2022 оны 7-р сарын 1-ээс Монгол Улсаас БНХАУ руу зорчих иргэд ямар нэгэн тусгаарлалт хийхийг албан ёсоор зогсоосон гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

2022 оны 7-р сарын 1-ээс Монгол Улсаас БНХАУ руу зорчих иргэд ямар нэгэн тусгаарлалт хийхийг албан ёсоор зогсоосон гэх агуулга бүхий мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Өмнө нь 14 хоногийн хугацаанд эмнэлгийн хяналтад тусгаарлалтад орсны дараа 7 хоног гэрийн тусгаарлалтад байдаг байсан хугацааг 7 хоног эмнэлгийн хяналтад, үүний дараа 3 хоног гэрийн тусгаарлалтад ордог байхаар зохицуулсан байна.

2022 оны зургадугаар сарын 30-нд Todmedee.mn нэртэй 166 мянган дагагчтай Facebook пэйжид “БНХАУ Монгол улстай зорчих хөдөлгөөнөө 2022.07.01-нээс нээж байгаагаа мэдэгджээ” гэх мэдээлэл оруулсан нь 07 дугаар сарын 1-ний байдлаар 209 реакц, 23 сэтгэгдэл авч, 55 удаа цааш түгээсэн байна.
📌Уг постод БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яамны албан бланк дээр 26/2022 дугаар тавьж, “Тодорхойлолт” гэсэн гарчиг өгсөн дараах утгатай бичгийн зургийг хавсаргасан байна. “БНХАУ-ын засгийн газрын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн гаргасан тогтоолын дагуу 2022 оны 7 дугаар сарын 1-ээс эхлэн Монгол Улсаас БНХАУ руу зорчих иргэд ямар нэгэн тусгаарлалт хийхийг албан ёсоор зогссоныг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

1. Шинэчилсэн журмаар “7 хоног эмнэлгийн хяналтад, 3 хоног гэртээ тусгаарлах” болгож өөрчилсөн

📌Шалгаж буй мэдээлэлд “БНХАУ-ын засгийн газрын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн гаргасан тогтоол” гэж дурдсан, албан ёсны нэршлээрээ “БНХАУ-ын Цар тахлаас урьдчилсэн сэргийлэх, хянах төрийн зөвлөлийн хамтарсан механизмаас гаргасан 9 дахь удаагийн урьдчилан сэргийлэх, хянах төлөвлөгөө”-нд бага, дунд, их эрсдэлд бүсүүдийн хооронд тусгаарлалт, хяналтын механизмын зохицуулалтыг оруулсан.
👉Тухайлбал, өмнө нь 14 хоногийн хугацаанд эмнэлгийн хяналтад тусгаарлалтад орсны дараа 7 хоног гэрийн тусгаарлалтад байдаг байсан хугацааг 7 хоног эмнэлгийн хяналтад, үүний дараа 3 хоног гэрийн тусгаарлалтад ордог байхаар зохицуулсан байна.

2. Эрүүл мэндийн код бөглөхөд анхаарах зохицуулалтууд:

📌БНХАУ-аас Монгол Улсад суугаад Элчин Сайдын яамны Консулын болон Хилийн чанад дахь Хятад улстай харилцах албанаас энэ мэдээлэл ташаа болохыг мэдэгдээд тус албан тоотод дурдсан “Хятад улс руу зорчих иргэдийн эрүүл мэндийн код/эрүүл мэндийн мэдүүлгийн хуудас авахад тавигдах журмын шинэчилсэн хувилбар”-ыг 2022 оны 6-р сарын 30-ны 22:16 минутад хуваалцсан байна.
Үүнд:
👉БНХАУ руу зорчих хүн нислэгээс 48 болон 24 цагийн өмнө 2 удаа PCR шинжилгээ өгч сөрөг хариу авсан байх,
👉Хэрэв ойрын хавьтал болсон, эсвэл хариу нь тодорхойгүй гарсан бол онгоцонд суухаас өмнө 5 хоног эрүүл мэндийн хяналтад байж, өдөр бүр хяналтын хуудас бөглөөд хэвийн бол нислэгт багтах,
👉Халдвар авсан иргэд эдгэсэнээс хойш 14 хоногийн дараа онгоцонд сууж болно. Ингэхдээ онгоцонд суухаас 14 хоногийн өмнө хоорондын хугацаа нь 24 цагийн зайтай шинжилгээний сөрөг хариу бүхий тодорхойлолтыг илгээх,
👉Хятад, Монгол хоёр улсаас олгосон вакцины гэрчилгээг хүчинтэйд тооцох зэрэг зохицуулалтыг оруулж өгсөн байна. /дэлгэрэнгүйг холбоосоор орж үзээрэй/


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document