Уханьд NeoCov гэх ковидын халдварын шинэ мутац бүртгэгдлээ гэх мэдээлэл #ТӨӨРӨГДҮҮЛСЭН

   [Төөрөгдүүлсэн] 2022 оны нэгдүгээр сарын 31-нд NeoCov гэх ковидын халдварын шинэ мутац бүртгэгдсэн тухай мэдээлэл оруулсныг 02 дугаар сарын 7-ны байдлаар 1.7 мянган реакц, 709 сэтгэгдэл өгч, 1 мянган удаа цааш түгээжээ. Уг мэдээлэлд “БНХАУ-ын Уханьд NeoCov гэх ковидын халдварын шинэ мутаци бүртгэгдлээ‼️ Хятадын эрдэмтэд NeoCoV шинэ хувилбарын зургийг гаргаж маш аюултай болохыг анхааруулж байна” гэсэн байна.

#FactCheckedByMFCC

🔎 Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ.

✅MERS-CoV буюу "Ойрх Дорнодын Амьсгалын Хамшинжийн Коронавируст халдвар"-ын хамгийн ойрын төрөл, тодорхой төрлийн сарьсан багваахайд халдварладаг коронавирус болох NeoCoV-ийг эрдэмтэд 2013 оноос хойш судалж байгаа.

📌 Энэ зааврын дагуу ковидын халдвар авсан хүмүүст өрхийн эмнэлгээс өгсөн багц дунд дээрх тангууд багтаж байсан. Гэхдээ аль нэгийг нь л уух хэрэгтэй гэдэг зөвлөмжийг “өглөө Мана 4, орой Норов 7-г ууна” гэдэгбуруу заавраар явуулж байв.

📌 “Одоогоор NeoCoV нь сарьсан багваахайнаас гадна хүн болон бусад амьтдад халдварласан гэсэн нотолгоо байхгүй байна. Түүнчлэн, NeoCoV нь хүнд халдварлах боломжгүй гэдгийг нотлох хангалттай баримт бий. Хүмүүс NeoCoV-ийн халдвар авсан гэдэг нь цэвэр таамаг бөгөөд одоогоор урьдчилан хэлэх боломжгүй” гэж Charité – Universitätsmedizin Berlin-ийн хэвлэлийн төлөөлөгч Мануэла Зингл Reuters агентлагт илггээсэн имэйлдээ бичжээ.

✅ 2014 онд Өмнөд Африкийн Дурбаны байгалийн шинжлэх ухааны музей, Стелленбосийн их сургууль, КваЗулу Наталын их сургууль зэрэг байгууллагуудын хамтарсан судалгаагаар NeoCov коронавирусийн геномын дарааллыг бүрэн тодорхойлсон байна.

📌ДЭМБ-ын мэдэгдсэнээр 2012 оноос хойш MERS-CoV халдвараар дэлхийн нийт 27 оронд 858 хүн халдварлаж, нас баралтын түвшин 35% хүрсэн байна.

📌Харин NeoCov-ийн геномын 85% нь MERS-CoV вирустэй нуклеотидын түвшинд ижил болохыг дээрх судалгаанд тогтоосон тухай дурджээ.

✅Төөрөгдүүлсэн мэдээний эх сурвалж болоод буй судалгааны ажлыг Хятадын Шинжлэх Ухааны Академи болон Ухань их сургуулийн эрдэмтэд хамтарч хийсэн. 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр судалгааны ажлыг урьдчилсан байдлаар bioRxiv сервэр дээр нийтэлсэн байна.

📌Судалгаанд дурдсанаар MERS-CoV нь хүний ​​эсэд нэвтрэхийн тулд Дипептидил пептидаза-4 (DPP4) хэмээх рецепторыг ашигладаг. MERS-CoV болон NeoCov хоёр төстэй хэдий ч сарьсан багваахайн эсэд нэвтрэхэд тусладаг гэх рецепторын тухай өнөөг хүртэл эцсийн байдлаар батлагдсан судалгаа хийгдээгүй.
📌Хятадын судлаачид NeoCov халдвар ACE2 рецептороор дамжин сарьсан багваахайн эсүүдэд нэвтэрдгийг илрүүлсэн бөгөөд хүмүүст мөн SARS-CoV-2 (COVID-19 өвчнийг үүсгэдэг вирус) зэрэг вирусуудтай харилцан үйлчилдэг ACE2 рецептор (hACE2) байдаг.
👆 Дээрх судалгаагаар NeoCov хүний hACE2 рецептортой холбогдож чадахгүй байгааг тогтоожээ.

📌Хэдийгээр одоог хүртэл хүнд халдварлаж чадахгүй байгаа ч уг вирусийг хүний ​​hACE2 рецептортой холбодог мутаци үүссэн тохиолдолд тархалтыг нь сайтар хянахгүй бол аюултай гэж судлаачид анхааруулсан юм.

   

Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын factcheck@uzeg.agency имэйл хаягаар ирүүлнэ үү.

Аливаа мэдээллийг түгээхээсээ өмнө #Эхлээдбод     #Thinkfirst