Буцахгүй санхүүжилт олгож байна гэх мэдээлэл #ХУДАЛ

[ХУДАЛ] 2022 оны 7-р сарын 15-нд “Nathalie Pommier” нэртэй Facebook хаягаас “Монголын Багш Нарын Холбоо” гэсэн нээлттэй группд “Европын банк Голомттой хамтран буцахгүй санхүүжилт олгоно” гэх агуулгатай мэдээлэл түгээжээ. Уг мэдээллийг 7-р сарын 12-ноос эхлэн өөр хаягуудаас “Дундговь аймгийн нэгдсэн ЗАР мэдээ”, “Ачаа тээвэр групп achaa teever” гэх мэт Facebook группуудэд түгээж эхэлсэн байна. Олон нийтийг төөрөгдүүлж, мөнгөн хохирол учруулах эрсдэлтэй хуурамч мэдээлэл учраас баримт шалгалт хийх шаардлагатай гэж үзэв.
📌Уг постод “БУЦАХГҮЙ САНХҮҮЖИЛТ. Өнөөдрөөс 7-р сарын 30 хүртэл Европын банк ГОЛОМТ-той хамтран шаардлагатай бүх хүмүүст 0%-ийн хүүтэй татаас олгохоор төлөвлөж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй хувийн мессежээр холбогдоно уу
Хэрэв та энэхүү буцаан олгогдохгүй санхүүжилтийг авах эрх хараахан болоогүй бол над руу шууд мессеж бичнэ үү (Facebook эсвэл Messenger)” гэж бичжээ.

#FactCheckedByMFCC

🔍Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

📌Google Image Search буюу зургаар хайлт хийх аргаар уг постод оруулсан зургийг шалгаж үзэхэд буцахгүй санхүүжилт гэх агуулгатай ямар ч хамааралгүй зураг гэдгийг харж болно. Харин 2022 оны 12-р сарын 22-нд arslan.mn сайтад нийтлэгдсэн “НӨАТ-ын 500 сая төгрөгийн супер азтаны шагналыг гардууллаа” гэсэн агуулгатай фото нийтлэлийн зураг юм. /Холбоосыг хавсаргав/

📌Европын сэргээн босголт, хөгжлийн банкны вебсайт дахь мэдээ, мэдээллийг мөн шүүж харахад 7-р сарын 12-22 хүртэл “Европын банк ГОЛОМТ-той хамтран шаардлагатай бүх хүмүүст 0%-ийн хүүтэй татаас олгоно” гэсэн агуулгатай ямар ч албан ёсны мэдэгдэл байхгүй байна. /Холбоосыг хавсаргав/

✅2022 оны 7-р сарын 12-нд Дундговь аймаг дахь цагдаагийн газар дараах сэрэмжлүүлгийг Facebook хуудсандаа нийтэлсэн. Уг сэрэмжлүүлэгт “ЦАГДААГИЙН ГАЗРААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА Цахим орчин, олон нийтийн сүлжээнд бусдын зураг, нэрийг ашиглан "Зээл, тусламж олгоно", "Буцахгүй санхүүжилт" гэх хуурамч зар байршуулж иргэдийг төөрөгдөлд оруулж барьцаа, шимтгэл авах нэрээр залилах гэмт хэрэг үйлдэж байгаа тул иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж энэ төрлийн зар, сурталчилгаанд итгэж залилах гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг Цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна” гэжээ. /Холбоосыг хавсаргав/

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst