Тоёота-гийн эзэн болох хүн хайж байна гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Сэтгэгдэл бичсэн хүмүүст цоо шинэ автомашин бэлэглэнэ гэх мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Үйлдэлд уриалсан шинжтэй мэдээлэл, зар гарч ирвэл холбоосоор дарж орж, утасны дугаар, и-мэйл хаяг, регистрийн дугаар зэрэг хувийн мэдээллээ хуваалцахгүй байхыг зөвлөж байна.

2022 оны 8-р сарын 1-нд “Toyota Hilux, Club” гэсэн нэртэй фейсбүүк пэйжид “Сайн байцгаана уу, бид 2022 оны Toyota Hilux-ийн шинэ эзэн болох хүнийг хайж байгаа бөгөөд 8-р сарын 3-аас өмнө “me” гэж бичдэг хүнд өгөх болно. Бид сонгогдсон хүмүүстээ гэрт нь хүргэж өгөх болно! Бид сонгогдсон хүмүүстэй шууд холбогдох болно! Мөн энд нэрээ бүртгүүлээрэй. https://tinyurl.com/Toyotahiluuxclub Боломжоо бүү алдаарай, амжилттай бүртгүүлээрэй!” гэх тайлбартайгаар автомашины зургуудыг хавсаргажээ. Мөн уг постын доор сэтгэгдэл бичсэн хүмүүст “Сайн байна уу Enebish Lojoo Энэ шагналыг авах гол нөхцөл бол та энэ нийтлэлийг өөрийн Facebook-ийн 15 бүлэгт хуваалцах ёстой бөгөөд үүнийг хийсний дараа бид хэдхэн цагийн дараа таны оролцоог баталгаажуулах болно. Баярлалаа” гэж хариулсан байна. 2022 оны 08 дугаар сарын 2-ны өдрийн 15:00 цагийн байдлаар 603 реакц, 3.9 мянган сэтгэгдэл авч, 12 мянган удаа хуваалцсан байна.

1. Үйлдэлд уриалсан, спам сайтын холбоос хавсаргасан байна

📌Постын сэтгэгдэл хэсэгт хавсаргасан холбоосоор ороход “Та зөвхөн манай санал асуулгын өгөгдлийг бөглөх эсвэл шагналыг хүргэх процессын програмыг татаж авахад хангалттай” гэж бичсэн байна. Уг бичвэр нь найруулгын алдаатай, программаар орчуулсан гэдгийг анзаарч болно. Судалгааг бөглөсний дараа “Cricket Start – Follow the game” гэсэн нэртэй Google өргөтгөл татаж авах сонголт гарч ирнэ. Энэ нь сугалаа, азтан шалгаруулна гэх мэт сэдлээр тус өргөтгөлийг татаж авахад хүргэж байгаа бөгөөд, үйлдэлд уриалсан шинжтэй ба ийм төрлийн мэдээлэл, зар гарч ирвэл холбоосоор дарж орж, утасны дугаар, имэйл хаяг, регистрийн дугаар зэрэг хувийн мэдээллээ хуваалцахгүй байхыг зөвлөж байна.

2. 2022 оны 8-р сарын 1-нд шинээр нээсэн, хуурамч пэйж

📌“Toyota Hilux, Club” гэх пэйжийн үндсэн мэдээлэл хэсэг буюу “about” хэсгээс 2022 оны 8-р сарын 1-нд нээсэн гэдгийг нь харж болно. Мөн тайлбар хэсэгт оруулсан текст болон сэтгэгдэл нь найруулга зүйн алдаатай, шагнал авахын тулд заавал олон группд хуваалцахыг хүссэн байгаа зэргээс нь хандалт авах зорилготой, хуурамч пэйж гэдгийг нь мэдэж болно.
✅Toyota-гийн @toyota.mongolia гэсэн username-тэй “Toyota Mongolia” албан ёсны пэйж нь 46,718 дагагчтай бөгөөд “About” хэсэгтээ ерөнхий мэдээллээ оруулсан байгааг хавсралтаар оруулсан зургаас харна уу. /Холбоосыг хавсаргав/

👆Нэмэлт зөвлөгөө:

Ямар нэг хэлбэрээр азтан боллоо, хонжвороо энд дарж аваарай гэсэн тайлбартай холбоос дээр дарж орохоосоо өмнө баталгаатай эсэхийг нь заавал шалгаарай. Ямар нэг үйлдэлд уриалсан, мөнгөн хонжвор хожлоо гэсэн агуулгатай мэдээллүүд ихэвчлэн спам байдаг тул хувийн мэдээллээ алдахаас сэргийлж, дарж орохгүй, цааш түгээхгүй байхыг зөвлөж байна. Мэдээлэлд хартай, хариуцлагатай байя.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document