Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргах асуудлаар FATF онлайн уулзалт хийсэн тухай албан бус орчуулга ТӨӨРӨГДҮҮЛСЭН агуулгатай

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Саарал жагсаалтаас гарах тухай асуудлыг шийдэх онлайн хурал болсон тухай мэдээллийн албан бус орчуулгын долдугаар сарын 1-нд Монголбанк өөрсдийн цахим хуудсандаа нийтэлсэнд баримтын шалгалт хийв

Баримт шалгалтын үр дүн

Энд INITIAL буюу АНХАН ШАТНЫ гэх үгийг гээсэн нь мэдэгдлийг агуулгыг бүхэлд нь төөрөгдүүлж, уншигчдад Монгол Улс саарал жагсаалтаас гарсан мэт сэтгэгдэл төрүүлэхээр болжээ. Мөн SUBSTANTIALLY гэх үгийг БҮРЭН гэж орчуулсан нь мөн утгыг хэт хүчирхэгжүүлсэн үгийг сонголт болжээ.

Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрдсэлтэй улсуудын жагсаалтад багтаж, өнгөрсөн оны 10-р сард ФАТФ байгууллагын хяналтын жагсаалт буюу саарал жагсаалтад багтсан билээ. Тэгвэл саарал жагсаалтаас гарах тухай асуудлыг шийдэх онлайн хурал болсон тухай мэдээллийн албан бус орчуулгын долдугаар сарын 1-нд Монголбанк өөрсдийн цахим хуудсандаа нийтэлсэнд баримтын шалгалт хийв.

FATF байгууллагаас тогтмол шинэчлэн гаргадаг “саарал” жагсаалтаас гарах эсэхийг шийдэх явцын үнэлгээнүүд тогтмол хийгдэх хуваарьтай. Харин коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалан тус байгууллага үүрэг хүлээсэн улс орнуудын хугацааг сунгахаар дөрөвдүгээр сард шийдвэрлээд байсан юм. Тэгвэл Монгол болон Исланд улсууд өөрсдийн хүсэлтээр явцын үнэлгээг анх тохирсон хугацаанд хийлгэжээ.

Энэхүү үнэлгээг цахим хурал зохион байгуулах хэлбэрээр хийсэн бөгөөд энэ тухай мэдээлэл зургаадугаар сарын 30-ны өдөр FATF байгууллагын албан ёсны цахим хуудас болох faft-gafi.org сайтад мэдээлэгдсэн байна. Харин энэ мэдээллийн албан бус орчуулгыг Монголбанк өөрсдийн цахим хуудсанд тавьсанд агуулгыг нягтлан, шалгалт хийхэд агуулгыг бүрэн орчуулаагүй зөрчил ажиглагдаж байна.

Тухайлбал,
     “The FATF has made the initial determination that Mongolia has substantially completed its action plan and warrants an on-site assessment to verify that the implementation of Mongolia’s AML/CFT reforms has begun and is being sustained, and that the necessary political commitment remains in place to sustain implementation in the future.” гэжээ.

Энэхүү агуулгын шууд орчуулга нь:
     “FATF байгууллага нь Монгол Улс өөрийн өгсөн амлалт, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө ҮНДСЭНДЭЭ биелүүлсэн гэх АНХАН ШАТНЫ дүгнэлтэд хүрлээ. Цаашид мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажил бодитоор эхэлсэн бөгөөд тогтвортой үргэлжилж байгааг, мөн энэ ажлын хэрэгжилтийг ирээдүйд тогтвортой хангахад улс төрийн хувьд шаардлагатай дэмжлэг байгаа эсэхийг газар дээр хяналт шалгалт хийж тодорхойлохоор боллоо гэжээ.” (Баримт шалгагчдын багийн хамтарсан орчуулга)


Үүнтэй Монголбанкны веб сайтад байршсан агуулгыг харьцуулж харъя.

Цаашлаад Монгол Улс саарал жагсаалтаас хасагдсан эсэхийг мөн FATF-ийн албан ёсны цахим хуудаснаас шалгахад Монгол болон Монголтой хамт хугацаандаа үнэлгээ хийлгэсэн Исланд улсууд жагсаалтад хэвээр байгааг харж болохоор байна.
    Энэхүү мэдээллийг Монголбанк өөрийн веб сайтдаа оруулснаас гадна Facebook хуудастаа байршуулсан байх бөгөөд баримт нягтлах үеэр 212 хариу үйлдэл (reaction), 2 сэтгэгдэл (comment) авч, 244 удаа хуваалцсан (share) байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document