Мегалодон акул гарч ирэхийг камерт буулгажээ гэх бичлэг #ХУДАЛ

[Худал]
2021 оны 10 дугаар сарын 3-нд Amazing Animals нэртэй YouTube хэрэглэгчийн хаягаар оруулсан “The camera caught the Megalodon Shark appearing“ буюу ”Мегалодон акул гарч ирэхийг камерт буулгажээ” гэх тайлбартай бичлэгийг 30.5 сая удаа үзсан байна.
☝️YouTube платформд хуурамч, ташаа мэдээллийг бичлэг хэлбэрээр түгээх нь хүнд итгэн үнэмшүүлэх чадвар илүү байдаг. Гэхдээ эргэлзсэн бичлэгтээ анхан шатны баримт шалгалт хийгээд, өөрийн дүгнэлтээ гаргадаг байгаарай.
📌Өмнө мэдээлж байсанчлан, бичлэгийн линкийг inVID хэрэглүүрт оруулж, онцлох дүрсүүдээр google, yandex, tineye болон twitter-т хайлт хийх арга бий. Мөн бичлэгийн онцлог хэсгийг зураг болгон хадгалаад дээрх платформуудад оруулж хайж үзэж болно.

#FactCheckedByMFCC

🔍 Бид дараах байдлаар баримт шалгалаа.

📌Мегалодон нь ойролцоогоор 10.2-17.9 метр урттай, 25-30 тонн жинтэй байсан гэж судлаачид тодорхойлдог. Мегалодонтой холбоотой олдворууд Миоцений эхэн үеэс (23.03 сая жилийн өмнө) Плиоцений эриний төгсгөл хүртэлх (2.58 сая жилийн өмнө) хугацаанд хамаардаг. Мегалодон гэдэг нь Грек гаралтай нэр бөгөөд "аварга шүд" гэсэн утгатай.
📌Энэ төрөл 3.6 сая жилийн өмнө устаж үгүй болсон. Гэхдээ 02 дугаар сарын 12-нд PeerJ сэтгүүлд нэг сая жилийн өмнөөс одоогийн цагаан акулын тоо толгой эрчимтэй өссөн. Энэ нь хүчирхэг “мег”-ийн мөхөлтэй холбоотой байж магадгүй гэх үндэслэл гаргасан.
📌Одоогоор дэлхий дээр аварга загас (акул)-ын хамгийн том биетэй төрөл нь цагаан акул юм. Энэхүү акулын жин ойролцоогоор 2.2 тонн, урт нь 4.6-4.9 метр байдаг ба устаж үгүй болсон мегалодоноос 3 дахин жижиг юм.

📌Заавал ямар нэг түүл, платформ ашиглалгүй, энгийн нүдээр ч харах боломжтой ялгааг дурдъя:

👀 Акул үсрэх зураг авалтад ашиглахаар тавьсан өгөөшийг холбосон уяа харагдаж байна.
👀 Хүмүүсийн утсаа чиглүүлсэн зүг өөр байна.
👀 Усны дусал, өнгө өөр байна.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst