1. Зурагт харагдаж буй эмэгтэй жинхэнэ цэрэг биш
✅Зургаар хайх аргаар Yandex сайтаас хайж үзэхэд түүний жинхэнэ нэрийг Елена Делигиоз (Elena Deligioz) гэдэг ба цэргийн хувцсаар косплей хийж, Airsoft спортоор хичээллэдэг Орос гаралтай фото модель байсан. Хүмүүс түүнийг эмэгтэй цэрэг гэж андуурсан тохиолдол олон байдаг бөгөөд албан ёсны Instagram хуудас нь 170 мянга гаруй дагагчтай. /Холбоосыг хавсаргав/
2. Airsoft-ын хувцас, хэрэглэл нь цэргийн хувцастай төстэй харагддаг
✅Елена Делигиозын хичээллэдэг Airsoft-ын төрлийг АНУ-ын Холбооны агентлагууд, цэргийн ангиуд бэлтгэлдээ ашигладаг. Цэргийн стратеги, тактиктай адилаар багт хуваагдаж тоглодог, тусгай буутай спорт юм. Paintball буюу будагтай сумаар бууддаг тоглоомоос ялгаатай нь орчин үеийн галт зэвсгүүдтэй харагдах байдлаараа төстэй, жижиг хуванцар үрлэн сумаар бууддаг бага ба дунд зэргийн чадалтай хийн буу ашигладаг.
Нэмэлт мэдээлэл:
📌Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн уг спорт нь анх 1970-аад онд Япон улсад галт зэвсгийн тухай хууль хатуу чанга байхад үүссэн бөгөөд Азийн зарим орнууд болон АНУ-д дэлгэрч дэлхий даяар тархжээ.Тухайлбал, Ичиро Нагатага гэх эрхэм хэн нэгнийг хөнөөх эсвэл гэмтээхээс сэргийлсэн, зөөлөн хийн бууг бүтээснээр одоогийн Airsoft бууны болон спорт тоглоомын эхлэл тавигдсан аж. Эхэндээ Airsoft бууг зөвхөн ямар нэг байг онох байдлаар ашиглаж, бэлтгэл хийдэг байсан бол яваандаа багаараа цэргийн зохион байгуулалтад орж тоглодог нэг төрлийн багийн спорт болж хувирсан байна.
📌Олимпын наадамд хүртэл хийн буу хэрэглэдэг ч Aisoft-ийн хэрэглээний загваруудаас илүү хүчтэй, хурдтай бууддаг. Airsoft бууны буудах арга, хүч, барих хэв маягаасаа харгалзан дотроо мөн өөр өөр төрөлтэй.
📌Үрлэн сумаар бууддаг учраас аюулгүй байдлаа сайтар хамгаалах нь Airsoft-д хамгийн чухал. Тиймээс хувцас, хэрэглэл нь нүд, нүүр, гар, биеийг хамгаалах зориулалттай байдаг.