Менингит өвчин тapxaж бaйгaaтaй xoлбoгдуулaн иpгэн бүpт 700,000 oлгoж түp xугaцaaнд xөл xopиx xэpэгтэй гэх мэдээлэл #ХУДАЛ

[ХУДАЛ] 2022 оны 3-р сарын 16-нд “zuvlum.life” нэртэй вебсайтад Менингит өвчин тapxaж бaйгaaтaй xoлбoгдуулaн иpгэн бүpт 700,000 oлгoж түp xугaцaaнд xөл xopиx xэpэгтэй” гэсэн агуулгатай мэдээ оруулжээ. Энэ мэдээллийг 07 дугаар сарын 2-ноос эхлэн “Нарантуул захын худалдааны групп”, “E barimt зөвлөгөө” зэрэг пэйжээр дахин түгээж эхлээд байна.

CrowdTangle хэрэглүүрээр шалгаж үзэхэд 2022.07.06 өдрийн 15:11 цагийн байдлаар нийт 12,877 хандалт авснаас 8,484 реакц, 4,789 сэтгэгдэл авч, 240 удаа цааш хуваалцжээ. 📌Уг нийтлэлд “Oдoo менингит өвчин тapxaж бaйгaaтaй xoлбoгдуулaн иpгэн бүpт 700,000 oлгoж түp xугaцaaнд xөл xopиx xэpэгтэй бaйнa. 700,000 төгpөг aвч xүүxдийн мөнгөө 200,000 бoлгoxыг дэмжиж бaйвaл дoop сaнaлaa өгөөpэй. Зaсгийн гaзpaaс xөл xopиoны xугaцaaнд иpгэн бүpд 300,000 төгpөгийн дэмжлэг oлгoxoop шийдвэpлэсэн” гэжээ.

#FactCheckedByMFCC

🔍Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

✅Статистикийн мэдээллийн сангийн 2022 оны 5-р сарын мэдээллээр Улаанбаатар хотод менингитийн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд хөл хорио тогтоох хэмжээнд хүрээгүй. Английн Менингитийн Судалгааны Сангийн нийт 203 орны 2000-2020 он хүртэлх өгөгдлийг нэгтгэсэн үзүүлэлтээр Монгол Улсын менингитийн өвчлөлийн эрсдэлийн түвшин харьцангуй бага буюу 120-д эрэмбэлэгдэж байна.
✅Менингит өвчний тухай Английн Эрүүл мэндийн үйлчилгээний сайтад оруулсан мэдээлэлд “Менингит нь тархи, нугасны эргэн тойрон дахь хамгаалалтын мембраны өвчлөл юм. Хэн ч өвчлөх магадлалтай боловч ихэвчлэн нялх хүүхэд, бага насны хүүхэд, өсвөр насныханд тохиолддог. Менингит өвчнийг хурдан эмчлэхгүй бол хурдан хүндрэх тохиолдол байдаг” гэжээ. /Холбоосыг хавсаргав/
✅Мөн ДЭМБ-ын сайтад “Менингококк, пневмококк, ‘Haemophilus influenzae’ зэрэг менингит үүсгэдэг ихэнх бактери нь хүний хамар, хоолойноос агаар дуслын замаар эсвэл хоолойн шүүрлээр дамжин хүнээс хүнд дамждаг. В бүлгийн стрептококк нь ихэвчлэн хүний гэдэс, үтрээнд байдаг бөгөөд төрөх үед эхээс хүүхдэд дамжих боломжтой. Вакцинжуулалт нь менингит өвчнөөс урт хугацаанд урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм. Антибиотикийг мөн менингококк болон В бүлгийн стрептококкийн өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй хүмүүс хэрэглэхэд үр дүнтэй” гэж бичжээ.

✅2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн Засгийн газрын 93-р тогтоолын дагуу “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж байгаатай холбогдуулан иргэдийг вакцинжуулах, тэдний орлого, дархлааг дэмжих зорилгоор Монгол Улсын иргэн бүрт 300,000 (гурван зуун мянга) төгрөгийн мөнгөн дэмжлэгийг нэг удаа олгосугай” гэж заасан. Гэхдээ энэ нь менингит өвчинтэй холбоогүй, Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан гаргаж байсан шийдвэр юм. Мөн Засгийн газраас 700,000 төгрөг олгоно гэсэн шийдвэр аль ч шатанд яригдаагүй. /Холбоосыг хавсаргав/

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst