг.
📌 Хөнгөн хэлбэр: Өвчтний гар, хөл, амны салст дээр өвөрмөц цэврүүт, улаан хүрээтэй, цайвар цагаан гадаргуутай тууралт гарах, бага зэрэг толгой өвдөх шинж илэрнэ.
📌 Дунд хэлбэр: Өвчтний гар, хөл, ам, өвдөг, тохойн дээр өвөрмөц цэврүүт тууралт гарч, амны тууралт шархалсан, толгой өвдөх, бөөлжих, 38 хэмээс дээш нэг болон түүнээс дээш хоног халуурна.
📌 Хүнд хэлбэр: Өвчтний гар, хөл, ам, өвдөг, тохойн дээр өвөрмөц цэврүүт тууралт гарч, амны тууралт шархалсан, бөөлжих, 38 хэмээс дээш халуурах, толгой өвдөх шинж тэмдгүүд илрэхээс гадна хүзүүний хөшингө илрэх, ухаан алдах, даралт буурах, зүрхний хэм алдагдах, амтсгалын тоо олширох, цустай, хөөсөрхөг цэр гарах, цочимтгой, унтаа, нойрмог, гар хөл бага зэрэг саажсан байдалтай болно

👉ЭМЯ-наас бэлтгэсэн энтеровирусийн халдвараас сэргийлэх контентод дурдсанаар:
📌Заавал эмчид үзүүлж, энтеровирусийн халдвар мөн эсэхийг оношлуулна. Учир нь салхинцэцэг, улаанбурхан зэрэг тууралтын шинж тэмдэгтэй өвчинтэй төстэй. Тэдгээр нь өөр өөрийн тусгай эмчилгээтэй тул эхлээд заавал эмчид хандана.
📌Тууралтад янз бүрийн зүйл түрхэхийг зөвлөхгүй.
📌Амны хөндийг тамедины уусмалаар зайлна.
📌Тухайн вирусийн эсрэг өвөрмөц дархлаа тогтох боловч уг өвчний вирусийн өөр хэв шинжээр өвдөж болно. Өвчний эсрэг өвөрмөц сэргийлэлт, вакцин байхгүй. Гараа сайтар угааж, агааржуулалт, чийгтэй цэвэрлэгээ хийх зэргээр урьдчилан сэргийлнэ.
📌Ихэвчлэн хөнгөн хэлбэрээр илэрдэг тул 4-6 хоногтоо хүүхэд эдгэрнэ.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst