“Дайнтай үед ганц л онгоц Украины дээгүүр нислэг үйлдсэн нь МИАТ” гэх мэдээлэл худал

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Х.Тэнгэрхүү нэртэй фейсбүүк хэрэглэгч “Тэр ганц улаан онгоц бол агаарын тээвэрлэгч олон улсын нислэг үйлдэж буй МИАТ-ын онгоц. Энэ дайн дажинтай үед ганц л онгоц Украины дээгүүр нислэг үйлдсэн нь МИАТ юмаа гэнэ” хэмээн түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

МИАТ ТӨХК-аас Украины агаарын хилээс алслагдсан зайд нислэгийн маршруттай бөгөөд тэр нь өөрчлөгдөөгүй гэж мэдээлжээ.

2022 оны 02 дугаар сарын 25-ний 14:11 цагт Х.Тэнгэрхүү нэртэй Facebook хэрэглэгчийн хаягаас “Тэр ганц улаан онгоц бол агаарын тээвэрлэгч олон улсын нислэг үйлдэж буй МИАТ-ын онгоц. Энэ дайн дажинтай үед ганц л онгоц Украины дээгүүр нислэг үйлдсэн нь МИАТ юмаа гэнэ” гэсэн тайлбартай нислэгийн хяналтын удирдлагын дэлгэцийн зурагтай пост оруулсан нь хоёр цагийн дараах байдлаар 118 реакц, 24 сэтгэгдэл авч, 23 удаа цааш хуваалцсан байна.

🔍 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

1. МИАТ ТӨХК-аас Украины агаарын хилээс алслагдсан зайд нислэгийн маршруттай, тэр нь өөрчлөгдөөгүй талаар мэдэгдэл гаргав.

📌 Ингэхэд тухайн зургийг ашигласан бүх илэрц гарч ирэх бөгөөд тэдгээрээс итгэлтэй эх сурвалжуудыг сонгон тайлбар болон хугацааг нь харна.

2. Нислэгийн хяналтын Flightradar24.com сайтад МИАТ-ийн ОМ дугаартай нислэгүүдийг шүүхэд Украины агаар хилийг дайрсан тохиолдол алга байна.

📌2022 оны 02 дугаар сарын 18-25-ны өдрүүдэд МИАТ ТӨХК-ийн ОМ дугаартай нислэгүүдийг шүүж үзэхэд Украин улсын агаарын бүсэд орсон тохиолдол байхгүй байна. Flightradar24 бол 2006 онд Шведийн нислэгийн мэргэжилтнүүд санаачлан, 2009 оноос дэлхий даяар нислэг үйлдэж байгаа агаарын хөлгүүдийн талаарх мэдээллийг цаг алдалгүй хүргэх дэлхийн нислэгийг хянах үйлчилгээ юм.

Та бүхэн эх сурвалж хэсэгт оруулсан сайтаар МИАТ ТӨХК-ийн нислэгүүдийг цаг минут, маршруттай нь бичлэгээр харах боломжтой.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Сэтгэгдэл үлдээх

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document