Фужянь мужид түгшүүрийн дохио дугарсан гэх мэдээлэл #ХУДАЛ

[ХУДАЛ] 📌2022 оны 8-р сарын 2-нд “Eguur News” нэртэй Facebook пэйжээс “БНХАУ-ын зүгээс Фужянь мужид түгшүүрийн дохио дугарчээ” гэсэн агуулгатай бичлэг оруулжээ. Уг бичлэг 2022.08.03 өдрийн 16:00 цагийн байдлаар 26 риакц авсан бөгөөд нийт 2.8 мянган удаагийн үзэлттэй байна.

#FactCheckedByMFCC

🔍Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

📌Олон улсын баримт шалгагчдын сүлжээ (International Fact Checking Network)-ний гишүүн, Taiwan FactCheck Center 2022 оны 8-р сарын 3-нд уг бичлэгт баримт шалгалт хийж нийтэлсэн. Бичлэгт харагдаж байгаа "Жиажя худалдааны төв", "Аавын будаатай гоймонтой шөл" зэрэг онцлох хаягаар Google Map дээр хайж үзэхэд бичлэг дэх байршил Фужиан биш, Шинэ Тайбэй хотын Шинжуан дүүргийн Жүнган замын ойролцоо болохыг тогтоосон. /Холбоосыг хавсаргав/

📌Фужянь мужийн иргэний агаарын довтолгооноос хамгаалах албаны вэбсайт болон Xiamen.com сайтыг шалгаж үзэхэд 8-р сарын 2-ны орой агаарын довтолгооноос хамгаалах аюулаас хамгаалах сэрэмжлүүлэг өгсөн тухай ямар ч мэдэгдэл, мессеж байгаагүй.
📌Мөн Taiwan FactCheck Center Фужянь мужийн Фужоу хотод амьдардаг тайваньчуудаас уг мэдээллийг баталгаажуулж, тодруулсан байна. 8-р сарын 2-ны орой Фужоу, Шямэнь хотын иргэдэд ямар ч иргэний хамгаалалтын сэрэмжлүүлэг мэдээ ирээгүй, сэрэмжлүүлэг сонсоогүй байна.


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst