“Хүүгээ цэрэгт үдэж буй Украйн ээж” гэх зураг #ХУДАЛ
Зургаар хайх аргаар мэдээллээ нягтлаарай

[Худал] ☝️ОХУ, Украины хооронд үүссэн ноцтой нөхцөл байдлын зэрэгцээ дэлхий даяар тархаж буй хуурамч мэдээллийн давалгаа хор хөнөөлийг улам нэмэгдүүлж болзошгүй байна. Дэлхийн баримт шалгагчид хуурамч мэдээллийг яаралтай шалгаж, Монголын цагаар 02 дугаар сарын 25-ны 10:00 цагийн байдлаар 147 баримт шалгалт хийж, тайлангаа нэгтгэсэн байна. Эдгээр нь Монгол Улсад хараахан тархаагүй зураг, бичлэг, агуулгууд байгаа тул бид хуурамч мэдээллийг түгээхгүйн тулд орчуулан хүргэхээс түдгэлзэн, ажиглаж байгаа болно.

📌 Монголын цахим хэрэглэгчдийн дунд ихээхэн тархсан нэгэн зургийг Lhagvasuren нэртэй Facebook хэрэглэгч манай чат бот-оор шалгуулах хүсэлт өгсөн юм. Уг мэдээлэл нь Х.Ган-Ялалт Мөрч.мн нэртэй Facebook хэрэглэгчийн хаягаас 02 дугаар сарын 24-нд 17:19 цагт оруулсан “18-хан настай хүүгээ дайнд үдэж буй украин ээжийн сэтгэл шимшрэм хором...” тайлбартай зураг юм.

#FactCheckedByMFCC

🔍 Бид зургаар хайж бодит мэдээллийг олох зааварчилгааг дахин хүргэж байна.

📌 Ингэхэд тухайн зургийг ашигласан бүх илэрц гарч ирэх бөгөөд тэдгээрээс итгэлтэй эх сурвалжуудыг сонгон тайлбар болон хугацааг нь харна.

📌Уг зураг “Орос Украинд довтолсны дараах нөхцөл байдлын зургууд” тайлбартай нийтэлсэн фото дунд байгаа бөгөөд “Киевийн оршин суугчид тэврэлдэн салах ёс гүйцэтгэж байхад чимодон барьсан эмэгтэй хажуугаар нь зөрж байгаа харагдав. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өөрийнх нь зэвсэгт хүчнийхэн энгийн иргэдийн оршин суудаг бүс нутагт халдлага үйлдэх баталгаа байхгүй гэж мэдэгджээ” гэх тайлбартай оруулсан байна. Зургийн эх сурвалжаар gettyimage-ийг нэрлэжээ. Gettyimage.com платформоос хайхад 2022 оны 02 дугаар сарын 24-нд Topshot: "Орос Украины дайн" гарчигтайгаар Даниел Лил байршуулсан байна.

📌 Getty Images нь 415 сая зураг, бичлэг, контентын архивтай, 340 мянга гаруй нийлүүлэгчтэй, хорь орчим агентлагтай гэрээгээр ажилладаг, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, зар сурталчилгааны агентлаг, корпорацуудад контент нийлүүлдэг платформ юм.

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst