Шуурхай мэдээ: Чингис хааны онгоныг оллоо гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хэнтий аймгийн Өндөрхаан сумын нутаг дахь Онон голын ойролцоо Чингис хааны онгоныг оллоо гэх мэдээллийг түгээжээ,

Баримт шалгалтын үр дүн

Зургаар хайлт хийхэд Баруун Бэлсэгийн Хүннүгийн жирийн иргэдийн 20-р булш болохыг Монголын түүхийн тайлбар толь сайтад дэлгэрэнгүй тайлбарын хамтаар оруулжээ. Энэ нь НТӨ III- НТ II зуунд хамаарагдах “Булш оршуулгын дурсгал” төрлийн булш юм.

📌2022 оны 08 дугаар сарын 13-нд “Кино шууд үзэх 2021” нэртэй 48,982 лайктай пэйжид “Шуурхай мэдээ: Чингис хааны онгоныг оллоо гэв” гэсэн гарчигтай cat-pets.com домайн нэртэй сайтын холбоос оруулсан байна. Энэ мэдээллийг 06 дугаар сарын 28-нд мөн оруулж байсан ба tuuh.mn домайн нэртэй сайтын линк хавсаргасан байсан. 📌Tuuh.mn домэйн нэртэй сайтны холбоосыг хавсаргасан пост оруулсан нь 07 дугаар сарын 28-ны байдлаар 1.5 мянган реакц, 516 сэтгэгдэл авч, 451 удаа цааш түгээсэн байна.

📌Уг мэдээлэлд “worldnewsdailyreport.com цахим хуудаст Их Эзэн Чингис хааны онгоныг замын ажил гүйцэтгэж байсан хүмүүс олсон талаар өчигдөр мэдээлжээ. Хэнтий аймгийн Өндөрхаан сумын нутаг дахь Онон голын ойролцоо зам засаж байгаа юм байна. Энэ ажлыг гүйцэтгэж байгаа хүмүүс газар доороос олон тооны хүнийг хамтад нь оршуулсан хиргэсүүр олжээ. Тэднийг засаж янзлаагүй, маш том чулуун доор оршуулсан байна хэмээн дээрх сайтад дурджээ. Шүүх эмнэлгийнхэн болон археологичдыг олдвор олдсон газарт нэн даруй ирүүлэхээр дууджээ. Энэ хиргэсүүр 13 дугаар зууны үед буюу Их Монгол Улсын хаадынх байж болзошгүй хэмээн таамаглаж байна. Бээжингийн их сургуультай хамтарч ажиллаж буй эрдэмтдийн баг хиргэсүүрийн хамгийн дээд талд байгаа 68 шарил нь бунхныг барьсан боолуудын шарил. Дараа нь тэднийг нууцыг чанд хадгалахын тулд хөнөөсөн гэж үзэж байна. Мөн 12 морины араг яс олдсон нь Их хаанд хүндэтгэл үзүүлсэн явдал гэнэ. Бунхны эд зүйлс энд тэндгүй тарсан, ихээхэн элэгдэж хуучирсан нь голын сав гакрын доор байрласантай холбоотой байж болзошгүй юм. Онон гол 18 дугаар зуунд голдирлоо өөрчлөх хүртэл бунхан голын сав газар доор байрласан гэж үзэж байна. Өндөр биетэй эрэгтэй хүний сацуу 16 эмэгтэйн шарил олдсон бөгөөд тэдгээрийг олон мянган зоос, алт мөнгөн эд өлгийн зүйлтэй хамт оршуулсан байжээ. Эмэгтэйчүүдийн хувьд Их хааны бага эхнэрүүд байсан бөгөөд хааныг дагалдуулах зорилгоор хамт оршуулсан гэж таамаглажээ. Бунханд олон тооны хүн, мал, эд зүйл байснаас археологичид энэ хиргэсүүр Монголын их хаадын нэгт харьяалах нь гарцаагүй гэж үзэж байгаа аж. Судалгаа шинжилгээ хийсний эцэст бунханаас олдсон, өндөр биетэй эрэгтэй хүн нь 1215-1235 оны хооронд нас барсан, 60-75 настай байсныг тогтоожээ. Үүн дээр үндэслэн энэ нь Их Эзэн Чингис хааны онгон байж болзошгүй юм гэсэн таамаглал дэвшүүлжээ…” гэжээ.
👉Олон нийтийн анхаарлыг татсан гарчиг, зурагтай мэдээллийг дахин сэргээж постолж, хандалт цуглуулдаг тохиолдлуудын нэг нь Чингис хааны онгоныг оллоо гэх мэдээлэл юм.

🔍Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

1. Чингис хааны онгоны зураг биш Хүннүгийн жирийн иргэдийн булшны зураг.

📌Тус мэдээнд ашигласан фото зургийг Google image search цэсээр хайлт хийхэд Баруун Бэлсэгийн Хүннүгийн жирийн иргэдийн 20-р булш болохыг Монголын түүхийн тайлбар толь сайтад дэлгэрэнгүй тайлбарын хамтаар оруулсан байв. Энэ нь НТӨ III- НТ II зуунд хамаарагдах “Булш оршуулгын дурсгал” төрлийн булш юм.

2. Worldnewsdailyreport.com сайтад Чингис хаан нэрээр хайлт хийхэд илэрц гарсангүй

📌Энэхүү мэдээлэлд эх сурвалжаар нэрлэсэн worldnewsdailyreport.com сайтад “Chinggis Khaan” нэрээр хайлт хийхэд илэрц гарч ирсэнгүй.
👉Харин 2014 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр “Чингис хааны онгоныг оллоо гэв” гэсэн гарчигтай мэдээлэл gogo.mn сайт нийтэлсэн байв. Уг мэдээ нь worldnewsdailyreport.com сайтыг эх сурвалжаараа дурдсан бөгөөд шалгаж буй мэдээллийн эх хувилбар байна. Өөрөөр хэлбэл tuuh.mn домайн нэртэй сайт gogo.mn дэх 2014 оны мэдээллийг дахин дахин постолж хандалт цуглуулдаг байна.

3. Чингис хааны онгоныг олсон талаар хуурамч мэдээлэл цацсан талаар цагдаагийн байгууллагаас анхааруулж байв

📌2018 оны 02 дугаар сарын 23-нд “Өдрийн сонин”-ы дэргэдэх dnn.mn домайн нэртэй мэдээллийн сайтад “ЧИНГИС ХААНЫ ОНГОНЫГ ОЛСОН ГЭХ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ЦАЦЖЭЭ” гэсэн гарчигтай мэдээлэл оруулсан байна.
Уг мэдээлэлд:
👉“Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид олон нийтийн сүлжээнд цацагдсан “Археологичид Монголд Чингис хааны онгоныг оллоо” гэх мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулж үндэслэлгүй мэдээ болохыг олж тогтоосон байна.
📌Уг мэдээлэл нь 2014 оны 11 дүгээр сард Израйль улсын Тел Авив хотод төвтэй www.worldnewsdailyreport.com сайтад нийтлэгдсэнээс манай улсын нэгэн телевиз эх сурвалж авч мэдээ бэлтгэн 2015 онд үзэгчдэд хүргэж байжээ. Тухайн телевизийн бэлтгэсэн “Чингис хааны онгоныг олжээ” мэдээг 2018 оны 02 дугаар сарын 14-нд “Цуурхал” гэх нэртэй фейсбүүк хуудаст нийтэлсэн нь иргэд, олон нийтийг төөрөгдөлд оруулжээ. Цагдаагийн алба хаагчид уг асуудлыг шалгахдаа гадны эх сурвалжууд болон түүх, археологийн эрдэмтэн, судлаачидтай хамтран ажилласан бөгөөд энэхүү мэдээлэл худал болохыг эрдэмтэн, судлаачид ч баталсан байна. Иймд иргэд энэ мэтчилэн баталгаагүй, албаны эх сурвалжгүй худал, ташаа мэдээлэлд хууртахгүй байхыг анхааруулав” гэсэн байна. 4. Чингис хааны онгон одоог хүртэл олдоогүй, харин тэр үеийн археологийн олдворууд олдсон
📌1920-оод оноос эхлэн Монголчууд шинжлэх ухааны үндэстэйгээр “Нууц товчоо”-нд Чингис хаантай холбоотой газар, усыг хайж эхэлсэн байдаг тухай Археологич Ц.Цэрэндорж дурдсан байдаг. Чингисийн онгоныг олсон гэх энэхүү мэдээлэл гардаг яг баттай эх сурвалж баримт байдаггүй таамаг төдий явсаар байна. Хэнтий аймаг болон Ордос хотуудад чингисийн онгоныг байдаг тухай яриа мэдээллүүд бий. Гэхдээ Одоогоор Харин 13 -р зууны үеийн чингисийн чулууны бичиг, тэр үеийн булш, хэрэглэгдэхүүнүүд л бага багаар олдсон нь түүхэнд тэмдэглэгдсэн байна. Тухайлбал Cүхбаатар аймгийн Онгон сумын “Таван толгой” гэдэг газраас эмээлийн олонцог, гөлөм, оёо нь маш нарийн шаглагдсан, мөн энэ эмээл төмөр дөрөө, урлаг, уран дархны хувьд хосгүй нарийн олдворууд олдсон байдаг ажээ.Энэ талаар Ахмад археологич Д.Наваан дурдсан байна.

4. Чингис хааны онгон одоог хүртэл олдоогүй, харин тэр үеийн археологийн олдворууд олдсон

📌1920-оод оноос эхлэн Монголчууд шинжлэх ухааны үндэстэйгээр “Нууц товчоо”-нд Чингис хаантай холбоотой газар, усыг хайж эхэлсэн байдаг тухай Археологич Ц.Цэрэндорж дурдсан байдаг. Чингисийн онгоныг олсон гэх энэхүү мэдээлэл гардаг яг баттай эх сурвалж баримт байдаггүй таамаг төдий явсаар байна. Хэнтий аймаг болон Ордос хотуудад чингисийн онгоныг байдаг тухай яриа мэдээллүүд бий. Гэхдээ Одоогоор Харин 13 -р зууны үеийн чингисийн чулууны бичиг, тэр үеийн булш, хэрэглэгдэхүүнүүд л бага багаар олдсон нь түүхэнд тэмдэглэгдсэн байна. Тухайлбал Cүхбаатар аймгийн Онгон сумын “Таван толгой” гэдэг газраас эмээлийн олонцог, гөлөм, оёо нь маш нарийн шаглагдсан, мөн энэ эмээл төмөр дөрөө, урлаг, уран дархны хувьд хосгүй нарийн олдворууд олдсон байдаг ажээ.Энэ талаар Ахмад археологич Д.Наваан дурдсан байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document