[Худал] 2022 оны 06 дугаар сарын 15 - нд Буянтогтохын Отгонбаяр нэртэй хэрэглэгчийн хаягаас “Гол усанд машинаа угаавал 100,000-аар торгодог байсан бол одоо 7,200,000 төгрөгөөр торгож, жолоодох эрхийг 12 жилээр хасдаг болсон байна” гэх тайлбартай постыг оруулж усан дээрх рестораны бичлэг оруулсан нь 06 дугаар сарын 15-ны 20:22 минутын байдлаар 244 реакц, 25 сэтгэгдэл авч, 91 удаа цааш түгээсэн байна.
#FactCheckedByMFCC
🔍Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.
Уг мэдээллийн үнэн бодитой эсэхийг тодруулахаар Экологийн цагдаагийн албатай холбогдон хуулийн заалтад өөрчлөлт оруулсан эсэхийг, мөн одоо мөрдөгдөж байгаа журмыг лавлан баталгаажуулсан. ecological@police.gov.mn сайт руу имэйлээр холбогдон нэмэлтээр 7019-1071 утсаар лавлав.
Энэхүү заалт нь 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан бөгөөд хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. 📌Мөн Экологийн цагдаагийн албаны 7019-1071 дугаарын утсаар лавлахад “Голд машинаа угаасан иргэнийг 100 мянган төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт хэвээр үйлчилж байгаа” гэв.