ШУУРХАЙ : Рocнефть Мoнгoлд кoлoнкyyдaa нээхээр чaнapтaй шaтaxyyныг 750-1000 төгpөгөөp бopлyyлax caнaл тaвив гэх мэдээлэл #ХУДАЛ

[ХУДАЛ] 📌2022 оны 08 дугаар сарын 6-нд Durvun Berkh нэртэй хэрэглэгчийн хаягаас “Сүр хүчит Монголын төлөө” нэртэй паблик группэд “ШУУРХАЙ : Рocнефть Мoнгoлд кoлoнкyyдaa энэ оны сүүлээр нээхээр чaнapтaй шaтaxyyныг 750-1000 төгpөгөөp бopлyyлax caнaл тaвив” тайлбартай, zarig.me домайн нэртэй сайтын линкийг хавсаргасан пост оруулсныг 241 реакц, 55 сэтгэгдэл, 45 шэйрээр идэвхжүүлсэн байна. Харин холбоосоос сайт руу орж CrowdTangle хэрэглүүрээр тархалтыг шалгахад нийт 33 пэйжээр хуваалцсан нь 13,210 хариу үйлдэл авсан байна. Үүнээс 10,277 реакц, 1,305 сэтгэгдэл өгч, 1,631 удаа цааш хуваалцсан байна.

📌Уг сайт дахь мэдээлэл найруулгын алдаатайгаас гадна үг үсгийг том жижгээр бичсэн зэрэг нь мэдээлэлд эргэлзэх анхдагч шалтгаан юм. Мэдээллийн хэсгээс агуулгыг бичсэн хэлбэрээр нь сийрүүлбэл, постод, “OPOC улсын pocнефть Мoнгoлд кoлoнкyyдaa нээж чaнapтaй шaтaxyyныг 750-1000 төгpөгөөp бopлyyлax caнaл тaвив. pocНЕФТЬ-ИЙН МoНГoЛД caЛБapyyДaa НЭЭx caНaЛЫГ apД ТҮМЭН 1000 xyВИap ДЭМЖИЖ БaЙНa!” гэх мэтчилэн бичжээ.

#FactCheckedByMFCC

🔍Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

📌Мэдээллийн дагуу google-д “Роснефьт”, “Засгийн газар” гэсэн түлхүүр үгээр төрийн байгууллагуудын сайтад өнгөрсөн 07 дугаар сараар сонголт хийж ахисан түвшний хайлт хийхэд хоёр мэдээлэл гарч ирсэн нь “2022 он дуустал Аи-92 автобензиний үнийг тогтвортой байлгана”, “Газрын тосны зарим бүтээгдэхүүний гаалийн болон онцгой албан татварыг тэглэх хугацааг сунгалаа” гэсэн Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаарх мэдээлэл байв. Энд Роснефть манай улсад ШТС-аа оруулж ирэх талаар санал тавьсан ямар ч агуулга байхгүй байна.

📌ОХУ дахь шатахуун түгээх станцуудын байршил, үнийг мэдээлдэг benzin-рrice.ru албан ёсны вэбсайт дээр 08 дугаар сарын 2-ны байдлаар Монгол улстай хил залгаа орших Улаан-Үүдэд АИ92 автобензиний үнэ 48.05 рублийн үнэтэй байна гэжээ. Энэ нь Монголбанкны 08 дугаар сарын 8-ны өдрийн хаалтын ханшаар рубль 52.77 төгрөгтэй тэнцэж байгаагаар тооцоолоход 2,535 төгрөг болж байна.
👉Зах зээлийн ханш ийм байхад ОХУ-аас Монгол Улсад нэг литр бензиныг 750-1000 төгрөгөөр худалаалах ямар ч боломжгүй юм.


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn appeals@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst