Украины арми бүрэлдэхүүнийхээ 90 хувиа алдаж, В.Зеленский эх орноосоо дүрвэхээр АНУ-аас тусламж хүссэн гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Украины арми бүрэлдэхүүнийхээ 90%-иа алдаж, В.Зеленский эх орноосоо дүрвэхээр АНУ-с тусламж хүсжээ гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Донецкын Бүгд Найрамдах Улсын цэргийн төлөөлөгч Эдуард Басурин “Украины арми бүрэлдэхүүнийхээ ихэнхийг алдсан” гэж мэдээлж байсан. Тэрээр “Украины армийн хохирол армид орох боломжгүй шархадсан, нас барсан гээд 193,000 хүрсэн” гэж Оросын телевизийн Нэгдүгээр сувагт ярилцлага өгөх үеэрээ хэлсэн гэжээ. Одоогоор Украин ийм тооны цэргээ алдсан гэх баталгаатай эх сурвалжийн мэдээлэл байхгүй байна.

📌2022 оны 08 дугаар сарын 12-нд zarig.me вэб сайт “ШУУРХАЙ: Украины арми бүрэлдхүүнийхээ 90%-иа алдаж, В.Зеленский эх орноосоо дүрвэхээр АНУ-с тусламж хүсчээ” гэсэн гарчигтай мэдээ нийтэлжээ.

📌Тус мэдээнд “Укpaины apми ОХУ-ын цэpгийн aжиллaгaa эxлүүcэнтэй xoлбoгдyyлaн дaйны бaйдaлд шилжиж xoёp cap бoлoxoд зэвcэгт xүчнийxээ нийт бие бүpэлдxүүний 90 xyвиa aлдaж бaйлдax ямapч бoлoмжгүй бoлж, энгийн нoмxoн apд иpгэд xүүxэд эмэгтэйчүүдийгээ дaйны фpoнтoд xaлxaвч бaмбaй бoлгoн өдөp xoнoгийг өнгөpөөж бaйнa. Гaднaac xөлcний цэpэг зэвcэг теxник Нoтo ЕХ-ooc aвcaн бoлoвч ОХУ-ын тaгнyyлчдын мэдээллээp тyxaйн бaйpшилд нь пyyжингийн цoxилт өгcөнөөp гaдны xөлcний цэpэг зэp зэвcэгээ aвч чaдaxгүйд xүpcэн тaлaap Укpaины Гaдaaд xapилцaaны яaмнaac мэдээллээ. Еpөнxийлөгч В.Зеленcкий xэдэн нөxдийн xaмтaap эx opнoocoo дүpвэxээp АНУ-ааc тycлaмж xүccэнийг Итap тacc aгентлaг мэдээллээ. Пентaгoн Укpaины дэглэмийг дэмжиж, зэвcэгээp xaнгaдaг нөөц дyycч, 100 caя дoллap бyюy еpдөө 5 xoнoгийн нөөцтэй бaйгaaгaac cенaтaap 40 тэpбyм дoллapын caнxүүжилтийн acyyдaл Кoнгpеcc opyyлcaн ч дэмжигдcэнгүй. Учиp нь Укpaины дэглэмийг дэмжээд өөpийн эдийн зacгaa yнaxыг xүcэxгүй бaйгaa юм бнa. ОРТ 2022.05.14. Оpocын цэpгийнxэн өндөp нapийвчлaлтaй дaлaвчит пyyжингaap Одеcc xoтын oйpoлцoox цэpгийн ниcэx oнгoцны бyyдaл дээp xypaaж бaйpлyyлaaд бaйcaн АНУ бoлoн Евpoпын opнyyдaac Укpaинд нийлүүлcэн зэвcэг, cyм, гaлт xэpэгcлийг тyc ниcэx бyyдлын xөөpөx тaлбaйн xaмт бүpмөcөн ycтгacныг ОХУ-ын БХЯ-ны aлбaн ёcны төлөөлөгч, xoшyyч генеpaл Игopь Кoнaшенкoв мэдээлэв…Мocквa, 1мaя, РИa Нoвocти P.S. Дээpx нийтлэлтэй xoлбoгдyyлaн тoвч өгүүлэx нь: АНУ-ын зүгээc Укpaинд 33 тэpбyм дoллapын зэвcэг теxник, xүмүүнлэгийн тycлaмж үзүүлэxээp шийдвэpлэcнийг мэдэгдxээp Кoнгpеcc дaxь Төлөөлөгчдийн тaнxимын тэpгүүн,xaтaгтaй Нэнcи Пелocи Укpaинд биечлэн иpээд бaйcaн үйл явдaлтaй дaвxцyyлaн Оpocын цэpгийнxэн cүүлийн үеийн дyнд тycгaлын acap xүчтэй гипеpcoник бoлox <> дaлaвчит пyyжингaap Одеcc xoтын oйpoлцoox цэpгийн ниcэx oнгoцны бyyдaл дээp АНУ, Евpoпын opнyyдaac тээвэpлэн aвчиpcaн иx xэмжээний зэвcэг, cyм, гaлт xэpэгcэл (төpөл бүpийн зopиyлaлтын acap иx xөнөөx xүчин чaдaлтaй пyyжингyyд бoлoн тaнк эcэpгүүцэx зaлyypт пyyжингyyд, ниcэгчгүй ниcэx aппapaт гэx мэт) теxникийг xopoмxoн зyypт ycтгacaн төдийгүй тyc ниcэx бyyдлын xөөpөx тaлбaйг бүpмөcөн ycтгaж гaзpын xөpcтэй тэгшилcэн бaйнa. Энэxүү пyyжингийн нүcэp цoxилт Нэнcи Пелocи xaтaгтaйн aйлчлaлтaй яг дaвxцcaнaapaa oнцлoг юм. Оpocyyд opчин үеийн теxник, теxнoлoгийн дэвшилтэт xaмгийн xүчиpxэг зэвcгүүдийнxээ нэг бoлox гипеpcoникийг aнx yдaa бoдитoop тypшин үзэж бaйгaa нь энэ юм. Оpocыг үзэн ядax тaлaapaa нэpд гapcaн, кoнгpеccт бapaг нacaapaa cyyж, өтөлж бyй энэ xaтaгтaй Укpaинд aнx yдaa ийнxүү бүтэлгүй, ypaм xyгapcaн aйлчлaлыг xийx нь энэ. Вaшингтoнд oчиж өөpийн энэ yдaaгийн aйлчлaлыxaa үp дүнг xэpxэн тaйлaгнax нь coнин бaйнa… Ерөнхийдөө бүх юм дуусаж байна Та энэ талаар сэтгэгдлээ үлдээнэ үү” гэсэн байна.

📌08 дугаар сарын 17-ны байдлаар уг мэдээлэл Фэйсбүүкт 239 реакц, 96 коммент авч, цааш 36 удаа түгээгдэж мөн 18 группт постлогдсон байна. ✒Украин Оросын дайнтай холбоотой мэдээллийн талаар хоёр талын байр суурь, түгээж байгаа мэдээлэл зөрүүтэй байсаар байна. Мөн албан ёсны тоо баримтыг нийтэд ил байршуулахгүй, албаны эх сурвалж болох тушаал шийдвэр, хууль эрх зүйн өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл хомс байгаа тул бид тэнцвэртэй байх үүднээс дэлхийн томоохон мэдээллийн агентлагууд болон улс орнуудын төрийн байгууллагын албан ёсны сайт дахь мэдээллээс хүргэж байна.

1. Украины арми бүрэлдэхүүнийхээ 90%-ийг алдсан гэх мэдээлэл батлагдаагүй

📌Украины армийн цэргийн хохирлыг албан эх сурвалжууд тодорхой мэдээлээгүй байсан ч 06 дугаар сарын 4-нд ерөнхийлөгчийн зөвлөх Олексій Арестович Украины арми дайн эхэлснээс хойш эхний 100 өдөрт буюу 06 дугаар сарын 3-ны байдлаар 10,000 цэргээ алдсан гэж мэдээлсэн.
📌06 дугаар сарын 9-нд BBC-д Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк Украины арми өдөрт 100-200 цэргээ алдаж байгаа гэж мэдэгдсэн.
08-р сарын 9-нд тэрээр “Украины арми өдөрт 30-50 цэргээ алдаж байгаа ба цэргийн хохирол өмнөх саруудаас бага байгаа нь манай артиллери пуужин Оросын хангамжийг сүлжээг сайн онож байгаа. Цаашлаад, Орос дайны талбарт цэргүүдээ дахин хуваарилж байгаа. Эцэст нь манай цэргүүд дайсны тактикт дасан зохицож, илүү шалмаг болсон” гэж мэдээлжээ.
📌08 дугаар сарын 8-нд Донецкын Бүгд Найрамдах Улсын цэргийн төлөөлөгч Эдуард Басурин “Украины арми бүрэлдэхүүнийхээ ихэнхийг алдсан” гэж мэдээлж байсан. Тэрээр “Украины армийн хохирол армид орох боломжгүй шархадсан, нас барсан гээд 193,000 хүрсэн” гэж Оросын телевизийн Нэгдүгээр сувагт ярилцлага өгөх үеэрээ хэлсэн гэжээ. Одоогоор Украин ийм тооны цэргээ алдсан гэх баталгаатай эх сурвалжийн мэдээлэл байхгүй байна.
👉Их Британид байрлалтай Олон улсын Стратеги Судлалын Институтийн 2022 оны тайлангаар Украины байнгын армийн бие бүрэлдэхүүний тоог 196,600 гэж тэмдэглэсэн байсан бол нөөц бие бүрэлдэхүүн нь 900,000 хүнтэй гэж мэдээлжээ.
📌Харин 03 дугаар сард “ОХУ-ын 1,351 цэрэг амь үрэгдсэн” гэж мэдээлснээс хойш шинэ мэдээ танилцуулаагүй байгаа бөгөөд Оросын бие даасан мэдээллийн вэб сайт “iStories” 08 дугаар сарын хоёр дахь долоо хоногт шинэчлэн гаргасан мэдээндээ 5,107 цэрэг амь үрэгдсэн гэжээ.
☝Гэхдээ энэ тоо нь зөвхөн сошиал медиа пост болон хэвлэлийн мэдээнүүд дээр суурилсан тоо бөгөөд эцсийн, оновчтой тоо биш юм.
📌Харин 08 дугаар сарын 8-нд АНУ-ын Батлах хамгаалах яамны дэд нарийн бичгийн дарга Колин Кал “Оросын цэргийн хохиролыг 70,000-80,000 хооронд гэж таамаглаж байгаа”-гаа мэдэгдсэн. Үүнээс өмнө 07 дугаар сарын 20-нд АНУ-ын Тагнуулын Төв газрын дарга Виллиам Бернс Оросын 15,000 орчим цэрэг амиа алдаж, 45,000 орчим цэрэг шархадсан гэж тооцоолж буйгаа мэдэгдэж байсан.

2. Ерөнхийлөгч В.Зеленский хэдэн нөхдийнхөө хамт эх орноосоо дүрвэхээр АНУ-аас тусламж хүссэн гэж ИТАР ТАСС мэдээлсэн гэх мэдээлэл худал

👉Украины Ерөнхийлөгч В.Зеленский дайны үед улсаа орхин дүрвээгүй байна. 📌ОХУ-ын төрийн мэдээллийн ИТАР ТАСС агентлаг Ерөнхийлөгч Зеленксийг Украиныг орхин гарах хүссэн тухай мэдээлээгүй бөгөөд энэ тухай мэдээлэл тус агентлагийн вэб сайтад байхгүй байна.
📌ОХУ-ын арми Украинд нэвтэрсний дараах өдөр буюу 02 дугаар сарын 25-нд АНУ Ерөнхийлөгч Зеленскийг Украинаас дүрвэхийг санал болгоход татгалзсан тухай Associated Press мэдээлж байсан. Дайн эхлэхтэй зэрэгцээд түүнийг “Украиныг орхиж явсан, явж магадгүй” гэсэн мэдээллүүд интернет, сошиал медиагаар ихээхэн тархаж байсан ба тус эргэлзээ, ташаа мэдээллийг няцаах зорилгоор Зеленский өөрийн сошиал хаягуудаараа дамжуулан Киев хотод байгаагаа мэдэгдсэн видеонууд оруулж байсан.

3. Сенатаар 40 тэрбум долларын санхүүжилтын асуудал оруулсан ч дэмжээгүй гэх мэдээлэл худал

📌05 дугаар сарын 10-нд АНУ-ын Конгрессын доод танхим буюу Төлөөглөгчдийн танхимаар Украин дахь дайнтай холбоотой асуудлуудад 40 тэрбум ам.доллар зарцуулах хуулийн төсөл батлагдсан. Тус төслийг санал хураалтын үр дүнд Төлөөлөгчдийн танхимын 368 гишүүн дэмжиж, 57 гишүүн дэмжээгүй бөгөөд олонхийн дэмжлэг авч чадсанаар дээд танхим буюу Сенатаар хэлэлцэж, санал хураах болсон. Сенат төслийг 05 дугаар сарын 19-нд хэлэлцэж 86 гишүүний дэмжлэг авч, 11 гишүүн дэмжихгүй санал өгсөн.
📌Украинд тусламж олгох төсөл Конгрессын хоёр танхимаар батлагдсанаар Ерөнхийлөгч Жо Байдэн хуулийн төсөлд гарын үсэг зуран хүчин төгөлдөр болгох боломж бүрдсэн. 05 дугаар сарын 21-нд Ерөнхийлөгч Байдэн төсөлд гарын үсэг зуран Украинд тусламж олгохоор болсон. Энэ тусламж нь Украин дахь дайн эхэлснээс хойш АНУ-аас Украинд олгож буй хамгийн том тусламж бөгөөд үүний 20 тэрбум нь цэрэг, техникийн тусламж болон Украин руу явуулсан зэвсэг, техникийн нөөцийг нөхөхөд, 8 тэрбум нь эдийн засгийн тусламж, 5 тэрбум нь Украины хөдөө аж ахуйн хямралаас үүдэлтэй дэлхийн хүнсний хомсдолыг шийдвэрлэхэд, 1 тэрбумыг нь дүрвэгсэдэд туслахаар зориулах гэх мэтээр төсөвлөсөн байна.
📌АНУ нь дайн эхэлснээс хойш Украинд хамгийн их дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд Киль Институтийн 07 дугаар сарын 1-ний байдлаар цуглуулсан мэдээллээр цэрэг, зэвсгийн, хүмүүнлэгийн болон санхүүгийн гээд нийт 42 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр болсон. Харин Европын Холбоо, Их Британи нийтдээ 22 орчим тэрбум ам.долларын тусламж олгохоор болсон байна.

4. Гиперсоник пуужингаар Одесс хотын нисэх буудлын талбайг газрын хөрстэй тэгшилсэн гэх мэдээлэл төөрөгдүүлсэн


👉Гиперсоник пуужин гэдэг нь өндөр хурдтай, холын зайд ашиглагдах зориулалттай зэвсэг юм. ОХУ нь 2000-аад оны эхээс хойш энэ төрлийн зэвсгийн хөгжүүлэлтээ эрчимжүүлэн өдгөө хоёр төрлийн гиперсоник зэвсгийн хөтөлбөртэй болсон байна. Үүнд “Авангард”, “3M22 Циркон” (эсвэл Циркон) мөн “Кинжал” пуужингууд багтдаг байна. Хэдийгээр Кинжал нь ОХУ-ын бусад гиперсоник пуужингийн ангилалд багтахгүй ч Оросын зэвсгийн мэдээлэл, судалгаанд авч үзэхдээ хамруулдаг байна. Кинжал пуужинг МиГ-31, Ту-22М3 зэрэг байлдааны онгоцнуудад суурилуулдаг ба 1,500-2,000 км зайд харвах боломжтой, 4,900 км/цагаас 12,350 км/цаг хүртэл хурдалж чаддаг байна.

📌Одесс хотын нисэх буудал анх 04 дүгээр сарын 30-нд халдлагад өртсөн.

Энэ талаар 05 дугаар сарын 01-нд болон 03-нд ОХУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч, хошууч генерал Игор Конашенков “Оникс” пуужингаар Одесс хотын нисэх буудлын хөөрөх зурвасыг сүйтгэж, АНУ, Европын орнуудаас ирсэн зэвсэгийг утсгасан” гэж мэдээлсэн.

📌Пуужин харвасан өдөр Одесс хотын зөвлөл Телеграм хуудсаараа дамжуулан хотын нисэх буудлын хөөрөх зурвас сүйтгэгдэж, ашиглагдах боломжгүй болсон гэж мэдээлсэн.

👉Дээрх дайралтад гиперсоник пуужин биш “Оникс” гэх өндөр нарийвчлалтай пуужин харвасан гэж Конашенков мэдэгдсэн.

👉Харин Одесс мужийн цэргийн захирагч Максим Марченко Крымээс Одесс руу Бастион пуужин харваж довтолсон гэж мэдэгдсэн.

📌Бастион нь мөн адил гиперсоник пуужин биш бөгөөд хөдөлгөөнт, газраас газарт довтлох зориулалттай пуужин хөөргөх систем юм. Тус системд Оникс пуужинг суурилуулан хөөргөх боломжтой байдаг. ОХУ 2015 онд Крымд энэ пуужингийн системийг суурилуулж байсан. Оникс нь 300 км зайд харвах чадвартай ба 750 м/сек хүртэл хурдлах чадвартай байдаг байна.

📌ОХУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч, хошууч генерал Игор Конашенков 05 дугаар сарын 1-ний мэдээлэлдээ Одесс дахь нисэх буудалд байсан АНУ, Европын Холбооноос ирсэн зэвсэг, техникүүд устсан гэж мэдээлсэн.

📌Харин Одесс мужийн цэргийн захиргаанаас нисэх буудлын зурвас хэрхэн довтолгоонд өртсөн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд АНУ, Европын Холбооноос ирсэн зэвсэг, техникүүд устсан гэсэн мэдэгдэл Украины талаас хийгээгүй. Мөн тус халдлагаас 8 өдрийн дараа буюу 05 дугаар сарын 7-нд Одесс хотын байрлалуудад 6 пуужин дэлбэрсэн бөгөөд 4 нь тавилганы үйлдвэрийг онож, 2 нь хотын нисэх буудал дахь хөөрөх зурвас болон удирдлагын төвийг оносон байна.

5. Энэ пуужингийн цохилт Нанси Пелосигийн айлчлалтай давхацсан гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

📌АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нанси Пелоси 05 дугаар сарын 1-нд Украинд урьдчилж мэдээлээгүй, гэнэтийн айлчлал хийсэн. Тэрээр Төлөөлөгчдийн танхимын зарим гишүүдийн хамт Украинд айлчлан Ерөнхийлөгч Зеленксийтэй уулзсан ба Киевт 3 цаг орчим хугацаанд айлчлан, дараа нь Польшийн Ерөнхийлөгч Дудатай уулзахаар Варшав руу хөдөлсөн.
📌Одесс хотын нисэх буудал 04 дүгээр сарын 30-нд халдлагад өртсөн бол Төлөөлөгчдийн танхимын дарга Нанси Пелоси маргааш нь буюу 5-р сарын 1-нд Украинд айлчилсан. Түүний айлчлалын төлөвлөгөөг олон нийтэд мэдээлээгүй.

6. Тус цохилт нь Оросын гиперсоник пуужингийн анхны туршилт болсон гэх мэдээлэл худал

📌03 дугаар сарын 19-нд буюу Нэнси Пелосигийн айлчлалаас өмнө хошууч генерал Игор Конашенков “Кинжал” гиперсоник пуужинг баруун Украины Ивано-Франкивскийн Делятин тосгон дахь газар доорх “зэвсэгт, пуужин”-гийн агуулахыг устгахаар ашигласан гэж мэдэгдсэн.
📌Энэ нь Украин дахь дайн эхэлснээс хойш Оросын зүгээс хамгийн анхны удаа гиперсоник пуужинг ашигласан явдал болсон гэж байсан ч мөн баталгаатай мэдээлэл биш гэдгийг ВBC онцолж байжээ.
👉Одесс хотын нисэх буудлын хөөрөх зурвасыг сүйтгэсэн пуужингийн довтолгоо нь гиперсоник пуужингийнх биш харин Оникс пуужингийнх гэж ОХУ-ны зүгээс мэдээлсэн тул гиперсоник пуужингийн анхны туршилт биш гэдэг нь батлагдаж байна.
📌Оросын арми Кинжал зэрэг пуужинг Украин дахь дайнд хэд хэдэн удаа ашигласан мэдээ байгаа ба хамгийн сүүлд буюу 08 дугаар сарын 7-нд Ві́нницька муж дахь цэргийн байгууламжийг Кинжал пуужингаар оносон гэж Украины Агаарын хүчин фэйсбүүк хуудастаа мэдээлжээ. Мөн 05 дугаар сарын 28-нд Баренцын тэнгист байсан Оросын сөнөөгч усан онгоц Адмирал Горшковоос Циркон гиперсоник пуужинг Цагаан тэнгис рүү харван туршсан гэж мэдээлжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document