Дутуу дугаарыг зөв хариулсан эхний 300 хүнд 100,000 төгрөг хандивлана гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

2022 оны 06 дугаар сарын 19-нд “GOOD PRIC MARKET” нэртэй Facebook пэйжид “Доорх зурган дээрх дутуу дугаарыг зөв хариулсан эхний 300 хүнд 100,000 хандивлах болсноо дуулгахад таатай байна. Энд дарж бүртгүүлж, мөнгөн шагнал хожоорой. Бид шагналын мөнгийг таны данс руу шууд илгээх болно” гээд орох холбоос байрлуулсан постыг 06 дугаар сарын 24-ны байдлаар 359 реакц дарж, 5 мянган сэтгэгдэл үлдээж, 2.7 мянган удаа цааш хуваалцсан байна.

Баримт шалгалтын үр дүн

2022 оны 06 дугаар сарын 19-нд “GOOD PRIC MARKET” нэртэй Facebook пэйжид “Доорх зурган дээрх дутуу дугаарыг зөв хариулсан эхний 300 хүнд 100,000 хандивлах болсноо дуулгахад таатай байна. Энд дарж бүртгүүлж, мөнгөн шагнал хожоорой. Бид шагналын мөнгийг таны данс руу шууд илгээх болно” гээд орох холбоос байрлуулсан постыг 06 дугаар сарын 24-ны байдлаар 359 реакц дарж, 5 мянган сэтгэгдэл үлдээж, 2.7 мянган удаа цааш хуваалцсан байна.

1. Хуурамч хаяг нээсэн

📌Мэдээлэл түгээж буй пэйж нь Good price дэлгүүрийн лого бүхий нүүр зургийг ашигласан ба 2022 оны 06 дугаар сарын 19-нд нээсэн хаяг байна. Холбоо барих хэсэгтээ мэдээлэл оруулаагүй, нэрийг буруу бичсэн зэрэг зөрчилтэй.
📌Харин дээрх дэлгүүрийн албан ёсны хаяг нь 2012 оны 11 дүгээр сарын 28-нд нээсэн, Good Price нэртэй ба 134,990 дагагчтай, холбоо барих дугаар, имэйл болон хаягаа газрын зураг дээр зааж үзүүлсэн мэдээллүүдийг багтаасан байна.

2. Линк дээр дарж орохоос сэргийлээрэй

📌Бусдын хувийн мэдээллийг залилж авах зорилготой хуурамч пэйж болон постыг анхааруулах үүднээс яаралтай шошго хийж өглөө. Энэ төрлийн холбоосын ихэнх нь хамгаалалтын системгүй, таны нууц үг, нэр ямар байхаас үл хамааран дарж орсон л бол мэдээллийг нь авах боломжтой байдаг. Та бүхнийг холбоос руу фэйсбүүк болон имэйл хаягаараа нэвтэрч орохыг уриалснаар, хувийн мэдээллийг чинь буруу зүйлд ашиглаж болзошгүй эрсдэлтэйг анхаараарай.

✅Нэмэлт зөвлөгөө:

👉Нэн түрүүнд мэдээлэл тавьсан эх сурвалжийн зурган дээр нь дараад, нээсэн огноо, постолсон зүйлс, бичсэн хэв маягийг шалгаж үзээд дараагийн алхамаа хийхээ шийдэх хэмжээний хартай байгаарай. Энэ шалгаж буй мэдээлэл нь Гүүглийн орчуулгыг ашигласан байх магадлалтай хэл найруулгатай байгаа нь монгол хэлгүй хүн хөтөлж байгаа гэж таамаглаж болохоор байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document