Галт тэрэг замаас гарч 17 хүн амиа алдлаа гэх мэдээлэл төөрөгдүүлсэн 👉Линк дээр дарж, сайт руу орохгүйгээр мэдээллийг нягтлах арга

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Галт тэрэг замаас гарч 17 хүн амиа алдлаа гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Мэдээллийн бодит үнэнийг мэдэхийн тулд зайлшгүй сайт руу орж унших шаардлагатай үед хэрхэн хялбар аргаар мэдээллийг нягталж болох жишээг доорх баримт шалгалтаас уншаарай.

📌2022 оны 08 дугаар сарын 8-нд Mongolia Mongol нэртэй хэрэглэгчийн хаягаас “ШУУРХАЙ НОЦТОЙ OCOЛ ГАРЛАА” гэсэн тайлбартай, “XAPAMCAЛТАЙ : Гaлт тэpэг зaмaac гapч, 17 xүн aмиa aлдлaa Xaaнаас хаа хүрч байсан болох чиглэл нь ……. – …… байжээ” гэсэн гарчигтай zarig.me домайн нэртэй сайтын холбоосыг хасваргасан пост оруулсан нь 08 дугаар сарын 11-ний байдлаар 1250 реакц, 356 сэтгэгдэл авч, 96 удаа цааш түгээн идэвхжүүлсэн байна.
📌Уг холбоосыг дарж сайт руу ороход “Ta бүхэнд нэгэн xapaмсaлтай мэдээ хүргье. Иpaнд өнөөдөp зopчигч тээвpийн гaлт тэpэг зaмaac гapcны yлмaac 17 xүн aмиa aлджээ. Тyc yлcын зүүн xэcэгт бoлcoн энэxүү ocлын yлмaac 50 xүн гэмтэж бэpтcэн бaйнa. Тaбac xoтын oйpoлцoo гaлт тэpэг зaмaac гapcaн гaзapт aвpaгч нap aжиллaж бaйгaa aж. YJC aгентлaгийн мэдээлcнээp Мешxедээc Йезд xoт pyy явж бaйcaн гaлт тэpэг экcкaвaтopтoй мөpгөлдcөн бaйнa” гэсэн мэдээ байна.


👉Хандалт авах зорилготой мэдээллийн нэг шинж чанар нь сайт дахь мэдээлэл нь гарчиг дахь агуулгаасаа өөр, эсвэл гарчиг нь төөрөгдүүлсэн шинж чанартай байдаг.
📌Уг мэдээлэл дэх зургаар хайж үзэхэд Иранд 06 дугаар сарын 8-нд болсон осол бөгөөд Ираны төв хэвлэл болон олон улсын мэдээллийн агентлагууд энэ талаар мэдээлж байжээ.
👉Мэдээллийн бодит үнэнийг мэдэхийн тулд зайлшгүй сайт руу орж унших хэрэгтэй болдог, хуурамч, ташаа мэдээллээр хандалт авах зорилгыг хангасаар байгаа энэ тохиолдолд хэрхэн хялбар аргаар мэдээллийг нягталж болох жишээг хүргэе.

1. Зургаар хайх

📌Зургаар хайх арга нь мэдээллийн бодит байдлыг нягтлах хамгийн эхний алхам. Заавал сайт руу дарж ороод Иранд болсон явдал гэдгийг уншихаас өмнө дараах аргыг хэрэглээд үзээрэй.
👉Компьютерээс энэ мэдээллийг харж байгаа бол маусын курсорыг зураг дээр аваачаад, баруун товчийг дарж, Search image with Google Lens сонголтыг дарахад уг зураг ашигласан мэдээллүүд гарч ирнэ. 06 дугаар сарын 8-нд Иран улсын зүүн хэсэгт энэхүү осол болсон бөгөөд тус улсын төв хэвлэл isna.ir сайтад цуврал мэдээлэл гарсныг харж болно.
👉Утсаар цахим орчинд орж байхдаа энэ мэдээллийг харсан бол SS /скрийн шот/ хийж мэдээллийн зургийг аваад, google lens апп руу оруулж харж болно. Мөн илэрцүүд дундаас бодит мэдээллийг олж авах боломжтой. Уг аппликейшныг утсандаа тохирсон үйлдлийн системийг ашиглан татаж аваарай. /холбоосыг хавсаргав/

2. Агуулгаар хайх

📌Зургаар хайгаад хангалттай мэдээлэл авч чадаагүй бол дараагийн алхам нь агуулгыг илэрхийлсэн түлхүүр үгээр google-д хайлт хийж үзэх аргыг хэрэглэж болно. Энэ мэдээлэлд “галт тэрэг замаас гарч 17 хүн нас барсан” гэх өгүүлбэрээр хайлт хийхэд зурагтай тохирох илэрц гарч ирсэнгүй. Тиймээс “train” /галт тэрэг/, “derailment” /замаас гарах/ гэсэн үгээр хайлт хийхэд мэдээлэлд ашигласан зурагтай нийтлэл, мэдээ гарч ирж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document