Илон Маск Их хуралдай цогцолборын талаар жиргэсэн гэх зураг худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Наймдугаар сарын 10-ны өдөр АНУ-ын Tesla компанийн үүсгэн байгуулагч Илон Маск өөрийн албан ёсны твиттер хаягаар Монгол Улсад баригдаж буй Их Хуралдай Орд Өргөөний зургийг өөрийн Spacex-ийн пуужингийн загвартай харьцуулан тавьж, жиргэсэн мэтээр мэдээлэл тархсан. Тухайн харьцуулсан зурганд “Гэхдээ догь л юм.. Бараг л үүрд энд байсан юм шиг харагдаж байна” гэх тайлбар өгсөн нь ёж бөгөөд доромж агуулгатай байж болохоор байна.

Баримт шалгалтын үр дүн

Энэхүү жиргээ нь 2020 оны 8-р сарын 10-ны өдөр хийгдсэн мэт харагдаж байгаа боловч мөн өөр хэсэгт 4 өдрийн өмнө гэсэн байна. Харин энэ жиргээ анх твиттер сүлжээнд мөн 8-р сарын 10-ны өдөр нийтлэгдсэн байгаа юм. Тиймээс 4 өдрийн өмнөх жиргээ байх боломжгүй.

Наймдугаар сарын 10-ны өдөр АНУ-ын Tesla компанийн үүсгэн байгуулагч Илон Маск өөрийн албан ёсны твиттер хаягаар Монгол Улсад баригдаж буй Их Хуралдай Орд Өргөөний зургийг өөрийн Spacex-ийн пуужингийн загвартай харьцуулан тавьж, жиргэсэн мэтээр мэдээлэл тархсан. Тухайн харьцуулсан зурганд “Гэхдээ догь л юм.. Бараг л үүрд энд байсан юм шиг харагдаж байна” гэх тайлбар өгсөн нь ёж бөгөөд доромж агуулгатай байж болохоор байна. Энэ мэдээлэл нь анхлан @mk_jsq нэртэй твиттер хэрэглэгчээс тархсан бөгөөд, анхны нийтлэлийн тайлбар нь шог, хошин буюу хуурамч зураг гэж ойлгогдохуйц байсан ч мөн өдрөөс Facebook сүлжээнд тархаж, олон нийт үүнд бухимдлаа илэрхийлэх байдлаар хариу үйлдэл үзүүлж эхэллээ.

Илон Маскийн албан ёсны твиттер хаяг дэх мэдээллийг шалгах

Энэхүү нийтлэлийг цахим сүлжээнд нийтэлсэн гэх 8-р сарын 10-ны өдрөөс гурван өдрийн дараа баримт шалгаж байгаа тул Илон Маскийн @elonmusk албан ёсны твиттер хаягийг хэрэглэгч байдлаар харж, сүүлийн гурван өдөрт тухайн жиргээг хийсэн эсэхийг нягтлахад төдийлөн их цаг орохгүй. Гэхдээ бид баримт нягтлах мэргэжлийн хэрэглүүр ашиглан үүнийг нягталж үзлээ. Tweetbeaver.com хэрэглүүрийг ашигласан @elonmusk хаягаар жиргэсэн сүүлийн 3200 жиргээг татаж, шалгахад дээрх агуулга бүхий жиргээ байсангүй.

Тухайн зурагт ямар нэг өөрчлөлт оруулсан эсэхийг шалгах.

Бид үүнийг forensically гэх хэрэглүүр ашиглан шалгалаа.
Ингэж шалгахад:
👉Elon Musk гэх нэрний ард,
👉Текст хэлбэр бүхий тайлбарын ард байрлуулсан 2 ширхэг эможины хэсэгт,
👉Хариу жиргээний 1, 2 болон 4 дэх мөрөнд ямар нэг байдлаар photoshop ашиглан өөрчлөлт оруулсан байж болзошгүй харагдаж байна.
Энэ нь эцсийн дүгнэлт гаргах хангалттай шалтгаан болохгүй ч эргэлзэх шалтгаан болох юм.

Зургийн агуулгыг шалгах

Эцэст нь, дээрх мэдээллийг ашиглан зургийг агуулгад энгийн нүдэнд харагдах хэмжээнд шинжилгээ хийж үзлээ.
Энэхүү жиргээ нь 2020 оны 8-р сарын 10-ны өдөр хийгдсэн мэт харагдаж байгаа боловч мөн өөр хэсэгт 4 өдрийн өмнө гэсэн байна. Харин энэ жиргээ анх твиттер сүлжээнд мөн 8-р сарын 10-ны өдөр нийтлэгдсэн байгаа юм. Тиймээс 4 өдрийн өмнөх жиргээ байх боломжгүй.
👉Илон Маск нь сүүлийн 3200 жиргээгээ iphone эсвэл веб броузераас хийж байсныг tweetbeaver дэх мэдээллээс харж болно.
Тиймээс зөвхөн энэ жиргээг Android үйлдлийн системтэй төхөөрөмжөөс хийсэн байх магадлал тун бага юм.

👉Илон Маскийн твиттер хаяг нь тухайн аккаунтыг үнэн бодит болохыг баталсан цэнхэр тэмдэгтэй, гэхдээ forensically-аар шалгаж үзэхэд цэнхэр тэмдэг байрлах хэсэгт эвлүүлэг орсон байж болохуйц харагдсан. Үүнийг ямар нэг програм ашиглалгүй нүдээр харахад бодит тэмдэг байрладаг хэсгээс үл ялиг доогуур, хэрэглэгчийн нэрнээс арай илүү зайтай байрласныг харж болно. Энэ нь эвлүүлэг хийсэн хүний бяцхан алдаа хүний нүдэнд харагдаж байгаа нэг жишээ юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document