Иргэд 3%-ийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах боломжтой гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

2022 оны зургадугаар сарын 22-ны өдөр facebook платформ дахь “Мэдээлэл” гэх хуудсанд medleg.me сайтын холбоос бүхий “Шуурхай: Иргэд 3 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах боломжтой” гарчигтай мэдээлэл нийтлэгджээ. Энэхүү мэдээллийн цахим орчин дахь нийт хандалтыг crowdtangle хэрэглүүрээр шалгаж үзэхэд Зөвлөгөө, Brand eshop, Gobillionaires, Сошиал медиа зэрэг нэр бүхий хуудсуудад 2022 оны 4-р сарын 28-ны өдрөөс эхлэн нийт 13 удаа нийтлэгдсэн ба нийт 1912 хариу үйлдэл авчээ.

Баримт шалгалтын үр дүн

2022 оны зургадугаар сарын 22-ны өдөр facebook платформ дахь “Мэдээлэл” гэх хуудсанд medleg.me сайтын холбоос бүхий “Шуурхай: Иргэд 3 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах боломжтой” гарчигтай мэдээлэл нийтлэгджээ. Энэхүү мэдээллийн цахим орчин дахь нийт хандалтыг crowdtangle хэрэглүүрээр шалгаж үзэхэд Зөвлөгөө, Brand eshop, Gobillionaires, Сошиал медиа зэрэг нэр бүхий хуудсуудад 2022 оны 4-р сарын 28-ны өдрөөс эхлэн нийт 13 удаа нийтлэгдсэн ба нийт 1912 хариу үйлдэл авчээ.

📌Энэхүү мэдээлэлд “Засгийн газраас нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийг дэмжих зорилтын хүрээнд дараах бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгажээ. Үүнд: Нэг: “Эрүүл мэндээ хамгаалах эдийн засгаа сэргээх арван их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-ний хүрээнд орон нутагт бизнес эрхлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх иргэн, аж ахуйн нэгжүүдэд 1 хувийн хөнгөлөлттэй зээл олгох бөгөөд зээлийн хүүгийн зөрүүг татаас хэлбэрээр төсвөөс санхүүжүүлнэ” гэжээ. Цаашлаад, “Дээрх бодлогын арга хэмжээг цогцоор шийдвэрлэх, хөдөө, орон нутагт шилжин суурьших иргэдийг орон сууцны бодлогоор дэмжих зорилтын хүрээнд орон нутагт, анх удаа орон сууц худалдаж авсан иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 50 хувийг төсвөөс санхүүжүүлэх бөгөөд орон сууцны урьдчилгаа төлбөрийн 60 хувьд Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргана” гэсэн байна.

1. Түлхүүр үгээр Google-ээс хайхад “орон нутагт” гэж тодруулсан мэдээнүүд гарч ирсэн.

📌Мэдээлэлд дурдагдаж буй гол түлхүүр үгс болох “3 хувь”, “ипотекийн зээл” зэрэг үгсээр Google хайлт хийж үзэхэд 4-р сарын 28-нд gogo.mn сайтад 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нийтлэгдсэн “Орон нутагт шилжих иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 50 хувийг төсвөөс санхүүжүүлэх санал гаргав”, 05 дугаар сарын 20-ны өдөр eaglenews.mn сайтад нийтлэгдсэн “Орон нутагт шилжих суурьших иргэдэд 3% хүүтэй ипотекийн зээл олгоно” гэх гарчиг бүхий мэдээллүүд нийтлэгдсэн байв.
📌Байнгын ажиллагаатай редакц бүхий эдгээр сайтууд мэдээллийн гарчигт “Орон нутагт” гэх үгийг онцолж оруулсан бол шалгаж буй medleg.me сайт дахь мэдээлэлд энэхүү шийдвэр нь зөвхөн орон нутагт хамааралтай болохыг гарчигт огт дурдаагүй байсан нь төөрөгдүүлэх шинжтэй болжээ.

2. Төсвийн тодотголын дагуу холбогдох зохицуулалтын журмууд эцэслэн гараагүй байна.

📌2022 оны 04 дүгээр сарын 29-нд батлагдсан “Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн дагуу холбогдох журамд өөрчлөлт оруулж, дагаж гарах зохицуулалтуудыг эцэслэснээр “орон нутагт анх удаа орон сууц авч байгаа залуу гэр бүлд ипотекийн зээлийн хүүний 50 хувийг төрөөс санхүүжүүлэх” буюу өөрөөр хэлбэл 6 хувийн хүүтэй ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэйгээр олгож эхлэх боломжтой.
📌Одоогийн байдлаар Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны А/295 тоот “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам батлах тухай” тушаалын зохицуулалт хүчин төгөлдөр хэвээрээ байна. Мөн Монголбанкны Ерөнхийлөгчийн А/392 тоот тушаалаар 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө авсан зээлийн жилийн хүүг 8 хувь, 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн авах зээлийн жилийн хүүг 6 хувь байхыг зохицуулсан өөрчлөлт оруулсан. Үүнээс хойш Орон сууцны санхүүжилттэй холбоотой журамд нэмэлт өөрчлөлт зохицуулалт нийтэд ил тод байршуулаагүй байна.

3. Сангийн дэд сайд албан ёсны хуудсаараа мэдээлэл өгчээ.

📌Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг албан ёсны баталгаажилттай (цэнхэр тэмдэглэгээ бүхий) хуудастаа 05 дугаар сарын 20-нд “Орон нутагт ажиллаж амьдрахыг төсвийн бодлогоор хэрхэн дэмжиж байгааг танилцуулъя” гарчгийн дор “Хөдөө орон нутагт шилжих суурьшиж, анх удаа орон сууц худалдаж авах иргэдийн ипотекийн зээлийн хүүгийн 6%-ийг хөнгөлж 3% болгож, урьдчилгаа төлбөрийн 60%-ийг төр даана” гэжээ.
Цаашлаад “Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль”-ийг хууль, эрх зүйн мэдээллийн нэгдсэн хөтөч legalinfo.mn сайтаас шалгаж үзэхэд 2022 оны 4-р сарын 29-нд батлагдсан төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад, зөвхөн орон нутагт энэхүү бодлогыг хязгаарлагдмал тооны иргэнд хэрэгжүүлэхээр тусгажээ.
👉Өөрөөр хэлбэл, орон сууцны зээлийн хүүг 3% болгох шийдвэр нь зөвхөн орон нутагт шилжин суурьшиж байгаа, анх удаа орон сууц худалдан авч байгаа иргэдэд үйлчлэх бөгөөд улсын хэмжээнд үйлчлэх мэт ойлгогдохоор агуулгыг оруулсан нь ТӨӨРӨГДҮҮЛСЭН чанартай болжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document